МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Үйлдвэрлэлийн үйл явц

NSP корпарац нь Юта, Атланта, Огайо, Коламби, Даллас, Техас, Жоржи мужуудад байдаг салбарууд нь ажлын 8 цагт 6 сая капсул, 100 мянган шахмал таблетка, 22 мянган литр шингэн ханд, 33 орны хэл дээр 230 мянган шошго үйлдвэрлэдэг хамгийн том хүчирхэг үйлдвэр болсон юм.

Корпорацийн үндсэн зорилт нь хүний эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай, өндөр чанартай биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн (БИХНБ) үйлдвэрлэх явдал билээ. Чанарын дээд түвшинг баталгаажуулахын тулд NSР нь үйлдвэрлэлийнхээ бүх шатанд чанарын хяналтын орчин үеийн тэргүүний аргуудыг хэрэглэж байна.

БИХНБ боловсруулах ажлыг биохими, эм зүй, хоол судлалын ухаанаар мэргэшсэн, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр зэрэглэлийн мэргэжилтэн,эрдэмтэд хийж гүйцэтгэдэг. Шингэн болон хийн хроматографийн аргаар чанарыг нь нямбай шалгасан дээд зэргийн түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн цэвэр байдал, үйлдвэрлэлийн технологийг маш нарийн хянадаг. Бүх үйлдвэр дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гаргах чадвартай, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Бүтээгдэхүүнийг хэрхэн хийх арга, технологийг өөрсдийн лабораторид гаргаж авсан байдаг тул зөвхөн NSР корпорацийн хууль ёсны өмч юм. Тийм учраас тайлбар дээрээ "зохиогчийн эрх нь хамгаалагдсан бүтээгдэхүүн” гэж бичсэн байдаг. Иймээс хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг өөр ямар ч компани үйлдвэрлэх боломжгүй гэдэгт итгэлтэй байж болно.

     

Хэт улаан туяаны спектроскопийн шинжилгээ

 Хэт улаан туяаны спектроскопийн шинжилгээгээр шаардлагатай эмийн ургамал мөн эсэхийг, хүнд металлын давс болон бусад элементүүдийн хольцийг шинжилдэг. Энэ аргыг фурье-өөрчлөлттэй хэт улаан туяаны спектроскопи гэж нэрлэдэг. Туршилтын бэлдмэлийг хэт улаан туяа, тусгай шингэний тусламжтайгаар шинжлэхэд уг бодис нь туяаны тодорхой үелзэл дээр энергийг өөртөө шингээж авдаг байна. Энерги шингээж авсан тэр үелзэл уг эмийн ургамлын энерги шингээж авдаг спектртэй таарах учиртай. Мөн арсени, хар тугалга, хөнгөн цагаан, кадмий зэрэг элементүүд бий эсэх нь тодорхойлогддог. Яг ижил спектртэй өөр зүйлийн ургамлууд гэж байдаггүй учраас харьцуулсан дүнгээр шаардлагатай эмийн ургамал мөн гэдгийг тогтоодог байна. Энэ туршилт нь маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Учир нь гадна өнгөндөө амт, үнэр, төрхөөрөө ялгарахгүй ургамлууд байдаг бөгөөд зарим түүхий эд нийлүүлэгчид БИХНБ үйлдвэрлэгч нарт эмийн ургамал нийлүүлэхдээ үнэ ихтэй ургамлын оронд хямд төстэйг орлуулж өгөхийг ч оролддог ажээ. Жишээ нь: шар үндэс гэдэг маш үнэтэй эмийн ургамал нь тошлогтой андуурам адил байдаг ба үнэ нь 25 дахин илүү. Хэт улаан туяаны спектроскопийн шинжилгээ л энэ ялгааг найдвартай танихад тусалдаг. БИХНБ үйлдвэрлэдэг бусад компаниуд түүхий эдээ шалгаж авахдаа NSР шиг ийм өндөр шаардлага тавьдаггүй гэж зарим түүхий эд нийлүүлэгчид нь хэлдэг. Үнэхээр ч зарим тохиолдолд NSР корпорацийн чанарын шаардлагыг хангахгүй буцаагдсан түүхий эд бусад компаний хувьд эрэлт хэрэгцээ болж байдаг нь нэн харамсалтай. NSР корпораци нь ямар ч ургамлыг 100%-ын баталгаатай ялгаж сонгож чадна!

 

Бактериологийн шинжилгээ

 

 Хэрэглэгчдэд тохиолдож болох гол аюул бол нянгийн халдвар авах магадлал юм. Үүнээс хамгаалахын тулд бүх шатанд, тухайлбал түүхий эд сонгох, үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмж, боловсруулалтын шат бүрд микроорганизмын нарийн шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Янз бүрийн мөөгөнцөр, гэдэсний савханцар, сальмонелл, стрептококкийн нян илрэх тохиолдолд тухайн түүхий эдийг устгадаг. Бактериологийн шинжилгээ хийхэд хэрэглэдэг гол төхөөрөмж нь бактометр байдаг бөгөөд үүнд хамгийн сүүлийн үеийн компьютерийн технологийг ашигладаг. Бактометрийн ажиллах зарчим нь электрон сигналын ялгаан дээр явагдана. Энэ багаж нь туршилтын бэлдмэл байгаа орчинд оруулсан модулийн тусламжтайгаар электрон сигналын өөрчлөлтийн дагуу бактерийн хэмжээг тогтоодог. Энэ электрон сигналаар микроорганизмын хэмжээг, төрлийг ч тогтоож болдог. Ингэснээр бүтээгдэхүүний бохирдлын төвшинг маш нарийн хянах боломжтой болдог юм. NSР нь энэ шинэ технологийг хамгийн анх хэрэглэсэн корпораци билээ.

 Хроматографийн шинжилгээ

Нимгэн давхаргат хроматографийн шинжилгээгээр эмийн ургамлын "хурууны хээг” авах боломжтой бөгөөд, ингэснээр бусад ижил төрлийн ургамлуудтай харьцуулахад дөхөмтэй болдог. Энэ аргыг ашиглан эмийн ургамлыг чанарын болон тооны үзүүлэлтээр нь ангилж болно. Ургамлыг ялтсан дээр байрлуулан, төрөл бүрийн өнгөтэй толбоор нь түүний найрлагын бүтцийг тодорхойлдог. Хроматографийн аргыг хэт улаан туяаны спектроскопийн шинжилгээтэй хавсран хэрэглэснээр, эмийн ургамлын найрлага дахь идэвхит элементийн хэмжээг тодорхойлдог. Энэ нарийвчилсан шинжилгээний дүнгээс харахад NSР-ийн түүхий эд БИХНБ үйлдвэрлэгч өөр компаниудын түүхий эдээс ямагт илүү цэвэр, идэвхит бодисыг агуулдгаараа давуу гэдгийг баталгаажуулсан дүн байнга гардаг билээ. Үйлдвэрлэлийн явцад түүхий эдээ боловсруулахдаа маш өндөр өртөгтэй "freeze dried” буюу бага температурт хатаах аргыг хэрэглэдэг. Энэ нь эмийн ургамлын эмчилгээний чанарыг хэвээр хадгалах сайн талтай. Эмийн ургамлаар хийсэн бүтээгдэхүүнд ямар нэг химийн бодис ордоггүй. Харин түүнийг үрэл эсвэл капсул хэлбэрээр бэлдэх явцад нэмэлт эрдэс бодис шаардагддаг бөгөөд үүнд байгалийн гаралтай цахиурын давхар исэл, кальци, магни, целлюлоз зэрэг бодисуудыг хэрэглэдэг. NSР корпораци бүтээгдэхүүний чанар болон тоног төхөөрөмжинд жилд 2.5 сая доллар зарцуулдаг юм. Жишээ нь, компани түүхий эдийн найрлагад буй хүнд металл илрүүлэх зориулалт бүхий массспектр хэмжигчтэй плазмын анализатор төхөөрөмж ашигладаг. Ингэснээр хүнд металлыг илрүүлэх боломж улам сайжирсан билээ. Энэ төхөөрөмж нь маш мэдрэмтгий ба 1 триллионнэгжид 1 оногдох хэмжээний бодисыг илрүүлэх чадвартай! Мэдээж, үүний үр дүнд бүтээгдэхүүнийчанар болон цэврийн төвшин үлэмж өндөрсөн баталгаажиж байгаа юм.Нимгэн давхаргат хроматографийн шинжилгээгээр эмийн ургамлын"хурууны хээг” авах боломжтой бөгөөд, ингэснээр бусад ижил төрлийн ургамлуудтай харьцуулахад дөхөмтэй болдог. Энэ аргыг ашиглан эмийн ургамлыг чанарын болон тооны үзүүлэлтээр нь ангилж болно. Ургамлыг ялтсан дээр байрлуулан, төрөл бүрийн өнгөтэй толбоор нь түүний найрлагын бүтцийг тодорхойлдог. Хроматографийн аргыг хэт улаан туяаны спектроскопийн шинжилгээтэй хавсран хэрэглэснээр, эмийн ургамлын найрлага дахь идэвхит элементийн хэмжээг тодорхойлдог. Энэ нарийвчилсан шинжилгээний дүнгээс харахад NSР-ийн түүхий эд БИХНБ үйлдвэрлэгч өөр компаниудын түүхий эдээс ямагт илүү цэвэр, идэвхит бодисыг агуулдгаараа давуу гэдгийг баталгаажуулсан дүн байнга гардаг билээ. Үйлдвэрлэлийн явцад түүхий эдээ боловсруулахдаа маш өндөр өртөгтэй "freeze dried” буюу бага температурт хатаах аргыг хэрэглэдэг. Энэ нь эмийн ургамлын эмчилгээний чанарыг хэвээр хадгалах сайн талтай. Эмийн ургамлаар хийсэн бүтээгдэхүүнд ямар нэг химийн бодис ордоггүй. Харин түүнийг үрэл эсвэл капсул хэлбэрээр бэлдэх явцад нэмэлт эрдэс бодис шаардагддаг бөгөөд үүнд байгалийн гаралтай цахиурын давхар исэл, кальци, магни, целлюлоз зэрэг бодисуудыг хэрэглэдэг. NSР корпораци бүтээгдэхүүний чанар болон тоног төхөөрөмжинд жилд 2.5 сая доллар зарцуулдаг юм. Жишээ нь, компани түүхий эдийн найрлагад буй хүнд металл илрүүлэх зориулалт бүхий массспектр хэмжигчтэй плазмын анализатор төхөөрөмж ашигладаг. Ингэснээр хүнд металлыг илрүүлэх боломж улам сайжирсан билээ. Энэ төхөөрөмж нь маш мэдрэмтгий ба 1 триллион нэгжид 1 оногдох хэмжээний бодисыг илрүүлэх чадвартай! Мэдээж, үүний үр дүнд бүтээгдэхүүний чанар болон цэврийн төвшин үлэмж өндөрсөн баталгаажиж байгаа юм.

 

                                    Үйлдвэрлэлийн үйл явц