МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Хосгүй гайхамшигтай Нони

Өнөөгийн хүмүүсийг ямар нэг зүйлээр гайхуулахад тун ч бэрх болжээ. Гэтэл Нони ач тусаараа хэрэглэгч олны гайхшралыг төрүүлсээр ирлээ.

   Моринда гэдэг үг эрдэмтэн мэргэжилтнүүдийн төдийгүй, эгэл хүмүүсийн үгийн санд нэгэнт орж чаджээ. Моринда нь номхон далайн өмнөд хэсгийн экологийн цэвэр бүс болох галт уулын гаралтай арлуудад ургадаг. Нутгийн ардууд мориндаг Нони хэмээн нэрлэдэг.

Тэдгээр арлуудын хөрс бичил элементүүдээр нэн баялаг байдаг нь галт уулын гаралтай хурдсаас шалтгаалсан хэрэг. Тиймээс, тэр нутгуудад ургасан нонигийн үр жимсэнд олон үнэт чанар агуулагдана. Орон нутгийн оршин суугчид нь нониг 2000 гаруй жилийн турш эмчлэх анагаах үйлсэд үр нөлөөтэй ашиглаж иржээ.

Нонигийн жимс нь тийм ч таатай бус амт үнэртэй байдаг. Янз бүрийн компаниуд тэрхүү амт үнэрийг дарах өөр амтлаг шүүс, бодисуудыг нэмж, нонигийн юм уу, мориндагийн цэвэр шүүс гэсэн нэр хаягтайгаар худалдаалдаг. Тэрхүү шүүсүүд цэвэр бус болох нь тодорхой. Тэгээд ч нонигийн гагцхүү цэвэр шүүс л үнэт чанаруудаа хадгалдаг болох нь тогтоогджээ. Хэрэглэгч олон үүнийг анхаарах хэрэгтэй юм.

   Сүүлийн үед АНУ, Франц, Япон зэрэг оронд анагаах ухааны эрдэмтэд энэхүү ховор ургамлыг ул суурьтай судалсан. Олон тооны шинжилгээ судалгаа нони үнэхээр анагаах хүч чадалтай гэдгийг нотолжээ. Нони дархлалын системийг бэхжүүлж, гэмтсэн эсийг нөхөн сэргээдэг.

   Нони эсийн түвшинд, биологийн идэвхит хүнсний нэмэлт ч болж өгнө, биохимийн процессуудын зохицуулагч болж ч өгнө. Тийм учир, эрүүл мэндийг ерөнхийд нь бэхжүүлэхэд ч, эмгэг өвчлөлүүдийн үед ч үр нөлөө сайтай үйлчилдэг.

Биологийн идэвхит бодисууд, аминдэмүүд, эрдсүүд гээд 150 гаруй бодис нонигийн шүүсэнд байдаг. Мориндон (мориндиний гидролизат), ализарин, каротиноидууд, скополетин, биофлавоноидууд, терпенүүд, ситостерол, серотонин, мэдрэхүйг идэвхжүүлэгч бодисууд, урсулын болон каприлийн хүчил гээд л ач тус нь тодорхой бодисууд нонигийн шүүсэнд агуулагддаг. Бактери, мөөгөнцрийг эсэргүүцэх бодисууд ч агуулагдана.

   Нони олон хүнд эрүүл мэндийн асуудлаа шийдэхэд нь тусалсан. Нонигийн ач тусыг ганц нэг тодорхой бодис бус, агуулагдах бүх бодисуудынх нь зохицол, найрлага, комплекс нөхцөлдүүлж байдаг. Тэрхүү хосгүй найрлага нь эсүүдийг илүү үр нөлөөтэй ажиллах, эд эс эрчимтэй нөхөн төлжих, гэмтсэн эс хэвийн болох явцыг идэвхтэй дэмждэг.

Хүнд шаардлагатай бүхий бичил элемент, олон төрлийн амин хүчил найрлагад нь байдаг. Каротиноидууд, В бүлгийн витаминууд, аскорбиний хүчил гээд аминдэмийн төрлийн бодисууд ч ихээр агуулагдана.

   Цусны даралтыг хэвийн болгох, невроз, депресс зэрэг сэтгэлзүйн хямралт өвчнийг анагаах, архаг ядаргааны синдромыг эмчлэх, өвдөлтийг (толгойн, үе мөчний, сарын тэмдгийн гэх зэрэг) арилгах, ходоод-гэдэсний эмгэгийн үед хоол боловсруулалтыг сайжруулах, ходоод үрэвсэх (гастрит), шархлах зэргийн үед нони хүний бие организмд ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг. Орчиндоо дасан зохицох чадвар, дархлааг ч сайжруулна.

Цусны даралтыг сайжруулах үйлчлэлийг нь эрдэмтэд нэлээд сонирхон судалсан. Нонигийн шүүсэнд буй скополетин гэдэг бодис цусны даралтыг бууруулахад илүүтэй нөлөөлдөг байна гэж тэд үзжээ. Скополетин даралтыг эрс хүчтэй бууруулдаггүй ч, хэвийн түвшинд нь тогтворжуулж чаддаг. Гэтэл хэвийн хэмжээнээс бага болтол нь огцом бууруулдаг ч, үйлчлэл нь дороо арилж, эргээд даралт өндөрсгөхөд хүргэдэг тохиолдол бусад эм бэлдмэлийн хувьд энгийн үзэгдэл байдаг.

Олонхи хүн нониг хэрэглэсний дүнд бие сэтгэл сэргэх, эрч хүч нэмэгдэхийг мэдэрдэг. 80 хувьд нь тийм мэдрэмж төрдгийг клиникийн судалгаа харуулж байна. Сэтгэлзүйн хувьд хямарсан, депрессэд орсон, нойргүйдсэн хүмүүсийг хэвийн байдалд оруулж, эрүүл төлвийг нь тогтворжуулахад нони тусалдаг. Энэхүү үр нөлөө нь, нони хүний биед серотонин, эндорфин зэрэг чухал бодисууд нийлэгжин үүсэхийг дэмждэгтэй холбоотой.

   Эндорфин биед идэвхтэй үүсэх нь ихэнх төрлийн өвдөлтийг намжааж өгдөг (ялангуяа толгойн). Нонигийн өвдөлт намжаах үйлчлэл бүх биед ерөнхийд нь нөлөөлдөг. Түүнээс гадна, мориндад дасаж, үйлчлэлийг нь хүлээж авахаа болино гэж байдаггүй.

Организмын биохимийн процессуудыг зохицуулдаг мэдрэлийн дохиолборын эсүүдийн (нейромедиатор) олноор үүсэхийг мөн нони дэмждэг.

   Нонигийн шүүсэнд байдаг антрахиноны төрлийн бодисууд ферментүүд болон цөс боловсроход дөхөм үзүүлэх, шүүрлийн процессийг идэвхжүүлэх, хоол боловсруулах бүхий явцыг сайжруулах нөлөөтэй. Серотонин бас хоол боловсруулах явцад сайнаар нөлөөлдөг.

Нони организмын ерөнхий түвшний болон, эсийн түвшний хүчил-шүлтийн тэнцвэрийг (pH-тэнцвэр) хэвийн байлгаж, улмаар бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлнэ.

Халуун орны хосгүй гайхамшиг болох нонигийн үнэт чанарууд бүрэн дүүрэн илрээгүй, судлагдаагүй байна. Цаашид нони биднийг анагаах ухааны шинэ шинэ боломжуудаар баясгах нь дамжиггүй.

Өндөр хөгжилтэй орны олон ард иргэд нонигийн шүүс, капсул зэрэг БИХНБ-ийг өдөр тутмын хэрэглээндээ оруулжээ. Нийлэг аргаар үйлдвэрлэдэг "Пепси” зэрэг ундааг бус, байгалийн гаралтай нониг хэрэглэж хэвшигчдийн тоо мянга түмээр нэмэгдсээр байна.

Эрдэмтэд одоо, нонигийн дархлааг сайжруулах үйлчлэлийг анхааран судалж буй юм. Нони жүүсийг байнга хэрэглэдэг хүмүүс ханиад томуу тусдаггүй нь үнэнтэй.

Саяхан NSP корпорацийн "Нони жүүс” бүтээгдэхүүнийг бусад компаний ижил төрлийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулан судалжээ. Тэдгээрийн хамгийн үр нөлөөтэй гэх бүтээгдэхүүнээс NSP корпорацийн "Нони жүүсийн” үр нөлөө 5-6 дахин их байгаа нь судалгаагаар нотлогдсон байна. Энэ нь NSP корпорацийн технологийн давуу талыг харуулж буй хэрэг. Өөр шүүс, амтлагч нэмээгүй, үнэт чанаруудыг нь алдагдуулаагүй хэрнээ, таагүй үнэр, амт хэмээх дутагдлыг нь арилгасан цэвэр нонигийн жүүсийг зөвхөн NSP корпораци л санал болгож буй юм.


    Нони нь бактерийн эсрэг шууд үйлчилгээтэй. Ялангуяа хоол боловсруулах системийн бактерийг илүүтэй эсэргүүцэх тул ходоод-гэдэсний өвчлөлийн үед хэрэглэвэл маш их ач тустай. Үрэвсэлт өвчнүүдийн үед сөрөг нөлөөт бактериуд давамгайлж, эерэг үйл ажиллагаатай бактериуд дарангуйлагдсан байдаг. Тиймээс эерэг үйл ажиллагаатай бактерийг биед оруулж өгөх тусгай БИХНБ-г "Нони жүүс”-тэй хослуулж хэрэглэвэл нэн зохистой.

Нони шимэгч хорхойн эсрэг үйлчилнэ. Шүүснийх нь найрлагад байдаг кризофанол гэдэг бодис шимэгч хорхойнуудад таагүй нөхцлийг бүрдүүлдэг юм.

   Янз бүрийн дааврын урьдал бодис болох байгалийн липид стеролууд нонид буй. Тиймээс нониг дотоод шүүрлийн (эндокрин) өвчлөлүүдийн үед хэрэглэхэд нэн ин ач тустай.

Бүхий хэрэглэгчид, эмч мэргэжилтэн нарт АНУ-ын NSP корпорацийн нони жүүсийг өдөр тутмын амьдрал, ажилдаа хэрэглэж байхыг зөвлөмөөр байна. Нони хэний ч итгэлийг алдагдуулахгүй шүү.