МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Өөрийн амь насыг золиослон байж, хайрт залуугаа аварсан Диоскорея гэдэг бүсгүйн тухай домогт гардаг. Тэр бүсгүйн нэрийг нэгэн ургамал хүртжээ. Өөрийгөө золиослон, хүмүүсийг авардаг гэсэн утгаар. Диоскореяг мөн зэрлэг ямс (Wild Yam) гэдэг. Зэрлэг ямсын навч нь зүрх мэт хэлбэртэй. Тийм учраас зүрхэнд сайн гэж эртний эмч нар үзсэн аж. Гэхдээ тэд алдаагүй юм. Зэрлэг ямс зүрхэнд ч сайн, бусад эд эрхтэнд ч сайн нөлөөтэй.
Анагаах үйлсэд эл ургамлын үндсийг ашигладаг. Зэрлэг ямсын үндсэнд фитоэстроген гэх эм бэлгийн даавартай адил төстэй бодис агуулагдана. Фитоэстроген прогормон гэдэг бодис үүсэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх бөгөөд, прогормоноос 20 гаруй даавар нийлэгжин бий болдгийг санах хэрэгтэй.
Мөн диосгенийг агуулна. Организмд маш чухал үүрэгтэй прогестерон гэдэг эм бэлгийн дааврыг үүсгэхэд диосген чухал ач холбогдолтой. Анагаах ухаанд ашиглагддаг гликозид хэмээх бодисын төрөлд багтах сапонин гэдэг чухал бодисыг бүр ч ихээр агуулна. Уг ургамлын үндэснийх нь 8-10%-ийг нь сапонин эзэлнэ.
Зэрлэг ямсаас кортизон, прогестерон зэрэг ач холбогдол ихтэй стероид даавруудыг гаргаж авдаг.
Сапонин бол холестеринийг багасгаж, цусны даралтыг бууруулж, нойрыг хэвийн болгож, ой тогтоомжийг сайжруулах үйлчлэл үзүүлдэг бодис. Сапонин агуулсан эм бэлдмэл судас хатуурлын (ялангуяа тархины болон зүрхний титмийн) өвчлөлийн янз бүрийн үе шатанд үр нөлөөтэй байдаг.
Гэвч зэрлэг ямсаар эм бэлдмэл үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал. Учир нь зэрлэг ямс бол ховор тохиолддог ургамал юм. Түүнийг тарьж ургуулах оролдлогууд бүтэлгүй болж байв. Зэрлэг ямсын үндэс бэлтгэсэн газраас зөвхөн 20 жилийн дараа л ахин бэлтгэх боломжтой.
Фитоэстроген нь эмэгтэй хүний биед хоол хүнстэй хамт ороод, дааврын тэнцвэрийг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулж, цэвэршилтийн өмнөх, дараахь зовиурийг арилгаж, үржлийн эрхтний тонусыг дэмжих үйлчлэл үзүүлнэ. Мексик эмэгтэйчүүд жирэмслэх, үр зулбахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байсан ургамал юм.
Орчин үед үр зулбах нь улам улмаар нэмэгдсээр байна. Зэрлэг ямс нь үр зулбах, жирэмсний хордлого, хөх, умай, гэдэсний хорт хавдар, сарын тэмдгийн өмнөх агшилт, чичирхийлэл зэрэг таагүй хам шинж, цэвэршлийн дараахь яс сийрэгжил зэргээс хамгаалах үйлчлэлтэй, тун олон талын ач холбогдолтой ургамал билээ.
Шаардлагатай үед эм бэлгийн эстроген даавар ихээр ялгардаг. Гэхдээ ингэж ихээр ялгарах нь дааврын тэнцвэрийг алдагдуулж, янз бүрийн сөрөг нөлөөнд хүргэдэг. Зэрлэг ямсын био идэвхит бодисууд эстрогений адил үйлчлэл үзүүлэх атлаа сөрөг нөлөөгүй. Ингэснээр эстроген ихээр ялгарах, дааврын тэнцвэр алдагдахаас мөн сэргийлнэ.
NSP корпораци экологийн нэн цэвэр түүхий эдийг ашиглаж, "Вайлд Ям” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Зэрлэг ямс бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн огтхон ч биш билээ. Диоскореяг тархи ба зүрхний судас хатуурлыг эмчлэх, даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ. Толгой өвдөх, чих шуугих, ядрах, цочромтгой болох үед сайн нөлөөтэй, цусан дахь холестериний хэмжээг бууруулах, сэтгэл санааг өөдрөг болгох, ой тогтоолт, нойрыг сайжруулах үйлчилгээтэй.
Диоскорея нь мөн гөлгөр булчин сулруулах, цөс хөөх нөлөөтэй нь тогтоогдоод байна. Элэгний өвчнүүд, гэдэсний өвдөлтийн үед болон таргалалт, чихрийн шижин, судас хатуурах, дархлалын гажуудлын өвчлөлүүдийн (хэрхлиг артрит, архаг ядаргааны синдром г.м.) үед эмчилгээний ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.
NSP-гийн "Вайлд Ям” бүтээгдэхүүний ач тусыг ахин дурдмаар байна:
— Цусны холестериний түвшинг бууруулж, судсанд холестериний өнгөр үүсэхээс сэргийлнэ;
— Судасны агшилт, цусны даралтыг хэвийн болгоно;
— Агшилт (спазм) сулруулна;
— Ахмад настай холбоотой бодисын солилцооны зөрчигдлийг арилгана (таргалалт, чихрийн шижин, холбоос болон мөгөөрс эдийн гажиц, яс сийрэгжлийн үеийн зөрчигдөл);
— Эмэгтэй хүний дааврын тэнцвэрийг тогтворжуулна.
NSP-гийн "Вайлд Ям” бүтээгдэхүүнийг өдөрт 1-2 капсулаар 2 удаа, хоолны үеэр хэрэглэнэ. Тунг эмч мэргэжилтний зөвлөгөөний дагуу ихэсгэж болно. Сөрөг нөлөө үгүй.
NSP корпораци мөн "Про Жи Ям” тосыг хэрэглэгчиддээ өргөн барьсан. Уг бүтээгдэхүүн зэрлэг ямс, зуун наст, хамба шарилж, гинкго билоба, юкка, шивлийн ханд агуулна.
Шивэл (хвощ) бол, арьсны гол эдийн нэг - коллаген нийлэгжих, арьсны уян хатан байдлыг хадгалахад шаардлагатай цахиурын эх сурвалж болдог.
Зуун наст, хамба шарилж (ромашка), гинкго билоба, юкка зэрэг бол судасны агшилтаас сэргийлж, артерийн даралтыг хэвийн хэмжээнд байлгах, судасны агшилтыг сулруулах, ахмад настай холбоотой бодисын солилцооны зөрчигдлийг арилгаж хэвийн болгох, эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэрийг зохицуулах, арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, залуужуулах гээд л төрөл бүрийн үйлчлэлтэй.
Арьсанд үйлчлэх био идэвхит бодисуудыг арьсанд шууд түрхэн шингээх нь ууж хэрэглэхээс илүү үр дүнтэй. "Про Жи Ям” бүтээгдэхүүн
NSP корпорацийн шинэ технологийн ачаар, арьсанд гүн шингэж, бүх давхаргад нь хүрч үйлчилж чаддаг.
Энэхүү крем зөвхөн арьсанд бус, бүх бие организмд эергээр нөлөөлдөг. Учир нь био идэвхит бодис нь идэвхтэй шимэгдэж, организмын шаардлагатай хэсгүүдэд очиж чаддаг. "Про Жи Ям” тосыг эмэгтэйчүүд арьсны арчилгаанд хэрэглэснээр, дааврын тэнцвэрийн алдагдал, цэвэршилттэй холбоотой эрүүл мэндийн өөрчлөлт, яс сийрэгжилт зэрэг асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжтой.
"Вайлд Ям”, "Про Жи Ям” хоёрыг зэрэгцүүлэн хэрэглэх шаардлагагүй. Зарим эмэгтэйчүүд энэ хоёр бүтээгдэхүүнийг сөөлжүүлэн хэрэглэдэг бөгөөд, үр дүн нь биднийг залуужуулж байна, диоскорея залуужуулах шидтэй юм байна гэж хэлцгээдэг билээ.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших