МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

   Сүүлийн үеийн шинжилгээ судалгаагаар, хүний бие өдөр тутам 600-650 нэрийн хүнсний бодисыг (микронутриент) гаднаас авч байх ёстой ажээ. Үүний тулд, өдөрт 32 нэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Талх, мах, загас, сүү, ногоо, жимс, ногоон ургамал навчин хүнс, будаанууд гэх зэрэг. Тэдгээр нь бас дээд зэргийн чанартай байх учиртай. Гэтэл тэдгээр хүнсний бүтээгдэхүүн, бодисуудаар өдөр тутам хангагдах нь биелшгүй зорилт болон хувирч байна.
   Хүнс нь олдлоо ч, бараг л гагцхүү бордооны хүчээр ургасан өссөн байх тул шим бодисоор туйлын ядуу. Бас 32 нэрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байя гэхлээр, таргалах асуудал гарч ирнэ. Орчин үеийн хүнс чанар муутай болсон тул хэрэгцээгээ хангахын тулд хүмүүс их иддэг болжээ. Гэтэл тэр их хэмжээний хүнс нь хангалттай шим бодисуудыг өгөхгүй хэрнээ хялбар таргалуулах чанартай байдаг. Яагаад тэр вэ? Махан болон ургамлан хүнс тийм үйлчлэлтэй химийн бодисууд дээр суурилан буй болж байна шүү дээ.
   Жингээ барья гээд бага идэхээр, аминдэм, хангагдаагүй тосны хүчлүүд, эрдэс, микроэлемент, хүнсний эд ширхэг гээд л олон бодисоор организм ноцтой дутагддаг. Идэх үү, идэхгүй юу гэсэн хүнд асуудал гарч ирдэг. Гуравдахь мянган хүн төрөлхтөнд итгэл найдварыг бэлэглэж байна. Эрүүл байх, гоо сайхан ч байх боломж гарч ирлээ. Гэхдээ таргалахгүй байна гэдэг зөвхөн гоо сайхны асуудал ч биш л дээ.
   Тэрхүү итгэл найдвар бол БИХНБ юм. Олон төрлийн БИХНБ-г санал болгох болжээ. БИХНБ гэж юу вэ? Зарим хэвлэл БИХНБ бол албан ёсны анагаах ухаанаар зөвшөөрөгдөөгүй аймшигт эд гэнэ. Зарим хэвлэл энэ БИХНБ хүн төрөлхтөний өчнөөн мянган жилийн хүсэл мөрөөдлийн оргил, ямар ч аюулт өвчнийг дарна, бараг л мөнхийн ус юм гэж сурталчилдаг.
   АНУ, Японд хүн амынх нь 70-80 хувь, Европод 50-иас доошгүй хувь, Орост 3 хувь нь БИХНБ-г тогтмол хэрэглэж байна гэсэн судалгаа гарчээ. БИХНБ бол гол төлөв байгалийн гаралтай, биологийн идэвхит баяжмал бодисууд юм. Тэдгээрийг эмийн болон хүнсний ургамал, амьтан, эрдэс, далай тэнгис зэргээс гаргаж авдаг. Цөөн тооны химийн аргаар нийлэгжүүлэн гаргасан бодисыг БИХНБ-д ашигладаг. Гэхдээ тэр нийлэг бодисуудыг байгалийнхтай яг адилхан байхаар бүтээсэн байдаг.
   БИХНБ-д буй бодисуудыг хүнсээр авах боломжгүй, хүний бие организм өөрөө үүсгэдэггүй. Гэтэл тэдгээр нь эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой. Ийм л учраас, биологийн идэвхит бодисуудыг бид хүнсэндээ нэмж хэрэглэж байх учиртай юм шүү дээ.
   Эс бөгөөс, цагийн явцад тэдгээрийн дутагдал гүнзгийрч, янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болж, бие сулран доройтож, таагүй хүчин зүйлүүдээс өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй болдог. Хөдөлмөрийн чадвар ч муудна, эрт хөгширнө. Ноцтой дутагдал үхэлд хүргэнэ. Хүн төрөлхтөний түүхэнд хичнээн ч олон хүн чийг бамаар амь насаа алдав даа. Сая саяар л тоологдоно. Чийг бам туссан хүний хөдөлмөрийн чадвар үлэмж буурч, буйлнаас цус алдагдаж, ялихгүй зүйлээс болж арьс нь хөхөрч, улмаар ерөнхий цус алдалт эхэлж, хамаг шүд нь мултран унаж, тарчлан зовсоор үхдэг байв. Шалтгаан нь гэвэл ердөө л C витамин буюу, аскорбиний хүчлийн дутагдал байлаа шүү дээ. C витаминыг хүнсээр юм уу, хүнсний нэмэлтээр авч байхгүй бол тийм аюулыг тойрохгүй.
   Аз болоход, орчин үеийн хүн С витаминаар янз бүрийн хэмжээгээр хангагдаад байдаг болжээ. Урьд бол С витаминтай хүнс ч ховор, нийлэг С витамин нь огт байхгүй байсан хэрэг л дээ. Энэ бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ноцтой дутагдах явдлын үр дагаврын нэг л жишээ. 15 нэрийн аминдэм, 20 нэрийн эрдсийг организм заавал авч байхгүй бол үхлийн аюултай болохыг эрдэмтэд илрүүлээд байна. Иод дутвал бамбай булчирхайн аюулт өвчлөл үүснэ, селен дутвал зүрхний булчингийн тэжээллэгийн хомсдол, хорт хавдар гээд л өвчлөлүүд үүснэ.
   Пифагорын "Юу идэж байна, хүн тийм байна” гэсэн үг өнөөдөр үнэ цэнэд орлоо. Хооллолт бол зөвхөн хувь хүний асуудал биш. Энэ бол анагаах ухааны төдийгүй, төр улсын асуудал юм. Тэрхүү асуудлыг шийдвэрлэхэд биологийн идэвхит хүнсний нэмэлт бодисууд үнэлж баршгүй их тус хүргэнэ. Өөр зүйлээр орлуулшгүй бөгөөд, хүний бие организмд дутагдаж байгаа бодисуудыг янз бүрийн эх сувгуудаас гарган авч, үрэл, капсул, нунтаг, хандмал, уусмал хэлбэрээр хэрэглэгчдэд өргөнөөр хүргэж чаддаг болоод байна. Тэр бүхнийг БИХНБ гэсэн нэрийн дор хамааруулан авч үздэг. Хүнсэнд нэмэлт болгох ерөнхий БИХНБ-ээс гадна, хүүхэд, ахмад настан, эр, эм хүйстэн зэрэг тодорхой бүлгүүдэд тусгайлан зориулж бүтээсэн БИХНБ-үүд ч буй болж байна. Орчин үеийн БИХНБ бол хүнд ач тустай бодисуудын бөөмнөрөл төдийгүй, орчин үеийн мэдлэг, технологиудын бөөмнөрөл болж хувираад байгаа. БИХНБ бол зөвхөн хүнсний нэмэлт биш гэдгийг санах ёстой.
   Зарим БИХНБ-ий үйлчлэл эмтэй дүйхүйц буюу, түвшинд нь нэлээд ойртсон байдаг. Тиймээс эм адил хэрэглэгдэж болно. Тусгай хоолонд өргөнөөр ашиглах боломжтой. Энэ мэтчилэн янз бүрийн нөхцөл байдалд хэрэглэгдэх үндэстэй. Гэхдээ БИХНБ бусад эмчилгээ сувилгааг үгүйсгэхгүй бөгөөд, тэдгээрт туслах хүч болгон ашиглавал маш их үр нөлөөтэй байдаг юм шүү. Ханиад томуу өвчинд амьсгалын дээд замын хурц халдварт болон, архаг хүнд өвчнүүдийг хамруулан авч үздэг. Хамрын хөндий, залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой (трахея), салаа хоолойн (бронх) нэрээр ринит, фарингит, ларингит, трахиит, бронхит гэж нэрлэгдсэн өвчнүүд бий. Тэдгээрийг ханиад томуу өвчинд хамруулдаг боллоо. Хүнсний чанаргүй байдал, байгаль орчны бохирдол гээд л олон нөхцөл байдал биеийн эсэргүүцлийг доройтуулахад нөлөөлж байна. Тиймээс өрх бүр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухалчлан анхаарч, энэ талаар тусгайлан гэрийн төсвөөсөө байнга зарцуулж байх ёстой. Ямар нэг халдварт өвчин дэлгэрэхэд, тусахыг нь хүлээх бус, шууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах учиртай.
   Дархлаа гэдэг сонин зүйл. Ямар ч халдварт өвчнөөс айхгүй болохын тулд, бүх өвчнөөр өвчилж амжих ёстой гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм арга зам эрсдэлтэй гэдэг нь мэдээж. Тэгээд ч ихэнх өвчний дархлаа хэдхэн сар хадгалагддаг нь харамсалтай. Урьдчилан сэргийлэх үр бүтээлтэй арга хэмжээ л Ханиад томуу өвчинөөс найдвартай хамгаална. Ханиад томуу өвчинөөс өөрийгээ болон үр хүүхдээ хамгаалахын тулд хаашаа ч гарахгүй, хэнтэй ч уулзаж харьцахгүй гэртээ л суугаад байх, эсвэл дархлаагаа сайжруулах. Саяхан болтол дархлаа сайжруулдаг гэх дибазол гэдэг эмийг сурагчдад түгээж байлаа. Дибазол бол гол нь даралт бууруулдаг үйлчилгээтэй эм шүү дээ. Декарисийг бас ерөнхий дархлааг сайжруулдаг гэж үздэг байв. Гэтэл тэр нь шимэгч хорхойн үүсгэдэг зарим өвчлөлд л дархлаатай болгодог аж. Түүнээс гадна, дархлаа сайжруулдаг гэх эмүүд олон сөрөг нөлөөтэй. Иймэрхүү нөхцөл байдал урьдчилан сэргийлэх үйлсэд тус болохгүй нь ойлгомжтой. Ямарваа нэг сөрөг нөлөөгүй, сая сая хүнийг эмчилж эдгэрүүлсэн, байгалийн гаралтай хэрэгслүүд олон байдаг.
   Тэдгээр нь ихээхэн итгэл найдварыг төрүүлэх болсон юм. Бактерийн эсрэг үйлчилдэг эмийн ургамлуудыг бүгдийг нь тоочъё гэвэл боломжгүй. Зах зухаас нь дурдахад, соёолж (солодка), эхинацея, зуун наст (алоэ), сармис, хунчир (астрагал), рэйши мөөг, по д’арко, мийн хумс гээд л олон нэр санаанд бууна. Байгалийн эм бэлдмэл гэлтэй эдгээр эх сувгуудыг албан ёсны анагаах ухаан ч хүлээн зөвшөөрдөг болсон. Эхинацеяг найрлагадаа агуулсан 240 нэрийн эмийг Германд худалддаг байх юм. Харин социалист байсан орнуудад байгалийн гаралтай хэрэглүүрүүдийг ашиглах байтугай, таньж мэдээгүй байна гэхэд хилсдэхгүй. Сармисанд олон төрлийн ач тус агуулагдах тул "ногооны хаан” гэх нь ч буй.
   Мөнгөний уусмал бие организмын өөрийгөө хамгаалах хүчийг үлэмж сайжруулдаг. Цайр, селен, антиоксидант (үл исэлдүүлэх) хамгаалалтыг нөхцөлдүүлнэ. Бүгд л ханиад томуу өвчинтэй тэмцэхэд ач тустай. Барууны улс орнуудад ханиад томуу өвчиний эхний шинж тэмдэг мэдэгдэхэд л цайрын шахмалыг хэрэглэж заншсан байдаг. Цайр, мөнгөний бэлдмэлийг хэлэн дороо тавьж хүлхэх хэрэгтэй юм. Шууд зажилж, залгивал ходоодны үйл ажиллагааны дүнд үйлчлэл нь буурдаг. Дээр дурдагдсан ургамал, бодисууд NSP-ийн бүтээгдэхүүний найрлагад зохих хэмжээгээр орсон байдаг. NSP корпорацийн витаминий бүтээгдэхүүнүүдийн тунг ихэсгээд хэрэглэхэд ханиад томуу өвчиний эсрэг үр нөлөөтэй үйлчилнэ.
  = гээд NSP-гийн витамин, мөн эрдэс, антиоксидант (үл исэлдүүлэгч) агуулсан бүтээгдэхүүнүүд бий. Ханиад томуу өвчин нь их төлөв вирусаар үүснэ. Гэхдээ бактерээр (стафилококк, стрептококк зэрэг) үүсдэг нь ч буй. Бактерээр тонзиллит буюу бүйлсэн булчирхайн үрэвсэл өвчин үүснэ. Тэр нь хоолойн их биш өвдөлт зэрэг ялихгүй шинж тэмдгээр л "илрэх” бөгөөд, далд нууц байдлаар, зүрх, бөөрийг ноцтой өвчлүүлдэг гэмтэй. Аюултай халдварт өвчин менингитийг туршлагатай эмч ч фарингит, ангинтай андуурах явдал байдаг. Менингит эхэн үедээ ханиад хэлбэрээр л илэрдгийг яана.
   Ханиадны цаана санаанд оромгүй олон асуудал бий. Тиймээс янз бүрийн тактик шаардагдана. Чих-хамар-хоолойн эмч нар ханиад томуу өвчинийг эмчлэхэд БИХНБ хэрэглэх нь өндөр үр нөлөөтэй байгааг ашиглаж, ургамал, хүнсээр эмчлэх зарчмуудыг үнэлж үзэх болсон нь сайшаалтай хэрэг.
   Аспирин, анальгин зэрэг эмийг сав л хийвэл хэрэглээд байх нь ходоод, 12 хуруу гэдэсний салст бүрхэвчийг гэмтээх, цусны бүтцийг гажуудуулах (агранулоцитоз) зэрэг хүндрэлд оруулдаг. Халуун бууруулах эмүүдийг яаран хэрэглэх нь ч буруу юм. 38 хэм хүртэл халуурч байвал эм хэрэглэхгүй байж болно. Халуурснаар бие организм вирусын хувьд таагүй нөхцлийг бүрдүүлж, мөхөхөд хүргэдэг. Чийрэгжүүлэлт, биеийн тамир бол урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм. Дээрээс нь БИХНБ-ийг нэмбэл ханиад томуу өвчиний халдвараас айхгүй байж болно оо. Хүйтэн усаар шавших, үрэх нь сайн. Халуун усанд орох нь ч сайн нөлөөтэй. Гэхдээ ханиад томуу өвчинөөр өвдсөн үед юм уу, халуунтай үед тэгж болохгүй.
   Давирхайн шүүстэй ванна, гичээр хөлөө шавах, тосон жин, Авицений балт наалт гээд л ханиад томуу өвчинтэй тэмцэх олон арга бий. Хоолойг чийрэгжүүлэх, хамрыг угаах, хэлийг цэвэрлэх, уураар амьсгалах (ингаляци) зэргийг ч мартаж болохгүй юм. Гэтэл хүмүүс юуны өмнө хүчит эмүүдээр бөмбөгддөг зуршилтай болчихжээ. Гиппократ "Дураараа халууруулж чаддагсан бол би бүх өвчнийг эмчлэнэ дээ” гэдэг байжээ.
   Тэр халуурлыг хүний сайн анд нөхөр гэж үздэг байсан. Хүнд өвчтэй юмуу, дархлаа муутай хүн ханиад томуу өвчинд өртвөл сөрөг реакци үзүүлдэггүй, халуурдаг ч үгүй. Ханиад томуу өвчинтэй байгаа хэрнээ, бие нь эсэргүүцэх хүч чадалгүй болчихсон байдаг. Ханиад томуу өвчиний гадаад шинж тэмдэг хүчтэй илэрч байвал бие организм өвчинтэй сайн тэмцэж байна гэсэн үг гэж натуропатууд (байгалийн хэрэглүүрээр эмчлэгч) үздэг.
   Өнөөгийн түгээмэл хэрэглэгддэг олон эм өвчний гадаад шинж тэмдгийг арилгачихдаг, энэ нь организмын өөрийгөө эмчлэх процессийг зогсоочихож байна гэсэн үг юм. Уг нь энэ процессод саад учруулж болохгүй. Организм өвчинтэй тэмцэхдээ, юуны өмнө өөрийгөө ихээхэн цэвэршүүлж, ингэснээрээ хамгаалах чадварыг нь хүчжүүлж өгдөг.
   Цэвэршсэн биеийн хамгаалах хүч үлэмж нэмэгдэнэ. Тиймээс бид организмын өөрийгөө цэвэршүүлэх явцыг саатуулах, дарах биш, харин дэмжих, эрчимжүүлэх ёстой. Өвчний шинж тэмдгийг арилгах биш, бүх организмыг эрүүлжүүлэх, өвчинтэй тэмцэх шаардлагатай юм. Ийм тактикийг "өвчнийг биш, өвчтөнийг эмчлэх тактик” гэдэг. Харин өнөөгийн анагаах ухаан үүнээс эсрэг хандлагатай байдаг нь харамсалтай. Албан ёсны анагаах ухаан бүрэн дэлгэрээгүй байхад хүн ард: — Гэдсийг цэвэрлэх (эмийн ургамлын тусламжтайгаар, мөн клизм хэрэглэж болно);
— Жимсний шүүс, эмийн ургамлын ханд ихээр уух;
— Цагаан хоол идэх (ургамлын гаралтай хүнс);
— Жин тавих, үрж арчих, уураар амьсгалах;
— Амар амгалан байж, алжаалаа сайн тайлах зэрэг аргуудыг ханиад томуу өвчин туссан үедээ өргөнөөр хэрэглэдэг байжээ. Ийм нөхцөлд организм өөрөө өвчинтэй тэмцэж сурах боломж ихтэй болно. Амарч, алжаалаа тайлах тал дээр нухацтай анхаарах хэрэгтэй. Өнөөдөр ханиад томуу өвчинөөс болж, ажлаа зогсоодог хүн үгүй болж. Ядрах, нойр хүрэх, хэвтмээр болох гэх зэрэг бие организмын дохиоллуудыг анхаарч байх шаардлагатай юм шүү. Эрч хүч шавхагдаж, нөхөн сэргээх хэрэгтэй болоод байхад үргэлжлүүлэн ажилласаар л байх нь эрүүл мэндэд их аюултай. Амрах чөлөөгүй ажиллаж, хэт ачаалалд орох нь зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), зүрхний шигдээс (инфаркт миокарда), уушигны үрэвсэл, тархины цусны эргэлтийн гажуудал, бөөрний дутагдал зэрэг ноцтой өвчлөлүүд үүсэхэд нэг гол шалтгаан нь болж өгдөг. Ханиаднаас болж үхсэн хүн алга л гэдэг. Тиймээс хүмүүс ханиад тусчихаад үл ойшоох, эмчлэхгүй байх зэрэг хөнгөн хуумгай хандлага гаргадаг. Ханиад томуу өвчинөөс болж мянга мянгаараа, бүр сая саяараа ч амь насаа алдаж байсан тохиолдлууд байдаг. Ханиад томуу өвчин өөр аюулт өвчлөлүүдийн шалтгаан болж, хүч хавсран хүний бие организм руу довтолж, хялбар доройтуулдаг. Гэр бүл дотор хэн нэг нь ханиаж найтааж байвал, байдлыг ажиглах бус, дорвитой арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.
Гэр бүлийн эмийн санд мөнгөний уусмал, хлорофилл, эхинацея, амуу соёолжийг агуулсан БИХНБ-үүд заавал байнга байж байх учиртай юм. NSP корпораци тийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Ханиад томуу өвчиний үед NSP корпорацийн "И-Ти”, "Эйт”, "Бердок”, "Рэд Кловер бүтээгдэхүүнүүд сайн үр нөлөөтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг буцалсан усанд уусгаж, цай маягаар уусан ч болно. Мөн NSP корпорацийн "Уро Лакс бүтээгдэхүүн (Юрай нэртэй байсан) ханиад томуу өвчиний аль ч үе шатанд үр нөлөөтэй үйлчилдэг. Архаг тонзиллит, гайморит зэрэг ноцтой өвчлөлүүдийн үед бактери эсэргүүцэж, дархлаа сайжруулдаг "Уна де Гато, "Дифэнс Мэйнтенанс”, "Шарк Рэй Формула”, "По Д’Арко”, "Коллоидал Силвер бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл үр дүн сайтай байдаг. Зайлах, уураар амьсгалах зэрэгт цайны модны тосыг ашиглавал сайн. Бүйлсэн булчирхай бол дархлааг хариуцах нэгэн эрхтэн бөгөөд, архаг тонзиллит бол зөвхөн хоолойн өвчин биш юм.
Хүндэрсэн тохиолдолд зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), бөөрний үрэвсэлт өвчин гломерулонефрит, бүйлсэн булчирхайн болон мэдрэлийн аюулт өвчлөлүүд үүсдэг.
   Архаг тонзиллит бол зөвхөн чих-хамар-хоолойн эмнэлзүйн асуудал биш юм. Хоолойг (мөн ам, хамрын хөндий, шүдийг) цаг тухайд нь эмчлэхгүй бол тархины үрэвсэлт биш нэгэн аюулт өвчин хорт энцефалопати үүсдэг. Хорт энцефалопатийг чих-хамар-хоолойн бус, мэдрэлийн эмнэлэгт их л удаан эмчлэхэд хүрдэг. Бид эмийн ургамлаар эмнэхүйг (фитотерапия) эм зүйн эсрэг сөргүүлж тавьж байгаа юм биш. Антибиотикийг шаардлагатай нөхцөлд зайлшгүй хэрэглэх ёстой. Мэс ажилбарыг ч цаг алдалгүй хийлгэх учиртай (гайморын хөндийг хатгуулах, хоолойны махыг авахуулах г.м.).
Эмч цэргийн стратеги адилаар, ханиад томуу өвчин гэдэг хорт дайсантай тэмцэх, бүх арга хэрэгслийг ашиглавал зохино. Эс бөгөөс, гэмгүй ханиад гэгдэж байсан өвчин үхлийн аюултай эмгэгүүд болон хувирч болно. Бүйлсэн булчирхайн үрэвслээс үүдэлтэй миокардит насан турш эмчилгээ авахгүй шаналгах нь олонтаа.
   Тийм учраас ханиад томуу өвчинөөс урьдчилан сэргийлэх, ханиад томуу өвчиний анагаах явдалд цаг ч алдаж болохгүй, мөнгө хэмнэж ч болохгүй. Эрүүл мэндэд яавч мөнгө хэмнэж болдоггүй юм. Эрүүл мэндийг алдсан бол эргүүлээд ямар ч мөнгөөр худалдан авч чадахгүйд хүрдэг шүү дээ. Хэрэв та бүхэн урьд дээр цагт хэрэглэгдэж байсан аргуудыг болон NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдийг зөв зүйтэйгээр ашиглавал химийн эм бэлдмэл хэрэглэхгүйгээр ханиад томуу өвчинтэй амжилттай тэмцэж чадна. Нэрт эмч, Академич Амосов: "Эмч өвчнийг эмчилнэ, харин эрүүл мэндийг хэн бүхэн өөрөө олж авах учиртай юм шүү” гэж хэлснийг санаарай.