МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Food Enzymes /Фүүд Энзим/

Хүн, амьтны ургамалаас ялгаатай тал нь тэжээлийн бодисоо өөрсдөө үүсгэдэггүй, гадаад орчиноос авдаг. Авсан хоол хүнсээ боловсруулж, тэдгээрээс өөрийнхөө амьдралд шаардлагатай тэжээлийн бодисыг ялгаруулж авдаг. Хоол боловсруулалт гэдэг нь хоол хүнсийг бие махбодь боловсруулах үйл явцын нэгдэл юм. Тэжээлийн бодисыг задлах, шимэгдүүлэх (ходоод гэдэснээс цус, тунгалагт шилжих), дараа нь тэжээлийн бодисыг бодисын солилцоонд оруулж, улмаар түүнээс биеийн эд эсийг бүтээх материал, биед шаардлагатай энергийг гаргаж авах нарийн процесс юм. Энэ процесст шүлсний булчирхай, нойр булчирхай, булчирхайлаг салст бүрхүүл, гэдэснээс ялгардаг 20 орчим
фермент оролцдог. Хоол боловсруулах 3 бүлэг фермент (энзим) байдаг нь протеаз (уургийг задалдаг энзим), липаз (өөх тос задалдаг энзим), амилаз (нүүрс-ус задалдаг энзим) юм.
Олонхи түүхий ногоо жимс нь янз бүрийн ферментийг агуулдаг. Гэвч боловсруулалтын үед ялангуяа халуунаар боловсруулахад эдгээр ферментүүд бараг бүгд устдаг. Орчин үед хүмүүс халуунаар юм уу үйлдвэрлэлийн аргаар хэт боловсруулсан, тэжээллэг, ашигт бодисоор нэн ядуурсан хүнсийг цагийн хуваарь, хоолны дэглэмийг баримтлахгүйгээр, эсвэл яаруу сандруу, тухгүй нөхцөлд, юм хийх, үзэх, унших, хэвтэх, явах, ярихтайгаа
зэрэгцүүлэн хэрэглэх гэх мэтээр нэн зохисгүй хооллож байна. Ферментийн идэвхижилийн дутагдал, гажуудал, зарим
фермент бага юмуу огт үгүй байх зэрэг нь дээрх өвчин эмгэгүүдтэй салшгүй холбоотой. Муу хоол хүнс ферментийн байдалд шууд нөлөөлдөг. Ферментийн таагүй нөхцөл байдал өвчнийг үүсгэх, эсвэл хүндрүүлэх үр дагавартай. Ферментийн нөхцөл байдлаас эрүүл мэнд шууд шалтгаална. Тиймээс ферментээр эмчлэхүй буюу энзимотерапи өндөр амжилтыг олж байна. NSP корпорацийн "Фүүд Энзим” буюуm "Хоол боловсруулах ферментүүд” бүтээгдэхүүн энзимотерапийн хүчирхэг хэрэглүүр болж чадна. "Фүд Энзим” нь ургамал, амьтны гаралтай, өндөр идэвхижилтэй энзимүүдийн (ферментүүдийн) зохистой цогц найрлага, хүнсийг задалж, тэжээллэг бодисуудыг эзэмших явцыг эрчимжүүлдэг бетаин гидрохлоридыг агуулна.
Хоол боловсруулах эрхтэний хямрал, хоол шингэхгүй байх нь хоол боловсруулах процесс алдагдсаны илэрхийлэл юм. Үүний шалтгаан нь хоол боловсруулах эрхтэний архаг үрэвсэл, хэт их идэх, чанаргүй, хүнд (тослог, давслаг, мах, халуун ногоо нь хэтэрсэн) хоол хэрэглэх зэрэг янз бүр байж болно. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа хэвийн биш болоход ходоод өвдөх, хүндрэх, хэхрүүлэх, гэдэс дуугарах, дүүрэх, гүйлгэх (эсрэгээр өтгөн хатах), сульдах, толгой эргэх, дотор муухайрах янз бүрийн эмгэг шинж тэмдэгүүд илэрдэг. Муу шингэсэн хоол нь хоолны харшил, ашигт бичил биетийн тэнцвэр алдагдалт, шулуун гэдэсний үрэвсэл, хүчил шүлтийн тэнцвэрийн өөрчлөлт (хүчилшилт болон шүлтшилт), дархлалын системийн гажилтанд хүргэдэг. NSP–ийн Хоол боловсруулах фермент буюу Фүүд Энзим хэмээх биологийн идэвхит хүнсний нэмэлт нь ургамалын болон амьтны гаралтай, өндөр идэвхит энзимын иж бүрдэл юм. Бүх хүнсний бодисын задрал, шингэлтэнд сайнаар нөлөөлдөг бетаин гидрохлорид гэдэг давсны хүчилийн эх үүсвэр нь болдог бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүний найрлаганд ордог панкреатин нь уураг, өөх тос, нүүрс-усыг задлаж шингээдэг фермент юм. Пепсин, папаин нь уураг задалдаг, альфа амилаза нь нүүрс ус, цардуулыг шингээх, боловсруулах үйлчлэлтэй ферментүүд болно. Бромелайн – байгалийн гаралтай (ханборгоцойноос гаргаж авсан), бие махбодийн ферментийн идэвхийг нэмэгдүүлдэг, хоол боловсруулах шүүсний ферментийн түвшин буурахаас сэргийлдэг, хүнсний уургийн болон өөх тосны задралд тустай фермент юм. Бухын цөсний ханд болон липаз фермент нь өөх тосны шингэц, боловсруулалтанд зайлшгүй шаардлагатай байдаг. Бетаин гидрохлорид нь ходоод хүндрэх, гэдэс дүүрэх, дотор муухайрахад хүргэдэг ходоодны шүүсний ялгаралт багатай хүмүүст нэн ач тустай билээ. Биологийн идэвхит хүнсний нэмэлт Фүүд Энзим нь үндсэн ферментүүдийн дутагдлыг нөхдөг учир зөвхөн өвчтэй бус, эрүүл хүмүүс ч өргөнөөр хэрэглэж болно. Ялангуяа настай хүмүүс янз бүрийн ферментийн алдагдал, ходоодны шүүрэл ялгарал буурсан эсвэл ялгарахгүй болсноос шалтгаалсан ходоодны үрэвсэл, цөсний сувгийн агшилт, харшил, ашигт нянгийн тэнцвэр алдагдах үед хэрэглэхэд тустай.Найрлага - 1 капсулд
Бромелайн................................................................................. 50 мг
Бетаин гидрохлорид ................................................................162 мг
Липаза..................................................................................... 0,5 мг
Альфа-амилаза...........................................................................90 мг
Бухын цөсийн ханд....................................................................40 мг
Папаин.......................................................................................45 мг
Пепсин........................................................................................60 мг
Панкреатин .............................................................................22,5 мг
Протеазын идэвхижил..............................................300,000 нэгж/кап
Амилазын идэвхижил.................................................30,000 нэгж/кап
Липазын идэвхижил ..................................................15,000 нэгж/кап
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1-2 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед, 3-4 долоо хоног хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Уг бүтээгдэхүүний найрлага дахь ферментүүд хувийн онцлогоос шалтгаалж тохирохгүй бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1836-120 капсул

Ангилал: F, БИХНБ