МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Capsicum, Garlic and Parsley (Чинжүү, Сармис, Яншуй)

• Нянгийн эсрэг,

• Цусан дахь холестерины хэмжээг бууруулах,

• Исэлдэлтийн эсрэг,

• Цусны бичил эргэлтийг сайжруулах үйлчилгээтэй.

 

 

Чинжүү, Сармис, Яншуй дээрх ургамалуудын үнэт чанарыг бүрэн дүүрэн агуулсан бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүний бактери, үрэвсэл эсэргүүцэх, дарах үйлчлэлийг нь мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. Энэ бүтээгдэхүүнд орсон яншуй шээс хөөж организмаас давсыг их хэмжээгээр гадагшлуулдаг. Гөлгөр булчингийн болон давсагны үйл ажиллагааг сэргээдэг тул цистит, шээс дусагнах үед эмчилгээний өндөр ач холбогдолтой. Халдваргүйжүүлэх, шээс гаралт зөрчигдсөнөөс үүдсэн болон бусад таагүй үнэрийг биеэс арилгах үйлчлэлтэй. Яншуйд Хлорофилл ихээр агуулагддаг, гэхдээ шинэхэн яншуйд. Харин NSP корпорацийн бүтээгдэхүүн бүхий л төрлийн ургамалын үнэт чанаруудыг шинэхэнээр нь хадгалж байдгаараа онцлогтой.

Ясны сийрэгжилтийн үед кальци агуулсан бэлдмэл ууж эхлэхийн өмнө Капсикум Гарлик Пэслэй бүтээгдэхүүнийг уухад судасны цэвэрлэгээг артерийн болон венийн гэсэн 2 судсаар явуулж, цусны эргэлтийг эрчимжүүлж, цусыг шингэлж, судсанд бүлэн буюу тромб үүсэхээс сэргийлж, судасны доторхи хана болох эндотелийг цэвэрлэснээр судсыг уян хатан болгож, кальцийн бэлдмэлийн шимэгдэлтийг сайжруулдаг.

Чинжүү нь эрт үеэс эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн ургамал юм. Маягийн Индианчууд өвдөлтийг намдаах, ханиад, хоолой өвдөх, багтраа ба бусад амьсгалын замын өвчнийг анагаахад энэ ургамалыг хэрэглэдэг байжээ. NSP корпорацийн үүссэн түүх ер бусын амт, ач тус бүхий энэхүү үр жимстэй салшгуй холбоотой юм. Корпорацийг үндэслэгч Жин Хьюз чинжүүний хурц гашуун амтыг дарахын тулд биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнийг капсул хэлбэрээр бүтээх болсноор дэлхийд анхны капсулыг бий болгожээ.

          Чинжүү нь дээр дурьдагдсан үйлчилгээнээс гадна, цусыг шингэруүлж, цусны эргэлтийг сайжруулдагаараа зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Мөн хоол боловсруулалтыг сайжруулж, илчлэгийн "шаталтыг" идэвхижүүлснээрээ бодисын солилцоог эрчимжүүлдэг. Чинжүүнд витамин С жүржээс 3 дахин илүүтэйгээр агуулагддаг. Мөн В бүлгийн витамин, кальци, төмөр фосфор, бетта каротин, В бүлгийн витаминуудаар баялаг. Үүнээс гадна чинжүү нь бусад эмийн ургамалын нөлөөг ихэсгэдэг байна.

          Сармис нь чинжүүтэй олон үйлчлэлээрээ төстэй. Эрт үед сармисыг цэрэг дайчдад эрч хүч, эр зориг авчирдаг гэж үздэг байжээ. Сармисын гол давуу тал нь нянгийн эсрэг үйлчилдэг нийлмэл органик бодис болох өвөрмөц үнэр, амттай аллицинийг ихээр агуулдагт оршино. Сармисанд витамин РР, В6, кали, цахиур, фосфор зэрэг эрдэс, биофлавоноидууд агуулагддаг. Зарим эрдэмтэд сармисны гайхамшигт анагаах чадалд эргэлзэж байсан бол, шинжлэх ухааны судалгаанууд сармисыг бие махбодийг хорт хавдараас (ялангуяа ходоод, бүдүүн гэдэсний) хамгаалах, цусан дахь холестерины хэмжээг бууруулж, цус бүлэгнэлтийг багасгаснаар, зүрх судасны өвчин, цус харвалтаас сэргийлэх чадвартайг баталсан. Мөн сармис цусны даралтыг тогтворжуулж, вирус, мөөгөнцөрийн эсрэг "байгалийн антибиотик"-ийн үйлчлэл үзүүлнэ. Сармис нь чинжүүний адилаар амьсгалын замыг цэвэрлэж, гуурсан хоолойд хуримтлагдсан салстыг гадагшлуулж, агшилтыг тавиулдаг. Үүнээс гадна хоол боловсруулалтыг сайжруулж, шээс хөөх, сэтгэл санааг өөдрөг болгох сайн нөлөөтэй юм.

          Яншуй нь хүчтэй анагаагч шинж бүхий ургамал юм. Яншуйны навч Бета-каротин, витамин С-ээр баялаг бөгөөд түүнд биеийн үнэрийг дарах, хавдар үүсгэж болох исэлдэлтийг багасгадгаараа "байгалийн ариутгагч бодис" гэж нэрлэгдсэн пигмент хлорофилл ихээр агуулагддаг. Яншуй биеийн илүүдэл давсыг шээсээр ялгаруулж хөөнө. Давсаг, нарийн гэдэс, умайн гөлгөр булчингийн ерөнхий байдлыг сайжруулна. Зарим судлаачид яншуйны эфирийн тос нь шээс дамжуулах замын үрэвслийн үед антибиотикийн үйлчлэлийг үзүүлдэг гэж үздэг. Яншуй нь бөөрний үйл ажиллагааг идэвхижүүлэх төдийгүй бөөрний дээд булчирхай, бамбай булчирхайн үйл ажиллагааг тогтворжуулж, бичил судсыг бэхжүүлдэг байна. Дээрх 3 ургамалд суурилж NSP корпораци өргөн хүрээний үйлчилгээтэй Чинжуү, Сармис, Яншуй гэдэг патентлагдсан бүтээгдэхүүнээ буй болгосон юм. Түүнийг хүйтэн улиралд үүсэх үрэвсэлт өвчнүүд (хоолой, чих, гуурсан хоолой, үений үрэвсэл, хатгаа г.м), цусны даралт ихсэлт, зүрхний өвчин эмгэг, судас хатууралт, венийн судасны бүдүүрэлт, тархины цусан хангамжийн хямрал, гэдэсний халдвар, давсагны үрэвсэл, шээс дамжуулах замын чулуужилт, хаван хөөхөд хэрэглэнэ. 


Найрлага -1 капсулд

Патентлагдсан холимог: ..............................................500мг

Чинжүу (Capsicum annum)Сармис (Allium sativum) Яншуй (Petroselinum crispum)


Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 2 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.

Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бутээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгуй байх нь зүйтэй. Ходоодны шархлаатай хүмүүс эмчийн заавраар болгоомжтой хэрэглэнэ.

 

Ангилал: C, БИХНБ