МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Антибиотикийн хор уршгийн талаарх асуулт, хариулт

 

-Антибиотик гэж юу вэ?

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй.
-Антибиотикийг буруу хэрэглэвэл яах вэ?
Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгож, өвчинг архагшуулдаг.
-Тунг хэтрүүлэн хэрэглэвэл ямар хор нөлөөтэй вэ?
Зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.
-Заасан хугацааны турш гүйцэт хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол ямар гаж нөлөөтэй вэ?
Эмчилгээ дутуу хийгдсэнээс өвчин үүсгэх нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
-Антибиотикийн дасан зохицол гэж юу?                                

Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисоноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай. Антибиотикийг ууснаар суулгалт, ходоодны өвчин, дотор эвгүйрэх, тууралт, амьсгал давхцах болон кандидоз хэмээх өвчнүүд илрэх магадлалтай юм.

-Эмийн тун, хэрэглэх арга, өвчин эмгэгтэй тохирвол эм болдог үгүй бол хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үүний энгийн жишээ гэхэд л стрептомицин хэмээх антибиотикийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд сонсголын мэдрэл нь эргэшгүйгээр гэмтэн насан туршдаа дүлий болох, ясжилт гүйцээгүй хүүхдэд тетрациклин хэрэглэснээс шалтгаалан шүдний өнгө нь цэхэр шаргал болж насан туршдаа гоо сайхнаараа хохирсон хүмүүс олон бий. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд эмээр хордож эрүүл мэндээрээ хохирох явдал өсч байгаа ба Улаанбаатар хотод гэхэд л жилд 400 гаруй хүн ямар нэгэн эмийн хордлогонд хүнд, хөнгөн байдлаар хордож ирж эмчлэгдэж байна. Үүний шалтгааны дийлэнхийг ард иргэд эмийг гэр орондоо буруу хадгалах, хараа хяналтгүй хүүхдэд ойр байлгах, эмийн замбараагүй хэт өргөн хэрэглээ, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хэрэглэх, эмийг хоол мэт ойлгох болсон зэрэг нь их нөлөөлж байна. Ялангуяа хүчтэй нөлөөтэй антибиотик, дуслын шингэнүүд болон олон дунд нэрд гарч байгаа сайн гэсэн л бол авч хийлгэх сэтгэлгээ суусан зэрэг нь биднийг эмэнд дасал болгох, бидний биед байж байх ёстой эгэл биетүүдийт үгүй болгох, дархлааг бууруулах, эм таарахгүй хэт мэдрэг болох, харшилын олон өвчин бий болох, гаж буруу эмгэг согогтой хүүхэд төрөх, хүний удамшил генетикийн өөрчлөлт үүсэх хүртэл хор нөлөө үзүүлэх болсон.

-Антибиотиктйн хор нөлөө болон хордлого тайлах бүтээгдэхүүн:

а.Лив гард болонМилк тистл: Эдгээр бүтээгдэхүүн нь элэгний хэвийн үйл ажиллагааг хангах хоргүйжүүлэх үйлдэх үзүүлэх ба элэгийг хамгаалдаг.

б.Ред клевер: Цус тунгалагыг цэвэрлэнэ.

в.Хлорофил: Бие махбодийг хоргүйжүүлнэ.