Өвчин намдаах, үрэвслийн эсрэг тос
Холбогч эдийн хэлбэржилтэнд азот чухал үүрэг гүйцэтгэдгийн адил хүхэрийн үүрэг их байдгийг сүүлийн судалгаанууд харуулж байна. Байгаль хүхрийн гайхамшигт органик нэгдлүүдийг бий болгожээ. Энэ нь метилсульфанилметан (МСМ) юм. Энэ бодис нь NSP-ийн Ever Flex тосны найрлаганд орсон байна.
МСМ нь арьсны давхаргын гүнд, эдэд, үенүүдэд маш сайн нэвчин шимэгддэг. Энэ тосыг жижиг үе, холбогч эдийн гэмтэл, өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй.
Энэхүү крем нь үрэвслийн эсрэг, хавангийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд өвдөлт намдааж үеийн чөлөөтэй хөдөлгөөнийг хангана.
Үе мөчний үрэвсэлт өвчнүүдийн үед Хондроитин, Глюкозаминтай хавсарч хэрэглэхэд илүү үр дүнтэй.
Найрлага: Метилсульфонилметан (МСМ), глицерин, оливийн тос, Е Витамин, лецитин, гаа, феноксиэтанол, метилпарабен.
Хэрэглэх заавар: Өдөрт 3 удаа өвчтэй хэсэгтээ зөөлөн иллэг хийн түрхэнэ. Өвчний үе шатаас нь хамаарч удаан хугацаанд хэрэглэж болно.
Эсрэг заалт: Найрлаган дахь аль нэг орцны харшилтай хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.