Монголын Япон Автомашины сэлбэгийн худалдааны анхдагч болох Натур саншайн сервис нь байгуулагдсан цагаасаа эхлэн үргэлж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн чанартай оригиналь сэлбэг хэрэгсэл, авто салхины шил нийлүүлэх, чанартай засвар үйлчилгээ хүргэх зорилгыг өмнөө тавьж хөдөлмөрлөсөн бөгөөд өнөөдөр автосэлбэг, оношлогоо, засвар үйлчилгээний мэргэжсэн баг бүрэлдэхүүнтэйгээр “4х4 Автосервис” гэсэн үйлчилгээнийхээ нэрээр нийтэд танигдсан байгууллага болж Японы TOYOTA болон бусад үйлдвэрлэгчид мөн Европын авто үйлдвэрлэгчдийн төрөл бүрийн автомашины сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээ, гаражийн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Манай хамт олон Автомашины борлуулалтын дараах зах зээл дээрх үйл ажиллагаандаа үргэлж шинийг эрэлхийлж анхдагч болон ажилладаг ба 2005 оноос эхлэн Япон улсаас Японы тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэсэн оригиналь сэлбэгийг анх удаа шууд импортлон Монголын зах зээлд бөөнөөр болон жижиглэн худалдаагаар нийлүүлж мөн 2007 онд Япон улсын YSK буюу Yokohama Shoukou Co., Ltd компанитай захиалгаар сэлбэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурснаар EMS экспресс шуудангийн сүлжээг ашиглан төрөл бүрийн ховор сэлбэг хэрэгслийг хурдан хугацаанд захиалгаар хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээг үзүүлж хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авч байгаа билээ. 2010 оноос Өмнөд солонгосын зах зээл дээрээс хэрэглэгчдийн эрэлт хүсэлтэд нийцсэн автомашины импортыг өргөжүүлэх, тэдгээрт зориулагдсан төрөл бүрийн сэлбэгийг шат дамжлагагүй шуурхай нийлүүлэх боломжийг автомашин эзэмшигчиддээ олгож байна. Гадаад дотоод худалдаа, авто үйлчилгээний салбарын үндсэн үйл ажиллагаанаас гадна нийгмийн шинжтэй барилга бүтээн байгуулалтын хэд хэдэн төсөлд бие дааж болон хамтран оролцож байсан туршлага, Канадын угсармал модон арагт барилгын технологийн судалгаа зэрэгт үндэслэн Монгол орны нөхцөлд тохирсон Эрчим хүчний хэмнэлттэй Канад технологийн модон каркасан барилгын “Ногоон Орон Сууц” төслийн судалгаа туршилтын ажлыг амжилттай эхлүүлээд байна.
Манай Натур саншайн сервис нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд 2003 оноос Гаражийн тоног төхөөрөмж, оношлогооны багажийн томоохон үйлдвэрлэгч болох LAUNCH TECH Компани, 2005 оноос Японы TOKICO, NISSHINBO, NGK, TCL брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч, 2011 оноос хятадын гаражийн болон спорт, соёл үзүүлэнгийн зориулалттай угсардаг шалны системийн тэргүүлэгч үйлдвэр компанийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажиллаж байгаа билээ.
Натур саншайн сервис ххк нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний урд хөвөөнд орших газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхэлж тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000 га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн. Компаний боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад Хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж тэдний ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлж, цалинг системтэйгээр нэмэгдүүлснээр сүүлийн 3 жилийн хугацаанд ажилчдын 50 хувь нь тогтвортой ажиллаж байна.