МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Зарим хүмүүс тонзиллитийг хүүхдийн өвчин гэж тооцдог. Ердийн мөхөөлдөс хүүхдийн хоолой өвдөхөд хүргэж болохыг хэн бүхэн мэднэ. Үүний үр дагавар нь зөвхөн хоолойн түр зуурын өвчлөл, хичээлдээ суугаагүй өдрүүд төдий биш ээ. Бүхий насан туршид үргэлжилж болох, янз бүрийн эрхтнийг ноцтойгоор гэмтээдэг, дархлаа, биеийн эсэргүүцлийг хөнөөдөг аюултай архаг өвчлөл бол тонзиллит буюу бүйлсэн булчирхайн үрэвсэл юм. Бүйлсэн булчирхайг ард түмний дунд "хоолойны мах” гэж хэлдэг.
Бүйлсэн булчирхай бол тунгалгийн (лимфоид) эдийн бөөмнөл юм. Т-лимфоцит, эсрэг биет зэрэг организмын чухал элементүүд бүйлсэн булчирхайнд үүснэ. Т-лимфоцит дархлааны системд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг бол, эсрэг биет биед орсон гадны нян бактери зэрэг биетийг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг.
Хоолойн цагаригийн лимфоаденоид (тунгалгийн булчирхайнуудын) эд бие организмыг халдвар, тэр тусмаа вирусын халдвараас сэргийлдэг. Бүйлсэн булчирхайгаа (хоолойны мах) авахуулбал хүний халдвар эсэргүүцэх чадвар, дархлаа буурдаг.
Бүйлсэн булчирхай тархи болон бусад олон эрхтэнтэй үйл ажиллагааны шууд холбоотой. Хоолой нь их өвддөг хүний бүх эрхтэн өвчтэй болно гэдэг нь оргүй биш юм.
Архаг тонзиллит үүсч, даамжрахад:
— Хүрээлэн орчны тааруухан нөхцөл (азотын болон, хүхрийн диоксид, диоксин зэргээр агаар бохирдох, хүнд металлуудын давсанд салслаг бүрхэвч хордон гэмтэх гэх мэт);
— Хүний бие бялдрын болон анатомийн онцлогууд (янз бүрийн суурь өвчлөлүүд);
— Гэдэсний бактерийн тэнцвэргүйжилт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлнө.
В-гемолитик стрептококк нь архаг тонзиллит үүсэх нэгэн гол шалтгаан болдог. Энэхүү бактери нь үрэвслийг их хэмжээгээр өдөөхгүй учир, далдуур шинж тэмдэггүйгээр өвчнийг даамжруулна. Ангингүй үрэвсэл гэж нэрлэгдэх нь ч бий.
Хэдэн арван төрлийн стрептококк бүйлсэн булчирхайнаас бусад эрхтэнд халдварлаж болох юм. С4 хэлбэрийн серотип нь стрептококк улаан эсэргэнэ (скарлатин), С12 нь бөөрний эмгэг, С22-27 нь зүрх-судасны эмгэгийг тус тус үүсгэдэг.
Бүйлсэн булчирхайн стрептококк бактериудын серотипийг тодорхойлох нь янз бүрийн эмгэгүүд, эмчлэх, урьдчилан сэргийлэх тактикийг тодорхойлоход маш их ач холбогдолтой. Бүйлсэн булчирхайг авахуулах (тонзилоэктоми) нь стрептококкоос ангижруулах чухал арга хэмжээ юм.
Стрептококк бүйлсэн булчирхайд эсрэг биет боловсрохыг хэт өсгөдөг гэмтэй. Эсрэг биет хэт ихсэхээрээ өөрийн организмын эд эсийг "дайснаа” гэж үзэн, "дайтаж” эхэлдэг. Тархи, зүрх, бөөрний эд эсүүдтэй тэмцэлдэж, ноцтой өвчлөлүүдийг үүсгэх жишээтэй. Цусны эргэлтийн зөрчигдөл, үрэвсэлт бус эмгэгүүд, мэдрэлийн неврастени ядаргаа, Меньерийн синдром, бөөрний үрэвсэл, зүрхний үйл ажиллагааны төрөл бүрийн алдагдал, зүрхний булчингийн тархангуй гэмтэл гээд олон өвчин эсрэг биетийн сөрөг үйлчлэлээс болж үүснэ.
Ямар нэг өвчнийг дутуу эмчлэх нь ихээхэн балагтай. Шинж тэмдэг нь бүдгэрэхэд өвчтөн эдгэлээ хэмээн тооцож, эмчилгээгээ зогсоодог. Дутуу эмчилгээ өвчнийг зөвхөн шинж тэмдэг багатай хэлбэрт нь оруулж, улам архагшуулж, газар авахуулж, өвчин үүсгэгчийг эмчилгээнд тэсвэртэй, "дархлаатай” болгон "дасгалжуулдаг”.
Ийм байдалд орохгүйн тулд тонзиллиттэй хүн өөрийн дураар биеэ эмчлэлгүй, хурцадсан үед нь эмчийн зөвлөгөөний дор 7-10 хоногийн турш хэвтрийн дэглэмтэйгээр зохих эмчилгээг хийлгэж, бүрэн эдгээх учиртай юм. Шинж тэмдэгтэй тэмцэх бус, өвчнийг бүх хамрах хүрээгээр нь системтэй анагаах нь чухал.
Системтэй эмчилгээнд АНУ-ын NSP корпорацийн БИХНБ-г ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг. Дархлааг эрчимжүүлэх"Эхинацея”, "Уна де Гато”, "Моринда” бүтээгдэхүүнүүд тунгалгийн системд сайнаар нөлөөлж, цусны хамгаалагч эсүүдийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь идэвхжүүлдэг.
"Эхинацея”, "Уна де Гато”бүтээгдэхүүнүүд Т-лимфоцит үүсэх явцыг дэмжинэ, төвөнхийн дээрх хөндийд тунгалаг саатахыг (лимфостаз) таслан зогсооно. Лимфостаз нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үзэгдэл юм.
Түүнээс гадна, "Уна де Гато” болон кальци агуулсан бүтээгдэхүүнүүд тунгалгийг цэвэрлэхэд оролцоно, "Эхинацея” вирус эсэргүүцэх үйлчлэлтэй. Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийг өвчний хурцадлын үед болон, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд зохимжтой.
Кальци агуулсан бүтээгдэхүүнүүд дархлааг сайжруулах, эсрэг биетийн сөрөг үйлчлэлийг бууруулах нөлөөтэй байдгийг санууштай.
Антиоксидант агуулсан бүтээгдэхүүнүүд сөрөг үйлчлэлт эсрэг биетүүдийн үүсгэдэг чөлөөт радикалаас эсүүдийг хамгаална, эсийн бүрхэвчийг бэхжүүлнэ. NSP корпорацийн үйлдвэрлэдэг "Грэпайн”, "Витамин Е”, "Дифэнс Мэйнтенанс”, "Витамин С”, "Перфект Айз” бүтээгдэхүүнүүд антиоксидант агуулна. "Замброза” хэмээх гайхамшигтай ундаанд үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилдэг антиоксидант-биофлавоноидууд агуулагдана.
Намар, хаврын 1-2 сарын урьдчилан сэргийлэх эмчилгээ, өвчний хурцадлыг анагаах эмчилгээний үед NSP корпорацийн "Антиоксидант”, "Дифэнс Мэйнтенанс”, "И-Ти” зэрэг бүтээгдэхүүн эерэг нөлөө үзүүлдэг.
"По д’Арко” бүтээгдэхүүний бактерийн эсрэг үйлчлэл В-гемолитик стрептококкийг сайн эсэргүүцнэ. Өвчний хурцадлын үед дархлааг сайжруулах хэрэгслүүдтэй хамт 2-3 долоо хоног хэрэглэхэд нэн зохимжтой.
Урьдчилан сэргийлэх эмчилгээний үед улирлын онцлогийг харгалзах шаардлагатай. Намар дархлаа сайжруулах бүтээгдэхүүн хэрэглэнэ. Хавар эс хуваан үржихэд хэрэгцээт бодисуудыг агуулсан "ТНТ”, "Омега-3”, "Лецитин”, "Би Поллен”, "Фри Амино Асидс”, "Чилдрен Чүэбл” зэрэг NSP корпорацийн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд зохимжтой.
Хоолойн өвчнөөс үүдсэн зүрхний ажиллагааны зөрчигдөл, мэдрэлийн дистони өвчний үед "Жи Жи Си”, "Готу Кола”, "Ко Кью10 (CoQ10 Plus)” бүтээгдэхүүнүүдийг, бөөрний өвчлөлийн үед антиоксидант бүхий бүтээгдэхүүнүүд, мөн "Уро Лакс-Юрай”, "Бердок”, "И-Ти”, "Ред Кловер”бүтээгдэхүүнүүдийг хэрэглэвэл ач тустай.
Элэг болон, цөс дамжуулах замын үйл ажиллагааны зөрчигдлийн үед "Милк Тистл”, "Лив Гард”, "Лецитин”, "Бердок” бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.
Архаг тонзиллитийн системийн эмчилгээнээс гадна, хэсэгчилсэн эмчилгээ нэн чухал. Бүйлсэн булчирхайг угааж цэвэрлэх нь эмчилгээнд их үүрэг гүйцэтгэдэг. Тус бүр 10-15 угаалтаас бүрдэх 3-4 курс эмчилгээг эмч мэргэжилтний тусламжтайгаар хийлгэвэл сайн. Тодорхой хичээл зүтгэлийг гаргаж чадвал өвчтөн өөрөө ч угаалтыг гүйцэтгэх боломжтой.
Угаах, зайлах уусмал бэлтгэхэд "Хлорофилл ликвид”, "Коллоидал Силвер” бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Угаах уусмалыг бэлтгэхдээ "Хлорофилл ликвид”-ийг 1 х 5, "Коллоидал Силвер”-ийг 1 х 10 харьцаатайгаар усанд найруулна. "Ти Три Ойл” бүтээгдэхүүнээс стакан бүлээн усанд 5-10 дуслыг уусгана гэсэн тунгаар өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлахад нэн сайн нөлөөтэй.
Бүйлсэн булчирхайгаа (хоолойны мах) авахуулахын өмнө, хойно урьдчилан сэргийлэх чанартай эмчилгээ хийвэл сайн байдаг. Мэс ажилбарын өмнө, дархлааг сайжруулах бүтээгдэхүүнүүд болон "По д’Арко” бүтээгдэхүүнийг 2-3 долоо хоногийн курсээр хэрэглэнэ. Хагалгааны дараа антиоксидант бүтээгдэхүүнийг 1-2 сарын турш хэрэглэнэ.
Бүйлсэн булчирхайгаа авахуулсан хүн 2 жил дараалан, улирлын чанартай урьдчилан сэргийлэлтийг 2-3 сарын курсээр хийх шаардлагатай юм. Хлорофилл, Коллоидал силверийг хэрэглэх нь сайн урьдчилан сэргийлэлт болно. Ингэхдээ хлорофиллийг 1 стакан усанд 1 цайны халбагаар хийгээд, өдөрт 2-3 удаа, коллоидал силверийг 1 стакан усанд мөн 1 цайны халбагаар хийгээд өдөрт 1-2 удаа ууна.
Ходоодны бактерийн тэнцвэр алдагдах (дисбактериоз) нь архаг тонзиллит, түүний хүндрэлийн нэгэн шалтгаан болно. Тиймээс тонзиллитийн үед мөн NSP корпорацийн "Бифидофилус Чүэбл”, "Бифидофилус Флора Форс” гэдэг эубиотик бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Уг бүтээгдэхүүнүүдийг "Хлорофилл”, тусгай эд ширхэг агуулсан "Локло” бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэвэл, үр нөлөө нь улам ихэсдэг.
Энэ өгүүлэлд олон тооны БИХНБ дурдагдлаа. Тэдгээрийг бүгдийг нь зэрэг хэрэглэх боломжгүй агаад, NSP корпорацийн эмч мэргэжилтнүүд, дистрибьюторуудтай зөвлөлдөж байж сонголтоо хийгээрэй.
Мөн дээр дурдагдсан өвчин эмгэгүүд нь бүгд тонзиллитээс үүдсэн гэсэн утгаараа яригдсан болно.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших