МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Янз бүрийн улс түмний ардын эмнэлэгт ургамлын ногоон пигмент (будагч бодис) болох хлорофиллийг арьсны шарх, шархлааг анагаахад ашиглаж иржээ. Хлорофилл халдварт болон, хавдрын өвчлөлүүдийн эсрэг ч үр нөлөөтэй тэмцдэг болох нь тогтоогдсон. Амны хөндийг цэвэрлэх, амьсгалыг эвгүй үнэргүй болгох шилдэг хэрэглүүр бол хлорофилл юм гэж шүдний эмч нар үздэг болсон юм.
20-р зууны эхээр эрдэмтэд гемоглобин хлорофилл хоёрын бүтэц адил төстэйг илрүүлсэн. Гемоглобин бол хүчилтөрөгч тээвэрлэдэг, цусны улаан эс билээ. Гемоглобиний цөмд төмөр байдаг бол хлорофиллийн цөмд магни байдгаараа л ялгаатай гэмээр.
Хлорофиллийг ургамлын "цус” гэдэг нь тохиолдлын хэрэг бус. Гемоглобин цусыг улаанаар "буддаг” бол, хлорофилл ургамлыг "ногооноор” буддаг.
Фотосинтез бол хлорофиллийн тусламжтайгаар явагддаг гол процесс. Агаараас нүүрс хүчлийн хоёрч ислийг ялган авч, нарны энергийн хүчээр химийн урвалд оруулж, цардуул, чихэр зэрэг нүүрс-усны нэгдлүүдийг гаргаж авах процессийг фотосинтез гэдэг. Фотосинтезийн үр дүнд хүчилтөрөгч ялгардаг. Ургамлын бүрхэвч, хүчилтөрөгчийн давхраа бол хүмүүс бидний төдийгүй, амьд байгалийн оршин тогтнох хамгийн чухал нөхцлүүдийн нэг. Энэ гайхамшгийг нөхцөлдүүлэн бүрдүүлэгч нь чухам хлорофилл гэхэд хилсдэхгүй.
"Америкийн мэс заслын сэтгүүл”-ийн ¹49-д хлорофиллийг эмчилгээний практикт амжилттай хэрэглэсэн тухай мэдээлжээ. Мэс ажилбарын дараа хлорофилл хэрэглэхэд нөхөн төлжих процесс түргэсч буйг уг сэтгүүлд мэдээлсэн байлаа.
Гэвч тухайн үед химийн эм, ялангуяа антибиотикуудын маргашгүй давуу тал гэдэгт хөдөлбөргүй итгэсэн үе байсан тул, эмч мэргэжилтнүүд уг мэдээлэлд ач холбогдол өгөөгүй юм.
АНУ-ын Мичиган муж улсын Роберт Нара тэргүүтэй шүдний эмгэг судлаачид хлорофиллийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулж чадсан нь саяхан мэт. Тэд хлорофилл бактерийн эсрэг үйлчилдгийг тогтоогоод, шүдний ооны найрлагад оруулж туршсан нь сайн үр дүн өгчээ. Түүнээс хойш эмч мэргэжилтнүүд хлорофиллийг анхааран судлах болсон юм.
Бактерийг эсэргүүцдэг хлорофилл ханиад, хонхрын дотоод салслаг бүрхэвчийн хурц үрэвсэл (хурц синусит), уушиг-бронхийн системийн архаг үрэвсэл, арьсны архаг шархлаа, умайн хүзүүний улаалт (эрози) зэрэг өвчлөлийн үед ч ач тустай болох нь ээлж дараалан мэдээлэгдэж эхэлсэн билээ. Түүнээс гадна, хлорофиллийг янз бүрийн байдлаар хэрэглэхэд сөрөг нөлөөгүй болохыг нь эмч мэргэжилтнүүд олзуурхан хүлээж авсан.
1976 онд Израилийн эрдэмтэд ходоодны булчирхайн үрэвслийн (панкреатит) хурц хэлбэрийг эмчлэх явцыг хулгана дээр туршихдаа, хлорофиллийг ашигласан нь үр дүнтэй болжээ. Хлорофилл нь A, B, C, D гэсэн төрөлтэй байдаг. Бүх төрлийн хлорофилл нь сайн үр дүнг үзүүлж байв.
Японы эрдэмтэд янз бүрийн халдварт өвчний эсрэг хлорофиллийг ашиглаад, мөн л сайн үр дүнд хүрэв.
1979 онд АНУ-ын Техас мужын эрдэмтэд хулганад бүдүүн гэдэсний хавдрыг тарьж, дараа нь хлорофиллтэй тэжээлээр хоолложээ. Гэтэл дээрх хулгануудад хавдрын өвчлөл үүссэнгүй. Энэ нь ногоон ногоо хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлдгийг бас дахин нотлов. Харин халуун боловсруулалт (чанах, буцалгах, халаах г.м.) ногооны үнэт чанаруудыг замхруулан арилгадаг нь харамсалтай.
Ногоонд агуулагддаг бодисууд дундаас чухам хлорофилл хавдрыг эсэргүүцдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хлорофилээр баялаг брюсселийн байцаа, брокколи, шпинат, навчит манжин мангольд, царгас (люцерн), хлорелла замаг, спирулина замаг зэрэг ургамал ногоо хавдрын эсрэг сайн үйлчилдэг нь тохиолдлын хэрэг бус. Улаан буудайны болон арвайн соёолбор ч мөн адил.
Хлорофилл агуулсан ногоо, хандмал, түрхлэг, оо зэргийг байгалийн "ногоон аптек” гэж нэрлэж болно.
Эрдэмтэн Говард Весткотт хлорофиллийг байнга ууж хэрэглэх тохиолдолд бие, амны хөндийн эвгүй үнэр арилдаг болохыг нээжээ. Өглөө бүр 100 мг хлорофилл хэрэглэвэл, эвгүй үнэрийг арилгахад маш их үр нөлөөтэй байдгийг тэрбээр тогтоосон байна.
Шээс барилт муудсантай болон сарын тэмдэгтэй холбоотой эвгүй үнэр бүхий, хэвтэж эмчлүүлж буй өвчтөнд хлорофиллийг хэрэглүүлэхэд мөн ихээхэн сайн үр дүнтэй байдаг. Таагүй үнэрийг арилгах шилдэг хэрэглүүр бол хлорофилл мөн юм.
Америкийн эрдэмтэн К.Бершер хлорофилл бол нарны энергийн баяжмал хэлбэр нь юм гэж мэдэгдсэн. Тиймээс хлорофилл амьд бүхнийг тэтгэнэ.
Хлорофилл зүрх-судасны, уушигны, ходоод-гэдэсний, шээс ялгаруулах эрхтний тогтолцоонуудад сайнаар нөлөөлнө. Цус бүтэх явцыг, ялангуяа цусны улаан эс бүтэх явцыг (эритропоез) дэмждэг.
Өнөөдөр, хүүхдийг төрсөн эхийн сүүгээр өсгөхгүй байх нь олон сөрөг асуудлыг үүсгэдгийг нийгэмд ид ярьж бичиж буй. Нөгөөтэйгүүр, эхийн хөхөнд сүү орохгүй явдал мөн хурц асуудал болоод байгаа. Тэгвэл хлорофилл эхийн хөхөнд сүү оролтыг нэмэгдүүлэх үйлчлэлтэй байдаг юм.
Хлорофилл организмын азотын солилцоог тэнцвэржүүлнэ, шаардлагатай нөхцөлд идэвхжүүлнэ. Ийм үйлчлэлийг үзүүлэх талаар хлорофиллтэй өрсөлдөх хэрэгсэл үгүй гэхэд болно. Азотын солилцоо гол эрхтнүүдийн системд эергээр нөлөөлдөг билээ.
Орчин үеийн хүмүүс (тэр дотроо эмч нар) хлорофилл хэмээх байгалийн бэлэгт хайхрамжгүй ханддаг болсон нь харамсалтай. Гэтэл амьтад хлорофиллийг амьдралдаа зохистойгоор хэрэглэж байх жишээтэй. Муур гэхэд л өвс ногоог идэж, зажилж, хлорофиллийн хэрэгцээгээ хангадаг.
Химийн эмчилгээ дангаар ноёлдог асан эрин үе өнгөрч байна. Улам олон эмч мэргэжилтнүүд "ногоон аптек” руу хандах болсон нь сайшаалтай.
Хлорофиллийг царгаснаас (люцерна)гаргаж авах нь зохимжтой юм. Түүний шинэхэн навчсаас шүүс гарган авч ширгээгээд капсулд савлах буюу, ахин уусмал болгон бэлтгэдэг.
Царгасанд энэхүү пигмент хамгийн ихээр агуулагдана. Зарим улс оронд царгасыг жирийн малын тэжээл л гэж үздэг бол, заримд нь эмийн ургамал болгон хэрэглэнэ.
Хүн царгасыг хүнсэндээ шууд хэрэглэх боломжгүй байдаг. Учир нь, царгасанд бүдүүлэг эслэг ихээр агуулагдана. Ургамлын эсийн бүрхэвч нягтшил, бүтцийн хувьд хуванцартай ойролцоо. Уг бүрхэвчийг задлах чадвартай фермент болох целлюлазыг хивэгч амьтдын организм боловсруулдаг. Хүний организмд тийм механизм үгүй юм. Харин орчин үеийн технологиуд биед цэвэр хүртэгдэх цэвэр хлорофиллийг ялган авч чаддаг болжээ.
Царгас жирийн ногоонуудыг бодвол хүчирхэг үндэстэй. Тиймээс хөрсний гүнээс олон төрлийн тэжээллэг бодисуудыг авч чаддаг. Жирийн таримал ногоо тэжээллэг бодис нь шавхагдсан хөрсний өнгөн давхаргад л суурилан ургадаг. Ийм ялгаатай нөхцөл байдлын үр дүн ямар байна вэ.
Царгас бичил элементүүд, аминдэмүүдээр нэн баялаг. Тэгэхэд С витаминаар баялаг гэх цитрус (жүрж, нимбэг гэх зэрэг) жимснүүдэд уг аминдэмийн агууламж царгасынхаас 4 дахин бага байх жишээтэй.
Царгасанд бета-каротин, витамин E, B6, D, ниацин их байдаг. Судас бөглөрөх (тромбоз) өвчтэй хүмүүст шаардлагатай К витамин, 12 хуруу гэдэсний шархнаас сэргийлдэг U витамин гээд л олон ач тустай бодис царгасанд буй.
Эрдсийн агууламжаар царгас бол ургамлууд дундаа аварга цолыг хүртэх эрхтэй. Кальцийг хамгийн ихээр агуулна. Төмөр, магни, кали хялбар хүртэгдэх хэлбэрээр царгасанд байдаг. Уураг нийлэгжихэд тустай 8 чухал аминхүчил, бөөр чулуужихаас сэргийлэх үйлчлэлтэй эрдэс мөн энэ ургамалд агуулагддаг.
Царгасан дахь стероид төст бодисууд, фитоэстрогенүүд организмын дотоод шүүрлийн тэнцвэрийг хадгалахад туслана. Цэвэршлийн өмнөх үедээ байгаа болон, эстрогений дутагдалд орсон эмэгтэйчүүд царгасыг хэрэглэхэд нэн сайн нөлөөтэй.
Царгас глюкоз, холестерин багасгах үйлчлэлтэй учир, бодисын солилцооны өвчтэй (судас хатуурал, чихрийн шижин, үе мөчний доройтлын өвчнүүд г.м.) хүмүүст ач тустай. Орчиндоо дасан зохицоход тусалдаг тул, стрессээс хамгаална.
АНУ-ын NSP корпораци нь хлорофилл агуулсан "Хлорофилл Ликвид”, царгас агуулсан "Альфальфа” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
Өдөрт 1-3 хоолны халбагаас багагүй хэмжээтэй шингэн хлорофилл эсвэл 6-8 капсул царгас хэрэглэж байх ёстой.
Жилийн турш ногоон ургамлын үнэт бодисуудыг хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд зайлшгүй чухал шаардлагатай юм. Энэ зорилтыг биелүүлэхэд NSP корпораци танд туслана.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших