МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Омега-3 хүний бие махбодид нэн чухал

Цоохор хилэм (севрюга), далайн алгана (морской окунь) загаснуудад агуулагддаг Омега-3 гэдэг бодис сүүний булчирхайн хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодгийг эрдэмтэд тогтоосон билээ. Энэ нь тусгай хоол, анагаах ухаанд үл ханасан тосны хүчлийг хэрэглэх асуудлыг дуулиан шуугиантайгаар гаргаж ирсэн билээ.

Үл ханасан тосны хүчлийг эрт дээр үеэс хүмүүс эрүүл мэнддээ ашигтайгаар хэрэглэж байсан аж. Үл ханасан тосны хүчэл гэж чухам юу юм бэ?

Биохимийн бяцхан аялал хийцгээе. Организмын жирийн тос бол, глицеринийг тойрон тосны хүчлийн гурван молекул нэгдсэнээр үүсдэг. Тосны хүчлийн молекул нь нүүрс-усан хэлхээ, карбоксилийн бүлэг, метилийн бүлгээс бүтнэ. Нүүрс-усан хэлхээний урт тосны хүчлийн шинж чанарыг үндсэндээ тодорхойлдог. Уг хэлхээ урт ч байна, богино ч байна.

Хамгийн богино хэлхээтэй (нүүрсхүчлийн 4 атом) тосны хүчил цөцгийн тосонд байдаг. Хамгийн урт хэлхээтэй (нүүрсхүчлийн 24 атом) тосны хүчил загасны тос, тархи, төмсөг, нүдэнд байдаг аж. Зарим ард түмнүүд амьтны дээрх эрхтнүүдийг хамгийн тансаг амттанд тооцдог.

Олон хүн тос эрүүл мэндэд зөвхөн хор хөнөөлтэй гэж үзэж, хэрэглээгээ нь эрс багасгадаг. Энэ нь дааврын нийлэгжилтийг зөрчигдөлд хүргэнэ. Булчингийн өсөлт хөгжилтийг хариуцдаг дааврууд бага ялгардаг болсноор бие сулран доройтно. Тосоор дамжин хүртэгдэх А, E, D, K аминдэмүүд дутагдах болно. Түүнээс гадна хүнсэндээ тосыг эрс багасгавал, бие организм бүхий л боломжоороо тосыг хуримтлуулж, харин ч их тосжих, өөхлөх тохиолдол гардаг.

Хүнснийхээ тосыг багасгахгүй ч, тосыг залгидаг сорбент бэлдмэл, тосыг саармагжуулдаг хитозан бэлдмэлийг хэрэглэдэг хүмүүс буй. Үр дүн нь мөн л дээрхийн адил сөрөг байх болно.

Холестеринтэй хэт их "дайтах” нь ч буруу юм. Өсч буй насныханд холестеринийг хорьж бүр ч болохгүй. Америкчууд олон жилийн турш холестерингүй хүнсээр хооллосон. Тийм хүнс үйлдвэрлэдэг бүхэл бүтэн салбар буй болсон. Үр дүнд нь, илүүдэл жинтэй хүн бүр ч олон болж, хүн амын 30 гаруй хувийг эзэлдэг болоод байна.

Хүнсний тосыг багасгаснаар, зайлшгүй шаардлагатай тосны хүчлүүд организмд орж ирэхээ болино. Тэдгээрийг хүний бие нийлэгжүүлэн буй болгож чадахгүй.

Махыг ад шоо үзэж, буурцганаар (соя) бүрэн орлуулж болно ч гэж туйлширсан. Мах хэрэглэхийг багасгах нь организмд маш чухал бодисууд орж ирэхийг хязгаарлан зогсооно. Жишээ нь, L-карнитин гэдэг аминхүчил маханд байдаг. L-карнитин нь тосны хүчлийг эсийн митохондрид тээвэрлэн хүргэдэг. Тэнд түүнийг "шатааж”, энерги гарган авдаг юм. Маханд мөн В бүлгийн витаминууд, фолийн хүчил агуулагдана. Тэдгээр нь метионин зэрэг аминхүчлүүдийн хэвийн солилцоог нөхцөлдүүлдэг. Метионин эсийн хөгшрөлт, эсийн бүрхэвчийн гэмтэл, судас хатуурал зэргээс сэргийлдэг ач холбогдолтой.

Мах, тосыг эсэргүүцэгчдийн гоо сайханд ч асуудлууд учирна. Хуурай, үхжимэл арьс, хугарамхай, "амьгүй” үс гээд л.

Тосны хүчлүүд организмд энерги, уян (пластик) материал авахад нь тусалдаг. Ялангуяа үл ханасан тосны хүчлүүд. Энэ хүчлүүдийн нүүрстөрөгчийн атомууд хоорондоо хоёрлосон химийн холбоогоор холбогдож, харин устөрөгчийн атомаар хангагдаагүй байдаг. Тиймээс үл ханасан гэж нэрлэгдэнэ.

Үл ханасан тосны хүчлүүд амьдралын процессод маш чухал үүрэгтэй. Өвөрмөц химийн холбоо нь хялбар тасарч, биед амар шингэж, ашиглагддаг. Үл ханасан тосны хүчлүүд бүх эсийн бүрхэвчийн салшгүй хэсэг нь болдог. Простагландин, тромбоксан, лейкотриен зэрэг зохицуулах үүрэгтэй бодисууд биед нийлэгжин үүсэхэд оролцоно. Тэдгээр нь цусны даралт, бүлэгнэлт, дулааны тэнцвэр, үрэвсэх явцыг зохицуулдаг.

Үл ханасан тосны хүчлүүд арьс, үсний бүтцийг сайжруулна, тархи, нүдний торлогийн бүрэлдэн тогтнолтод шаардлагатай мэдрэлийн дохиолборыг дамжуулна. Эрдэмтэд үл ханасан тосны хүчлүүдийг судлах тусам хүнд үзүүлэх ач тусыг нь илрүүлэн нээсээр байгаа билээ.

Үл ханасан тосны хүчил нь дотроо моно ба поли гэж хоёр хуваагдана. Тосын молекулын урт хэлхээндээ (18, түүнээс дээш тооны нүүрсхүчлийн атомтай) ганцхан хоёрлосон холбоотой бол Моно үл ханасан тосны хүчлүүд, олон хоёрлосон холбоотой бол Поли үл ханасан тосны хүчлүүд гэж нэрлэгддэг. Моно үл ханасан тосны хүчлүүд тосны Омега-9 ангилалд хамрагдана.

Моно үл ханасан тосны хүчлүүдийн дунд олеиний хүчил илүү үнэ цэнэтэй бөгөөд, авокадо, олив, самар, бүйлсэнд (миндаль) агуулагдана. Оливийн тос моно үл ханасан тосны хүчлүүд – олеиний хүчлийг агуулдгаараа улам их үнэлэгдэх болсон. Ялангуяа, технологийн боловсруулалтаар дамжаагүй, анхны "хүйтэн” шахалтаар гаргаж авсан "виржин” (онгон) гэгддэг оливийн тос нэн ач тустай.

Моно үл ханасан тосны хүчлүүд халуун боловсруулалтад үнэт чанаруудаа алддаггүй. Энэ бол маш чухал үзүүлэлт юм. Халуун боловсруулалт хүнсний олон ач холбогдолтой бодисуудыг үгүй хийдэг.

Оливийн тос хүнсний эерэг нөлөөт зарим бодисыг өөртөө уусгаж, халуун боловсруулалтад замхрахаас нь хамгаалдаг. Жишээлбэл, Газрын дундад тэнгис хавийн орнуудад шарсан хайрсан хоол их хэрэглэдэг атал, эрчүүдэд нь түрүү булчирхайн хорт хавдар цөөн тохиолдоно. Хорт хавдраас сэргийлдэг, улаан лоольд байдаг ликопен гэдэг каротиноидын төрлийн бодисыг оливийн тос өөртөө уусгаж хамгаалдаг тул ийм үр дүн гарчээ. Ликопен эмэгтэй хүний нөхөн үржихүй эрхтнүүдийн хорт хавдар болон, ер нь хорт хавдраас сэргийлдэг бодис юм.

Ханасан тосны хүчил нам нягтшилт липопротеид, өндөр нягтшилт липопротеид гэдэг бодисуудын тэнцвэрийг алдагдуулснаар, "муу” холестерин биед хуримтлагдахад хүргэж, судас хатуурах өвчнийг үүсгэдэг.

Поли үл ханасан тосны хүчлүүд хоёр үндсэн ангилалд хуваагдана:

1. Омега-3 (альфа-линолений хүчил, декоза-гексаений хүчил, эйкозапентаений хүчил);

2. Омега-6 (гамма-линолений хүчил, линолын хүчил).

Омега гэсэн нэрийн арын 3,6 гэсэн тоо нь химийн бүтцийг заасан байгаа юм.

Эхэндээ Омега-6 ангиллын нэгдлүүд шинжлэх ухааны ертөнцөд шуугиан тарьж байв. АНУ-ын Массачусетс муж улсын эрдэмтэд гамма-линолений хүчлийг артрит өвчний үеийн үрэвсэл, өвдөлтийн эсрэг ашиглаж, хангалттай үр дүнд хүрсэн нь шуугианыг эхлүүлсэн. Жирийн эм бэлдмэл хэрэглэсэн өвчтөнүүдийн бүлгийн эмчилгээний үр дүнгээс, гамма-линолений хүчлийг нэмж хэрэглэсэн бүлгийнхний үр дүн 6 дахин илүү гарсан байлаа.

Гамма-линолений хүчил маалинга, олс, буурцгана (соя), рапс, софлор зэрэг ургамлын тос, хулууны (тыква) үр, загасны тос, хушга гэх мэт эх үүсвэрт байдаг. Тэдгээр нь ердийн хоол хүнсэнд бараг тохиолддоггүй нь харамсалтай. Гамма-линолений хүчил эхийн сүүнд их байдаг, харин эхийн сүүг орлуулах бүтээгдэхүүнүүдэд бараг байдаггүй. Энэ мэтчилэн, гамма-линолений хүчилийг хүртэх нь эрс багасчээ.

Өнөөдөр гамма-линолений хүчилийг гарган авахдаа примул, үхрийн нүд, хэмх өвс зэргийн үрийг ашиглаж буй. Гамма-линолений хүчил бүхий эмийг элэг, мэдрэлийн тогтолцоо, зүрх-судасны өвчлөлүүд, өсөлт удаашрах, үргүйдэл, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн зөрчигдөл зэргийн үед амжилттай хэрэглэж ирсэн. Гамма-линолений хүчилтэй хэрэгслийг гоо сайханчид экзем, арьсны загатнаат үлд (псориаз), халзрал (аллопеция) зэргийн үед өргөнөөр хэрэглэж ирсэн.

Сүүлийн үед Поли үл ханасан тосны хүчлүүдийн Омега-3 ангилал олны анхаарлыг татах боллоо. Омега-3 ангиллын тосны хүчил хорт хавдрын өсөлтийг зогсоох, хорт хавдраас урьдчилан сэргийлэх (ялангуяа умай, түрүү булчирхай, уушигны хорт хавдраас) ач холбогдолтой.

Муу уусдаг тосыг хэтрүүлж хэрэглэх нь сүүний булчирхайн зэрэг зарим төрлийн хорт хавдрыг ч үүсгадаг болох нь тогтоогдсон.

Европ, АНУ-д их төлөв Омега-6 ангиллын поли үл ханасан тосны хүчлүүд агуулсан ургамлын тос хэрэглэж байна. Харин Зүүн, Зүүн-Өмнөд Азид Омега-3 ангиллын поли үл ханасан тосны хүчлүүд агуулсан тостой хүнс их хэрэглэдэг. Тэнд эмэгтэйчүүд нөхөн үржихүйн холбогдолтой эрхтний хорт хавдраар өвчлөх нь бага, бусад төрлийн хорт хавдар ч бусад бүс нутгийнхаас бага тохиолддог ажээ.

Янз бүрийн поли үл ханасан тосны хүчлүүдийн зөв тэнцвэр л эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ач тустай байж чадах юм.

Байгалийн гаралтай эх үүсвэрүүд поли үл ханасан тосны хүчлүүдүүдээр баялаг байдаг. Маалингын үрийн тос омега-3, омега-6 ангиллынхаас гадна бусад ургамлын тосуудыг агуулна. Тиймээс тэжээллиг бодисын мэргэжилтнүүд хүнсэндээ маалингын үрийн тос хэрэглэхийг, хорт хавдрын мэргэжилтнүүд маалингын үр зажлахыг зөвлөдөг.

Бидний хүнсэнд зөвхөн поли үл ханасан тосны хүчлүүд, эрдэс, аминдэм бус, мөн индол-3-карбинол гэдэг чухаг бодис маш их дутагдаж байдаг. Олонхи ногоон ургамалд байдаг, ялангуяа байцаа, брокколи, цагаан лууван (редька) зэрэг тоонолжин цэцгийн бүлийн ногоонд ихээр агуулагддаг индол-3-карбинол элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, хорт хавдрын өвчлөлүүдээс, ялангуяа нөхөн үржихүйн эрхтэн, гэдэсний хорт хавдраас сэргийлнэ. Зүүн, Зүүн-Өмнөд Азийнхан өдөрт 900 г ногоо хэрэглэдэг. Энэ нь тэдний эрүүл мэндэд маш их ач тусыг үзүүлдэг бөгөөд, өдрийн 900 г ногоо гэдэг бол хэн бүхний хувьд норм байх ёстой.

Үүний зэрэгцээ, Зүүн, Зүүн-Өмнөд Азийнхны хүнс бусад бүс нутгийнханд 100 хувь тохирохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Зүүн азийнхан буурцгана их хэрэглэснээр биофлавоноид бодисыг хангалттай авч байдаг. Тэдний организмын ферментийн систем буурцганы био идэвхит бодисуудыг авахад ихээхэн зохицжээ. Харин бусад бүс нутгийнхны хувьд тийм биш юм. Ийм учраас, махыг буурцганаар бүрэн орлуулах санаа бусад бүс нутгийнханд тохирохгүй. Махыг хүнсэнд зохих хэмжээгээр хэрэглэсээр л байх нь зүйтэй, учир нь бидний организм уургийг буурцганаас тэр бүрий авч эзэмшиж чадахгүй юм.

Ингээд Омега-3-ын тухай яриандаа эргэж оръё. Омега-3, Омега-6-гийн харьцаа нь 1:4 байвал хүний биед туйлын зохимжтой, бас хорт хавдраас сэргийлдгийг эрдэмтэд тогтоожээ. Гэтэл бид Омега-6 хэт давамгайлсан хүнс хэрэглэдэг агаад, хүнсэнд маань Омега-3, Омега-6-гийн харьцаа 1:27 байна, ийм учир Омега-3 агуулсан хүнсийг илүүтэй хэрэглэх нь амин чухал шаардлага болоод байна.

Поли үл ханасан тосны хүчлүүдийн тэнцвэр простагландиний солилцоог хэвийн байлгадаг. Простагландин бол молекулын түвшний зохицуулагч, гормон төст бодис юм. Простагландин нь дотроо 1, 2, 3 гэсэн бүлгүүдэд хуваагддаг, олон янз. 1, 2-р бүлгийн простагландинууд Омега-6-гаас, 3-р бүлгийн простагландинууд Омега-3-аас үүсдэг.

1, 3-р бүлгийн простагландинууд судас бөглөрөл үүсэхээс сэргийлж, цусны бичил эргэлтийг сайжруулж, эдийн үрэвсэл, хаван, өвдөлтийг бууруулна. 2-р бүлгийн простагландинууд цусны эргэлт, хамгаалах үрэвслийг эрчимжүүлнэ. Янз бүрийн простагландинуудын харьцааг зөв зүйтэй зохицуулснаар үрэвсэл, өвдөлт, харшил, зүрх-судасны эмгэгийн эсрэг үр дүнтэй тэмцэж болно.

Декозагексаений хүчил дээр дурдагдсан бодисуудаас ач холбогдлоороо огт дутахгүй. Мэдрэлийн дохиолборын ээдрээтэй нарийн процессууд явагддаг талбар болох тархи, нүдэнд декозагексаений хүчил их байдаг. Декозагексаений хүчил дутагдвал хүүхдүүдийн оюуны хөгжил удаашрана, томчуудын ой ухаан тааруу болох, мэдрэлийн доройтлын деменци гэдэг аюулт өвчинд нэрвэгдэх, хараа муудах, зан ааш эвдрэх зэрэг үр дагаварт хүрнэ. Декозагексаений хүчил хоол хүнсэнд хомсдох нь сэтгэл санааны хямралд (депресс) ч хүргэдэг болохыг америкийн эрдэмтэд тогтоожээ.

Хүний бие организм декозагексаений хүчилийг нийлэгжүүлэн гаргаж чаддаггүй тул гаднаас л авах болдог. Гэтэл хүнс боловсруулах, хоол бэлтгэх явцууд декозагексаений хүчилийг бүрэн задалж, замхраадаг. Янз бүрийн тусгай хоол, дэглэм ч декозагексаений хүчилийн хэрэглээг багасгаж байдаг.

Декозагексаений хүчилийн эх үүсвэр бол юуны өмнө мах, өндөг, тарган загас. Декозагексаений хүчилийг үр хөврөл эхийн хэвлийн тэжээлээр, төрсний дараа эхийн сүүгээр авдаг.

Ямааны сүүнд декозагексаений хүчил, ер нь бусад Омега-3 хүчил их байдаг. Омега-3-ын агуулга нь ямааны сүүнд үнээний сүүнийхээс 10 дахин их. Айраг ч мөн ямааны сүү адилаар Омега-3-ыг их агуулна. Энэ хоёр сүү (ямааны болон гүүний) эмчилгээний чанараараа алдаршсан учир нь үүнд оршино.

Хоногт 500-600 мг декозагексаений хүчилийг 2-3 хувааж хэрэглэх нь зохимжтой. Энэ хэрэгцээг хангаж чадах, өндөр үр нөлөөтэй "Омега-3” бүтээгдэхүүнийг АНУ-ын NSP корпораци боловсруулан бүтээсэн.

"Омега-3” бол NSP-гийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг юм.

"Омега-3”:

— Тосны солилцоо, цусны холестериний түвшнийг зохицуулна;

— Дархлаа, мэдрэл, зүрх-судасны тогтолцооны тэнцвэрийг тогтворжуулна;

— Үрэвсэл эсэргүүцэгч простагландиний боловсролтыг нэмэгдүүлнэ;

— Судас бөглөх аюултай цусны ялтсын наалдалтаас сэргийлнэ;

— Тархи, нүдний бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болж өгч, хэвийн үйл ажиллагааг нь хангана;

— Амьдралын эрч хүч, ажиллах чадварыг нэмэгдүүлнэ.

Гүний хүйтэн усанд амьдардаг хулд, хар амар загаснуудын экологийн цэвэр тосыг NSP корпораци бүтээгдэхүүндээ ашигладагаараа бусад компаниудын бүтээгдэхүүнүүдээс онцлогтой. Уг бүтээгдэхүүнд эйкозапентаений хүчил, декозагексаений хүчил агуулагдана. Эдгээр хүчлүүд судас хатууруулах ялтсын үүсэлтийг нэмэгдүүлэх уршигтай холестериний түвшин хэтрэх үзэгдлийг таслан зогсооно. Тиймээс зүрх-судас, даралтын өвчлөлүүдийн эсрэг хэрэглэхэд зохимжтой. "Омега-3” бүтээгдэхүүн цус хэт бүлэгнэхийг сааруулж, цусны бичил эргэлтийг сайжруулдаг.

Мөн хавдрын (ялангуяа хөхний хавдрын) өсөлтийг удаашруулдаг тул, хавдрын өвчлөлтэй хүмүүс хэрэглэхэд зохимжтой болохыг олон орны эмч мэргэжилтнүүд онцгойлон тэмдэглэж байна. "Омега-3” бүтээгдэхүүний ач тусыг цаашид дурдваас:

— Арьсны өвчлөлийг эмчлэхэд дэм үзүүлнэ, хүүхдийн харшлын явцыг бууруулна, шарх, шалбархайн эдгэлтийг түргэсгэнэ;

— Ходоод, 12 хуруу гэдэсний шархыг эмчлэхэд гайхалтай үйлчлэнэ. Хэрэглэж эхэлснээс хойш хэд хоногийн дараа л өвдөлт арилж, шарх эдгэж эхэлдэг;

— Тосны солилцоо, организмын энергийн түвшинг хэвийн байлгадаг тул жин хасах хөтөлбөрийн үед хэрэглэхэд тохиромжтой;

— Үе мөчний үрэвсэл (артрит), үений бодисын солилцооны зөрчигдөл (артроз), яс-мөгөөрсний бодисын солилцооны зөрчигдөл (остеохондроз) зэрэг эмгэгтнүүдэд сайн нөлөөтэй. Зарим өвчтөн хэрэглэсэн эхний 7 хоногтоо л засралыг олдог. Энэ нь, үрэвсэл, хаванг голомтоос нь эхэлж дардаг 1,3-р бүлгийн простагландиний нийлэгжилтийг нэмэгдүүлдэг, өвдөлт намдаадаг үйлчлэлтэй нь холбоотой. Тиймээс богино хугацаанд биеийн байдал, үе мөчний хөдөлгөөн сайжирдаг. Хэрэв богино хугацаанд сайжрахгүй бол "Босвелия”, "Нони жүүс” бүтээгдэхүүнийг хавсруулан хэрэглэвэл нэн өндөр үр дүнтэй;

— Эсээс эсэд хүрэх мэдрэлийн дохиолборын дамжуулалтад тусалдаг. Тиймээс сэтгэлгээний процесс, ой санамжид тустай. Стресс, тархи таллаж өвдөх эмгэгийн (мигрень) үед хэрэглэвэл үйлчлэл сайтай;

— Нүдний торлогийн хэвийн байдлыг хадгалахад үр нөлөөтэй юм.

1 капсулын найрлага нь:

Эйкозапентаений хүчил – 180 мг

Декозагексаений хүчил – 120 мг

Хэрэглэхдээ: хоолны үеэр, 1 капсулаар өдөрт 2-3 удаа.

Орчин үеийн хүмүүсийн хоол хүнсэнд Омега-3-ын хэмжээ улам л хомсодсоор байгаа учраас, АНУ-ын NSP корпорацийн үйлдвэрлэдэг "Омега-3” бүтээгдэхүүнийг зөвхөн өвчтэй бус, эрүүл, ямар ч насны хүн хэрэглэж болно. Ногоо их иддэг Зүүн, Зүүн-Өмнөд Азиас бусад бүх нутгийн хүн амын 80% нь Омега-3-ын ноцтой дутагдалд орж байдаг нь тогтоогдсон. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдэд "Омега-3” нэн хэрэгтэй юм.

Поли үл ханасан тосны хүчлүүдийн тэнцвэрийг хадгалахын тулд долоо хоногт 2-3 удаа зүүн ази маягаар ихээхэн ногоон ногоотой хоол идэж, "Омега-3” бүтээгдэхүүний хамтаар 2 хоолны халбага маалингын тос (халуун боловсруулалт ороогүй) ууж байвал сайн.

Орчин үеийн технологи тосыг хүний организм эзэмшиж чадахгүй болтол өөрчилдөг. "Хөнгөн”, тунгаамал (рафинизаци) тосны гайхалтай чанаруудын тухай их сурталчилдаг. Гэвч халаалт, усжуулалт, өнгө, үнэрийг өөрчлөлт зэрэг технологийн боловсруулалт нь тосны хүчлийн молекулын орон зайн бүтцийг сарниулж, мөн чанарыг нь алдагдуулна. Найрлагын хувьд уг бодис нь мөн боловч, чанар нь хортой, хөнөөлтэй болсныг "аюултай транс-изомер” гэдэг. Транс-изомер болж хувирсан тосны молекул организмд ороод, задарч боловсруулагдахын оронд, эсэд нэвтрэн удаан хугацаагаар саатаж, бүрхэвчийг нь гэмтээнэ. Энэ нь маш их урхагтай.

Тосны хүчлийн транс-изомер судас хатуурал, хавдрын өвчлөл, простагландиний солилцооны зөрчигдөлд хүргэнэ, эр бэлгийн гормон тестостероны түвшинг бууруулна, ферментийн системийн үйл ажиллагааг алдагдуулна, өөр олон муу үр дагавартай. Тосны хүчлийн транс-изомер эхийн сүүгээр ч дамжиж, үр хүүхдэд муугаар нөлөөлнө.

Үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүн нь тосны хүчлийн транс-изомер агуулсан гэдгийг ор бичдэггүй. "Усжуулсан (гидрогенизаци, гидризаци)”, "Massio” зэрэг үгсээр л тосны хүчлийн транс-изомер байгааг мэдэж болно.

Тосны хүчлийн транс-изомерийг хоол хүнсний хэрэглээнээс шахан зайлуулах нь нутрициологичдын нэгэн чухал зорилго болоод байна.

Тосны хүчлийн транс-изомерийг биш, "Омега-3”-ыг сонгоорой!