МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Гайхамшигт Замброза

Үрэвсэх процесс нь олонх өвчин эмгэгийн анхан шалтгаан болохыг орчин үеийн судалгаа шинжилгээнүүд нотлоод байна. Үрэвслээс урьдчилан сэргийлэх, үрэвсэлтэй тэмцэх үйл ажиллагааг амжилттай явуулбал эрүүл мэндээ найдвартай хамгаалж чадна.

Халдвар болон хорт нөлөөний эсрэг үйлчилдэг, организмын хамгаалах реакци бол үрэвсэл юм. Заримдаа үрэвсэл ямар нэг өвчлөлийн процессийг зогсоож, бүр дарж чадна. Гэхдээ орчин үеийн хүний бие организм байгалийн зохилдолгоо, унаган чадвараа алдсанаас болж, үрэвслийг хянаж чадахаа больсон. Үрэвсэл эхэлсэн л бол хэмжээнээс хэтэрч, аюулт өвчлөл болон хувирч, эд эрхтэн төдийгүй, бүхий организмын оршин тогтнохуйд заналхийлдэг болжээ.

Үрэвслийн эсрэг үр дүнтэй тэмцдэг хэрэгсэл буй болбол, тэр нь өөр олон төрлийн өвчинтэй мөн үр нөлөөтэй тэмцэх болно.

Тийм хэрэгслийг NSP корпораци буй болгосон юм. Тэр бол "Замброзаундаа билээ!

"Замброза бол халуун, сэрүүн бүсийн ховор болоод түгээмэл жимс жимсгэний өндөр түвшинд баяжуулсан холимог шүүсээс бүтэх бөгөөд, ямар ч нийлэг будагч, нөөшлөгч, амтлагч, үнэржүүлэгчийг агуулаагүйгээрээ онцлогтой.

"ЗАМБРОЗА”-ГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:

   Мангустин Сэрүүн бүсийнхэнд төдийлөн танил болоогүй маш амтлаг жимс. Халуун орнуудад бол заримдаа жимсний хаан ч гэж нэрлэгддэг.

   Шинэхэн мангустиний үндсэн хэсэг сувдан цагаан өнгөтэй бөгөөд, аманд орохдоо чухам л хайлах шиг болж, нарийн нандин бөгөөд таатай амтыг мэдрүүлнэ. Амтлаг хоолыг үнэлж цэгнэгчид шампан дарсанд хийсэн мангустинийг эрхэм дээд хэмээн өргөмжилдөг.

   Мангустин хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлэхээс гадна, үрэвсэл үүсгэдэг ферментийн нөлөөг зогсоодог. Тэрхүү ферментийг циклооксигенеза 2 (СОХ-2) гэдэг. Мангустин жимсний биологийн идэвхит бодисууд үрэвслээс гарах үр дагаврууд болох хаван, өвдөлт, улайлт, халуурах зэргийг намжааж, зогсоож чаддаг.

Нэрсний баяжмал Хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлдэг идэвхтэй биофлавоноидууд болох антоцианозид бодисуудыг агуулдгаараа даян дэлхийд үнэлэгдсэн. Антоцианозид нь цусны бичил эргэлтийг сайжруулдаг тул нүдний хараанд эергээр нөлөөлж, ой тогтоомжийг сайжруулдаг, сэргээдэг.

Мөн зүрх судсанд цусан бүлэн үүсэхээс сэргийлнэ. Цусан бүлэн (тромб) нь цусны эргэлтэд саад учруулах, бүр зогсоох хүртэл аюулыг учруулдаг.

   Антоцианозид бодис коллаген уураг задарч үгүй болохоос сэргийлнэ. Коллаген уургийн байдал сайн байвал судас уян хатан, бэх бат, арьс эрүүл, гөлгөр байдаг гээд л олон ач тустай. Уламжлалт ардын эмнэлэгт нэрс залуужуулдаг гэдэг асан нь иш үндэсгүй биш ээ.

   Бөөрөлзгөнө мөн биофлавоноид агуулдаг. Энэ ургамалд үрэвсэл эсэргүүцэх салицилийн хүчил гэдэг бодис байдаг. Ерөнхийдөө нэрстэй адил үйлчлэлтэй жимс юм.

Улаан бөөрөлзгөнө янз бүрийн харшлаас ч сэргийлнэ.

Чонын жимс (дереза) Дорно дахинд эртнээс элэг, бөөрний өвчлөлийг анагаахад ашиглагдаж иржээ. Бие махбодийн хувьд онцгой ач холбогдолтой үл исэлдүүлэх фермент болох супероксиддисмутаза (СОД) боловсроход чонын жимс чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мөн цусны даралт бууруулах болон чихрийн шижингийн эсрэг эм бэлдмэлийн үйлчлэлийг нэмэгдүүлж, холестерин нийлэгжин үүсэхийг багасгаж, элэг өөхлөхөөс сэргийлнэ. Гэдэсний өвчлөл үүсгэгч савханцруудын өсөлт, үржил, кандидоз өвчний ахицыг зогсоож, дарах үйлчилгээг чонын жимс үзүүлдэг.

Усан үзэм "Замброза” ундааны найрлагад, жирийн улаан, америкийн лабруска үүлдрийн усан үзмүүдийн шүүсийн хольц оролцдог. Усан үзмийн зөөлөн эдээс гадна, үр, хальсных нь ханд үнэ цэнэтэй байдаг тул мөн найрлагад нь оруулсан. Пикногенол гэдэг өндөр үр нөлөөтэй үл исэлдүүлэгч биофлавоноидыг усан үзмийн шүүсийн хольц агуулна.

Ногоон цайны баяжмал Эсийн ДНХ, цөм, бүрхэвчийг болон, ер нь эсийг бүхэлд нь хамгаалдаг катехин гэдэг бодисыг агуулна.

Чацаргана Үл исэлдүүлэх хүчит нөлөөтэй. А, Е, С витаминыг агуулна. Чөлөөт радикалын хорт нөлөөнөөс эсийг хамгаалдаг супероксиддисмутаза (СОД) фермент биед хуримтлагдахад тусална.

Алим Дархлааг сайжруулахад алим, түүний хальсны хандмал үр нөлөөтэй. "Хэн өдөр бүр алим иднэв, хэзээ ч тэр эмч дээр очихгүй” гэж англичууд хэлэлцдэг.

 

"Замброза” - антиоксидант

"Замброза ундаа антиоксидант эмчилгээний чухал хэрэглүүр, бүрэлдэхүүн хэсэг юм.

Антиоксидант бодисууд бол чөлөөт радикалуудын хувьд урхи болдог. Чөлөөт радикал гэж юу вэ? Энэ нь агаарын бохирдол, экологийн доройтлоос болж ихээр үүсдэг, бусадтай чөлөөтэй нэгдэх чадвартай, хэсэг бусаг, хүчилтөрөгчийн тэнүүлчин атомууд юм. Тэдгээр нь агаар, ус, хүнс гээд юунд ч оршин байж болно. Хүний организмын доголдолтой хэсгүүд, цэгүүдэд нь очсон чөлөөт радикалууд гэмтсэн эд эсийн молекултай нэгдэж, гажуудал үүсгэж, улмаар үрэвсэх процессийг эхлүүлдэг. Гар хуруугаа шалбалчихсан ч юм уу, ханиаж эхэлсэн хүн чөлөөт радикалын довтолгоонд хялбар өртөж, улмаар үрэвслийн өвчинд нэрвэгддэг.

Хүний эд эсийн молекултай нэгдэж исэлдүүлэхгүйн тулд чөлөөт радикалын эсрэг үл исэлдүүлэгч буюу антиоксидантуудыг заавал хэрэглэж байх шаардлагатай.

"Замброза” ундааны антиоксидант үйлчлэлийг тусгайлан судалжээ. Хүчилтөрөгчийн радикалын уусамжийн түвшин буюу ORAC (Oxygen Radical Absorbance Capacity) гэдэг үнэлгээний системээр антиоксидант чадамжийг хэмждэг.

2003 онд NSP корпорацийн эрдэм шинжилгээний алба "Замброза” ундааны найрлагад ордог мангустинийг судалж эхэлсэн. Энэ жимсэнд эрдэс, аминдэм, үр ашигтай олон төрлийн нутриент бодис, биофлавоноидууд агуулагдахаас гадна, хүчтэй антиоксидант үйлчлэл буйг тэд тогтоосон. Витамин болон биофлавоноидууд нь хамтдаа чөлөөт радикалын эсрэг үйлчилбэл, тус тусынх нь үйлчлэл ч нэмэгдэж, нийтдээ ихээхэн хүчтэй үйлчлэлийг үзүүлдэг. Ийм хамтарсан үйлчлэлийг синергетик үйлчлэл гэдэг.

Компаний эрдэмтэд "Замброза”-гийн найрлагад зохих шүүс, хандмалуудыг аль болох ихээр нэмбэл, антиоксидант синергетик үйлчлэл нь үлэмж ихсэхийг тооцоолоод, амьдралд хэрэгжүүлсэн. Үр дүнд нь, маш нарийн тансаг амттай төдийгүй, чөлөөт радикалуудыг бүхий организмд саармагжуулах чадалтай БИХНБ буй болсон юм.

АНУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх "Брансуик Лэбораториз” судалгааны төв үл исэлдүүлэх үйлчлэлтэй олон компаний ундаануудыг судалж үзсэн байна. Судалгаагаар NSP корпорацийн "Замброза ундаа хүчилтөрөгчийн радикалын уусамжийн түвшин буюу ORAC-ийн (Oxygen Radical Absorbance Capacity) хамгийн өндөр үзүүлэлттэй, хамгийн их үл исэлдүүлэх үйлчлэлтэй антиоксидант нь гэж тодорчээ.

Чөлөөт радикалын эсрэг гайхамшигтай тэмцдэг гэж хамгийн ихээр өргөн сурталчлагддаг "Гималайн Гожи шүүс” гэдэг бүтээгдэхүүн NSP корпорацийн "Замброза-гаас хэд дахин сул үйлчлэлтэй нь уг судалгаагаар тогтоогдсон байна. "Гималайн Гожи шүүс” бүтээгдэхүүн гагцхүү чонын жимсний шүүсийг агуулдаг байна, харин "Замброза”-д шинжлэх ухааны үндэстэйгээр 11 нэрийн хольцыг сонгож оруулсан буюу тэдний нэг нь чонын жимс юм.

Амьдрах эрч хүч нэмэгдэх нь маш таатай мэдрэмж юм. Сайхан нойрсчихоод, ажил бүтээл рүүгээ залуу хүн шиг эрч хүчтэй, урамтай яарч байхад ямар байдаг билээ дээ. Түүнтэй зүйрлэмээр мэдрэмж. Харамсалтай нь олонх хүн өглөөг сул дорой байдал, нойрмоглол, түгшүүр, дарамт, муу зан ааштайгаар угтдаг шүү дээ. Тийм хүмүүст "Замброза” амьдралын жинхэнэ эрч хүчийг бэлэглэнэ.

"Замброза бол зөвхөн тансаг амттай ундаа биш ээ. Хөгшрөлтийн процессыг удаашруулах, цусанд байгаа хорт бодисыг саармагжуулах, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй, хэн бүхэн өдөр тутам заавал хэрэглэж байх учиртай эрүүл энхийн рашаан билээ! NSP корпорацийн 800 гаруй бүтээгдэхүүнээс"Замброзаборлуулалтаараа дэлхий даяар хамгийн тэргүүн эгнээнд явдаг учир нь үүнд оршино.

 НАЙРЛАГА

лабруска усан үзмийн шүүс (Vitis labrusca)

жирийн улаан усан үзмийн шүүс (Vitis vinifera)

нэрсний шүүс (Vaccinium corymbosom)

бөөрөлзгөний шүүс (Rubus idaeus)

мангустин жимсний шүүс (Garcinia mangostana)

усан үзмийн хальсны хандмал (Vitis vinifera)

усан үзмийн ясны хандмал (Vitis vinifera)

чацарганы хандмал (Hippophae rhamnoides)

чонын жимсний хандмал (Lycium babarum)

ногоон цайны хандмал (Camellia sinensis)

алимны шүүс (Malus domestica)


ХЭРЭГЛЭХ АРГА

Ундааг дангаар нь ууж болно, эсвэл усаар шингэлж, бусад ундаа, шүүстэй хольж ч ууж болно. Биеийн байдал сэргэлэн сайн байхын тулд өдөрт 30 мл уухад хангалттай. "Замброза-г NSP корпорацийн"Витамин С, "Витамин Е бүтээгдэхүүнтэй хавсруулж хэрэглэвэл нэн сайн.