МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Bifidophilus Chewable for Kid - "Bifidosaurs" /Бифидофилус Чуэбл/

   Хүүхдийн дисбактериоз бол бие даасан өвчин бус, гадны таагүй нөлөөний улмаас гэдэсний бичил орчны тэнцвэр алдагдах явц юм. Ходоод гэдэсний замын ашигтай бичил биетэнүүд нь /энтерококк, гэдэсний савханцар, бифидо болон лакто бактери/ хоол боловсруулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Бифидо, лакто бактериуд гэдэсний ханатай салшгүй холбоотой бөгөөд тухайн хэсгээ хамгаалах, улмаар бүхий л бие махбодийн дархлааны үйл ажиллагааг бэхжүүлэх "үүрэг гүйцэтгэдэг”.
  Халдварт болон вирусээр үүсгэгдсэн өвчнүүдийн үед, ходоод гэдэсний архаг өвчин (гастрит буюу ходоодны үрэвсэл, колит буюу бүдүүн гэдэсний үрэвсэл, энтероколит буюу нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл) сэдрэх үед эдгээр ашигтай нянгуудын тоо хэмжээ эрс буурч, зарим үед бүрэн устдаг. Мэдрэлийн системийн талаас хямрал илэрсэн хүүхдүүд бараг 100% ходоод гэдэсний эрхтэнүүдийн эмгэгтэй байдаг. Мөн түгээмэл дэлгэрсэн хүнсний харшил нь гэдэсний ашигтай нянгуудын тэнцвэр алдагдсанаас үүсэх талтай. Антибиотик болон сульфаниламидийн эмчилгээ, эрүүл ахуйн хангалтгүй орчин, ядаргаа зэрэг нь хүүхдийн хоол боловсруулах системийн "ашигтай” нянгийн тэнцвэрийг алдагдуулна. Энэ тохиолдолд эмгэг үүсгэгч нянгууд өсөн үржиж эхэлдэг. Ялангуяа дисбактериозын үед хүүхдийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагддаг учир өтгөн хатах, гүйлгэх, унгах, гэдэс дүүрэх, өвдөх зэрэг таагүй шинж тэмдэгүүд илэрнэ. Гэхдээ дисбактериоз нь өөр бусад өвчний шинж тэмдэг байж болох тул эмчид үзүүлж, үндсэн өвчнийг эмчлүүлэх нь зүйтэй.
  Дисбактериозыг арилгахын тулд гэдсэнд хангалттай хэмжээний "ашигт” бичил нян өгөх хэрэгтэй бөгөөд энэ зорилгоор NSP корпорацийн Бифидозавр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд маш өндөр үр дүнтэй юм. Уг бүтээгдэхүүнд фруктоолигосахарид (ашигтай нянгийн тэжээлт орчин), 1 миллиардаас (109) багагүй сүүний хүчлийн бактери (бифидо, лакто) агуулагдана. Эдгээр бактериуд нь гэдсэнд ороод, өвчин үүсгэгч нянгуудад тааламжгүй орчинг буй болгодог. Энэ бүтээгдэхүүн хүүхдийн биед шаардлагатай бифидо болон лактобактерийг нь агуулдаг байна. Хүүхэд капсул хэлбэртэй бүтээгдэхүүнийг залгихад хэцүү тул жүржийн амттай, зажилж хэрэглэдэг шахмал байдлаар энэхүү бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн юм. Бифидозавр нь NSP корпорацийн патентлагдсан бүтээгдэхүүн юм. 

                      Найрлага - 1 шахмалд

Патентлагдсан холимог..............................................169 мг

Bifidobacterium infantis..........................................3.0 x 108

Bifidobacterium adolescentis..................................3.0 x 108

Lactobacillus acidophilus.........................................2.5 x 108

Lactobacillus casei..................................................1.5 x 108

Бусад хольц: фруктоолигосахарид, жүржийн шүүс /нунтаг/

Хэрэглэх заавар: Хүүхэд өдөрт 1 шахмалыг хоол идсэний дараа хэрэглэнэ. Анхааруулга: Задалсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 3302-90 шахмал

Ангилал: B, БИХНБ