МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Ургамал тэжээллэг бодисыг өөрөө бүтээдэг бол, амьтад тэгдэггүй. Гадаад орчноос авч, боловсруулж, амьдралын үйл ажиллагаандаа шаардлагатайг нь ялган хүртэж байж аүний бие организм оршин тогтнодог.
Хоол боловсруулалт бол хүнсийг шаардлагатай тэжээллэг бодис болгон задалж, ходоод-гэдэсний замаас цус, тунгалаг руу шимэгдүүлж, энерги үүсгэх, бие махбодийг нөхөн төлжүүлэх зорилгоор бодисын солилцоонд оролцуулах цогц процесс юм.
Шүлсний, ходоодны булчирхай, ходоод гэдэсний салслаг бүрхэвчийн булчирхайлаг эсүүдийн ялгаруулдаг 20 фермент хоол боловсруулах явцад оролцдог.
Уураг задалдаг протеаза, тос задалдаг липаза, нүүрс-ус задалдаг амилаза гэсэн 3 бүлэгт хоол боловсруулах ферментүүд хуваагдана.
Түүхий ногоо жимс янз бүрийн ферментүүдийг агуулдаг ч, хоол бэлтгэх явц, ялангуяа халуунаар бэлтгэх явц бараг бүх энзимийг (фермент) нь устгадаг. Түүнээс гадна, орчин үеийн хүмүүс чанарлаг бус хүнс хэрэглэдэг, хооллох зохистой дэглэм баримталдаггүй, их төлөв яаруу юм уу, өөр үйлдэлтэй (зурагт үзэх, сонин унших г.м.) хавсруулан хооллодог болсон аж. Хүнсийг тунгаах (рафинация), нөөшлөх (консервация) зэрэг үйлдвэрийн аргаар боловсруулах нь биологийн идэвхит бодисоор ядуурахад хүргэдгийг ч хэлэх хэрэгтэй.
Чанарын хувьд шаардлага хангахгүй атлаа, хэмжээний хувьд хэтэрсэн хүнсийг хэрэглэх явдал өргөн хүрээтэй болсон бөгөөд, түүнд нь шарсан түлсэн, өөх тос, халуун ногоо, давс, чихэр ихтэй хүнс ихээхэн байр суурь эзэлж байна. Ийм хүнс үрэвсэлт хүнд өвчлөлүүдийг үүсгэдэг.
Хоол боловсруулах тогтолцоо хэвийн бус болоход үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүйгээс гадна, ходоод хүндэрсэн мэт мэдрэмж төрөх, өвдөх, хийгээр дүүрэх, хоржигнон дуугарах, хэхрэх, гүйлгэх юм уу өтгөн хатах, бие сулран доройтох, толгой эргэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илрэнэ. Ходоодонд муу боловсорсон хүнс нь харшил, бүдүүн гэдэсний үрэвсэл (колит), бактерийн тэнцвэр алдагдалт (дисбактериоз), хүчил-шүлтийн тэнцвэр алдагдалт (хүчил ихдэх буюу ацидоз, шүлт ихдэх буюу алкалоз), дархлааны тогтолцоо гажуудах гээд олон өвчин эмгэгийг үүсгэнэ.
Ферментийн идэвхжилийн дутагдал, гажуудал, зарим фермент бага юм уу огт үгүй байх зэрэг нь дээрх өвчин эмгэгүүдтэй салшгүй холбоотой. Муу хоол хүнс ферментийн байдалд шууд нөлөөлдөг. Ферментийн таагүй нөхцөл байдал өвчнийг үүсгэх, эсвэл хүндрүүлэх үр дагавартай. Энэ нөхцөл байдлыг дээрдүүлэх, засах нь тухайн эмгэгүүдийг эмчлэх тактикийн нэг гол зорилго болдог.
Ферментийн нөхцөл байдлаас эрүүл мэнд шууд шалтгаална. Тиймээс ферментээр эмчлэхүй буюу энзимотерапи өндөр амжилтыг олж байна.
NSP корпорацийн "Фүд Энзимс” буюу "Хоол боловсруулах ферментүүд” бүтээгдэхүүн энзимотерапийн хүчирхэг хэрэглүүр болж чадна. "Фүд Энзимс” нь ургамал, амьтны гаралтай, өндөр идэвхжилтэй энзимүүдийн (ферментүүдийн) зохистой цогц найрлага, хүнсийг задалж, тэжээллэг бодисуудыг эзэмших явцыг эрчимжүүлдэг бетаин гидрохлоридыг агуулна.
Нэг капсулын найрлага нь:
Бромелайн: 50 мг
Бетаин гидрохлорид: 162 мг
Липаза: 0,5 мг
Альфа-амилаза: 90 мг
Бухын цөсний хандмал: 40 мг
Папаин: 45 мг
Пепсин: 60 мг
Панкреатин: 22,5 мг
Протеазын идэвхжил: капсулд 300 000 нэгж
Амилазын идэвхжил: капсулд 30 000 нэгж
Липазын идэхжил: капсулд 15 000 нэгж
Бромелайн–Организмын ферментийн идэвхжилийг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай бодис. Уураг, тосыг сайн задалж, эзэмшигдэхэд тусална.
Бетаин гидрохлорид – Хүнсийг задалж, тэжээллэг бодисуудыг эзэмших явцыг эрчимжүүлдэг, давсны хүчлийн дутагдлыг арилгадаг бодис. Давсны хүчил дутвал ходоодны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, ходоод хүндэрсэн мэт таагүй мэдрэмж төрөх, ходоод хийгээр дүүрэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Бухын цөсний хандмал, липаза фермент нь тосыг задалж, шингэцтэй болгоход тустай.
Альфа-амилаза нүүрс-ус (түүн дотор цардуул) боловсрох, шимэгдэхэд тусална.
Пепсин, папаин уургийг амин хүчил болгон задлахад тусална. Уураг дутуу задран цусанд шимэгдэн орвол бодисын солилцоо, дархлаа, харшлын зэрэг өвчлөлүүд үүснэ.
Панкреатин бол уураг, тос, нүүрс-усыг задлах, шимэгдэхэд тусалдаг цогц фермент юм.
Папаиныг папайя жимснээс, бромелаиныг хан боргоцойноос (ананас), панкреатиныг бага залуу амьтдын ходоодны булчирхайнаас, амилаза болон липазаг бичил биетнээс (Aspergillus oryzae) гэхчилэн, дандаа байгалийн эх үүсвэрээс гаргаж авсан бүрэлдэхүүн хэсгүүдээр "Фүд Энзимс”-ийг бүтээсэн.
Үндсэн ферментүүдийн дутагдлыг арилгаж, ферментээр баяжуулж өгдөг "Фүд Энзимс”-ийг өвчин эмгэгтэй хүмүүс төдийгүй, ахмад настнууд хэрэглэх шаардлагатай. Ферментийн хэвийн бус байдлаас үүдсэн удамшлын өвчин (ферментопатия), ходоодны бага хүчиллэгтэй буюу хүчиллэггүй үрэвсэл (гипоацид ба анацид гастрит), цөсны замын хөдөлгөөний гажуудал (дискинез), бактерийн тэнцвэрийн гажуудал (дисбактериоз) гээд олон өвчин эмгэгийн үед хэрэглэвэл зохистой.
"Фүд Энзимс”-ийг өдөрт 3 удаа 1-2 капсулаар хоолны үеэр хэрэглэнэ. 3-4 долоо хоногийн турш тасралтгүй хэрэглэвэл зохистой.
Фермент зөвхөн ходоод-гэдэсний замын хүнс боловсруулах процесстой холбоотой гэж үзвэл алдаа болно. Энзим бие организмын бүх биохимийн явцыг удирддаг, түргэсгэдэг.
Хүний биед секунд тутамд сая сая химийн урвал явагдана. Энзимгүйгээр бол хэдэн зуун жилийн турш явагдах байсан гээд төсөөлөгтүн. Фермент бүр тодорхой үүрэгтэй. Тиймээс организмд бүх шаардлагатай энзим бүрэн хэмжээгээр байж байх хэрэгтэй байдаг.
Нөхөн төлжүүлэх, энерги хуримтлуулах, хүчилтөрөгч эзэмших, эсийн бодисын солилцоонд туслах, исэлдэлтийг хэвийн байлгах, хэт исэлдэхээс хамгаалах (антиоксидант) гээд л тодорхой явцуудыг зохих тодорхой ферментүүд хариуцдаг. Тэдгээрийн аль нэг нь доголдвол организмын нэг үйл ажиллагаа алдагдах жишээтэй.
Хоол хүнсэнд биологийн идэвхит бодис дутагдах, бичил биетний сөрөг нөлөө, байгаль орчны бохирдол зэргээс болж хүний организм шаардлагатай фермент боловсруулах нь улам улмаар багасч байдаг. Энэ нь организмд ихээхэн муу үр дагавартай бөгөөд, олон төрлийн өвчнийг үүсгэх буюу хүндрүүлнэ.
70-аад онд фермент гэдэснээс шимэгдэхдээ идэвхжилээ хадгалдаг болохыг баттай тогтоосны үндсэн дээр ферментийн цогц эмчилгээ (системная энзимотерапия) гэдэг салбар ухаан үүсч хөгжсөн билээ. Шимэгдсэн фермент нь үрэвслийн голомт, шарх, гэмтэлд сайнаар нөлөөлдөг.
Уураг задалдаг Протеолит ферментүүд (протеазууд) эмчилгээний хугацааг чамгүй богиносгох болсон. Үрэвсэл, хавдар, цус бөөмнөрөл, үхсэн эд эсийн хорт нөлөөний эсрэг, дархлаа, цусны эргэлт, нөхөн төлжилт сайжруулах үйлчлэлтэй ферментүүд юм.
АНУ-ын NSP корпораци ферментийн хосгүй комплекс "Протеаза Плюс”-ийг боловсруулж, хэрэглэгчиддээ өргөн барьсан. Эл бүтээгдэхүүн организмын бүхий эд эсийн уургийг ферментжүүлнэ. "Протеаза Плюс”-т зөвхөн янз бүрийн протеазын холимог бус, ургамлын гаралтай бичил эрдсийн найрлага мөн агуулагдана. "Фүд энзимс”-тэй хавсруулан хэрэглэвэл маш үр дүнтэй байдаг.
Эд эсийн нөхөн төлжих процессд протеолит ферментүүд (протеазууд) идэвхтэй оролцдог. Тиймээс, мөгөөрсний доройтолтой холбоотой: артроз, артрит, остеохондроз; идээт болон үрэвсэлт: шингэн ихтэй бронхит, цээжний хальсанцрын үрэвсэл (плеврит), шархны идээлэлт, мэдрэлийн үйл ажиллагаа гажуудсанаас үүдсэн шарх (трофик шарх) зэрэг өвчлөлийн үед хэрэглэвэл үр дүн сайтай. Чихрийн шижин өвчний үеийн үхжил, үе мөчөө тайруулах магадлалыг хэд дахин бууруулна. Түрүү булчирхайн архаг үрэвслийн (простатит) үед хэрэглэвэл үр дүнтэй нь судалгаагаар нотлогдсон.
Сүүлийн үед "Протеаза плюс”бүтээгдэхүүнийг холбоос эдийн янз бүрийн өвчлөл, хөхний эмгэгт өөрчлөлт (фиброзно-кистозная мастопатия), гэдэсний наалдангит түгжрэл зэрэгт амжилттай хэрэглэж байгаа тухай мэдээлэл ирэх боллоо.
"Протеаза плюс” нь бие махбодид харш зүйлүүдийг залгиж устгадаг эсүүдийг (макрофаг, киллер-эс зэрэгийг) идэвхжүүлдэг тул, дархлалын хомсдол, хорт хавдрын үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Хорт хавдрын бүх шатанд энзимийг их тунгаар, удаан хугацаанд хэрэглэхэд сөрөг нөлөө гардаггүй нь тогтоогдсон. Мөн хорт хавдраас сэргийлэх, химийн болон туяа эмчилгээний сөрөг нөлөөнөөс хамгаалах, өвчин нь эцсийн шатандаа орсон өвчтөний зовиурыг багасгах зэрэг зорилгоор хэрэглэж болно.
"Протеаза Плюс” бүтээгдэхүүнийг өдөрт 1 удаа 1 капсулаар хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг болон, дархлаа сайжруулах эмчилгээний үед өдөрт 3-4 удаа, хоёр хооллолтын дундуур буюу, өлөн байхдаа хэрэглэнэ.
"Фүд энзим” бүтээгдэхүүнийг их тунгаар хэрэглэхэд хоол боловсруулах явц зарим хэмжээгээр муудаж болзошгүй юм. Тэгвэл тунг нь багасгах шаардлагатай. Хоол боловсролт дороо хэвийн болно.
Энзимийг байнга хэрэглэх нь зохисгүй. Нэг күрс энзим эмчилгээний дараа 2-3 долоо хоног завсарлаж байх шаардлагатай.
Ферментийн бүтээгдэхүүн нь:
1. Хоол боловсруулах ферментийн дутагдлыг нөхнө;
2. Тэжээллэг бодисууд, ялангуяа уургийг задлах, шингээх явцыг сайжруулна;
3. Хоол боловсруулах эрхтнүүдийн ажиллагааг хэвийн байлгана;
4. Ходоодны давсны хүчлийн түвшинг зохицуулна;
5. Ходоод-гэдэсний замын ашигтай бичил биетнүүдийг тэнцвэржүүлнэ;
6. Организмын хүчил-шүлтийн тэнцвэрийг хадгална;
7. Үрэвсэл, хавангийн эсрэг үйлчилнэ;
8. Дархлааг сайжруулна;
9. Нөхөн төлжих процесс, цусны бичил эргэлтийг эрчимжүүлнэ. Тиймээс анагаах ухааны өмнө энзим эмчилгээ нь шинэ шинэ боломжуудыг нээж өгч байна. Энд зарим тайлбарыг хийх нь зүйтэй:
Цусны эргэлтийг сайжруулах үйлчлэл
Цусны бөөмнөлийг үүсгэдэг фибрин уургийг задлана. Ингэснээр цус бөөмнөж, эргэлтийг сааруулах нь зогсоно, үүссэн байсан бөөмнөл шимэгдэж үгүй болно. Цусны улаан эс (эритроцит), ялтсан эсний (тромбоцит) уян хатан байдлыг дээшлүүлж цусны урсалтыг саадгүй болгоно.
Хаванг эсэргүүцэх үйлчлэл
Фермент эд эрхтний хаванг багасгадаг, мөн хаван үүсэхээс сэргийлдэг. Судасны ажиллагааны удаашралаас болж, судаснаас эд эс рүү элдэв давс, уургийн гаралтай бодисын найрлага бүхий шингэн нэвчиж, хаванг үүсгэдэг. Протеолит ферментүүд судасны зогсонги байдлыг ч арилгана, эс, эсийн хоорондох зайнаас илүүдэл шингэнийг зайлуулна. Ингэснээр байдал хэвийншиж, хавдар буудаг. Витамин С, биофлавоноид бүхий БИХНБ хавсруулж хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Өвчин намжаах, үрэвсэл дарах үйлчлэл
Өвдөлт үүсгэж буй бодисуудыг фермент задалж чадна. Хаван буулгаж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, үхжисэн эд эс, идээг зайлуулан, улмаар үрэвслийн голомтыг саармагжуулж, үрэвслийг дардаг.
Дархлааг хэвийн байдалд тогтоох үйлчлэл
Энзим дархлаа суларсан үед дархлааны тогтолцоог идэвхжүүлж, дархлааны тогтолцоо хэт идэвхжисэн үед бууруулж, хэвийн байдалд оруулдаг. Дархлааны тогтолцоо хэт идэвхживэл мөн ноцтой өвчлөлүүдийн шалтгаан болдог.
Үр нөлөөг нэмэгдүүлэх үйлчлэл
Протеолит энзим нь эм бэлдмэлийн цус, эд эсэд нэвчихийг нь сайжруулж, ингэснээр үр нөлөөг нь нэмэгдүүлдэг.
Ферментээр анагаахуй буюу энзим эмчилгээ (энзимотерапи) буй болсноосоо хойшхи 30 жилд АНУ, Европ, барууны улс орнуудад өргөн дэлгэрсэн бөгөөд, жилээс жилд хүрээгээ тэлж, сая сая хүмүүст ач тусаа үзүүлсээр байна.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших