МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Асуулт, хариулт

  • Дархлаа буюу Иммунитетийн талаарх асуулт, хариулт

Дархлаа гэж юу вэ? 

Бидний бие организмын байгалиас заяасан хамгаалалтын тогтолцоо юм. Энэ нь хүний биеийн дотоод орчны тэнцвэртэй тогтвортой байдлыг хангаж, дархлалыг өдөөгч химийн бодис зэргийн гаднынөлөөллийг устгаж байдаг.
Дархлааг сэргээх гэдэг бол хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг бэхжүүлж,дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн эмчилгээний цогц арга хэмжээ юм. дэлгэрэнгүй >>>
  

 

  • Антибиотикийн хор уршгийн талаарх асуулт, хариулт

-Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. дэлгэрэнгүй >>>


  • Стресс ба нойргүйдэлтийн талаарх асуулт, хариулт

-Нойргүйдэл нь сэтгэлийн ядаргаанд орсны нэг илрэл үү?

-Нойргүйдэл үүсэх шалтгаан олон янз байдаг. Нойр хүрэхгүй байгаа тохиолдолд нэн түрүүнд эм уулгүйгээр асуудлаа шийдвэрлэх ёстой. Нойр хүрэхгүй байна гээд эм уугаад байвал сүүлдээ эм уухгүй л бол унтаж чадахгүй, эмийн хамааралд орчихдог. дэлгэрэнгүй >>> 

 

  • Ясны сийрэгжилтийн талаарх асуулт, хариулт

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ?

Ясны сийрэгжилт гэдэг бол ясны эрдэс бодис алдагдаж, хувийн жин буурч, улмаар ялимгүй механик хүчин зүйл нөлөөлөхөд хугарах эрсдэл гардаг, араг ясны даамжрах явцтай эмгэгийг ясны сийрэгжилт гэдэг. Энэ өвчин нь Монголын төдийгүй дэлхийн эмч, эрдэмтдийн анхаарлыг татсан асуудал болж байна. Урьд нь настай, хөгшин хүмүүст үүсдэг гэсэн ойлголттой байсан бол харамсалтай нь залуужиж, залуу үе рүү чиглэж байгаа учир чимээгүй тахал ч гэж нэрлэгдэх болсон. дэлгэрэнгүй >>> 

 

  • Мөөгөнцөрийн талаарх асуулт, хариулт

-Мөөгөнцөр гэж юу вэ?

Ямар ч эрvvл эмэгтэй хvний vтрээнд байдаг бичил биет. Гагцхvv хэт ихсээд, шинж тэмдэг өгөөд, хvнд зовиур учруулаад эхлэхээр мөөгөнцрийн халдвар vрэвслийн асуудал vvснэ. дэлгэрэнгүй >>>

 

  • Харшилын талаарх асуулт, хариулт

Харшил ямар шалтгаанаар үүсдэг вэ?

Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн бараа, амьтны vс, ургамлын тоосонцор /шарилжны/, хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой. дэлгэрэнгүй >>> 

 

 

  • Чихрийн шижингийн талаарх асуулт, хариулт

-Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Цусны сахар хэвийн хэмжээнээс их болдог халдварт бус өвчин юм. Чихрийн шижин өвчин нь архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг. Бодисын солилцоо алдагдан, глюкоз их хэмжээгээр үлдсэнээс цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Ийм үед глюкоз шээстэй хамт ялгарч эхэлнэ. Цусны сахар эрүүл хүнд 5,4 ммоль литрээс, 110 мг/дл-ээс бага байх ёстой. дэлгэрэнгүй >>> 

 

 

  • Түрүү булчирхайн өвчний талаарх асуулт, хариулт

-Түрүү булчирхай гэж юу вэ?

Түрүү булчирхай бол эрэгтэй хүмүүст байдаг нэлээд чухал эрхтэн. Тодруулбал, манжин хэлбэртэй давсагны гарах хэсэг, шээсний сүвний амсар, умдаг ясны ард байрладаг булчирхайлаг, булчинлаг эрхтэн байдаг. Энэ нь эрүүл хүнд 2.5-3 см диаметртэй байх ёстой. Үрийн шингэний нэгээхэн хэсэг буюу 30 хувийг үйлдвэрлэдэг ба эр бэлгийн эсийн хөдөлгөөнтэй байх, амьдрах орчин нь болж өгдөг. дэлгэрэнгүй >>> 

 

  • Циститийн талаарх асуулт, хариулт

Цистит гэж юу вэ?

Цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. дэлгэрэнгүй >>> 

 

 

  • Цэвэршилтийн талаарх асуулт, хариулт

-Цэвэршилт гэж юуг хэлдэг юм бэ? 

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид сар бүр нэг удаа өндгөн эс боловсруулах чадвартай байдаг. Энэ нас нь 15-49 насанд явагддаг. Эмэгтэй хүн өндгөн эсээ боловсруулж чадахгүй болох буюу жирэмслэхгүй болох энэ үе л цэвэршилтийн процесс юм. дэлгэрэнгүй >>>

 

 

  • Тархины цусан хангамжийн дутагдлын талаарх асуулт, хариулт 

-Толгой нь өвддөггүй хүн бараг байхгүй байх. Энэ зовиур ер нь юунаас үүсдэг вэ?. Удаан хугацаагаар толгой өвдөх нь ямар нэг аюултай байдалд хүргэх үү?

Толгой өвдөх ямар ч өвчний үед гардаг шинж тэмдэг. Угаасаа өвдөж л байдаг гэж зүгээр орхиж болохгүй. Ялангуяа долоо хоногт 2-3 удаа толгой өвдөж байвал тархины ямарваа нэгэн өөрчлөлт, эмгэгтэй гэж ойлгох хэрэгтэй. дэлгэрэнгүй >>>

 

 

  • Шимэгчийн талаарх асуулт, хариулт

-Шимэгч гэж юуг хэлэх вэ?

Хvний бие организмын аль ч хэсэгт дасан зохицож хvнд зайлшгvй хэрэгтэй аминдэм, хоол тэжээл, энергийг шимэн амьдардаг олон тєрлийн шимэгч хорхой юм. Ихэнхдээ нарийн, бvдvvн гэдсэнд байрлах боловч цусанд, арьсанд, булчин шєрмєсєнд тэр ч битгий хэл тархи, нvд гээд хvний хамгийн эмзэг, чухал эрхтэнvvдэд ч байрлах нь элбэг. дэлгэрэнгүй >>> 

 

 

  • Хоолны хордлогын талаарх асуулт, хариулт

-Хоолны хордлогын шинж тэмдгүүд:

Хоолны хордлогын шинж тэмдгийн илрэх хугацаа нь хир зэрэг бохир хүнс хэрэглэснээс шууд шалтгаална. Хорт бодис агууулсан хоол идсэнээс болсон бол хагас цагийн дараа ч шинж тэмдэг нь илэрч , хэдэн өдрөөр үргэлжилж болно. дэлгэрэнгүй >>>

 

 

  • Хавдарын талаарх асуулт, хариулт 

-Хөхний хавдар гэж юу вэ?

Хөхний хавдар гэдэг бол эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүнд тохиолддог өвчин. Гэхдээ эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог. Ер нь дэлхий дээр энэ өвчлөл маш их байгаа. Бүсчилж үзвэл Америк болон баруун европын орнуудад хөхний хорт хавдрын өвчлөл сүүлийн үед их гарч байгаа. дэлгэрэнгүй >>>  

 

  • Таргалалтын талаарх асуулт, хариулт 

Лийр хэлбэрийн таргалалт: Глютеофемораль хэлбэрийн таргалалт- гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг.

Хэвлийн таргалалт зүрх судасны өвчин, 2 хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл ихтэй. дэлгэрэнгүй >>>

 

  • Бөөрний өвчлөлийн талаарх асуулт, хариулт 
-Бөөрнийхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарах ёстой вэ? 

Манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор даарснаас үүдэж бөөр өвчилдөг. Мөн буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ, архидалт, бэлгийн замбараагүй байдлаас болж бөөр өвчлөх нь элбэг байдаг. Түүнчлэн сахар, давсны хэт хэрэглээ, дусал тариа их хийлгэх бөөрөнд сөргөөр нөлөөлж байна. дэлгэрэнгүй >>>

 

 

  • Бие организмын бохирдолтын талаарх асуулт, хариулт  

Хүний эрүүл мэнд бүхэлдээ өөрийнх нь хэрэглэж буй хоол хүнсний чанар түүнийг бид ходоод гэдсэндээ хэрхэн шингээж байгаагаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл эмч мэргэжилтнүүдийн тогтоосноор хүн өвчилнө гэдэг нь биеорганизм бохирдож хордсоны шинж тэмдэг юм. Бид, идэж буй хоол хүнс, ууж буй ус, амьсгалж буй агаар, хүрээлэн буй орчноосоо бохирддог. дэлгэрэнгүй >>>


 

  • Цус багадалтын талаарх асуулт, хариулт 

Цус багадалт гэж юу вэ?

Хүний биеийн эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж байдаг улаан эс, түүний бүтцэд байдаг гемоглобины тоо  цөөрснөөс үүсдэг эмгэгийг Төмөр дутлын цус багадалт  гэдэг. Энэ эмгэг нь дэлхий дахинд хөгжиж буй оронд төдийгүй хөгжингүй орнуудын хүн амын дунд ч тохиолддог байна. дэлгэрэнгүй >>>