Их даливс нь гэсэрт цэцгийн (астра) бүлгийн 2 наст өвслөг ургамал юм. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ эфирийн тос, инсулин, уураг, эрдэсийн давс, хром, төмөр, магни, цахиур, витамин С зэрэг олон ашигтай бодис агуулдаг их даливсын үндэс, навчийг ашигладаг юм. Эдгээр нь ходоод гэдсэнд сайн нөлөө үзүүлж, гүрвэлзэх хөдөлгөөнийг нь сайжруулж, нойр булчирхайн фермент болон цөсний ялгаралтыг нэмэгдүүлж, бодисын солилцоог зохицуулна.
Ардын эмчилгээнд их даливсын үндэсээр бэлтгэсэн цайг элэг, цөсний өвчний үед уух, мөн тосны булчирхайн үрэвсэл, хөлийн мөөгөнцөр зэргийн үед их даливстай усанд дүрэх, амны хөндий ба буйлны үрэвслийн үед зайлах зэргээр хэрэглэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар их даливс нь бие махбодиос янз бүрийн хорт бодисыг зайлуулдаг болохыг нотолсон. Мөн уг ургамал өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, шээс хөөх нөлөө үзүүлнэ.
Их даливсад агуулагддаг химийн нэгдлүүд өвчин үүсгэгч нян, мөөгөнцөрийн эсрэг, халдваргүйжүүлэх, ариутгах шинж чанартайг шинжлэх ухааны нийтлэлүүдэд тодорхойлсон байдаг. Их даливс нь харшлын эсрэг үйлчилж, загатнааг намжааж, арьсны байдлыг сайжруулна. Арьс эмчлэх практикт псориаз, фурункулез, батга, хагталтын үед хэрэглэнэ. NSP-ийн бүтээгдэхүүн болох Бердокийг ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, архаг өтгөн хаталт, элэг цөсний үрэвсэлт өвчин, бөөрний өвчин, арьс өнгө зүсээ алдах үед хэрэглэнэ.
Найрлага – 1 капсулд
Их даливс /Arctium Lappa/…………….……………………..360мг
Хэрэглэх арга: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 25–аас ихгүй хэмд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол
хэрэглэхгүй байх нь зүйтэй. Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэхийн өмнө эмчээс зөвөлгөө авна.
Код: 140-100 капсул