![](http://www.naturessunshine.mn/uploads/fotos/buteeg/ginkgo-biloba.jpg)
Дэлхий дээр сая сая хүмүүс ажиллах чадвараа дээшлүүлж, тархины үйл ажиллагаагаа сайжруулахын тулд Гинкго Билобагийн Хандыг (ГБХ) хэрэглэж байна. ГБХ цусны эргэлтийг идэвхижүүлэх, бичил судасны хэврэгшлийг арилгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. ГБХ мөн цусны судасны бат бөх, уян хатан шинжийг хамгаалах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй. ГБХ нь тархийг хүчилтөрөгч, тэжээлээр хангахад дэм өгсөнөөр ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. ГБХ хүүхдийн эмгэг (энцефалопати, оюун ухааны хомсдол, анхаарал төвлөрөхгүй болох, мэдрэлийн ядаргаа), мөн хөгшрөлийн үеийн эмгэгт (зөнөх, Альцгеймерийн өвчин, хараа сонсгол муудах, чих шуугих г.м) өргөн хэрэглэгддэг. Сургуулийн насны хүүхдүүдэд ГБХ хэрэглэхэд сурч мэдэх чадвар нь дээшилдэг. ГБХ нь бага аарцагны хөндийн эрхтэнүүд, хөлийн цусан хангамжийг сайжруулдаг учир венийн судасны бүдүүрэлт, артерийн судасны бөглөрөлт, шулуун гэдэсний венийн судасны тромбозийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд нэн үр дүнтэй байдаг. 1гр ГБХ-г гарган авахад өндөр чанартай Гинкго Билоба-гийн 50 гр навчийг ашигладаг.
Найрлага– 1 шахмалд
Гинкгогийн навчны ханд (Ginkgo biloba)..............Хандын 24% нь гинкгогийн флавон гликоз, 6% терпен лактон байхаар тандартчилагдсан юм.
Хэрэглэх заалт: Өдөрт 2 удаа 0,5 шахмалаар хэрэглэнэ.
Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Тун ихэдвэл цус шүүрч, бичил хэмжээгээр шээсэнд цус орж (микрогематури) болзошгүй.
Хориглох заалт: Цус бүлэгнэх идэвхи нь буурсан, хөхүүл, жирэмсэн, 12-оос доош насны хүүхэд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 898-30 шахмал