МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Коллоидал Силвер

Мөнгөний нэгдлүүдийг хүн төрөлхтөн эрт дээр үеэс эм болгон ашиглаж иржээ. Римчүүд болон грекчүүд ундны усаа цэвэршүүлэхийн тулд мөнгөн саванд хадгалдаг байлаа. Тэмбүү, булчин задрах тахал /холер/, хумхаа /маляр/, унаж татах өвчин /эпилепси/, заг хүйтэн/гонорей/, ханиад, хэрх /ревматизм/, татран /столбняк/ өвчнүүдийг мөнгөний нэгдлүүдийн тусламжтайгаар эмчилсээр ирсэн арвин баялаг, түүхэн туршлага буй.
    Коллоидал Силвер буюу  мөнгөтэй уусмал нь цэвэршүүлсэн усанд ууссан мөнгөний бичил хэсгүүд /0,005-0,15 микрон/ юм. Ийм хэлбэрт орсон мөнгийг организм бүрэн төгс эзэмшдэг. Уусмал мөнгө нь дэлхийн II дайн хүртэл эмчилгээний зорилгоор маш өргөн ашиглагдаж байгаад эмийн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн үеээр химийн аргаар гаргаж авсан нийлэг антибиотикуудад зүй бусаар шахагдан түрэгджээ. Коллоидал Силверийн үйлдвэрлэлийн өртөг өндөр, 1 унци нь /30мл/ 100- 200 доллараар зарагддаг байсан нь, хямд антибиотикд ялагдахад мөн нөлөөлсөн юм. Гэтэл антибиотикийг 30 жил хэрэглэсэн дэлхий дахин хүнд асуудлуудтай тулгарав. Бактериуд антибиотикт устгагдахаа больж түүүнд тэсвэртэй болж, түүгээр ч зогсолгүй, бүр антибиотикоор хооллодог болжээ. Иймээс 1970-аад онуудад Коллоидал Силвер Анагаах Ухаанд эргэж ирэв, энэ үед уг бүтээгдэхүүнийг бага өртөгтэйгээр үйлдвэрлэх технологи ч бүтээгдлээ.
    БИХНБ үйлдвэрлэгчээр дэлхийд тэргүүлсэн, АНУ-ын 2002, 2005 онуудын шилдэг үйлдвэрлэгчээр удаа дараа шалгарсан NSP корпорацын "Коллоидал Силвер бол химийн аргаар гаргаж авсан аливаа нийлэг антибиотикуудыг орлох, түүгээр барахгүй үйлчилгээгээрээ тэдгээрээс давж гарах бүтээгдэхүүн юм. Өвчин үүсгэгч ямар ч төрлийн нян Коллоидал Силверийн өчүүхэн хэсгийн дэргэд амьд байж тэсдэггүй. Коллоидал Силверийн молекулууд хорт бактери, вирус, мөөгөнцөрийн үржих явцыг зогсоож, үйл ажиллагааг нь сааруулж, улмаар тэдгээрийг бүрэн устгадаг.
    Антибиотик ямар ч хүчтэй байсан ердөө 5-10 нэр төрлийн бактерийн эсрэг үйлчилдэг байхад, үүнтэй харьцуулахад Коллоидал Силвер 650 гаруй нэр төрлийн бактерийн эсрэг үйлчилдэг байна! АНУ-ын нэрт физиологич, байгалийн бүтээгдэхүүнээр анагаах мэргэжилтэн, доктор Дебра Брамер: "Коллоидал Силверийн тусламжтайгаар өвчтөнүүд стафилококк, стрептококк зэрэг аюулт бактериуд, түрүү булчирхай, амны хөндийн өвчнүүд болон ларингит, фарингит гэх мэт хоолой-залгиурын өвчнүүдээс маш үр нөлөөтэй эмчлэгдэж байна. Би хувийн эмчилгээний практик дээрээ үндэслэн, үүнийг хэлж байна” гэж мэдэгджээ. Коллоидал Силвер нь элдэв өвчин, халдвар үүсгэгч нянтай нийлэг антибиотикоос дутахгүй тэмцдэг мөртлөө, хүний бие организмд сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ тэдгээрээс давуу талтай.
    АНУ-ын Филадельфийн Анагаах Ухааны Их Сургуульд хийсэн судалгаанаас үзвэл Коллоидал Силвер нь ДОХ- ын ВИЧ-1 вирусийн үржлийг ч сааруулдаг байна.
   АНУ-ын Бригэм Янгийн Их Сургуулийн (Brigham Young University) эрдэмтэдийн хийсэн эрдэм шинжилгээний судалгаагаар NSP корпорацын "Коллоидал Силвер нь өвчин үүсгэгч бичил биетнүүдийн ялгаруулдаг "эсийг исэлдүүлэх ферментүүд”-ийг саармагжуулснаар, эсийг хамгаалж, улмаар бичил биетнүүдийн үйл ажиллагааг нь зогсонги болгох үйлчлэлийг үзүүлдэг болохыг тогтоожээ. Коллоидал Силверт агуулагдах мөнгөний ион нь гэмтсэн эд эсийг нөхөн сэргээх, хөгширсөн болон хорт хавдрын эсүүдийг организмаас хөөн зайлуулах, үрэвслийн процессийг хэвийн болгох зэрэг эерэг нөлөөг үзүүлдэг байна. Дашрамд өгүүлэхэд, үрэвсэл нь эмгэг шинжтэй болбол хүний биед хөнөөлтэй бөгөөд, хэвийн явагдвал ач тустай байдаг процесс юм. Химийн аргаар гаргаж авсан нийлэг антибиотикууд нь өвчин үүсгэгч бичил биетнүүдийг устгаад, мөн хүний бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай ферментүүд, бичил биетнүүдийг давхар устгадаг аюултай.
   Харин Коллоидал Силвер бол хүний биед шаардлагатай ашигтай фермент, бичил биетнүүдэд хор хөнөөл учруулдаггүй, тэднийг устгадаггүйгээрээ нийлэг антибиотикуудаас ялгаатай юм. Нийлэг антибиотик болон Коллоидал Силвер хоёрын бас нэг ялгаатай зүйл нь өвчин үүсгэгч нянгууд антибиотикт дасал болдог, харин Коллоидал Силверт дасал болж, үйлчлэлийг нь авахаа болино гэж байдаггүй. Үүнээс гадна, Коллоидал Силверийн антибиотикоос ялгаатай хамгийн том давуу тал нь бусад эмийн бодистой ер харшилдаггүй, тэдгээртэй нийлж хорт нэгдэл үүсгэдэггүйд оршино. Коллоидал Силвер бол олон өвчин эмгэгийн эсрэг маш өндөр үр нөлөөтэй, хүний биед болон хүний бие доторхи ашигтай бичил биетүүдэд ямар ч хор хөнөөл учруулдаггүй, цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Олонхи компаний коллоид мөнгөтэй бүтээгдэхүүн химийн хямд төсөр аргаар үйлдвэрлэгдсэн байдаг. Тэдгээр нь цайвар шар, эсвэл хүрэвтэр өнгөөрөө ялгагдана. Харин АНУ-ын NSP корпорацын энэ бүтээгдэхүүн химийн урвалгүй, физикийн аргаар үйлдвэрлэгдсэн тул чанарын хувьд илүү баталгаатай, өнгөгүй тунгалаг байдаг. NSP корпораци "Коллоидал Силвербүтээгдэхүүнээ өндөр чанартай шилээр хийгдсэн зориулалтын тусгай саванд савладаг. Уг тусгай шилэн сав нь Коллоидал Силвер уусмалын чанарыг найдвартай хадгалж, хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг. Зарим компани хуванцар саванд савладаг нь коллоид мөнгөний чанар алдагдахад хүргэдэг юм. Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг, өөрийгөө хүндэтгэдэг хэн бүхэн АНУ-ын NSP корпорацын "Коллоидал Силвербүтээгдэхүүнийг гэрийн эмийн сандаа байнга байлгаж, уух, хойлоогоо зайлах, түрхэх, шавших, ариутгах, халдваргүйжүүлэх маягаар ашиглаж байх учиртай билээ.
 
 Коллоидал Силверийг хэрэглэх арга: 
Цайны 1 халбага буюу 20 дуслыг хэл дороо 1 минут байлгасны дараа залгина. Стакан ус, жимсний шүүсээр даруулах юм уу, тэдгээрт уусган ууж болно. Ердийн үед өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Эрчимт эмчилгээний үед тунг 2-3 дахин нэмэгдүүлнэ. Ууж хэрэглэхэд Коллоидал Силвер цусанд хялбар нэвтэрснээр бүх эд эсүүдэд тархаж үйлчилнэ. 3-4 өдөр хэрэглэхэд мөнгөний ион хангалттай үйлчлэл үзүүлэхүйц хэмжээгээр эд эсэд хуримтлагдаж, эрчимтэй нөлөөлж эхэлнэ. Коллоидал Силвер нь бөөр, тунгалгийн систем, бүдүүн гэдсээр гадагшилтлаа биед 21 хоног агуулагдан, нөлөөллөө үзүүлж байдаг. Богино хугацаанд биед хангалттай хуримтлал үүсгэхийн тулд эхний 4 өдөрт хоолны халбагаар хэрэглэж, дараа нь ердийн горимд /цайны халбага/ шилжвэл зохистой. Хүүхдийн хувьд нас жингээр нь баримжаалан, тунг тохируулна. Архаг, хүнд өвчлөлийн үед тунг 2-3 дахин нэмэгдуулэн хэрэглэж байгаад /2-3 цайны халбагаар/, 30-45 хоногийн дараа ердийн горимд шилжихийг зөвлөж байна.
 
 Коллоидал Силверийг хэрэглэх заалтууд: 
- Зүсэгдсэн, ярагдсан, халцарсан зэрэг үед нээлттэй шархыг халдваргүйжүүлэх зорилгоор Коллоидал Силверээр цэвэрлэнэ.
- Экзем, арьсны цочрол, хатиг, батга гарах, шавьжинд хазуулах үед үрэвслийг дарж, арьсыг тайвшруулах зорилгоор Коллоидал Силверээр арчиж шавшина.
- Түлэгдсэний дараа Коллоидал Силверээр шархыг тогтмол шавшиж байвал шарх эдгэлтийг түргэсгэж, сорвижилтийг багасгаж, үрэвслийг арилгана. (Жич: Ариутгалын эм бэлдмэлийн бусад бодисоос ялгаатай тал нь Коллоидал Силверээр нээлттэй шарх, түлэгдэлт зэргийг ариутгахад эдийн эсийг гэмтээдэггүй тул өвдөлт, хорсолт огт үүсгэдэггүй).
- Коллоидал Силверийг хүүхдийн чих өвдхөд чихэнд, ханиад хүрхэд хамарт, нүд нуухдаж өвдхөд нүдэнд дусаах хэлбэрээр хэрэглэж үрэвлийн процессыг дарна. - Хоолой өвдсөн үед хоолойг ариутгах маягаар, мөн агаар дуслын замын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хөндийг зайлж ашиглана. - Мөөгөнцөр, үрэвсэл, эвгүй үнэр, цагаан юм хэт ихээр гарах г.м. тохиолдлуудад эмэгтэйчүүд шөнө унтахын өмнө үтрээндээ тампон маягаар хийгээд өглөө нь авна.
- Геморрой, шамбрамын үед шулуун гэдсэнд тампон маягаар хийнэ.
- Хүний хөлсний булчирхайнаас ялгардаг бодисуудыг бактериуд ялзруулснаас эвгүй үнэр гардаг. Коллоидал Силвер нь энэхүү ялзруулдаг бактериудыг устгадагаараа эвгүй үнэр арилгагчийн /дезодорантын/ үүргийг мөн гүйцэтгэнэ.
- Коллоидал Силверийг рашаан, булгийн гэх мэт байгалийн ундны усыг цэвэршүүлэх зорилгоор ашиглаж болно. Ингэхдээ 4 л усанд хоолны халбагаар хагасыг хийж сайтар хутгаад 6 минут байлгана, ингэснээр ус бүрэн халдваргүйжих болно.
- Ванн, бассейны усыг Коллоидал Силверээр ариутгахад нүдний салсыг цочроож улаалгахгүй, аливаа харшил үүсгэхгүй, арьс хуурайшуулж холцруутахгүй, арьсны аливаа халдварт өвчин үүсгэгч бактерүүдийг бүрэн устгаж чаддагаараа олон давуу талтай юм. Америкийн сансар судлалын NASA агентлаг нь Коллоидал Силверийг ус ариутгах зорилгоор өргөн хэрэглэдэг. Япончууд ч Коллоидал Силверийг агаар цэвэршүүлэх зорилгоор өргөнөөр хэрэглэдэг юм. - Гэрийн тэжээвэр амьтдынхаа ундны усанд нь Коллоидал Силверийг биеийн жингээр нь баримжаалан хийж уулгаснаар мөн анагааж болно. Тэжээвэр амьтдад түгээмэл тохиолддог шимэгч хорхойн өндөг нэг эстэй байдаг тул Коллоидал Силверийн үйлчлэлд хялбар мөхдөгийг эрдэмтэд тогтоожээ. Тэгэхлээр шимэгч хорхойг устгах зорилгоор хүүхдүүддээ ч мөн өгөх нь зүйтэй юм.
- Цэцэг, ногоо, тариагаа услах усанд Коллоидал Силверийг нэмж хийвэл таримал ургамлаа өвчнөөс ангижруулж болно.
 
 Санамж: 

Коллоидал Силверийг хэрэглэхэд өвчин үүсгэгч нянгууд ихээр үхдэг тул заримдаа, үхсэн бичил биетийн нөлөөгөөр хөнгөн хордолт үүсч болно. Тийм тохиолдолд, ханиад туссан үеийнхтэй адил толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэг хэсэг хугацаанд илэрнэ. Хордолтыг арилгахын тулд Коллоидал Силверийн тунг багасгаж, үхсэн нянгуудыг бие организмаас хөөн зайлуулахын тулд цэвэршүүлсэн юм уу буцалгасан усыг ихээр ууна. Коллоидал Силверийг хэрэглэж байх явцад өтгөн хэвийн, өдөр тутам гарч байгаа эсэхэд анхаарна, хэрэв өтгөн өдөр тутам гарахгүй байвал Нейче Лакс, Локло, Каскара Саграда гэх мэт бүтээгдэхүүнүүдээс сонгон ууж, өтгөний гаралтыг тогтмол хэвийн болгох шаардлагтай. Colloidal Silver бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ сахар, өөх тосны хэрэглээгээ багасгаж, хөдөлгөөнөө нэмэгдүүлэх нь чухал.
 
 Коллоидал Силверийг дараах өвчлөлүүдийн үед хэрэглээрэй: 
• Ханиад томуу;
• Хамар, хоолой, гайморит, мөгөөрсөн хоолой /бронх/, уушигны архаг, хүнд өвчлөлүүд;
• Өсвөр насны батгашил, загатнаат үлд /псориаз/, мөөгөнцөр, түлэгдэл, бижрүү, шавьжинд хазуулах зэрэг арьсны өвчин, гэмтэл;
• Бие сулрах, амархан ядарч эцэх, ой тогтоолт оюуны идэвхи сулрах, цусны даралт багсах гэх мэт бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутмагшилийн үед;
• Ревматизмээс үүдэлтэй үе мөчний үрэвсэл;
• Судас хатуурал /атеросклероз/;
• Хүнсний хордлого;
• Шимэгч хорхой;
• Хламид, трихомонад, гонорей /заг хүйтэн/ гэх мэт бэлгийн замын халдварт өвчнүүдийн үед