МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Chlorophill Liquid /Хлорофилл/

    Сүүн тэжээлт амьтад өвчилсөн үедээ зөвхөн ногоон ургамалаар хооллодог ба түүний эмчлэх чадал нь бүр эрт үеэс мэдэгдсэн билээ. Энэ нь нарны гэрлийг энерги болгон хувиргаж, ургамалын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг хлорофилл ногоон ургамалд их хэмжээгээр агуулагддагаар тайлбарлагдана. Шинжлэх ухааны тодорхойлолтоор хлорофилл гэдэг нь ургамалын ногоон пигмент буюу будагч бодис бөгөөд нарны гэрлийг энерги болгох ба фотосинтезийн процесст оролцдог. 
    Эрдэмтэд хүний цусны гемоглобин болон хлорофилл хоёрын молекулын бүтцийг харьцуулан судалж, нэн төстэй болохыг тогтоосон бөгөөд хлорофиллийн хелат цогцолборын төвд магнийн атом, хүний гемоглобиныход төмөр агуулагдсан байдаг байна. 
Иймд хлорофилл нь гемоглобин төст үйлчлэл үзүүлж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, азотын солилцоог түргэсгэнэ.
    Хлорофилл нь эсийн мембраныг бэхжүүлж, холбогч эдийн хэлбэржилтийг хангадаг тул янз бүрийн шарх, улайлт ялангуяа ил шархны эдгэрэлтийг түргэсгэдэг. Мөн фагоцитозыг (хамгаалагч эс микроб, мөхмөл эдийг залгих) түргэсгэснээр бие махбодийн дархлалыг сайжруулдаг. Үүнээс гадна хлорофилл нь ДНХийн молекулын эмгэг өөрчлөлтийг арилгах чадвартай. Зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар хлорофилл нь эрүүл эс хавдарын эс болох эхний үе шатыг зогсоодог байна. Ийм учир хлорофилл нь антимутаген юм.  
    Хлорофиллийн найрлаганд байдаг витамин К нь бөөр шээсний замд чулуу үүсгэдэг кальцийн оксалатын талст буй болохыг саатуулдаг. Мөн бие махбодиос хорт бодисыг ялгаруулах бөгөөд бага зэрэг шээс хөөнө. Амны эвгүй үнэрийг арилгах, бамбай булчирхай болон нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах, артерийн даралтыг зохицуулах, гэдэсний үйл ажиллагааг идэвхижүүлэх, мэдрэлийн цочролыг арилгах, цус багадалтыг анагаахад нэн тустай.
    Хлорофилл хүчилтөрөгч, нарны гэрлийн дутагдалтай орчинд ажилладаг (оффист г.м.) буюу том хотод амьдардаг хүмүүст зайлшгүй шаардлагатай.
NSP-ийн шингэн хлорофиллыг эмэгтэйчүүдийн зарим эмгэгийн үед угаалт тампон хэлбэрээр мөн чих, хамар хоолойн эмгэгүүдийн үед шавшиж хэрэглэж болно.
Хлорофиллын тухай товчхон:
• Нян, мөөгөнцөрийн өсөлтийг зогсооно.
• Бие болон амнаас гарах эвгүй үнэрийг арилгана.
• Илүүдэл эмийн бодис болон хорыг гадагшлуулна, хавдар үүсгэгчийг идэвхигүйжүүлнэ.
• Шүд болон буйлны үрэвслийг зогсооно.
• Ханиад, гүйлсэн булчирхай, буйл, арьс, үений үрэвсэл, ходоод гэдэсний шарх зэргийн үед хэрэглэнэ.
• Цус төлжилтөнд оролцоно.
• Туяаны хордлогын эсрэг үйлчлэл үзүүлнэ.
• Гэдэсний хэвийн бичил биетнийг дэмжинэ.
• Витамин К нийлэгжихэд оролцдог ферментийг идэвхижүүлнэ.
• Хөхүүл эхчүүдийн сүүний гаралтыг нэмэгдүүлнэ.
Найрлага:
1 цайны халбага / 5 мл/ Шингэн Хлорофиллин...................15мг
Гааны тос
Хэрэглэх заавар: 1 цайны халбага хлорофиллыг нэг аяга усанд найруулж өдөрт хоёр удаа хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувь хүний онцлогоос шалтгаалж, уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1683-476 мл

Ангилал: C, БИХНБ