МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Шимэгч

 ШИМЭГЧ  ЧИМЭЭГҮЙ АЛУУРЧИН 
 
Нүдэнд үзэгдэхгүйгээр бидний бие организм дотор хэдэн арван саяараа өсөн үржиж бие эрхтэнг маань хордуулан доройтуулж бүх өвчний эх суурийг тавин шим тэжээлийг маань сорохын зэрэгцээ өөрөөсөө хор ялгаруулан өсөн үржиж байдаг хорхойг шимэгч буюу паразит гэдэг. Нийт 300 орчим төрлийн шимэгч байдаг ба тэд хүний биед 10-аас 30 жил хүртэл үүрлэн амьдрах чадвартай.
Шимэгч нь 36 янзын хорт бодис ялгаруулж 350 орчим төрлийн өвчин үүсгэдэг. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлхий дээр 10 хүний 9 нь чимээгүй алуурчин буюу шимэгчийг биедээ тээн хоронд нь хордож, бусдад халдааж явдгийг тогтоосон. Энэ нь 5,5 миллиард хүн гэсэн үг Тиймээс таны биед ч шимэгч хэдийнээ үүрлэн дотроос тань хордуулсаар байгааг мартаж болохгүй. Дэлхийд жилдээ 14 сая хүн шимэгчийн халдварт өвчнөөс болж нас бардаг. Энэ нь 4 үхэл тутмын нэг нь гэсэн үг. Иймээс шимэгч нь 21-рзууны чимээгүй тахал болоод байна. 
 
 ШИМЭГЧ ХАЛДВАРТАЙ ЮУ ? 
Махыг хүнсэндээ ихээр хэрэглэдэг улс оронд шимэгчид хамгийн ихээр илэрдэгийг судлаачид хэдийнээ нотолжээ. Дэлхийн хэмжээнд нийт насанд хүрэгчдийн 97% нь халдвар авсан байдаг. Учир нь насанд хүрэгчид нийгмийн харилцаанд илүү их орж олон хүмүүстэй харьцдаг. Насанд хүрэгчид гоо сайхны тос энгэсэг хэрэглэснээс арьсны доор шимэгчлэн амьдардаг Демодекс хэмээх шимэгч хорхой нь түүгээр тэжээгдэн улам өсөн үрждэг. Бассейн, саун гэх мэт нь мөн шимэгчийг халдаах орчин болдог. Мөн гэртээ нохой муур зэрэг амьтан тэжээдэг бол тухайн өрхийн гишүүд бүгд шимэгчийн халдвар авсан байдаг. Амьтад нь чийгтэй амьсгалаараа дамжуулан шимэгчийн эргэн тойрныхоо 5 метр хүртлэх зайнд тарааж явдаг. Шүлсэнд нь маш их хэмжээний өндөг агуулагддаг. Мөн олон нийтийн тээврийн хэрэгсэл, нийтийн хоолны газар, зах гэх мэт хөлийн газарт шимэгчийн өндөг маш ихээр тархсан байдаг. Шимэгчийн өндөг бүтэн 6 сарын турш амьд байх чадвартай. Мөнгө бол хамгийн их халдвар тараагч хэрэгсэл болдог.
Хүний бие махбодын дотор амьдардаг шимэгч хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг шимэгч хорхойн өвчин буюу гельминтоз гэдэг. Булчин, уушиг, элэг, цус. арьс, тархи, зүрх, нүд зэрэг бүхий л эрхтнүүдэд орогнон амьдарна. Аль эрхтэнд байгаагаас шалтгаалан түүний илрэх шинж өөр өөр байна.
 
 ШИМЭГЧ МАШ ХУРДАН ҮРЖДЭГ 
 
Шимэгч хорхой хамгийн их тархсан төрөл нь гэдэсний хялгасан хорхойн халдвар буюу аскарадиоз юм. Түүгээр жил тутам дэлхий нийтэд 400 сая xүн халдварладгаас 30-90% нь 5-12 насны хуухдүүд байдаг. Хүүхдүүд нохой мууртай их тоглодог учир хялгасан хорхойд их өртдөг. Шимэгч нь хүний биеийн дархалааг ихээр бууруулж бие организмыг ядраан сульдуулсны эцэст өндгөө маш ихээр гаргадаг. Өдөрт хэдэн арван саяараа үржинэ.
•  Термотодын эмэгчин нэг удаагийн төрөлтөөрөө 10-25 мянган өндөг.
•  Аскарид хэмээх шимэгч нь 45 см урт болж өдөрт 245 мянган өндөг.
•  Цыгун хэмээх шимэгч нь өдөрт 4 сая 900 мянга, жилдээ 445 сая өндөг.
•  Загасны цагаан хорхой нь өдөрт 100,000 өндөг тус тус гаргадаг байна.
Хялгасан хорхойн өндгөөр хүн халдварласан тохиолдолд өндөг нь хоол боловсруулах эрхтний системийг дамжиж, нарийн гэдсэнд очиж авгалдай болно. Харин эм хорхой хүний бүдүүн гэдсэнд шимэгчлэн амьдарч, шөнө хүн унтан эд эрхтний хөдөлгөөн тайвширсан үед хошногоны сувээр гарч тусгай шингэн ялгаруулан хошногоны хуниас, эмэгтэй хуний бэлгийн сүв, үтрээнд ойролцоогоор 10,000 гаруй өндөг наан үлдээдэг.
Эмэгчин хорхой өндөглөх үедээ загатнуулдаг өвөрмөц шингэнийг ялгаруулдаг тул хүмүүс ялангуяа хүүхэд нойрондоо загатнасан газраа маажиж өндгийг хуруу гартаа нааж хумсныхаа завсар чихэн ор дэрний даавуун дээр унагаж дотуур хувцсандаа тараадаг байна. Нэг хүүхэд хялгасан хорхойтой байлаа гэхэд 100-150 хүнд    халдвар    тараах боломжтой. Иймээс та хүүхэддээ гарын ариун цэврийг сахих талаар маш сайн зөвлөмж өгч байгаарай. Хэрвээ таны гэр бүлийн нэг гишүүн шимэгч хорхойтой бол бусаддаа маш амархан халдаадаг.  Шимэгч  нь шимэн амьдарч байгаа тухайн хүндээ зовиур бараг үүсгэдэггүй. Тэд маш зальжин, ухаалаг байдлаар хүний бие дотор 10-30 жил ч амьдарч чаддаг. 
 
 ШИМЭГЧИЙН ХАЛДВАР АВСАН ХҮНД ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ? 
Шимэгчид хүний биеийг эзэрхийлж эхлэхээрээ шинж тэмдэг нь улам  илэрхий  болж байдаг. Тухайлбал хэт таргалах, хэт турах,   байнга өлсөх, гэдсэнд хий дүүрч ихээр унгах, байнга гэдэс гүйлгэх, нүүр болон арьсанд юм гарах, нойргүйдэж уур уцаартай болох, астма, амны хөндийн эвгүй үнэр, чихрийн шижин, толгой өвдөх, өтгөн хатах, амархан ядарч сульдах гээд маш олон төрлийн өвчин зовиур илэрнэ. Мөн зүрх судасны өвчин болон хорт хавдрууд үүсэхэд шимэгч хорхойнууд идэвхитэй нөлөөлдөг нь хамгийн  аюултай.  Шимэгч  нь урагт хүртэл халдварладаг.
 
 МОНГОЛД ТАРХСАН ШИМЭГЧИД 
 
Монголд шимэгчээр халдварласан хүмүүсийн 80%-д нь үүрэлдэг маш өргөн тархсан үндсэн 4 хорхой байдаг. Үүнд:
1. Хүүхдийн хялгасан хорхой
2. Үхрийн туузан хорхой
3. Хүний хүж хорхой
4.  Бэтэгний туузан хорхой
 
 ҮХРИЙН ТУУЗАН ХОРХОЙ 
 
Үхрийн туузан хорхой нас бие гүйцсэн үедээ хүний нарийн гэдсэнд шимэгчилж тениоз өвчин үүсгэдэг. Үхрийн туузан хорхой нь тууз хэлбэртэй, нуруу хэвлий талаасаа хавчигдсан, бие нь толгой, хүзүү, их бие гэсэн үндсэн 3 хэсэгтэй. Биеийн урт 4-10 метр, хааяа 25 метр хүрэх тохиолдол ч байдаг.
Малын түүхий мах сүү хэрэглэснээс хүний биед халдварладаг. Тэр дундаа үхрийн мах гол тээгч нь болдог. Толгойдоо байрлах дөрвөн соруулаар хүний нарийн гэдсэнд бэхлэгдэн шимэгчлэн амьдардаг. 

 
 ЦАГААН ХОРХОЙ БУЮУ ХЯЛГАСАН ХОРХОЙ 
Хялгасан хорхой буюу манайхны нэрлэдгээр цагаан хорхой нь 1см-аас илүүгүй уурттай нэг тал нь шовх, нөгөө тал нь дугуй хэлбэртэй. Энэ хорхойн өнгө нь цагаанаас шар, хар хүртэл өнгөтэй байдаг. Хүний шим тэжээлийг нь сорохын зэрэгцээ өөрөөсөө маш их токсин хор ялгаруулж хүнийг хордуулж байдаг. Хялгасан хорхойн өндгөөр xvh халдварласан тохиолдолд өндөг хоол боловсруулах эрхтний системийг дамжиж, нарийн гэдсэнд очиж авгалдай болно. Цагаан хорхой нь шөнийн амьдралтай бөгөөд эмэгчин нь шөнөөр шулуун гэдэснээс гарч хошногны хуниас болон эмэгтэй хүний бэлгийн сүв үтрээнд ойролцоогоор 10,000 өндөг гаргаад еөрөө үхдэг. Энэ нь энтербиоз буюу цагаан хорхой өвчнийг үүсгэдэг.
 
 ХҮНИЙ ХҮЖ ХОРХОЙ 
 
Хүний хүж хорхойн өндөг нь гараа угаахгүй, хумсаа цэвэрлэхгүй бохир гараара хоол хүнс хэрэглэснээс хүний хүж хорхой нэгээс нөгөөд дамжин халдварладаг. Мөн бохирдсон усаар нь жимс, ногоо услах, угаах, уух, сэлэх зэрэг нь мөн л халдварын бас нэг шалтгаан болдог.
Ялаа шумуул нь хүний өтгөн дээр сууж шимэгч хорхойн өндгийг хошуу, хөлөндөө наалдуулан хүнсний бүтээгдэхүүнийг бохирдуулснаар бас нэгэн халдвар тээгч болдог.
 
 БЭТЭГНИЙ ТУУЗАН ХОРХОЙ 
Хүн нохой муурыг эрхлүүлэн илэх үед хүний гарын хуруунд өндөг нь наалдан, хоол тэжээлийн зүйлтэй хамт залгигдана. Өндөг хүний нарийн гэдсэнд ороход гадна талын бүрхүүл нь уусч авгалдай болно. Авгалдай гэдэсний ханыг нэвтлэн судсанд орж, хэвлийн хөндийн венээр дамжин элгэнд очдог. Элгэнд очоогүй авгалдайнууд зүрх, уушиг, тархи, бусад эрхтэнд очин хоёр давхар бүрхүүлтэй шингэнээр дүүргэгдсэн уйланхай болдог. Уйланхай дотор олон тооны жижиг охин уйланхайнууд бий болно. Охин уйланхайнууд 10-20 жилийн турш ургадаг бөгөөд хүүхдийн толгойн чинээ, бүp 16 кг болтлоо ургасан тохиолдол хүртэл гарч байсан. Бэтэгний өндөг муур нохойн ялгадсаар гарч хөрс, усыг мөн бохирдуулдаг.
 
 ҮР НӨЛӨӨГҮЙ ТУЛААН 
 
Одоогийн анагаах ухааны аргаар бол хүний өтгөнөөс авсан шинжилгээгээр шимэгчид бий эсэхийг тодорхойлдог. Гэвч энэ арга нь найдвар муутай, учир нь шимэгч хорхой өндөгөө гаргасан нөхцөлд л илрүүлэх боломжтой бөгөөд өндөглөөгүй үед илэрдэггүй. Иймээс та тус шинжилгээг 8-9 удаа өгч байж сая үнэн зөв хариуг авах болно. Шимэгчид нуугдмал маягаар аль болох урт хугацаанд амьдрах зохилдлоготой байдаг.
Шимэгч нь бидний биед маш олон замаар халдварладаг. Харин тэдний эсрэг бидний биеийн эсэргүүцэл болон бие дэхь ашигтай нян хоёр л тэмцдэг. Гэтэл бид хүчтэй антибиотик, туулга зэргийг хэрэглэснээс тэр 2 тэмцэгчээ идэвхгүй болгох ба устгадаг. Хүчтэй туулгыг жилдээ 2-оос дээшгүй хэрэглэх заалттай байдаг. Учир нь шимэгчийн туулга элгэнд маш хортой эмийн жагсаалтанд багтдаг. Эцэг эх нар шимэгчийн халдвар авсан хүүхдэд сармистай бургүй тавидаг, энэ нь зөвхөн шулуун гэдэсний амсар орчимд байгаа шимэгчийг л туулгана, харин гүнд байгаа шимэгч, авгалдай, өндөгнүүдийг зайлуулж чаддаггүй. Туулга нь шимэгчийн дөнгөж 40хөн хувийг биеээс хөөн гадагшлуулдаг атлаа бие организм дахь ашигтай нянг бараг тэр чигээр нь давхар хөөчихдөг. Дараа нь биенд үлдсэн шимэгчийн өндөг идэвхжих буюу гаднаас халдварлан орж ирсэн шимэгчийн довтолгооны үед организм ямар ч хамгаалалтгүй болон хувирдаг. Энэ үед л шимэгч таны биед хэдэн саяараа өсөн үржиж дотроос тань маш богино хугацаанд хордуулан идэж эхэлдэг.
 
                                    ХЭРХЭН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ШИМЭГЧЭЭС САЛАХ ВЭ?                               
 
 
АНУ-ын 2002,2008 оны шилдэг үйлдвэрлэгч,салбартаа дэлхийд тэргүүлэгч, дэлхийн 90 шахам улсад салбар нэгжтэй алдарт NSP корпорацын 100%-ийн ургамлын гаралтай бэлдмэлүүд нь дархлааг дэмжихийн зэрэгцээ ашигтай нянг хэвийн хэмжээнд нь хадгалж, бие организмд шимэгчийн амьдрах нөхцөлийг байхгүй болгосноор 100% устгадаг. Мөн ахин шимэгчээр халдварлаад тус бэлдмэлийг давтан хэрэглэлээ гэхэд биед ямар нэг хэмжээгээр дасал болохгүй анхных шигээ л үйлчилгээ нь өндөр байдаг.
2008 онд NSP корпорацын бүтээгдэхүүнээр Германы Берлин хотын нэгдсэн төв эмнэлгийн халдвартын тасгийн 2 болон түүнээс дээш төрлийн шимэгч хорхойтой 274 өвчтөнг 1 сарын дотор анагаасан судалгааны үр дүнгээс харахад нийт өвчтөний 82% нь эмчилгээний дараа шимэгчээс бүрэн салж, үлдсэн 18% нь эмийн эмчилгээтэй хавсран эрүүл болсон байна. Учир нь тэдний биеийн байдал хүнд, архаг цус багадалттай байсан тул судсаар дуслын эмчилгээ зайлшгүй хийх шаардлагатай байсан байна. Үүнээс харахад энэхүү корпорацын бүтээгдэхүүнүүд ямар өндөр чанартай нь харагдаж байна.
Мөн 2010 онд АНУ-ын NSP корпораци өөрийн үйлдвэр нь байрладаг Юта мужын зуны кэмпд амарч байсан бага ангийн хүүхдүүдэд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүлэн судалгаа хийжээ. Үр дүнд нь шимэгчээс үүдсэн хошногоны амсрын загатнуураасаа болоод унтаж чадахгүй шаналан дутуу нойртой байсан хүүхдүүд нойрондоо эрс сайжирч шимэгчээс нэг мөсөн ангижирч байв. Бие организмд ямар нэг сөрөг гаж нөлөөгүй. NSP корпорацын ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг шимэгчийн эсрэг эмчилгээнд хэрэглэхэд гайхалтай өндөр үр дүнд хүргэж байгаа нь дэлхийн олон улсад явуулсан судалгаагаар бүрэн батлагдсан билээ.
 
 "БЛЭК ВОЛНАТ"  
Блэк Волнат бүтээгдэхүүнд флавоноид, антоцианид, шүүлэх бодисууд, органик хүчлүүд, эфирийн тос, төмрийн болон кобальтын давсууд, С, В1, В2 витамин, бетта каротин зэрэг биологийн идэвхит бодисоор нэн баялаг грек хар самрын хальс агуулагдана. Ялангуяа витамин С-гийн агууламж нь үхрийн нүднийхээс 8 дахин, жүржийн төрлийн жимсний агууламжаас 50 дахин их байдаг. Тиймээс Блэк Волнатын үйлчлэл нь маш өргөн хүрээг хамардаг.  Өнө эртнээс оточ нар грек самрын хальсийг бүх төрлийн шимэгч хорхой болон бичил биетнүүдийг биеэс гадагшлуулах зорилгоор өргөн хэрэглэж ирсэн бөгөөд тэр дундаа хүүхдийн хялгасан цагаан хорхойнд өндөр үр дүнтэй болохыг нь сайн мэддэг байж. Хальсан дахь биологийн идэвхит бодисууд нь шүүдэст эмзэгшил, экзем, герпес, псориаз, хяргагч үлд өвчнүүдийг анагааж, арьсыг цэвэршүүлэн бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчлэлтэй. Асар тэжээллэг энэ бүтээгдэхүүн нь турж эцсэн, сульдсан, витамин дутагдалд орсон хүмүүст маш сайнаар нөлөөлдөг. Шимэгчээс болж хүмүүс их ядарч сульддаг. Мөн найрлагад нь орсон линолийн хүчил нь судас хатууралтай хүмүүсийн цусан дахь холестерины хэмжээг бууруулна.
 
 "КАСКАРА САГРАДА" 
Хоол боловсруулах эрхтнийг маш сайн цэвэрлэдэг. Гэдэсний шүүр гэж нэрлэгддэг. Архаг өтгөн хаталтын үед маш сайн үр дүнтэй. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа хямарснаас болон шимэгчийн ялгаруулж буй хорноос болж өтгөн хатдаг. Боловсрогдсон өтгөн гэдсэнд удаан хугацаагаар саатан буцаж биед шимэгдэдгээс шимэгчийн амьдрах таатай нөхцөл нь болдог. Иймээс шимэгчийн эсрэг эмчилгээний үед, боловсрогдсон өтгөнийг өдөрт 2-оос доошгүй удаа зайлшгүй гаргаж байх хэрэгтэй. Каскара Саграда нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлснээр өтгөн гаралтыг хэвийн болгож илааршуулдаг тул ардын эмчилгээний жоронд маш их бичигддэг ургамал. Гэдсэн дотор исэлдэх, ялзрах явцыг багасгахын сацуу халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх, үрэвслээс сэргийлэх, шимэгч хорхойнуудыг хөөж гадагшлуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
 
 "КОЛЛОИДАЛ СИЛВЕР" 
Коллоидал Силвер буюу Мөнгөний уусмал нь 650 зүйлийн нян, вирус, шимэгч, мөөгөнцөрийн өсөлт үржилтийг саатуулж амьдрах чадварыг нь бууруулдгаараа антибиотикоос дутахгүй бөгөөд хүний бие организмд ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй юм. Мөнгө агуулсан энэхүү бэлдмэлд бүх төрлийн шимэгч тэсвэрлэдэггүй болох нь тогтоогдсон. Бактер, вирус, шимэгчийн халдваруудаас урьдчилан сэргийлнэ.
 
 "ГАРЛИК ТАБС"  
Хүн төрөлхтний түүхийн бүхий л хугацаанд хүмүүс сармисны анагаах шинж чанарыг өндөр үнэлж иржээ. 10000 гаруй жилийн өмнө хүн амьдарч байсан агуйнаас сармис хэрэглэдэг байсны баталгааг археологчид олж байсан. Мөн Египетийн фараон Тутанхамоны бунхнаас сармис олдсон байдаг. Сармисыг байгалийн гаралтай антибиотик гэж нэрлэдэг. Түүний найрлага дахь ди, три-сульфидийн нэгдэл нь шимэгчийн эсрэг үйлчлэлтэй төдийгүй, антибиотикт тэсвэртэй зарим нэгэн шимэгч болон нян, бактерийг ч устгадаг байна.
Гарлик Табс буюу өндөр идэвхит сармис нь шимэгч хорхой болон өндгийг нь биеэс маш сайн хөөдөг буюу биеийн дархлааг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Дархлаань ямар ч нөхцөлд организмыг гадны аюулаас хамгаалж байдаг. Жирийн сармисыг их хэмжээгээр хэрэглэхэд хурц үнэртэх, зүрх дэлсэх, цөсний хүүдийг агшаах, элэгний хурц өвдөлт өгөх, ходоодны салстыг цочроох зэрэг зовиуруудыг үүсгэдэг. Харин NSP корпорацийн «амьд сармис» нь биед ямар нэг зовиур үүсгэж цочроохгүйгээр нарийн гэдсэнд орж уусдагаараа жирийн сармиснаас эрс ялгаатай юм.
 
Та өөрийнхөө биеийг аль болох химийн найрлагатай хүчтэй эм тарианд хордуулалгүй цэвэр байгалийн гаралтай ургамлын бүтээгдэхүүн хэрэглэн аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцлээ өндөр байлгаваас тэр нь таны урт удаан наслахын үндэс болно.
FDA, GMP, HACCP, ISO,TGA зэрэг өндөр босготой чанар, эрүүл мэндийн 5 стандартын шаардлагыг бүгдийг нь биелүүлсэн аж ахуйн нэгж NSP корпорацаас өөр өнөөдрийг хүртэл дэлхий даяар хараахан гараагүй л байна. NSP корпорацийн үйлдвэрлэл технологи өндөр хэмжээнд хөгжсөний ачаар бид өнөөдөр 100%-ийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр бие махбодио эсийн төвшинд гүн цэвэрлэж чаддаг болсон юм.

Ганц хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээр "бүгдийг цэвэрлэнэ, бүгдийг анагаана" гэсэн ташаа сурталчилгаа нь хүмүүсийг төөрөлдүүлдэг
АНУ, Франц, Израиль, ОХУ гэх мэт олон улсын эрдэмтэд оролцсон Эрүүл мэндийн салбарын Олон Улсын 6-р симпозиум дээр «Ганц хоёрхон төрлийн бүтээгдэхүүнээр бүгдийг цэвэрлэнэ, бүгдийг анагаана» гэсэн ташаа сурталчилгаа нь өвчтөнүүдийг төөрөлдүүлж ташаа ойлголт өгдөг. Харин АНУ-ын NSP корпорацийн 650 нэр төрлийн бүтээгдэхүүнээс хувь хүний биеийн байдалд нь тохируулан сонгож, тун хэмжээг нь уян хатнаар зохицуулж хэрэглүүлэхэд тэдний эрүүл мэндэд гайхалтай эерэг өөрчлөлтүүд гардаг нь шинжилгээнийх нь хариунуудаар батлагдаж байна» гэж тус симпозиум дээр онцлон тэмдэглэсэн байдаг. Анагаахын судалгаанаас харахад, NSP корпорацийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийг системтэйгээр хэрэглэж, бие махбодио бүрэн цэвэршүүлсэн хүмүүс үүнийхээ зэрэгцээ маш олон төрлийн өвчнөөс ангижирсан байдаг. Учир нь цэвэрлэгээний явцад бие махбодиос бодисын солилцооны дутуу задралын бүтээгдэхүүнүүд, өөх тос, уургийн болон кальцийн солилцооны илүүдэл бодис, гадны биетүүд, холестирин, холбогч эдийн илүүц зэрэг гадагшилж, судас хатуурлын бөөгөнцөрүүд судасны хананаас арилдаг.