МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Гинкго Билоба

Энэхүү амьд эрдэс баялгийн эх болсон өндөр ишт ургамал нь манай дэлхий дээр ойролцоогоор тэртээ 200 сая жилийн өмнө үүсчээ. Динозаврын эриний үед ургаж байсан болохоор нь Динозаврын мод ч гэж бас нэрлэдэг. Мезозойн эринд манай гаригийн дулаан чийг уур амьсгалтай хойд хэсэгт энэхүү ургамал нь өргөн тархаж ургасан байна. Мөстлөгийн үеэс өнөөдрийг хүртэл тэсэж үлдсэн 50 орчим ургамал байдгийн нэг нь Гинкго Билоба юм. Зөвхөн алс дорнодод ургадаг бөгөөд өндрөөрөө 30 метр, тойргоороо 3 метр хүртэл томордог аварга мод юм. Залуу монуудын орой хэсэг нь пирамид маягийн хэлбэртэй ургадаг буюу хөгшрөх тутам улам саглагар болж томордог. Хятад, Япон, Солонгост энэхүү ургамлыг маш сайн мэддэг. Бүр Хятадын 7-8-р зууны үед бичигдсэн эртний судрууд дээр хүртэл тэмдэглэгдсэн байдаг. Сүм хийдүүд бат бөх, урт насалдгийнх нь билэг тэмдэг болгож навчийг нь хадгалдаг байжээ. Японы залуучууд дунд ирээдүйгээ зөгнөх ид шидийн хэрэглүүр хүртэл болгосон байна. Гинкго – мод нь дэлхийн ургамлын аймгийн хамгийн эртний нэг төрөл юм. Эрт дээр үед Хятадын анагаах ухаанд түүний навчаар ханиалга, багтраа, харишлаас шалтгаалсан үрэвсэл зэргийг эмчилдэг байжээ. Гинкго нь амьдрах чадвар сайтай, маш тэсвэртэй ургамал. Дэлхий дээр болж өнгөрсөн олон гамшигуудыг энэхүү мод нь даван гарчээ. Тухайлбал солирын бороо, мөстлөгийн үе, цөмийн дэлбэрэлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатай байгаль орчны бохирдол гэх мэт. Хиросимийн атомын бөмбөгдөлтийн дараа ч Гинкго мод нь ганцаараа үлдсэн баримт байдаг. Түүний энэхүү амьдрах гайхамшигт нууц хүч чадал нь маш хүчтэй антиоксидантууд болон бусад идэхтэй бодисуудыг өөртөө агуулсан ховор фотохимийн бүтэцтэй нь холбоотой. Энэхүү бүтэц нь агаарын бохирдолт, мөөгөнцрийн болон вирусын өвчлөлт, хэт халуун болон хүйтэнд тэсвэртэй болох нь нотлогдсон. Европчуудын хувьд оньсого мэт байсан энэхүү гайхамшигт ургамлыг Японы шинжлэх ухаан анх нээжээ. 1960 онд Японд суугаа Голланд улсын элчин сайдын яамны эмч Е.Кемпфэр Японы хээ угалзтай адил хоёр салаа навчийг сонирхон судалжээ. Үр жимс нь абрикос шиг хэмжээтэй буюу шатсан тос шиг эвгүй үнэртэй хэдий ч түүнийг Японы үндэсний хоолонд өргөн ашиглаж, давирхайг нь хүртэл хүнсэндээ хэрэглэдэг байв.

 

 Орчин үеийн судлаач экспертүүд Гинкго Билоба-г залуу насны мод хэмээн нэрлэжээ

Хүмүүн бид үнэндээ амьдралыг уртасгана гэж хүсдэг боловч яг үнэндээ бол залуу насаа л уртасгахыг боддог. Бүгдээрээ л залуугаараа байхыг хүсдэг. Хэн ч хөгшрөн зөнөглөж, мартамхай болж, өвчинд нэрвэгдэн хүний асаргаанд орохыг хүсдэггүй. Тэгвэл Гинкго Билоба нь ой санамжийг сайжруулж, сэтгэн бодох чадаварыг нэмэгдүүлэн, уураг тархины үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хангаснар ухаан саанааны хомсдлыг уудаашруулж, өвчлөлийн явцад садаа болж, өвчин даажрахыг загсоодог болохыг эрдэмтэд нотолжээ.

 

Гинкго Билоба нь бие организмын залуу насыг уртасгаж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг

 Гинкго Билоба модны түүхий эд дээр суурьлангдсан хүнсний нэмэлт болон эмийн бэлдмэлүүд нь дэлхийд маш алдартай. Орчин үеийн шинжлэх ухааны ололтын үр дүнд Гинкго Билобагийн навчнаас гаргаж авсан өндөр концентрацитай бэлдмэлүүд нь судасны уян хатан чанарыг сайжруулж өгөснөөр цусны эргэлтийг тэр дундаа уураг тархины цусан хангамжийг нэмэгдүүлэн уураг тархийг ердийн ажиллахад шаардагдах хүчилтөрөгч гэх мэт хэрэгцээт бүхнээр хангаж өгдөг. Цусан дахь тробоцитийн бөөгнөрлийн эсрэг үйлчилснээр тархины артерын судаснуудын бүлэгнэл үүсэн явдлыг багасгаж өгдөг. Маш хүчтэй антиоксидантын үйлчилгээтэй тул исэлдэлтийн чөлөөт радикалыг устгадаг. Мөн антиоксидант шинж чанарынхаа ачаар судасны хананд наалдан бөөгнөрөх холестериныг устгаж дараагийн шат болох артерийн судасны нарийсалт болон хатууралтаас урьдчилан сэргийлнэ. Өнөө үед Гинкго Билоба хэмээх энэхүү гахамшигт ургамлаас гаргаж авсан бэлдмэлүүдийг дэлхий дээр 20 сая орчим хүн өдөр тутам хэрэглэж байна. Сүүлийн 50 жилд энэхүү ургамлын талаар эрдэм шинжилгээний 100- аад бүтээл хэвлэгдсэн байдаг. 1994 онд Гинкго Билобагийн бүтээгдэхүүнүүд нь Герман улсад хамгийн нэр хүдтэй бүтээгдэхүүнд тооцож байсан бол Франц улсад шилдэг 5 бэлдмэлийн тоонд, АНУ-д хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүний тоонд тус тус орж байжээ.

 

Энэхүү гайхамшигтай ургамал нь юу агуулдаг вэ?

Гинкго билоба нь судасны хананы уян хатан чанарыг дээшлүүлж, судас тэлэх үйлчилгээ үзүүлж, тромбоцитын идэвхижилтийг сааруулснаар үрэвслийг дарах зэрэг үйлчилгээ үзүүлдэг онцгой бодис болох гинкголидууд ба билобидууд агуулдаг болох нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа ургамал юм. Үүнээс гадна энэ ургамал нь маш хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүдэг, эсийн фосфолипидийн хальсны гэмтлээс урьдчилан сэргийлдэг флавонвийн гликозидууд (проаптоцианоидууд, кверцетин, кемпферол, изорамнетин) агуулсан байдгаас гадна кальций, фосфор, тимин, калийн давс, фитостерин, аспарагин, маргенин зэрэг 40 -өөд бодис мөн агуулсан байдаг. Эрдэмтэд гинкгогийн навчнаас Эпштейна-Барра вирусын устгах маш хүчтэй үйлчилгээтэй гепадеценилсалицилийн хүчил ба билибетин гэх бодисуудыг гарган авсан. Билобетин нь ретиний хүчлээс илүүгээр хавдар үүсэх процессыг удаашруулах үйлчилгээ үзүүлдэг. Гинкгогийн навчинд байх бас нэг идэвхитэй бодис нь рибонуклеиний хүчлийг зохицуулдаг биопрей гэх бодис юм. Энэхүү бодис нь дархлал хомсдлын хам шинж өвчүүд болон лейкоз өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх чадвартай. Гинкгогийн навчны усан ханд нь стафилококк, сальмонелл ба псевдомонадын хөгжлийг зогсоодог. Идэвхитэй бактерийн эсрэг үйлчлэх Гинкгогийн нэг хамтрагч нь цероевийн хүчил юм. Гинкгогийн навчны экстракт нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх бөгөөд түүнийг түлэнхий, туяаны өвчин, сепсис ба хурц панкреатитийг эмчлэхэд ашиглаж болно. Мөн гистаминаас үссэн багтраа өвчин, бронхоспазм, арьсны үрэвслүүд, ревматизмыг эмчлэхэд хэрэглэж болно.

 

Өнөөдөр гинкго билобийн экстракт дараах үйлчилгээтэй болох нь нотлогдоод байна

Гинкго билобагийн эсийн болон бодисын солилцооны процессд нөлөөлөх чадвар нь түүнийг маш өргөн үйлчилгээний цар хүрээтэй болгосон.

- Чөлөөт радикалуудыг устгаж, эдийн хүчилтөрөгчийн дутлыг арилгах үйлчилгээ үзүүлж, уураг тархины хүчилтөрөгч ба глюкозын хангамжийг нэмэгдүүлж, уураг тархины эд болон захын эдүүдэд хавангийн эсрэг үйлчилгээ үзүүлж, эсийг гэмтээхээс сэргийлсэн эсийн хальсны липидийн исэлдэлтэд саад болно.

- Уураг тархины цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан тархины артериал капилляр ба венийн судасны хэмжээнд цусан хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл болон ишемийтэй зүрх , тархины цусны эргэлтийг нэмэгдүүлж, зүрх болон тархийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг.

- Уураг тархи ба төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулж, ишемийн дараа уураг тархины эдийн хэвийн байдалд нь сэргээхэд нөлөөлж, ой санамжийг сэргээж, уураг тархины ишемий болон хавангийн үед эд эсийн гэмтлээс урьдчилан сэргийлдэг

- Венийн судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, цусан эргэлтийг сайжруулж, ишемийд орсон эдэд хуримтлагдсан хорт нэгдлүүдийг гадагшлуулахад нөлөөлдөг

- Тромбоцидийн бөөгнөрөлийн эсрэг үйлчилснээр, судас бөглөрөлтөөс урьдчилан сэргийлнэ.

- Цусны нөхөн төлжих чадварыг дээшлүүлж, цусны өтгөрлийг багасгаж, гемолизийг ихэсгэж, хялгасан судаснууд дахь цусны эргэлтийг нэмэгдүүлдэг

- Цусны судас, хялгасан судасны хананы уян хатан чанар ба бат бөх байдлыг нэмэгдүүлснээр түүнийг гэмтлээс урьдчилан сэргийлнэ.

- Цусан дахь холестрины хэмжээг бууруулна.

- Вирусын эсрэг, бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь Тархины венийн судасны эмгэгийн өвчний үед Гинкго билобийн бэлдмэлийн үзүүлэх эерэг нөлөөллийн талаар мэдээлж болно. Энэ өвчний эхний шатанд тархины яснаас гарах венийн цусны урсгал хүндрэлтэй болох ба үүнтэй холбоо бүхий шинжүүд илэрдэг.

    Цаашдын венийн дутлаас уламжлан венийн цусны зогсонги байдал үүсч, холбогдох хүндрэлүүд үүсдэг. Энэ өвчний үед тогтмол эсвэл тодорхой хугацаанд толгой өвдөх, /голдуу өглөөний цагаар/ хэвтээ буюу толгой бөхийлгэхэд өвдөх нь ихсэх, толгой эргэх, ой санамж буурах, нойргүй болох, бие сулрах зэрэг шинж илэрдэг. Мөн тархины холбогдох шинжилгээнүүдэд өөрчлөлт харагдана. Гинкго билобийн бэлдмэлийг дээрх өвчтэй 25-55 нас бүхий бүлэг хүмүүст өгсөн бөгөөд 30 хоногийн курс эмчилгээний дараа өвчтнүүдийн биеийн байдал дээрдэж, толгойны өвдөлт багасаж, нойр сайжирч, хөдөлмөрийн чадвар нэмэгдсэн. Зарим судалгаагаар Гинкго билобийн экстрактийн үйлчлэлээр судалгаанд хамрагдсан хараа муутай хүмүүсийн 62%, толгой эргэх чих шуугих шинж судалгаанд орсон өвчтний 70%, толгойны өвдөлттэй хүмүүсийн 80% нь сайжирсан байна.

 

Иймд Гинкго билобийн үндсэн үйлчилгээ нь :

Өвчин намдаах, үрэвслийн эсрэг, бактер эсэргүүцэх,цус бүлэгнэлтийн эсрэг,холестерин багасгах,даралт бууруулах, антиоксидант, тромбо үүсэхийн эсрэг, сүрьегийн эсрэг, ханиалга намдаах, бронх тэлэх, чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээтэй. Мөн хялгасан судасыг хамгаалж, уураг тархины цусны эргэлтийг сайжруулж, тархины цусны судасыг тэлж, захын цусан эргэлтийг эрчимжүүлж, ой санамжийг нэмэгдүүлэн, сонсголыг нэмэгдүүлэн, допамин, эпинефрин, норэпинефриний хэмжээнүүдийг нэмэгдүүлэн зүрхний судасны атеросклерозоос сэргийлдэг.

 

Хэрэглэх заалт: Гинкго билобаг дараах тохиолдолд ашиглаж болох юм. Үүнд: Ой санамжаа алдах, толгой эргэх, чих шуугих, чихны өвчлөлүүд, сонсгол муудах, тархины гэмтлүүд, депресс, толгой өвдөх, мигрень, хараа муудах, глаукома, тархины цусан хангамжийн дутлууд, склероз, Паркинсоны өвчин, даралт ихсэх, зүрх судасны өвчлөлүүд, стенокард, атреросклероз, цусны эргэлтийн эмгэг, үе мөчний цусан хангамжийн эмгэг, тромбофлебит, варикоз, хөлдөлт, бөөрний эмгэг, бэлгийн сулрал, сүрьеэ, экем, багтраа, архаг бронхит, хордлогын шок, шамбарамтай болон бусад цусны эргэлт алдагдахтай холбоотой өвчлөлтийг эмчлэхэд тусалдаг байна. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр инфаркт болон инсульт үүсэх магадлал багасаж, инсультийн сөрөг үлдэгдлийг арилгаж, хараа сайжирч, даралт хэвийн хэмжээнд очиж, тархины хөгшрөлт багасаж, хавдарын өвчлөлүүд үүсэх магадлал буурна. Гинкго билоба нь хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. Сургуулийн насны хүүхдүүд Гинкго билобийг хэрэглэснээр хичээлдээ идэвхтэй болж сургалт нь сайжирдаг. Гинкго билоба нь хүүхдийн эмгэг болон Альцгеймерын өвчнүүд, нас ахисан хүмүүсийн оюуны үйл ажиллагаа болон ой ухаан самууралтыг эмчлэхэд тогтвортой сайжралтыг өгч, өтлөх явцыг удаашруулна.

NSP корпорацийн Гинкго Билоба хэмээх биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шинэлэг тал нь тус гинкго билоба нь шахмал хэлбэрээр байдагт оршино. Энэхүү шахмал нь хүний ходоодонд орж маш удаанаар шингэн, биологийн идэвхитэй нэгдлүүд нь хоногийн турш байнга ялгарч байх тусгай бүрхүүлтэй байдаг. Ийнхүү цусанд гинкгогийн биолгийн идэвхит нэгдлүүдийн байнгын концентраци бий болно.

 Хэрэглэх заавар: Клиник судалгаануудын үр дүнг харахад Гинкго билобийн бэлдмэлүүдийн үр дүн хэрэглэж эхэлснээс 7-10 хоногийн дараа мэдрэгдэж ирсэн бөгөөд тодорхой мэдрэхүйц үр дүн бүтэн сарын дараа бүр тогтмол үр дүн нь 3 сарын курс хэрэглээний дараагаас харагдаж байсан. Ахимаг болон өндөр настангууд уг бэлдмэлийг байнга хэрэглэж байх нь зохимжтой. Ерөнхийдөө бүхий л насныхан хэрэглэж болох ба хэрэглэж байх хэрэгтэй. Жишээ нь оюутан сурагчдын шалгалтын үеэр тэдний ой санамжийг сайжруулах, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх, ухаан санаагаа төвлөрүүлэхэд тус дэм болох маш хүч Гинкго билоба нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавигч хэн бүхэнд эрүүл байдлаа хадгалахын тулд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох маш сайхан бэлдмэл юм. Хэрэглээний байдалд хийсэн маркетингийн судалгаагаар энэ бэлдмэлийг голдуу бизнесменүүд, хуульчид, оюуны хэт их ачаалалтай ажилладаг хүмүүс сонирхдог болох нь тогтоогдсон.

 Гинкго билобийн хэрэглээ дэлхий даяар улам нэмэгдэж байгаа нь түүний ямар их үр дүнтэй бүтээгдэхүүн болохыг батлан харуулж байна.


NSР-ийн Гинкго Билоба бүтээгдэхүүн нь тархины судасны эмгэг

өөрчлөлтийн үед хэрэглэхэд хэрхэн үйлчилдэг тухай судалгаанаас:

    Тархины судас хатуурал нь маш өргөн хүрээтэй тохиолддог аюултай өвчлөл билээ. Үүнийг эмчлэхэд химийн бэлдмэлээс гадна БИХНБ маш сайн үр дүнтэй байдаг нь батлагджээ. Тархины судас хатуурлын эхэн шатны шинж тэмдэгтэй 25 өвчтнийг ажиглалтад авсан юм. Тэдний 75% нь орой болоход толгой нь дүүрч өвддөг, 56% нь тодорхой шалтгаангүйгээр, 5% нь тодорхой шалтгаантайгаар толгой нь эргэдэг байсан байна. Эдгээр өвчтний 33,8% нь явж байх үедээ, ялангуяа хажуу тийш эргэх, босох суух зэргээр биеийн байдлаа өөрчлөх үед гуйвж дайвах, тэнцвэрт байдлаа алдах, 41,6% нь чих дүүрэн шуугих, 35% нь ой тогтоц муудах зэрэг зовиуртай байлаа. Судалгаанд хамрагдсан бүх хүний хувьд үе мөч хөрөх, арьсны гадаргуу цонхийж хуурайших, алга, тавхай хэт хөлрөх, зүрх дэлсэх, артерийн даралт хэлбэлзэх, судасны цохилт тогтворгүй болох зэрэг судасны үйл ажиллагааны өөрчлөлтийн зовиурууд байсан юм. Судасны эмгэгээс болж тархины цусан хангамж дутагдсан нь эдгээр хүмүүст илэрхий байв. Тархины цахилгаан бичлэгээс үзэхэд тархины судас хатуурч, уян хатан байдал нь алдагдаж, цусны багтаамж багасч, хялгасан судсуудын хатуурлаас болж венийн судасны цусны урсгал удаашрах шинжтэй болсон нь ажиглагдсан.

    Гинкго Билобаг бүх өвчтнүүд 2 сарын турш 40 мг-аар өдөрт 2 удаа дангаар нь ууж хэрэглэж байлаа. Үүний дараа, судалгаанд хамрагдсан хүмүүсийн хөдөлгөөний хянах чадвар дээшилж, тархиныцусан хангамж сайжирч судасны хатуурал багасч, венийн судасны тахирал үгүй болсон гайхалтай үр дүн гарчээ. Өвчтөнүүдийн 75,1%-ийнх нь бие эрхтний нь үйл ажиллагаа хэвийн болж чадсан байна. Олон тооны судалгаа явуулахад, Гинкго Билоба нь тархи, судасны тогтолцоо болон бусад олон эрхтний өвчлөлийн үед амжилттай хэрэглэгддэг, биеийн хөгшрөлттэй холбогдон үүсэх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхэд маш сайн үр дүнтэй гэдгээ харуулсан, ямар ч хор нөлөөгүй, байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь тогтоогдсон. Гинкго Билоба бүтээгдэхүүний бас нэг гайхамшигтай чанар гэвэл хажуугийн нэмэгдэл судсуудыг буюу коллатериал судсуудыг үүсгэдэг ажээ. Нэмэгдэл судас үүснэ гэж юу вэ? Бидний практикт бөглөрөлт эндоартрит, бөглөрөлт судас хатуурал зэрэг өвчнүүд тохиолддог. Бөглөрөлт гэдэг нь том судас аль нэгэн хэсэгтээ судас хатуурлын бөөгөнцөрөөр бөглөрөхийг хэлж байгаа юм. Тэгвэл цус нь хаашаа урсах вэ? Энэ үед хажуугийн нэмэлт судсууд үүсэх ёстой. Энэ судсаар цус урсаж эрхтнийг тэжээх учиртай. Хэрэв хажуугийн нэмэгдэл судас үүсэхгүй бол тухайн эрхтэнд үхжил үүснэ. Цаашилбал эрхтнээ тайруулах хүртэл хүндрэлд хүрч болзошгүй. Ихэвчлэн эрэгтэй хүмүүс энэ өвчнөөр өвддөг. Өвчин эхлэхдээ хөлийн хуруу, шилбэ хэсгээр өвдөлттэй байна. Хөл өвдөнө гэдэг нь түүний цусан хангамж багаснаас шалтгаална. Ингээд Гинкго Билоба нь 1-д судсыг цэвэрлэдэг, 2-рт хажуугийн нэмэлт судас үүсгэж энэ өвчний эдгэрэлтэнд нөлөөлдөг маш чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж эрдэмтэд тодорхойлжээ.