Амны эвгүй үнэрийг дарахын тулд долоо хоногт 2-3 удаа л шүдний оогоор угааж, бусад үед нь хатуу үстэй цэвэр сойзоор, эсвэл сойзондоо хүнсний сод бага зэрэг түрхээд угаахад хангалттай байдаг юм” гэж захидаг байна. Яагаад үүнийг ойр дотныхондоо л нууцлан хэлж захидаг вэ гэвэл хүмүүс тэдний үгэнд огт итгэхгүй, харин ч буруутгах болно. Учир нь өнөөдөр ФТОР агуулсан шүдний оог л дэлхий даяар маш өргөнөөр рекламдан сурталчилж байна. "ФТОР агуулсан шүдний оогоор л аль болох их угаагаад бай, тэгвэл шүд чинь бэхжиж шүдний бүх өвчинөөс сэргийлж чадна” гэсэн рекламыг хүмүүс өдөрт дор хаяж 2-4 удаа үздэг. Ийм болохоор тэд яалаа гэж "шүдээ угаахдаа оог их хэрэглэж болохгүй” гэсэн эмчид итгэх билээ дээ.
Доктор Ж.Ямуяннис "Фтор – хөгшрөлтийн үндэс" гэдэг номондоо "ҮНЭН гэдэг хамтрагчтай байхад ялахад амар. ҮНЭН гэж би юуг хэлээд байна вэ? Миний "Фтор сая сая хүмүүсийг хордуулж байна” гэсэн мэдээлэл – ҮНЭН юм. Гагцхүү ҮНЭН-ийг өгүүлж байгаа тул би өөрийн ялалтандаа итгэж байна” гэж бичжээ. Энэ агуу их эрдэмтэн биохимич мэргэжилтэй бөгөөд дэлхийн хамгийн том, "Chemical Abstracts Service" нэртэй химийн мэдээллийн төвийн биохимийн редактороор ажиллаж байжээ. Фторжуулалтын ач тусын хувьд тэрхүү эрдэмтэн эргэлзэж эхлэхэд, энэ талаар дуугүй байхыг тус төвийн удирдлага түүнээс шаарджээ.
Учир нь, фторын хор уршгийг олонд мэдэгдсэнээр орж ирэх сая сая доллар нь үгүй болох байв. Тус төвийнхөн шударга эрдэмтнийг албан тушаалаас нь зүй бусаар огцруулж байж санаа амарчээ.
ФТОР-ын хор уршгийг сайтар судалсны үндсэн дээр, АНУ-ын NSP корпорацийн эрдэмтэд САНШАЙН БРАЙТ хэмээх эмчилгээний шүдний оог гаргаж авсан байна. Тус шүдний ооны онцлог нь ФТОР ер агуулаагүй, зөвхөн байгалийн гаралтай эмчилгээний ургамалуудыг агуулсан бөгөөд, шүдний пааланг гэмтээхгүйгээр шүдийг өнгөлөг болгож, шүдний толбуудыг арилгаж, шүдийг бэхжүүлж, цооролтоос сэргийлж, буйлны үрэвсэлийг эмчилдэг байна.
Саншайн Брайт шүдний ооны найрлаганд дараахь эмийн ургамал, бодис агуулагддаг.
ҮҮНД:
Алое вера – тайвшруулах, эмчилгээний үйлчилгээтэй.
Алтан үндэсний ханд - буйлны үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэгддэг хамгийн сайн антисептик. Мирр байгалийн антибиотик бөгөөд стоматит (амнсалст бүрхэвчийн үрэвсэл), гингивит (буйлны үрэвсэл) өвчний үед маш ихээр хэрэглэдэг.
Исландын сувдан мох (хөвд) - буйлны үрэвслээс хамгаалахад хэрэглэдэг, далайн замгаар бэлтгэсэн цэвэр гель.
Прополис – үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, бичил ломбын шинж чанартай, зөгийн балнаас гаргаж авдаг.
Ментол /гаа/ - амны хөндийд сэрүүцэх, цэвэрших мэдрэмж төрүүлнэ.
Кальцийн аскорбат - Витамин С агуулсан, кальцийн хялбар шимэгдэх хэлбэр. Витамин С нь буйлыг тэжээж, үрэвсэл дарна, кальц нь шүдний пааланг бэхжүүлж, тэжээнэ.
Кальцийн карбонат - шүдний толбыг арилгах, өнгөлөх үйлчилгээтэй цэвэр шохой.
Натрийн бикарбонат /хүнсний сод/ - шүдний пааланг устгадаг хүчиллэг нянгийн үйл ажиллагааг хөнөөлгүй болгож, шүдний толбыг арилгана.
Ксилит, сорбит гэх зэрэг амтлагч бодисууд – ургамлаас гаргаж авсан, байгалийн гаралтай, амт оруулагч бодис. Мөн NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оо нь амьтны гаралтай бодис, хиймэл аргаар гаргаж авсан будагч, үнэржүүлэгч бодисуудыг ер агуулаагүйгээрээ онцлогтой юм.
NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оог хэрэглэх заавар:
Оогоо шүдээ угаахаас өмнө амандаа 1 минут байлгаж байгаад угаана. Угаасны дараа мөн 5 минут орчим амандаа байлгавал илүү үр дүнтэй. Хоол идсэний дараа, өдөрт 2-оос доошгүй удаа шүдээ сайтар угаана.
NSP компаний Саншайн Брайт шүдний оог хэрэглэсэн хүмүүсийн үр дүнг сонирхуулбал:
1. Буйлны үрэвсэлээ эмчилсэн
"...Хүүхэд наснаасаа л хойш буйл үе үе үрэвсэж, юм идэж чадахгүй, хөндүүрлэж өвддөг зовиурьтай байсан.
Жил хагасын өмнөөс NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оогоор шүдээ угааж байна. Хэрэглэж эхэлснээс хойш удалгүй буйл үрэвсэх зовиур маань оргүй арилсан. Нэг удаа хөдөө ажилаар явахдаа Саншайн Брайт оогоо гэртээ мартчихсан юм. Дэлгүүрээс жирийн шүдний оо худалдан авч шүдээ угаасан чинь 4 хоногийн дараагаас буйл үрэвсэж, өвчин орж эхэлсэн. Мах идэхлээр буйл хөндүүрлэж, халуун хүйтэн юм идэж ууж чадахгүй, маш их зовиуртай байж байгаад ирсэн. Гэртээ буцаж ирэнгүүтээ NSP компаний Саншайн Брайт шүдний оогоор шүдээ угааж, NSP корпорацийн Хлорофиллээр амаа зайлсан. 2 хоногийн дараа л буйлны хөндүүр зүв зүгээр болж, хоол ундаа идэхэд ямар ч зовиургүй болсон...”
2. Шүд хорхой идэх өвчин, шүдний толбо арилсан
"...Хар багаасаа л аавтайгаа цуг шүдээ маш сайн арчилж, өглөө оройд заавал шүдээ оогоор хичээнгүйлэн угаадаг байв. Гэвч шүд хорхойтож, өвдөж зовуурилснаас болж шүдээ авхуулж, зарим шүд өөрөө үйрэн унаж, үүнээс болоод "удахгүй шүдгүй өвгөн шиг болох нь” гэсэн айдас төрдөг байлаа. Тэгээд охин дүүгийнхээ зөвлөснөөр NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оогоор шүдээ угааж эхэлсэн.
Түүнээс хойш 4 жил өнгөрөхөд нэг ч шүд маань нэмж хорхойтсонгүй, мөн үүдэн шүдний дотор талаар тогтсон байсан хар толбууд хүртэл арилчихсан байгааг нэг удаа санамсаргүй олж хараад маш их гайхаж баярласан... Уг хар толбыг шүдний эмч нар шүдний чулуу гэдэг юм байна.
3. Шүдний өвдөлт намжсан
"...Зун экспедицээр хөдөө явж байтал, шүд маш хүчтэй өвдөж, өвчин намдаах ямар ч эм уугаад нэмэргүй, ёстой л махнаас нүд, яснаас шүд өвдвөл хэцүү гэдгийг мэдэрч, үхэхийн наахнуур юм болсон. Хөдөө хээр газар болохоор эмнэлэг хол, шүдний эмчийн тусламж авах арга байсангүй.
Тэгтэл манай экспедицийн тогооч эмэгтэй надад өөрийнхээ хэрэглэдэг NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оог өгч, "та дандаа үүгээр угааж бай, тэгвэл таны шүд ингэж өвдөхөө болино” гэв.
Мөн бас нэг ногоон шингэн юм өгч (Хлорофилл) "та үүгээр шүдээ зайлж байгаад уугаарай, ойр ойрхон хэрэглээрэй, мөн энэ Хлорофилл гэдэг бүтээгдэхүүнээсээ хөвөнд шингээж байгаад өвдөж байгаа шүдэндээ зуугаарай” гэсэн юм. Бас "үүнээс 3-4 дуслыг стакан усанд найруулж амаа зайлаарай” гэж хуруу шиг жижигхэн шилтэй юм (цайны модны тос) өгсөн. "Эдгээрээс 2 давхарлаад өдөрт 3-4 удаа уугаарай” гэж бор савтай 3 бүтээгдэхүүн (По Д Арко, Моринда, Нутри Калм) өгсөн. Тэгээд хэлсэн ёсоор нь хэрэглэж байтал, маргаашнаас нь шүдний өвдөлт гайгүй намжиж эхэлсэн."Ямар азаар тэгэхэд тэр тогооч эмэгтэй манай экспедицтэй хамт явж байв аа...” гэж боддог.Одоо би NSP корпорацийн шүдэнд ач тустай бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэдэг.
4. Могойн үлд (Опоясывающий лишай) өвчнийг дарсан
3 өдрийн турш бүсэлхийгээр хүчтэй өвдөж, тууралт гарч, маш ихээр загатнаж байв. NSP компаний По Д’Арко бүтээгдэхүүнээс өдөрт 6-8 капсулаар уусан, загатнасан хэсэгт NSP корпорацийн "Цайны модны тос”-ыг Саншайн Брайт шүдний оотой хослуулж түрхэж байсан. Ингэснээр өвдөлт 6 өдрийн дараа зүгээр болж, тууралт 8-10 өдрийн дараа арилсан. 10 өдрийн дараа бүрэн хэвийн байдалд орсон.