МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Бөөрний үрэвсэлт өвчин

 БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛТ ӨВЧИН 


Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн нийт жингийн 60-70 хувь нь ус байдаг ба бөөр нь биед байх ус болон давсны хэмжээг тогтвортой байлгаж, нийт шингэний хүчил шүлтийн хэмжээг тогтмол байлгах үүрэгтэй. Хүний биед гаднаас орсон хортой бодисууд бөөр, уушги, элэг, арьс, хоол боловсруулах эрхтэнүүдээр дамжин гадагшилдаг ба эдгээр ялгарч байгаа бодисын 75 хувь нь бөөрөөр дамжин цэвэрлэгддэг байна. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гадагшилдаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Цусан дахь хорт бодисыг шүүж биеэс зайлуулан бусад эд эрхтэнүүдийг хордохоос авардаг гол эрхтэн нь бөөр юм. Бөөрний архаг үрэвслээр эмэгтэйчүүд эрчүүдээс З дахин илүү өвчилдөг байна. Бөөр нь маш эмзэг эрхтэн учраас бөөрөө хайрлаж явах нь хамгаас чухал. Эртний эмч, оточ нар бөөрийг "Дотор эрхтний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэс" гэж үздэг байжээ.

                                 БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛТ ӨВЧНИЙ ЭСРЭГ ШАЛГАРСАН АРГА                               
 
 "УРО ЛАКС" 
"Уро Лакс" нь бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван хөөх үйлчилгээ үзүүлэхдээ эрдэс калийг шээсээр хөөдөггүйгээрээ давуу талтай. Мөн бодисын солилцоог сайжруулах ба шингэц сайтай кали агуулдаг. Ус электролитийн тэнцвэрийг зохицуулан үрэвслийн процессийг дарж антибиотик шинж чанартай үйлчилгээ үзүүлдэг тул бөөрний үрэвсэлтэй жирэмсэн эхчүүд уухад урагт сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ антибиотикоос давуу талтай.
"Уро Лакс" бүтээгдэхүүнийг 2-3 cap хэрэглээд бөөрний замын өвчнөөс ангижирсан, бөөр давсагны чулуу бүрэн арилж байсан тохиолдол маш олон байдаг. "Уро Лакс" нь эрдэнэ шишийн тоосонцор, нимбэгэн өвс, багваахай, алтей, зөрөг, шивэл, гортензия, яншуй, тошлог, цангис, буку, анжеликийн үндэс зэрэг эмийн ургамал болон биофлавоноидуудыг агуулдаг.
 
 "ПО ДЕ АРКО" 
"По Де Арко" хэмээх бүтээгдэхүүн нь дархлалын системийг маш сайн дэмжих бөгөөд вирус, нян, мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй юм. "По Де   Арко" бүтээгдэхүүн нь цусны улаан эсийг нэмэгдүүлэх, халдварт өвчнүүд, түүний дотор вирусын халдварыг эмчлэхэд дэм өгөх, мөөгөнцөр ба шимэгчийг устгах увидастай болохыг олон нотолгоогоор тогтоогоод байгаа билээ. Нянгийн халдвар, харшил, түрүү булчирхай, бөөр шээсний замын үрэвсэл, мөөгөнцөр зэрэг өвчнүүдийн үед өргөн хэрэглэдэг. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхдүүдэд тун зохимжтой гаж нөлөөгүй бүтээгдэхүүн юм.
 
 "ЭХИНАЦЕЯ" 
 
"Эхинaцея" нь нян, мөөгөнцөр, вирус, үрэвспийн эсрэг шинж чанартай цусны цагаан эсийн тоог буюу дархлааны эсийг ихэсгэснээр бие махбодийн   өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлдэг бүтээгдэхүүн юм. Хунчир хэмээх ургамал нь эртний хятадын ардын эмчилгээний жоронд ордог нэн ховорт тооцогддог эмийн ургамал. Дархлалын системийг идэвхжүүлж, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулан интерфероны ялгаралыг нэмэгдүүлснээр ханиад томуу, гепатит гэх мэт вирусын халдварыг эсэргүүцэх, артерийн даралтыг бууруулах, чихрийн шижин, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлэх олон талт үйлчилгээтэй ургамал юм.
 
 "КАПСИКУМ ГАРЛИК ПАСЛИ" 
 
"Капсикум Гарлик Пасли" буюу Чинжүү Сармис Яншуй гэх 3 ургамлын үнэт чанарыг бүрэн дүүрэн агуулсан бүтээгдэхүүнийг давсагны үрэвсэл, шээс дамжуулах замын чулуужилт, хаван хөөхөд өргөнөөр хэрэглэдэг. Энэхүү бүтээгдэхүүний бактери эсэргүүцэх, үрэвсэл дарах үйлчилгээг мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. Энэ бүтээгдэхүүнд орсон яншуй нь шээс хөөж, организмаас давсыг их хэмжээгээр гадагшлуулан, гөлгөр булчингийн болон давсагны булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг. Яншуйд халдваргүйжүүлэх, шээс гаралт зөрчигдсөнөөс үүдсэн болон бусад таагүй үнэрийг биеэс арилгах үйлчилгээтэй хлорофил ихээр агуулагддаг.
Сармис нь чинжүүтэй олон үйлчилгээгээрээ төстэй. Сармисны гол давуу тал нь нянгийн эсрэг үйлчилдэг нийлмэл органик бодис болох өвөрмөц үнэр, амттай аллицинийг ихээр агуулдагт оршино. Сармис цусны даралтыг тогтворжуулж, вирус, мөөгөнцөрийн эсрэг "байгалийн антибиотик"-ийн үйлчилгээ үзүүлнэ. Сармис нь яншуйны адил шээс хөөх сайн нөлөөтэй юм. Чинжүү нь цусыг шингэрүүлж, цусны эргэлтийг сайжруулдагаараа дархлааг сэргээн үрэвслийн гаралтай өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулдаг.
 
Жич: Дээрхи бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь системтэйгээр хэрэглэвэл үр дүн нь илүү өндөр гарна. 
 

 АНХААРУУЛГА: Бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх явцад өдөрт 2-2,5 литр ус ууна. 

 

 ӨВЧТӨНҮҮДЭД ХИЙГДСЭН КЛИНИК СУДАЛГАА 

NSP корпораци нь 100% ургамлын гаралтай өндөр үр дүнтэй, чанартай бүтээгдэхүүнүүд дээрээ дэлхий даяар клиник судалгаа байнга хийдэг бөгөөд 2003 онд АНУ -ын Флорида мужийн нэгдсэн төв эмнэлэгт NSP корпорацийн "Уро Лакс", "Капсикум Гарлик Пасли", "По Де Арко", "Эхинацея" зэрэг бүтээгдэхүүнүүдийг бөөр шээсний замын эмчилгээнд схемийн дагуу 2 cap хэрэглүүлэхэд өвчтөнүүдийн даралт өндөрсөх, хавагнах, шээс үнэртэй гарах, өглөө босоход нүдний зовхи бүлцийх, нуруу бөөрөөр унжирч өвдөх зэрэг шинжүүд бүрэн арилж байсан байна. Одоо тус эмнэлгээр зогсохгүй бусад мужийн эмнэлэгүүдийн урологын тасгийн эмч нар өвчтөнүүддээ хэрэглэхийг зөвлөсөөр байгаа билээ. Тэгээд ч АНУ-ын Эрүүл мэндийн яамнаас NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдийг эмнэлэгт үндсэн эмчилгээтэй хавсруулан хэрэглэхийг ихээр дэмждэг юм.Энэ бүхнээс харахад NSP корпорацийн бүтээгдэхүүнүүд нь чанар, технологийн маш өндөр түвшинд үйлдвэрлэгддэг үр дүнтэй болох нь олон олон судалгааны дүгнэлтүүдээс харагдаж байна. Тиймдээ ч FDA, GMP, HACCP, ISO, TGA зэрэг эрүүл мэндийн болон чанарын маш өндөр босготой 5 стандартын шаардлагыг бүгдийг нь хангасан аж ахуйн нэгж NSP корпорациас өөр өнөөдрийг хүртэл дэлхий даяар хараахан гараагүй л байна. 

  

АНУ, Франц, Израиль, ОХУ гэх мэт олон улсын эрдэмтэд оролцсон Эрүүл мэндийн салбарын Олон Улсын 6-р симпозиум дээр "АНУ-ын NSP корпорацийн бүтээгдэхүүнүүдийг хувь хүний биеийн байдалд нь тохируулан тун хэмжээг нь уян хатнаар зохицуулж хэрэглүүлэхэд тэдний эрүүл мэндэд гайхалтай эерэг өөрчлөлтүүд гардаг нь шинжилгээнийх нь хариунуудаар батлагдаж байна" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.