МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Ханиад, томуутай хэрхэн тэмцэх вэ?

   Ханиад томуу өвчинд амьсгалын дээд замын хурц халдварт болон, архаг хүнд өвчнүүдийг хамруулан авч үздэг.

Хамрын хөндий, залгиур, төвөнх, мөгөөрсөн хоолой (трахея), салаа хоолойн (бронх) нэрээр ринит, фарингит, ларингит, трахиит, бронхит гэж нэрлэгдсэн өвчнүүд бий. Тэдгээрийг ханиад томуу өвчинд хамруулдаг боллоо.

   Хүнсний чанаргүй байдал, байгаль орчны бохирдол гээд л олон нөхцөл байдал биеийн эсэргүүцлийг доройтуулахад нөлөөлж байна. Тиймээс өрх бүр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухалчлан анхаарч, энэ талаар тусгайлан гэрийн төсвөөсөө байнга зарцуулж байх ёстой. Ямар нэг халдварт өвчин дэлгэрэхэд, тусахыг нь хүлээх бус, шууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах учиртай.

   Дархлаа гэдэг сонин зүйл. Ямар ч халдварт өвчнөөс айхгүй болохын тулд, бүх өвчнөөр өвчилж амжих ёстой гэж хэлэхэд хилсдэхгүй. Ийм арга зам эрсдэлтэй гэдэг нь мэдээж. Тэгээд ч ихэнх өвчний дархлаа хэдхэн сар хадгалагддаг нь харамсалтай.

   Урьдчилан сэргийлэх үр бүтээлтэй арга хэмжээ л Ханиад томуу өвчинөөс найдвартай хамгаална. Ханиад томуу өвчинөөс өөрийгээ болон үр хүүхдээ хамгаалахын тулд хаашаа ч гарахгүй, хэнтэй ч уулзаж харьцахгүй гэртээ л суугаад байх, эсвэл дархлаагаа сайжруулах. Саяхан болтол дархлаа сайжруулдаг гэх дибазол гэдэг эмийг сурагчдад түгээж байлаа. Дибазол бол гол нь даралт бууруулдаг үйлчилгээтэй эм шүү дээ. Декарисийг бас ерөнхий дархлааг сайжруулдаг гэж үздэг байв. Гэтэл тэр нь шимэгч хорхойн үүсгэдэг зарим өвчлөлд л дархлаатай болгодог аж. Түүнээс гадна, дархлаа сайжруулдаг гэх эмүүд олон сөрөг нөлөөтэй. Иймэрхүү нөхцөл байдал урьдчилан сэргийлэх үйлсэд тус болохгүй нь ойлгомжтой.

   Ямарваа нэг сөрөг нөлөөгүй, сая сая хүнийг эмчилж эдгэрүүлсэн, байгалийн гаралтай хэрэгслүүд олон байдаг. Тэдгээр нь ихээхэн итгэл найдварыг төрүүлэх болсон юм.

   Бактерийн эсрэг үйлчилдэг эмийн ургамлуудыг бүгдийг нь тоочъё гэвэл боломжгүй. Зах зухаас нь дурдахад, соёолж (солодка), эхинацея, зуун наст (алоэ), сармис, хунчир (астрагал), рэйши мөөг, по д’арко, мийн хумс гээд л олон нэр санаанд бууна. Байгалийн эм бэлдмэл гэлтэй эдгээр эх сувгуудыг албан ёсны анагаах ухаан ч хүлээн зөвшөөрдөг болсон. Эхинацеяг найрлагадаа агуулсан 240 нэрийн эмийг Германд худалддаг байх юм. Харин социалист байсан орнуудад байгалийн гаралтай хэрэглүүрүүдийг ашиглах байтугай, таньж мэдээгүй байна гэхэд хилсдэхгүй.

   Сармисанд олон төрлийн ач тус агуулагдах тул "ногооны хаан” гэх нь ч буй. Мөнгөний уусмал бие организмын өөрийгөө хамгаалах хүчийг үлэмж сайжруулдаг. Цайр, селен, антиоксидант (үл исэлдүүлэх) хамгаалалтыг нөхцөлдүүлнэ. Бүгд л ханиад томуу өвчинтэй тэмцэхэд ач тустай.

Барууны улс орнуудад ханиад томуу өвчиний эхний шинж тэмдэг мэдэгдэхэд л цайрын шахмалыг хэрэглэж заншсан байдаг. Цайр, мөнгөний бэлдмэлийг хэлэн дороо тавьж хүлхэх хэрэгтэй юм. Шууд зажилж, залгивал ходоодны үйл ажиллагааны дүнд үйлчлэл нь буурдаг.

   Дээр дурдагдсан ургамал, бодисууд NSP-ийн бүтээгдэхүүний найрлагад зохих хэмжээгээр орсон байдаг. NSP корпорацийн витаминий бүтээгдэхүүнүүдийн тунг ихэсгээд хэрэглэхэд ханиад томуу өвчиний эсрэг үр нөлөөтэй үйлчилнэ. "ТНТ коктейль, "Супер Комплекс, "Антиоксидант,"Перфект Айез, "Грэпайн, "Витамин С, "Витамин Е гээд NSP-гийн витамин, мөн эрдэс, антиоксидант (үл исэлдүүлэгч) агуулсан бүтээгдэхүүнүүд бий.

   Ханиад томуу өвчин нь их төлөв вирусаар үүснэ. Гэхдээ бактерээр (стафилококк, стрептококк зэрэг) үүсдэг нь ч буй. Бактерээр тонзиллит буюу бүйлсэн булчирхайн үрэвсэл өвчин үүснэ. Тэр нь хоолойн их биш өвдөлт зэрэг ялихгүй шинж тэмдгээр л "илрэх” бөгөөд, далд нууц байдлаар, зүрх, бөөрийг ноцтой өвчлүүлдэг гэмтэй. Аюултай халдварт өвчин менингитийг туршлагатай эмч ч фарингит, ангинтай андуурах явдал байдаг. Менингит эхэн үедээ ханиад хэлбэрээр л илэрдгийг яана. Ханиадны цаана санаанд оромгүй олон асуудал бий. Тиймээс янз бүрийн тактик шаардагдана.

   Чих-хамар-хоолойн эмч нар ханиад томуу өвчинийг эмчлэхэд БИХНБ хэрэглэх нь өндөр үр нөлөөтэй байгааг ашиглаж, ургамал, хүнсээр эмчлэх зарчмуудыг үнэлж үзэх болсон нь сайшаалтай хэрэг.

   Аспирин, анальгин зэрэг эмийг сав л хийвэл хэрэглээд байх нь ходоод, 12 хуруу гэдэсний салст бүрхэвчийг гэмтээх, цусны бүтцийг гажуудуулах (агранулоцитоз) зэрэг хүндрэлд оруулдаг. Халуун бууруулах эмүүдийг яаран хэрэглэх нь ч буруу юм. 38 хэм хүртэл халуурч байвал эм хэрэглэхгүй байж болно. Халуурснаар бие организм вирусын хувьд таагүй нөхцлийг бүрдүүлж, мөхөхөд хүргэдэг.

   Чийрэгжүүлэлт, биеийн тамир бол урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм. Дээрээс нь БИХНБ-ийг нэмбэл ханиад томуу өвчиний халдвараас айхгүй байж болно оо.

   Хүйтэн усаар шавших, үрэх нь сайн. Халуун усанд орох нь ч сайн нөлөөтэй. Гэхдээ ханиад томуу өвчинөөр өвдсөн үед юм уу, халуунтай үед тэгж болохгүй.   Давирхайн шүүстэй ванна, гичээр хөлөө шавах, тосон жин, Авицений балт наалт гээд л ханиад томуу өвчинтэй тэмцэх олон арга бий. Хоолойг чийрэгжүүлэх, хамрыг угаах, хэлийг цэвэрлэх, уураар амьсгалах (ингаляци) зэргийг ч мартаж болохгүй юм. Гэтэл хүмүүс юуны өмнө хүчит эмүүдээр бөмбөгддөг зуршилтай болчихжээ.

   Гиппократ "Дураараа халууруулж чаддагсан бол би бүх өвчнийг эмчлэнэ дээ” гэдэг байжээ. Тэр халуурлыг хүний сайн анд нөхөр гэж үздэг байсан.

   Хүнд өвчтэй юмуу, дархлаа муутай хүн ханиад томуу өвчинд өртвөл сөрөг реакци үзүүлдэггүй, халуурдаг ч үгүй. Ханиад томуу өвчинтэй байгаа хэрнээ, бие нь эсэргүүцэх хүч чадалгүй болчихсон байдаг.

   Ханиад томуу өвчиний гадаад шинж тэмдэг хүчтэй илэрч байвал бие организм өвчинтэй сайн тэмцэж байна гэсэн үг гэж натуропатууд (байгалийн хэрэглүүрээр эмчлэгч) үздэг. Өнөөгийн түгээмэл хэрэглэгддэг олон эм өвчний гадаад шинж тэмдгийг арилгачихдаг, энэ нь организмын өөрийгөө эмчлэх процессийг зогсоочихож байна гэсэн үг юм. Уг нь энэ процессод саад учруулж болохгүй.

   Организм өвчинтэй тэмцэхдээ, юуны өмнө өөрийгөө ихээхэн цэвэршүүлж, ингэснээрээ хамгаалах чадварыг нь хүчжүүлж өгдөг. Цэвэршсэн биеийн хамгаалах хүч үлэмж нэмэгдэнэ. Тиймээс бид организмын өөрийгөө цэвэршүүлэх явцыг саатуулах, дарах биш, харин дэмжих, эрчимжүүлэх ёстой.

   Өвчний шинж тэмдгийг арилгах биш, бүх организмыг эрүүлжүүлэх, өвчинтэй тэмцэх шаардлагатай юм. Ийм тактикийг "өвчнийг биш, өвчтөнийг эмчлэх тактик” гэдэг.

Харин өнөөгийн анагаах ухаан үүнээс эсрэг хандлагатай байдаг нь харамсалтай. Албан ёсны анагаах ухаан бүрэн дэлгэрээгүй байхад хүн ард:

— Гэдсийг цэвэрлэх (эмийн ургамлын тусламжтайгаар, мөн клизм хэрэглэж болно);

— Жимсний шүүс, эмийн ургамлын ханд ихээр уух;

— Цагаан хоол идэх (ургамлын гаралтай хүнс);

— Жин тавих, үрж арчих, уураар амьсгалах;

— Амар амгалан байж, алжаалаа сайн тайлах зэрэг аргуудыг ханиад томуу өвчин туссан үедээ өргөнөөр хэрэглэдэг байжээ. Ийм нөхцөлд организм өөрөө өвчинтэй тэмцэж сурах боломж ихтэй болно.

   Амарч, алжаалаа тайлах тал дээр нухацтай анхаарах хэрэгтэй. Өнөөдөр ханиад томуу өвчинөөс болж, ажлаа зогсоодог хүн үгүй болж. Ядрах, нойр хүрэх, хэвтмээр болох гэх зэрэг бие организмын дохиоллуудыг анхаарч байх шаардлагатай юм шүү. Эрч хүч шавхагдаж, нөхөн сэргээх хэрэгтэй болоод байхад үргэлжлүүлэн ажилласаар л байх нь эрүүл мэндэд их аюултай. Амрах чөлөөгүй ажиллаж, хэт ачаалалд орох нь зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), зүрхний шигдээс (инфаркт миокарда), уушигны үрэвсэл, тархины цусны эргэлтийн гажуудал, бөөрний дутагдал зэрэг ноцтой өвчлөлүүд үүсэхэд нэг гол шалтгаан нь болж өгдөг.

   Ханиаднаас болж үхсэн хүн алга л гэдэг. Тиймээс хүмүүс ханиад тусчихаад үл ойшоох, эмчлэхгүй байх зэрэг хөнгөн хуумгай хандлага гаргадаг. Ханиад томуу өвчинөөс болж мянга мянгаараа, бүр сая саяараа ч амь насаа алдаж байсан тохиолдлууд байдаг. Ханиад томуу өвчин өөр аюулт өвчлөлүүдийн шалтгаан болж, хүч хавсран хүний бие организм руу довтолж, хялбар доройтуулдаг. Гэр бүл дотор хэн нэг нь ханиаж найтааж байвал, байдлыг ажиглах бус, дорвитой арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.

   Гэр бүлийн эмийн санд мөнгөний уусмал, хлорофилл, эхинацея, амуу соёолжийг агуулсан БИХНБ-үүд заавал байнга байж байх учиртай юм. NSP корпораци тийм бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

   Ханиад томуу өвчиний үед NSP корпорацийн "И-Ти”, "Эйт”, "Бердок”, "Рэд Кловербүтээгдэхүүнүүд сайн үр нөлөөтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг буцалсан усанд уусгаж, цай маягаар уусан ч болно. Мөн NSP корпорацийн "Уро Лакс бүтээгдэхүүн (Юрай нэртэй байсан) ханиад томуу өвчиний аль ч үе шатанд үр нөлөөтэй үйлчилдэг.

   Архаг тонзиллит, гайморит зэрэг ноцтой өвчлөлүүдийн үед бактери эсэргүүцэж, дархлаа сайжруулдаг "Уна де Гато”, "Дифэнс Мэйнтенанс”, "Шарк Рэй Формула”, "По Д’Арко”, "Коллоидал Силвербүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл үр дүн сайтай байдаг. Зайлах, уураар амьсгалах зэрэгт цайны модны тосыг ашиглавал сайн.

   Бүйлсэн булчирхай бол дархлааг хариуцах нэгэн эрхтэн бөгөөд, архаг тонзиллит бол зөвхөн хоолойн өвчин биш юм. Хүндэрсэн тохиолдолд зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), бөөрний үрэвсэлт өвчин гломерулонефрит, бүйлсэн булчирхайн болон мэдрэлийн аюулт өвчлөлүүд үүсдэг.

   Архаг тонзиллит бол зөвхөн чих-хамар-хоолойн эмнэлзүйн асуудал биш юм. Хоолойг (мөн ам, хамрын хөндий, шүдийг) цаг тухайд нь эмчлэхгүй бол тархины үрэвсэлт биш нэгэн аюулт өвчин хорт энцефалопати үүсдэг. Хорт энцефалопатийг чих-хамар-хоолойн бус, мэдрэлийн эмнэлэгт их л удаан эмчлэхэд хүрдэг.

    Бид эмийн ургамлаар эмнэхүйг (фитотерапия) эм зүйн эсрэг сөргүүлж тавьж байгаа юм биш. Антибиотикийг шаардлагатай нөхцөлд зайлшгүй хэрэглэх ёстой. Мэс ажилбарыг ч цаг алдалгүй хийлгэх учиртай (гайморын хөндийг хатгуулах, хоолойны махыг авахуулах г.м.). Эмч цэргийн стратеги адилаар, ханиад томуу өвчин гэдэг хорт дайсантай тэмцэх, бүх арга хэрэгслийг ашиглавал зохино. Эс бөгөөс, гэмгүй ханиад гэгдэж байсан өвчин үхлийн аюултай эмгэгүүд болон хувирч болно. Бүйлсэн булчирхайн үрэвслээс үүдэлтэй миокардит насан турш эмчилгээ авахгүй шаналгах нь олонтаа.

   Тийм учраас ханиад томуу өвчинөөс урьдчилан сэргийлэх, ханиад томуу өвчиний анагаах явдалд цаг ч алдаж болохгүй, мөнгө хэмнэж ч болохгүй. Эрүүл мэндэд яавч мөнгө хэмнэж болдоггүй юм. Эрүүл мэндийг алдсан бол эргүүлээд ямар ч мөнгөөр худалдан авч чадахгүйд хүрдэг шүү дээ.

   Хэрэв та бүхэн урьд дээр цагт хэрэглэгдэж байсан аргуудыг болон NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдийг зөв зүйтэйгээр ашиглавал химийн эм бэлдмэл хэрэглэхгүйгээр ханиад томуу өвчинтэй амжилттай тэмцэж чадна.

Нэрт эмч, Академич Амосов: "Эмч өвчнийг эмчилнэ, харин эрүүл мэндийг хэн бүхэн өөрөө олж авах учиртай юм шүү” гэж хэлснийг санаарай.