МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

бүтээгдэхүүний чанарын баталгаа

Nature's Sunshine Products корпорацийн бүтээгдэхүүний чанарын баталгаа

Согтууруулах ундаа хэрэглэдэг бол - тэжээллэг бодисуудын бие махбодид шингэх явцыг үлэмж бууруулдаг учраас,

Кофе, цай, халуун ногоо их хэрэглэдэг бол - ходоод гэдэсний ханаар аминдэм, эрдэс бодис шимэгдэхийг саатуулдаг учраас,

Үйлдвэрлэлийн явцдаа үр шимийг нь алдагдуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг бол - цагаан гурил, цагаан талх, цагаан будаа, тунгаамал нүүрс усаар /сахар, глюкоз/ баяжуулсан хүнс нь В аминдэмийн хомсдолд оруулдаг учраас,

Тамхи татдаг бол
- тамхи С, Е аминдэм, бета-каротины бие дэхь нөөцийг хорогдуулах буюу бүр устгадаг учраас,

Хоолны шингэц тань муудсан бол - Та сайн чанарын хүнсийг хэрэглэдэг байлаа ч, хоолны шингэц тань муу байгаа бол организмд чухал шаардлагатай аминдэмүүдийг авч чадахгүй гадагш алддаг учраас,

Гэмтэл бэртэл авсан бол - арьс, ясны аливаа гэмтэл бэртлийн дараа эд эсийн нөхөн төлжихөд идэвхтэй оролцдог цайр /цинк/, Е аминдэм болон бусад тэжээллэг бодисын хэрэгцээ нэн өсдөг тул,

Хүнсийг хэт чанаж иддэг бол - мах, ногоо, хоолыг удтал чанаж, хэт халаахад халуунд тогтворгүй А, В бүлгийн болон С, Е аминдэмүүд задрах юмуу исэлдэж арилдаг учраас,
Туулгах эм, цай уудаг бол - янз бүрийн нийлэг туулгагч эм, цайг ихээр хэрэглэхэд аминдэм, эрдэс бодис нь биед шимэгдэж амжихгүй гадагшилдаг учраас,

Антибиотик хэрэглэдэг бол - өвчин үүсгэгч бичил биетүүдийг устгадаг антибиотик нь ходоодонд К аминдэм, фолацин зэрэг ач тустай бодисуудыг буй болгогч ашигтай бактеруудыг мөн давхар хөнөөдөг, бие дэхь В аминдэмийн нөөцийг багасгадаг учраас,

Стресстэй орчинд амьдардаг бол - бие сэтгэлийн гэнэтийн цочмог хямралийн үед В2, В3, В6, С аминдэмүүдийн зарцуулалт эрс нэмэгддэг учраас,

Махыг хэрэглэдэггүй бол - махыг хэрэглэхгүй байх нь биед В12 дутагдах, цус багадах өвчинд хүргэдэг учраас,

Хүнсний харшилтай бол - сүү, өндөг зэрэгт /глютин, лактоз/ харшилтай хүмүүс хүнс хоолноосоо олон төрлийн бүтээгдэхүүнийг хасдаг. Ингэснээр тиамин, рибофлавин, кальци зэрэг бодисуудын эх сурвалжийг алддаг учраас,

Турах зорилго болон бусад шалтгаанаас хамаарч хангалтгүй хооллодог бол - тиамин, кальци, төмрийн хэмжээгээ зүй бусаар багасгадаг учраас,

Аминдэмийн нөөц багассан бол - хэдийгээр хүний бие А,Е зэрэг аминдэмийг нөөцлөх чадвартай ч гэсэн, Канадын эрдэмтэдийн тооцоолсноор хүмүүсийн 30% нь А аминдэмийг хангалттай нөөцлөж чаддаггүй нь тогтоогджээ. А аминдэм эрүүл арьс, салслаг бүрхэвч, нүдний харааг муутгахгүй байхад зайлшгүй хэрэгцээтэй байдаг учраас,

Нарны гэрэл дутагдсан орчинд амьдардаг бол - наранд бага байдаг хүмүүс кальцийг биед үүсгэдэг ач тустай Д аминдэмийн хомсдолд ордог. Үүнээс болж рахит, остеопороз /яс сийрэгжих/ зэрэг өвчинд нэрвэгдэх аюултай байдаг учраас,

Шилжилтийн насанд байгаа бол - энэ насныхны биеийн, биохимийн, сэтгэл зүйн хурдацтай өсөлт хөгжилтийг хангахын тулд хоол хүнсний тэжээллэг чанарыг нь их байлгах шаардлагатай учраас,

Спортоор хичээллэдэг бол - тамирчид их энерги зарцуулж, өндөр ачаалалттай байдгаас хэрэгцээт бодисын зарцуулалт их байдаг. Үүнээс шалтгаалан В бүлгийн болон С аминдэмүүд, ялангуяа төмрийг түлхүү хэрэглэж байх шаардлагатай учраас,

Жирэмслэлтээс сэргийлэх дааврын эм хэрэглэдэг бол - энэ эмүүд биед фолийн хүчилийн шимэгдэхийг сулруулж, ингэснээр В6, С аминдэм, цайр, рибофлавины дутагдалд оруулдаг учраас,

Сарын тэмдгийн өмнөх хам шинжтэй бол - сарын тэмдэг ирэхэд зовиуртай эмэгтэйчүүдийн 60%-д В6 аминдэм дутагдалтай байдаг учраас,

Жирэмсэн бол - эхийн биеийг сульдаахгүй байх, ургийн хэвийн өсөлтийг хангахын тулд хоол хүнсний чанарт өндөр шаардлага тавигддаг учраас,

Нас ахимаг бол - ахмад настнууд бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагдсанаас болж, аминдэм, эрдэс бодис, ялангуяа төмөр, кальци, цайр зэргийн дутагдалд ордог учраас,

Агаарын бохирдолтой орчинд ажиллаж амьдардаг бол - машинаас ялгарах хорт утаа, гэр хорооллын зуухны угаар, үйлдвэрийн хаягдал хий зэргийн сөрөг нөлөөнөөс болж, хотын оршин
суугчид хүчилтөрөгч, Е аминдэм болон бусад хэрэгцээт эрдэс бодисын дутагдалд ордог учраас