МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
NSP корпорацийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүн жилээс жилд тууштай өсч байгаа бөгөөд, өдгөө 800 гаруй нэрийн бүтээгдэхүүн гаргадаг болоод байна. Саяханаас "Нутри Берн” бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хүртээл болж эхэллээ.
"Нутри Берн” бол уургийн коктейль юм. Шинжлэх ухааны хэлээр бол чиг зорилготой хооллолтын шинэ төрөлд хамаарагдах бүтээгдэхүүн. Эл БИХНБ нунтаг хэлбэрээр үйлдвэрлэгдэж, 564 г-аар савлагдсан бөгөөд, уураг, хром, гидроксилимоны хүчил, элеутерозид бодис агуулна. Кофеин, эфедрин зэрэг сөрөг нөлөөт хольгүй, бага калоритай, тааламжтай амт бүхий ундаа юм.
Эмнэх-эрүүлжүүлэх чадавхи нь гайхалтай орц найрлагаас нь үүднэ. Бүтээгдэхүүний найрлагатай танилцацгаая.
Камбожийн гарцини Гарцинигийн үр жимсийг энэтхэгчүүд эрт дээр үеэс хоол амтлах, загас нөөшлөхөд ашиглаж иржээ. Организмд тосны хүчил, холестерин үүсэхийг багасгаж, биеийн жин, хоолны дуршлыг бууруулдаг гидроксилимоны хүчил гарцинид их бий.
Өргөст элеутерококк Элеутерозид хэмээх эмийн бодисыг энэ ургамлаас гаргаж авдаг. A, B, B1, C, D, E, I гээд олон янзын элеутерозидийг үндэснээс нь ялгаж авдаг байна. Мөн флавоноид, каротиноид, бета-ситостерин, эрдэс зэрэг олон био идэвхит бодисуудын эх сурвалж нь элеутерококк болж чадна. Элеутерококк хүний оюуны хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлнэ, биеийн ачаалаас болж үүссэн ядралыг багасгана. Энэхүү ургамал нь сэргээх үйлчлэлтэй ч, ийм нөлөө үзүүлдэг бусад хэрэгслүүд шиг сөрөг үр дагавартай биш юм.
Ойн жимнем Навчинд нь байх жимнемийн хүчил сахарын шимэгдэлтийг багасгаж, ходоодны булчирхайн инсулин боловсруулдаг эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. Ингэснээр цусан дахь чихэр, липидийн (тосорхог бодис) хэмжээг багасгаж, инсулиний (цусны чихрийг багасгаж, бодисын солилцоог хэвийн болгодог даавар) хэмжээг нэмэгдүүлнэ.
Ягаан родиола Үндсэнд нь нүүрс-ус (глюкоз, фруктоз, сахароз), терпеноидууд (розиридин, розиридол), эфирийн тос, органик хүчлүүд, стеринүүд, фенолууд болон фенолоос үүсэгчүүд (тирозол, салидрозид), шүүлэгчүүд, анхилуун нэгдлүүд (розавин), флавоноидууд (кемпферол, трицин, родионин), антрохинууд гээд маш олон төрлийн биологийн идэвхит бодис агуулагдана. Агуулагдах бүх био идэвхит бодисуудыг нь илрүүлэн тогтоож дуусаагүй байна.
Родиолыг сэргээх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор ашиглана.
Хадаасан мод Дэлгэрч амжаагүй цэцгийг нь анагаах ухаанд ашигладаг. Уг цэцгэнд, эвгенол, кариофиллен, витамин С, сапонинууд, шүүлэгчүүд, флавоноидууд зэрэг био идэвхит бодисууд агуулагдана.
Хадаасан модны цэцгийг халуун ногоо болгож хэрэглэдэг. Анагаах ухаанд бол сэргээх, өвчин намжаах үйлчлэлийг нь үнэлдэг.
Хром Цусан дахь глюкозын хэмжээг хэвийн байлгана. Инсулиний хамтаар цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгах чиглэлээр хамтран үйлчилнэ.
Кальци Ясны эдийн бүтцэд оролцдог чухал бодис гэдгийг нь хэн бүхэн мэднэ. Мэдрэлийн эдийн цочролын болон булчин агших, цус бүлэгнэх явцыг хэвийн болгох, янз бүрийн фермент, гормонуудыг идэвхжүүлэх үйлчлэлтэй.
Уураг "Нутри Берн”-д сүүнээс боловсруулан гаргаж авсан тусгай уураг агуулагдана.
Уураг бол хамгийн үнэ цэнэтэй тэжээллиг бодис юм. Орчин үед янз бүрийн боловсруулалтын дүнд уураг задарч, хүнд шимэгдэхгүй байх нь их болж байна. Иймээс хүнсний хангамж сайтай оронд ч уургийн дутагдал түгээмэл тохиолдоно. Уураг дутагдвал олон эмгэг өвчин үүсэх тааламжтай нөхцөл бүрэлдэнэ, дархлаа суларна, арьс, үсний эрүүл байдал алдагдана, олон сөрөг нөлөө гарч ирнэ.
"Нутри Берн” хүний уургийн хэрэглээг бүрэн хангахаар бүтээгдсэн. Гэхдээ бөөрний архаг дутагдалтай хүн тунг нь хэтрүүлэн хэрэглэж болохгүйг анхаараарай.
Энэхүү БИХНБ нь эрүүл мэндээ хадгалан хамгаалах, хөдөлмөрийн чадвараа дээшлүүлэх, хөгшрөлтийг сааруулах чадвараараа янз бүрийн ажил мэргэжил, давхаргын хүмүүст сайшаагджээ. Тамирчид эрч хүчээ нөхөх, нэмэгдүүлэх зорилгоор амжилттай хэрэглэж буй. Тос, нүүрс-усны солилцооны зөрчигдөлд орсон, чихрийн шижин өвчтэй хүмүүст үр нөлөө сайтай үйлчлэнэ. "Нутри Берн” коктейль хооллолтыг бүрэн орлохгүй ч, эрүү-шүдний мэс хагалгаанд орсон хүмүүст бол түр орлох боломжтой.
100 г бүтээгдэхүүний найрлага:
Уураг – 66,70 г
Кальцийн козеинат – 5,78 г
Камбожийн гарцини – 2,48 г
Өргөст элеутерококкийн үндэс – 2,48 г
Жимнемийн навч - 0,62 г
Ягаан родиолын үндэс – 0,62 г
Хадаасан модны цэцэг – 0,087 г
Хромын аминохелат – 0,0074 г
Бусад орц: кларинол, сукралоза, наранцэцгийн тос, эрдэнэшиш, мельто декстрин, ксантоны давирхай.
Хэрэглэх арга: Насанд хүрсэн хүн стакан ус юм уу, жүүсэнд 1 хэмжээсийн халбага коктейлийг уусгаж, өдөрт 1 удаа, хоолны үеэр хэрэглэнэ. Хэрэглэх хугацаа – 1 сар.
Турах зорилгоор хэрэглэх арга: Нэг удаагийн хооллолтын оронд 1-2 хэмжээсийн халбага коктейлийг 2-3 долоо хоногийн туршид хэрэглэнэ.
"Нутри Берн” коктейль:
1. Биеийн эрүүл мэндийг бүхэлд нь бэхжүүлнэ, сэргээнэ;
2. Дархлалын болон үл исэлдүүлэх хамгаалалтыг сайжруулна;
3. Хоолны дуршлыг бууруулна;
4. Нүүрс-усны солилцоог хэвийн болгож, цусан дахь чихрийг багасгана.
5. Цусан дахь тосорхог бодисын (липид) түвшин, өөх тосны нийлэгжин үүсэх явц, биеийн жинг бууруулна.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших