МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Хавдарын үеийн зохистой хэрэгцээ

Хавдрын өвчтэй гэсэн онош тавигдвал, хоногийн тоо гүйцсэн гэж ойлгох нь олонтаа. Эгэл хүмүүс төдийгүй, эмч ч тэгж ханддаг.

Энэ өвчнийг эмчлэхэд маш их хүндрэлтэй байгаа нь үнэн. Орчин үеийн анагаах ухаан эмчлэнэ гэхээсээ илүү намжааж л байгаа. Гэхдээ л хорт хавдар туссан бол удахгүй үхнэ гэж ойлгож болохгүй. Бусад хүмүүс шиг ч насалж болно.

Нутрициологи (байгалийн идэвхит хүнсний бодисоор анагаах ухаан), фитотерапи (эмийн ургамлаар анагаах ухаан) зэрэг албан ёсны эмнэлэгт хамрагдахгүй салбарууд шинэ шинэ боломжуудыг санал болгож байна. Үүнд:

— Хорт хавдрын өсөлтийг зогсоодог фито (ургамлын гаралтай) бүтээгдэхүүнүүд;

— Хорт хавдрын өсөлтийг хязгаарлахаас гадна, сөрөг нөлөөнөөс нь хамгаалдаг ургамлын гаралтай, үл исэлдүүлэх үйлчлэлтэй, амин дэм ба селен агуулсан янз бүрийн бүтээгдэхүүн;

— Хорт хавдрын үүсгэдэг хорт бодисуудаас биеийг тусгайлан хамгаалдаг, хорт бодисоос цэвэрлэдэг;

— Хорт хавдрын үед уудаг хүчтэй эмүүдийн сөрөг нөлөөт бодисуудаас цэвэрлэдэг;

— Хорт хавдраас урьдчилан сэргийлдэг бүтээгдэхүүнүүд олноор буй болсныг тэмдэглэх хэрэгтэй.

   Хорт хавдар (рак) бол эмгэг-эсийн хязгаарлахад хэцүү, хяналтгүй өсөлт. Тэр эсүүд хурдан өсөхөөс гадна, олноороо үхдэг. Үхсэн эмгэг эсээс ялгарах бодисууд эмгэг эс өсөхөд дорвитой түлхэц болж өгдөг. Мөн тэрхүү бодисууд бие организмыг бүхэлд нь хордуулна (интоксикаци буюу организмд үүссэн бодисонд дотроосоо хордох).

Уг хордолт дотор муухайрах, бөөлжих, халуурах, ядарч доройтох, хөлрөмхий болох зэрэг гадаад шинж тэмдгүүдээр илрэнэ, эд эрхтнүүдэд маш их сөрөг нөлөө үзүүлнэ. Дээрх гадаад шинж тэмдгүүд нь өөр өвчин эмгэгтэй андуурахад хүргэдэг тал бий.

Хорт хавдрын үед организмыг цэвэрлэх нь өндөр ач холбогдолтой. "Локло”, "Бердок”, "Ред Кловер”, "И-ти”, "Ликвид Хлорофилл”, "Бифидофилус Флора Форс”, "Каскара Саграда”, "Нэйче Лакс”, "Уро Лакс” гээд NSP-гийн үр нөлөөтэй цэвэрлэх бүтээгдэхүүн их бий.

"Ликвид Хлорофилл”, "И-Ти” гэхэд л хорт хавдартай өвчтөний ширээн дээр байнга тогтмол байж, байнга хэрэглэгдэж байх ёстой. Бие цэвэрлэгдэхэд хоолны дуршил нэмэгдэнэ. Тийм үед NSP-гийн "ТНТ”,"Нутри Берн” бүтээгдэхүүнийг хэрэглэж, организмыг тэжээллэгээр тэтгэнэ.

   Эсийн ДНХ-ий бүтэц гэмтэж, мутаци эс буюу гажигтай эс буй болж, өсч эхэлснээр хорт хавдар үүсдэг. Энэ өвчлөл үүсэхэд буюу, эс гэмтэхэд хүргэдэг бодисыг канцероген гэнэ.

Канцероген бодис нь шарж түлсэн, утсан хүнс, тамхины утаа, агаар усны бохирдол, хүнсний нөөшлөгч болон будагч, өөх, амьтны гаралтай тос, цацраг идэвхит орчин зэрэгт их байна. Канцероген нь хавдар үүсгэгч гэсэн үг бөгөөд, мутаген буюу эсийн гажиг үүсгэгч гэж нэрлэх нь бий.

   Дээрх бодисуудын эсрэг үйлчилдэг биофлавоноид, изотиоционит, аллилцистеин, индол-3-карбинол, коэнзим Q10 зэрэг ургамлын гаралтай бодисууд байдаг. Манжин, байцаа, хүрэн манжин, лууван, сармис, ногоон цай, хүн орхоодойд тэдгээр бодис ихээр агуулагдана. Өөрөөр хэлбэл, олон төрлийн ургамал агуулсан цагаан хоол сайн.

Гэхдээ хорт хавдартай хүн мах идэж болохгүй хэрэг бус, харин их л идэж болохгүй юм.

Төмөр, хялбар шимэгдэх нүүрс-ус, уусамхай бус тостой хүнсийг бага хэрэглэх хэрэгтэй.

Чөлөөт радикалууд хорт хавдар үүсэх, хөгжихөд маш их нөлөөтэй. Тиймээс үл исэлдүүлэх (антиоксидант) хамгаалалт чухал. Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээ чөлөөт радикалыг үүсгэх, мөн үс унах, цусны цагаан эс, тунгалгийн эс цөөрөх зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг. Эмчилгээний сөрөг нөлөөг антиоксидант бүтээгдэхүүнүүд бууруулна.

   "Грэпайн”, "Дифэнс Мэйнтенанс, "Перфект Айз”, "Замброза”, "Витамин Е”, "Витамин С” зэрэг антиоксидант бүтээгдэхүүнүүдийг хорт хавдрын үед хэрэглэх нь чөлөөт радикалын үүсгэх хүндрэлээс сэргийлнэ. "Витамин Е-г 400-800 мг, "Витамин С”-г 1000-2000 мг-аар буюу нэлээд их тунгаар хэрэглэвэл сайн.

   "Замброза ундаа биофлавоноид бодисууд (полифенол, ксантон, эллагийн хүчил), төрөл бүрийн хандмал зэрэг хавдрын өвчлөлийн үед эергээр нөлөөлөх бүрэлдэхүүнүүдийг найрлагадаа агуулна."Замброза ч гэсэн "Хлорофиллийн” адилаар хорт хавдрын өвчлөлтэй хүний ширээн дээр заавал байж байх ёстой ундаа.

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтнүүдийн хорт хавдар олон таагүй үр дагавартай. Эм бэлгийн даавар эстрогентээ төстэй, ургамлын гаралтай фитоэстроген бодисыг агуулсан "Эф Си Донг Квай”, "Си-Экс”, "Эйт”, "Вайлд Ям бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь дээрх нөхцөлд туйлын зохистой. Хорт хавдраас болж, умай, өндгөвчөө авахуулсан эмэгтэйчүүдэд ямар ч эм хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэвч тийм эмэгтэй маш таагүй мэдрэмжүүдтэй учирдаг. NSP корпорацийн фитоэстроген агуулсан бүтээгдэхүүн уг таагүй мэдрэмжүүдийг арилгахад туслана.

   Индол-3-Карбинол гэдэг фитоэстроген нь умайн хүзүүний хорт хавдрыг болон эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний бусад өвчлөлийг анагаахад өргөн хэрэглэгддэг. Энэхүү фитоэстроген брокколи байцаанд агуулагддаг нь завшаантай хэрэг. NSP корпорацийн "Индол-3-Карбинол” бүтээгдэхүүн хорт хавдрын өвчлөлийн эсрэг тэмцэхэд дээд зэргийн үр нөлөөтэй үйлчилдэг.

ХХ зууны 70-аад онд ферментээр эмчлэх энзимотерапийн ухаан буй болж, хөгжсөн. Протеолит ферментүүд (протеазууд) эмчилгээний хугацааг чамгүй богиносгох болсон. Үрэвсэл, хавдар, цус бөөмнөрөл, үхсэн эд эсийн хорт нөлөөний эсрэг, дархлаа, цусны эргэлт, нөхөн төлжилт сайжруулах үйлчлэлтэй ферментүүд юм.

NSP корпораци нь ферментийн хосгүй комплекс болох "Протеаза Плюс”-ийг бүтээж, хэрэглэгчдэд өргөн барьсан билээ. Фермент бол организмын олон процессийг зохицуулж, идэвхжүүлж хүчжүүлж байдаг. NSP-гийн "Протеаза Плюс”, "Фүд Энзимс” бүтээгдэхүүнүүдийг хавсруулан хэрэглэвэл, организмыг бүхэлд нь ферментжүүлнэ, дархлаа сайжирна. Дээрх бүтээгдэхүүнүүд биеийн хамгаалагч эсүүдийн (макрофаг зэрэг) үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

"Шарк Рей Формула”, "Пау Пау” бүтээгдэхүүнүүд хавдрын эсүүдийн хүчилтөрөгчөөр хангагдахыг нь багасгаж, хавдрын өсөлтийг сааруулах үйлчилгээтэй. "Шарк Рей Формула”-д мөн рейши мөөг агуулагдана. Уг мөөг дархлааг сайжруулна. Хавдар дархлааг сулруулж, ингэснээр хүний биеийг улам доройтуулдаг. Тиймээс дархлааг сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэж байх нь чухал. Хорт хавдрыг эмчлэх тактикийн нэг гол зорилго нь дархлааг нөхөн сэргээх явдал байдаг.

Хорт хавдар түргэн өсвөл дархлааны систем огтхон ч хариу үйлдэл хийдэггүй нь хачирхалтай хэрэг. Харин өсөлтийн хурдыг нь сааруулбал дархлааны систем зохих ёсоор ажиллаж эхэлнэ. Хавдрын өсөлтийг сааруулах БИХНБ хэрэглэх нь нэн чухал байдгийн учир үүнд оршино.

   Хориод жилийн өмнө азимина буюу пау пау модонд хорт хавдрын эсрэг үйлчилдэг ацетогенин гэдэг үр нөлөөтэй бодис буйг илрүүлсэн. NSP корпорацийн "Пау Пау” бүтээгдэхүүн ацетогенин бодисыг их хэмжээгээр агуулна.

Хорт хавдар өсөхдөө хүчилтөрөгч, энергийг ихээр шаарддаг. Тэдгээрээр хангагдахын тулд бичил судсуудыг олноор үүсгэдэг. Ацетогенин бичил судас үүсэхийг саатуулж, улмаар хорт хавдрыг тэжээлгүй болгож, өсөлтийг нь зогсоодог юм. Мөн ацетогенин хавдрын улмаас гэмтсэн эд эс хэвийн болох процессийг тэтгэнэ.

Албан ёсны анагаах ухааны арга хэрэгслүүд үр нөлөөгүй байлаа ч, БИХНБ бий юм шүү гэдгийг санаж яваарай. БИХНБ албан ёсны анагаах ухааны эм бэлдмэлүүдтэй синергетик байдлаар хоршин үйлчилж, үр нөлөөгүй гэгдсэнийг нь ч үр нөлөөтэй болгож чаддаг.