МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Chondroitin Sulfate /Хондроитин Сульфат/

    Хондроитин бол өндөр молекулт полисахарид бөгөөд мөгөөрсөн эдийг тэжээж, хүхрийг бэхжүүлсэнээр, ясанд кальц
хуралдах нөхцөлийг бүрдүүлнэ. Хондроитин мөгөөрсийг хамгаалж, мөгөөрс идэвхитэй нөхөн төлжихөд туслана.  
    Хондротиний нэг онцлог нь мөгөөрсөн эдэд усан давхрага байршуулан хадгалдаг бөгөөд тэр нь аливаа цохилт доргилтоос дэр адил зөөллөн хамгаалдаг ба (амортизатор) холбогч эдийн бат бэх байдлыг нэмэгдүүлдэг.
    Холбогч эдийг задалдаг /эластаза, пептидаза, катепсин, интерлейкин-1 зэрэг/ ферментүүдийг саармагжуулж, мөгөөрсөн эдийг хамгаалах нь хондроитиний бас нэг давуу тал юм. Мөн глюкозамины адил үрэвсэл, өвдөлтийг намжаадаг тул явах, суух, хэвтэх аль ч тохиолдолд үе мөч, нурууны өвдөлтийг багасгана.
    Хондроитиныг тогтмол хэрэглэвэл үрэвслийн эсрэг дааврын бус (стероид бус) эмүүдийг уух хэрэгцээг багасгах буюу заримдаа огт шаардлагагүй болгодог, учир нь стероид бус эмүүдийг ихээр уухад ходоодонд шарх үүсгэдэг муу талтай билээ. Үе мөч, нурууны янз бүрийн өвчнөөр олон жил шаналсан хүмүүсийн зовлонг багасгахад хондроитин чухал үүрэг гүйцэтгэдэг.
    Хондроитин мөгөөрсний төдийгүй, шөрмөс, холбоос, арьс зэрэг бусад бүх холбогч эдийн эмгэгүүдийг анагаахад тусалдаг. Ийм учраас биеийн тамирын, арьсны эмгэгийн, гоо зүйн чиглэлээр хэрэглэх өргөн боломжтой боловч дээрх салбарын мэргэжлийн хүмүүс хондроитиний талаар хангалтгүй ойлголттой байгаа нь харамсалтай. Мөн А, В, С, Е витаминуудтай адил үйлчлэл үзүүлдэг учир хондроитинийг гоо сайхны зорилгоор ууж хэрэглэж болно.
    Хондроитин нь биед ямар ч хор нөлөөгүйгээрээ онцгой бүтээгдэхүүн юм. Түүний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор Глюкозамин, Шарк Рей Формула, Омега-3, Кальци Магни Хелат, Остео Плюс зэрэг бүтээгдэхүүнүүдийн аль нэгтэй хавсран хэрэглэж болно. Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд 60 кг хүртэлх биеийн жинтэй хүн хондроитинийг хоногт 800 мг, 60 кг-аас дээш жинтэй бол хоногт 1200 мг-аар хэрэглэнэ. Үр дүн нь хэрэглэж эхэлснээс хойш 2-8 долоо хоногийн дараагаас мэдэгдэх бөгөөд курс эмчилгээ нь 2-3 сарын турш хийгдэнэ.
                           Найрлага - 1 шахмалд
Хондроитин сульфат ……………................…...……………323 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулыг өдөрт 2 удаа
хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг
бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол
хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1811-60 капсул

Ангилал: C, БИХНБ