МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Тулгуур-хөдөлгөөний аппаратын (ТХА) өвчлөлийн асуудлаар эмчид хандаж буй хүмүүсийн тоо бусад өвчтөнүүд дундаа манлайлах болов уу. Ахмад настны 80-90 хувь нь тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй болдог. Нийт хүн амын 6-8 хувь нь тулгуур-хөдөлгөөний аппаратын бэртэл гэмтэл авдаг. Тэгэхлээр хүмүүсийн бараг 100 хувь нь тулгуур-хөдөлгөөний аппаратын асуудалтай учирдаг гэсэн тоо гарч байгаа юм. Тулгуур-хөдөлгөөний аппаратын хамгийн өргөн түгээмэл өвчин бол остеоартроз (ясны бодисын солилцооны алдагдал), остеопороз (яс сийрэгжил) хоёр билээ.
Үе мөчний эмч нар олон жилийн турш голчлон өвчин намжаах эмийг л санал болгож ирсэн. Мөн үрэвслийн эсрэг стероид бус эмүүдийг ихээр хэрэглүүлж байсан. Үрэвслийн эсрэг стероид бус эмүүд нь ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, элэг, бөөрний хордлого, цус үүсэх явцын алдагдал зэрэг эмгэгүүдийг буй болгох сөрөг нөлөөнүүдийг үзүүлдэг билээ. Преднизолон зэрэг үрэвслийн эсрэг гормоны эмүүдийг ч их тунгаар хэрэглүүлдэг. Энэ нь мөн л нэлээд их сөрөг нөлөөтэй эм юм.
Бодисын солилцоог БИХНБ-ий тусламжтайгаар сайжруулах ухааныг нутрициологи гэдэг. Энэ ухаан тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй хүмүүст итгэл найдвар өгөх боллоо. БИХНБ-г зөв зүйтэй хэрэглэх нь ч хооллох соёлын салшгүй нэгэн хэсэг болов.
Албан ёсны анагаах ухаан БИХНБ-ий тухайд "эмчилгээ”, "урьдчилан сэргийлэлт” зэрэг ойлголтуудын талаар ярихгүй байхыг шаардаж буй. Гэхдээ БИХНБ-ий эмчлэх үйлчлэл бол хэн бүхэнд илэрхий баримт юм. Үүнийг БИХНБ үйлдвэрлэгч компаниудын дистрибьютор, хэрэглэгч төдийгүй, эмч нар ч өргөнөөр хүлээн зөвшөөрч байна.
Нутрициологийг - метаболик (бодисын солилцоог сайжруулах) диетологи (тусгай хооллолт) гэх нь бий. Микронутриентологи (тэжээллэг бодисоор бичил түвшинд тэтгэх ухаан), ортомолекуляр (шууд молекулын түвшинд эмчлэх) анагаах ухаан ч гэдэг. Нутрициологийн ач холбогдол асар их юм.
Гэхдээ нутрициологи албан ёсны анагаах ухааныг үгүйсгэхгүй, харин дэмжинэ, энэ хоёр салбар салшгүй хамтран ажиллах учиртай гэдгийг эмч ч, хэрэглэгч ч санах учиртай. Нутрициологи ч албан ёсны анагаах ухааны адил шинжлэх ухааны үндэстэй.
Нутрициологи нь аль нэг өвчнийг бус, эд эсийн тогтолцоог цогцоор нь, бүхлээр нь анагаах явцад тус үзүүлэхийг зорилгоо болгодог. Энэ нь ирээдүйтэй зарчим юм. Өнөөдөр эмч өвдгийг доройтуулах гоноартроз өвчнийг илрүүлсэн бол өвдгийг л эмчилж байна. БИХНБ бол зөвхөн өвдөг төдийгүй, тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөл, чихрийн шижин, тулай (подагра) өвчнийг эмчлэхэд туслах нийт хүрээнд бүтээгдсэн байх жишээтэй. Өвчнийг биш, харин өвчтөнийг эмчлэх нь нутрициологийн зарчим юм.
Өнөөгийн анагаах ухаан тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлүүдтэй тэмцэхэд маш их бэрхшээлтэй учирч байна. Нэмэлт хүч шаардлагатай нь хэдийнээ тодорхой болжээ.
Тийм нэмэлт хүч буй юм. Тэр бол БИХНБ. Үүнийг орчин үеийн эмч бүр анзаарах ёстой.
Өнөөдөр сэтгэлгээ сайтай эмч нар тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлийн үед, ясны бодисын солилцоог сайжруулах, үл исэлдүүлэх зэрэг үйлчлэлтэй БИХНБ-үүдийг үр бүтээлтэй ашигладаг болоод байна. Харин зөрүүд эмч нар албан ёсны эмнэлгийн арга хэрэгслүүдийг л зөв зүйтэйд тооцож, эрүүл энхэд хүрэх янз бүрийн арга замуудад саад тотгор учруулсаар буй.
Хэвлэл мэдээлэл ч БИХНБ-ий эсрэг чиг хандлага гаргасаар. Саяхан үе мөчний өвчлөлийг анагаадаг шидэт эм гэгдсэн нэгэн бүтээгдэхүүний хор холбогдлыг хэвлэлүүд дуулиантайгаар илчиллээ. Түүнийг хэрэглэсэн хүмүүсийн эрүүл мэнд сайжрах байтугай, доройтож байжээ. Энэ явдлыг бүх БИХНБ-д хамаатуулан сөрөг сурталчилгааг явуулсан.
БИХНБ болгон адилгүй. Аль нэр хүндтэй, итгэл хүлээсэн компаний бүтээгдэхүүнийг, төлөөлөгчидтэй нь шууд харилцан авч, хэрэглэж байх учиртай юм.
Дээрх шүүмжлэгдсэн БИХНБ-г үйлдвэрлэсэн компани шинжлэх ухааны хангалттай бааз суурьгүй байжээ. Найрлагад нь ханаагүй тосны Омега-6, Омега-3 хүчлүүд орсон байв. Тэдгээрийг 4:1 гэсэн харьцаагаар хэрэглэвэл үр дүн сайтай байдаг юм. Гэтэл уг бүтээгдэхүүнд Омега-6 хэтэрхий их байсан хэрэг. Омега-6 хэтэрвэл үрэвслийг даамжруулдаг простагландин гэдэг бодис ихээр ялгарч, үрэвсэл нэмэгддэг. Уг нь Омега-6 үрэвслийн эсрэг үйлчилдэг ч, хэмжээ хэтэрвэл эсрэг үйлчлэл үзүүлдэг байх жишээтэй. Тиймээс шинжлэх ухааны бааз суурь сайтай компаний бүтээгдэхүүнийг сонгох нь маш чухал!
Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлүүдийг анагаахад бодисын солилцооны эмчилгээ ихээхэн ач холбогдолтой. Остеоартроз, остеопороз өвчтэй хүмүүсийн тулгуур-хөдөлгөөний аппаратын мөгөөрсийн бодисын солилцоог хэвийн болгосноор эерэг үр дүнд хүрэх боломжтой. Мөгөөрсийн үрэвсэл, доройтлыг зогсоох, арилгах нь уг өвчнүүдийн эмчилгээний гол тактик байдаг. Хэвийн бодисын солилцоо дээрх тактикт үнэнч туслагч болж чадна.
Глюкозамин сульфат, хондроитин сульфат мөгөөрсийг хамгаалах, анагаахад чухал үүрэгтэй. NSP-гийн "Глюкозамин”,"Хондроитин” бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.
Глюкозамин сульфат бол байгалийн бага молекулт аминосахарид бодис. Үе мөчинд ихээр байдаг, организмын бодисын солилцооны дүнд үүсдэг. Үе мөчний мөгөөрсийн нөхөн сэргэх процессийг сайжруулна. Үрэвслийн эсрэг стероид бус эмийг бодвол сөрөг нөлөөг үл учруулна.
Ялангуяа холбоос эд үүсэхэд глюкозамин сульфат их сайнаар нөлөөлдөг юм. Мөгөөрс, бүлх бүхлээрээ холбоос эдээс бүтнэ. Арьс, яс, судас нөхөн төлжихөд холбоос эд оролцдог.
Организм глюкозамин сульфатыг хангалттай боловсруулж чадахгүй бол өвчин үүсдэг, даамжирдаг. Мөгөөрс усгүйжиж, уян хатан биш болдог. Глюкозамин сульфат энэ явцыг арилгана.
Глюкозамин сульфатыг ямар ч удаан хугацаагаар хэрэглэсэн, сөрөг нөлөө гардаггүй. Мөгөөрс бүрэн нөхөн төлжтөл глюкозамин сульфатыг хичнээн л бол хичнээн хэрэглэж болно.
Глюкозамин сульфат шимэгдэх чанараараа бусад олон бодисоос давуу талтай. Уусны дараа 90 хувь нь шимэгдэж, биед эзэмшигдэн, үйлчлэлээ үзүүлж эхэлнэ. Бага молекултай учир хялбар шимэгддэг.
Шимэгдсэн глюкозамин сульфат үе мөчний өвчин эдгэхэд эергээр нөлөөлөх мукополисахарид, протеогликан, гиалуроны хүчил, хондроитин сульфат зэрэг бодисуудын нийлэгжин үүсэхэд оролцож, ясанд кальци хурахад туслана.
Хондроитин сульфат бол олон молекулт полисахарид (гликозамингликан) бодис. Холбоос эдэд, ялангуяа үе мөчний мөгөөрсөнд их байдаг.
Ууж хэрэглэхэд хялбар шимэгдэж, эзэмшигдэнэ. Хондроитин сульфат нь үрэвслийн явцыг эсийн түвшинд зогсоох, мөгөөрсний дотор усан бичил ивүүрүүдийг үүсгэх үйлчлэлтэй. Мөгөөрсний шингэн алга болсноор хялбар гэмтэмхий, уян хатан биш, зовиурь үүсгэмтгий болдог. Мөн хондроитин сульфат үе мөчний өвчин эдгэхэд ач тустай гиалуроны хүчил, протеогликан бодисууд нийлэгжин үүсэхэд оролцоно.
Глюкозамин сульфат, хондроитин сульфат хоёр нь өвчин намжаах, үрэвсэл дарах, зовуурь багасгах, гаж нөлөө ихтэй үрэвслийн эсрэг стероид бус эм хэрэглэх шаардлагыг бууруулах зэрэг үйлчлэлээрээ адил төстэй. Гэхдээ хоюулаа шаардлагатай юм.
Албан ёсны эмчилгээний эм хэрэгслүүдтэй хавсруулан Глюкозамин сульфат, Хондроитин сульфатийг хэрэглэхэд харилцан бие биенээ хүчжүүлэх синергетик зарчмаар үйлчилж, маш их үр нөлөөтэй байдаг. Урьдын эмчилгээ үр дүнгүй байсан бол хоёр туслагч нэмэгдсэнээр байдал эрс өөрчлөгддөг.
Глюкозамин сульфат, Хондроитин сульфатийг агуулсан NSP корпорацийн "Глюкозамин”, "Хондроитин”бүтээгдэхүүнүүдийг тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй хүмүүс байнга хэрэглэж байвал зохистой. Тэгэхдээ:
— 60 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 1000 мг Глюкозамин сульфат, 800 мг Хондроитин сульфат;
— 60-90 кг хүртэлх жинтэй хүн өдөрт 1000 мг Глюкозамин сульфат, 1200 мг Хондроитин сульфатыг хэрэглэх норм буй.
Глюкозамин сульфат, Хондроитин сульфатыг 2-3 сараас доошгүй хугацаанд хэрэглэж байж үр дүнд хүрнэ!
"Шарк Рэй Формула” буюу Дулангийн мөгөөрсний хандмал. Дулан гэдэг нь аварга загас (акула) юм. Уг мөгөөрсний хандмалд хондроитин сульфат, мукополисахарид, глюкозаминогликан зэрэг ач тустай бодис бий. Ялангуяа хондроитин сульфатын агууламж нь өндөр. NSP-гийн энэ бүтээгдэхүүнд, дархлаа сайжруулагч полисахарид бодисуудаар баялаг рейши мөөг орсон.
Өдөрт хоолны үеэр 3-5 капсулаар 3 удаа ууна.
Аминдэм, эрдэс, эмийн ургамал агуулсан NSP-гийн бүтээгдэхүүнүүдийг тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчтэй хүмүүс эмч мэргэжилтний зөвлөгөөний дагуу нэмж хэрэглэж болно.
"Витамин С”. Холбоос эдийн нөхөн төлжилт, хялгасан судасны ажиллагаа, өвчилсөн хэсэгт тэжээллэг бодис очих явц зэрэгт сайнаар нөлөөлнө, хавдар бууруулна. Витамин С нь антиоксидант тул чөлөөт радикалуудыг устгана, витамин Е, глутатион зэрэг бусад антиоксидантын оршин тогтнох хугацааг уртасгана. Эмч мэргэжилтнүүд тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй хүн витамин С-г заавал хэрэглэх ёстой гэж үздэг. Эмчлэгдэж буй хугацааны турш өдөрт 1000-3000 мг-ыг хэрэглэвэл зохино.
"Витамин Е”. Өвчин намжаадаг, үл исэлдүүлэх хүчтэй нөлөөтэй, мөгөөрсийг сүйтгэгч ферментүүдийн ажиллагааг зогсоодог, мөгөөрсний нөхөн төлжилтөд тусалдаг бүтээгдэхүүн. Эмчилгээний турш өдөрт 400-800 МЕ тунгаар хэрэглэнэ.
"Омега 3”. Эйкозапентаений хүчил (ЭПХ), декозагексаений хүчил (ДГХ) агуулсан БИХНБ юм. Дээрх хүчлүүд үрэвслийн эсрэг нөлөөтэй простагландин бодис боловсрох нөхцлийг хангадаг. Мөн үрэвслийн эсрэг стероид бус эм, өвчин намжаах эм бэлдмэлийг орлох чадвартай, сөрөг нөлөөгүй. Омега 3 судас бөглөрөх, хавагнахаас сэргийлж, мөгөөрсний эд эсийн гэмтсэн хэсгүүдийн цусны бичил эргэлтийг сайжруулж, нөхөн төлжилтийг нэмэгдүүлнэ. Уг бүтээгдэхүүнийг эмчилгээний туршид өдөрт 2-4 удаа ууж хэрэглэнэ.
Үрэвслийн эсрэг дараахь бүтээгдэхүүнүүд мөн тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй тэмцэхэд ач тустай.
"Альфальфа” бүтээгдэхүүнд хээрийн царгас (люцерна полевая) агуулагдана. Эл буурцагт ургамал кальци, фосфор, төмөр, марганц зэрэг эрдэс, A, B, D, K витамин, хялбар эзэмшигдэх уургаар баялаг. Царгасыг үрэвсэлт өвчнүүдийн (тэр дотроо тулгуур-хөдөлгөөний аппаратын) эсрэг үр бүтээлтэй ашигласаар ирсэн. Хоолны үеэр 1 капсулаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
"Буплерум плюс” бүтээгдэхүүн үрэвсэл, өвдөлтийн эсрэг өргөн ашиглагддаг буплер өвсийг агуулна. Буплерийн үндсэнд агуулагддаг сайкосапонин бодис үрэвсэлтэй тэмцэгч кортизон гэдэг бодисыг боловсрон буй болоход идэвхтэй тусалдаг. Үрэвслийг нэмэгдүүлдэг гистамин гэдэг бодисын үйл ажиллагааг саармагжуулж, нийлэгжин буй болохыг нь зогсооно. Бүтээгдэхүүний найрлагад буй амуу соёолж (солодка), цагаан гаа (имбирь), анжелик (дудник) гэх зэрэг эмийн ургамлууд мөн үрэвслийн эсрэг үйлчилнэ. Хоолны үеэр өдөрт 3 удаа 1 капсулаар хэрэглэнэ.
"Босвелия Плюс” — Үрэвслийн эсрэг үр дүнтэй үйлчилдэг 15 эмийн ургамлыг агуулсан бүтээгдэхүүн. Ялангуяа босвелия, мирра ургамлууд тулгуур-хөдөлгөөний аппаратын үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөлнө. Хоолны үеэр өдөрт 3 удаа 1 капсулаар хэрэглэнэ.
"Гарлик” — Сармис агуулсан бүтээгдэхүүн. Үрэвслийн эсрэг үйлчилнэ. Судас бөглөрөх, агшихаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулснаар биеийг эрүүлжүүлнэ. Өдөрт 2 удаа 1 үрлээр хоолны үед хэрэглэнэ.
"Гинкго/Готу Кола” бүтээгдэхүүн мөн цусны эргэлтийг сайжруулах учир "Гарлик”-тай хамт хэрэглэхэд тохиромжтой. Өдөрт 2 удаа, хоолны үед үрлээр хэрэглэнэ.
Сүүлийн үед энзимотерапи буюу, ферментээр эмчлэх ухаан их дэлгэрч, амжилтыг олж байна. Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлийн үед ч энзимотерапи үр нөлөө сайтай. Фермент бол эсийн түвшинд зохицуулах, хурдасгах үйлчлэлтэй, уураглиг бодис юм.
"Протеаза Плюс” — Протеолит фермент буюу протеазуудыг агуулна. Үрэвслийн эсрэг үйлчилдэг бүтээгдэхүүн. Өвчилж гэмтсэн хэсэгт тэжээллэг бодис очихыг ихэсгэнэ, эмгэгийн хүндрэлийг багасгана, цус бөөмнөрөхөөс сэргийлж, цусны эргэлтийг нэмэгдүүлнэ, хаванг бууруулна, хоол боловсролтыг сайжруулна, эмчилгээний үр нөлөөг өндөрсгөнө. Өдөрт 3 удаа 2-3 капсулаар, хоолноос 40 минутын өмнө хэрэглэнэ.
"Фүд Энзимс”. Үрэвсэл, хаван, эсийн гэмтэл, цус бөөмнөрөхийн эсрэг үйлчилнэ. Цусны эргэлтийг сайжруулна.
Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлийн үед антиоксидант буюу үл исэлдүүлэх эмчилгээ шаардлагатай. Чөлөөт радикалууд исэлдэх урвалд орж, улмаар үрэвсэл үүсгэдэг, үрэвсэлт өвчнийг хүндрүүлдэг. Антиоксидант бүтээгдэхүүнүүд чөлөөт радикалын эсрэг үйлчилнэ.
"Антиоксидант”, "Грэпайн”, "Замброза” бүтээгдэхүүнүүд хүчтэй антиоксидант хамгаалалт болдог. Мөгөөрс, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна. Үрэвсэх, доройтон гэмтэх архаг, хурц процессуудыг таслан зогсооно. Өдөрт 1 капсулаар 1 удаа, хоолны үед хэрэглэнэ.
"Супер комплекс”, "ТНТ” бүтээгдэхүүнүүд бүх организмын хэвийн үйл ажиллагааг тэтгэх найрлагатай. "Супер комплекс”-д төрөл бүрийн витамин, эрдэс, микроэлемент агуулагдана. Өдөрт 1 капсулаар 1 удаа, хоолны үед хэрэглэнэ. "ТНТ”-д маш олон төрлийн, үр ашигтай, биологийн идэвхит хүнсний бодисууд ордог нь хосгүй юм. Өвчний үед төдийгүй, эрүүл хүн ч хэрэглэж байх шаардлагатай бүтээгдэхүүн.
"Кальций Магний Хелат”, "Бон-Си”. Тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй хүнд кальци агуулсан бүтээгдэхүүн хэрэгтэй. Нас ахихад организмд кальцийн хомсдол үүсч, дээрх өвчнүүд улам хүндрэх аюултай учир, ялангуяа ахмад настнуудад кальци агуулсан бүтээгдэхүүн бүр ч их шаардагдана. NSP корпорацийн "Кальций Магний Хелат”, "Бон-Си”бүтээгдэхүүнүүд кальци болон, ясыг тэтгэх бусад эрдсүүдийг хангалттай хэмжээгээр агуулсан байдаг.
"Вайлд Ямс”, "Эф Си Донг Квай”, "Си-Экс”, "Эйт” — бүтээгдэхүүнүүд фитоэстроген агуулна. Нас ахисан эмэгтэйчүүд цэвэршсэний дараа бодисын солилцоонд нь өөрчлөлт гарч, тулгуур-хөдөлгөөний аппаратын өвчлөлтэй бол хүндрэл үүсэх явдал цөөнгүй тохиолдоно. Тийм нөхцөлд эм бэлгийн гормоны (эстроген) дутагдлыг нь нөхөх зорилгоор адил төстэй бодисуудыг (фитоэстроген) агуулсан бүтээгдэхүүнүүдийг ууж хэрэглэх шаардлагатай. Чингэвэл байдал хэвийн болж, өвчлөлийн хүндрэл зогсож, эмчилгээнд эерэг нөлөө үзүүлж, эдгэх процессод тус дөхөмтэй болдог.
Эстроген төст бодис агуулсан бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хэрэглэхгүй бол остеоартроз, остеопороз өвчнүүд огцом хүндэрнэ. Хөндий яснууд хугарлаар тахир дутуу болох, гуяны ясны толгой хугарснаар амь насаа алдах зэрэг эмгэнэлт үр дагаврууд ч гарна.
"Тэй Фу” лосьон тулгуур-хөдөлгөөний аппаратын өвдөлтийг арилгахад сайнаар үйлчилнэ. Идэвхит бодисууд нь эд эсэд гүн шингэж, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг. Үе мөч, булчингийн өвдөлттэй хэсгүүдэд түрхэж хэрэглэнэ. Түрхсэн газраа ноосон юм уу, маалинган бөс даавуу тавьж боовол илүү үр дүнтэй. Өдөрт 2-3 удаа түрхэнэ. Түрхэхийн өмнө арьсаа бүлээн усаар савандаж угаавал сайн.
Дээрх БИХНБ-үүдийг 2-3 сарын хугацаанд хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Заримдаа эерэг үр дүн 7 хоног хэрэглэхэд л гардаг. Энэ нь цаашид хэрэглэх шаардлагагүй боллоо гэсэн үг биш. Их тунгаар ууж байсан бол тунгий нь багасгаж болно, харин хэрэглэхээ зогсоож болохгүй.
БИХНБ-ээр эмчлэх нь цаг хугацааг шаарддаг. Мөн өвчтөнөөс тэвчээр, эмчээс бүтээлч хандлагыг шаардана.
БИХНБ хэрэглэснээр биед минь үнэхээр эерэг өөрчлөлт гарч байна уу, үгүй юу гэдгийг эмнэлгийн шинжилгээнүүдээр хянавал сайн.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь нэг дор хэрэглэ гээгүй билээ. Биеийн байдлаасаа шалтгаалж, эмч мэргэжилтний зөвлөгөөн дор, хүн бүхэн өөр өөрийн сонголттойгоор, аль илүү таарахыг нь хэрэглэж байх учиртай. NSP корпорацийн ажилтнууд, дистрибьюторуудтай шууд харилцаж байх нь тустай.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших