МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Uro Lux /Уро Лакс/

Хүний бие махбодид ус-эрдэсийн солилцоо нэн чухал байдаг. Уро Лакс нь бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван хөөх үйлчлэл үзүүлэхдээ шээс ялгаруулах эрхтэнүүдийг цочроодоггүй. Мөн бодисын солилцоог сайжруулах ба шингэц сайтай кали агуулдаг. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Уро Лакс нь эрдэнэшишийн тоосонцор, нимбэгэн өвс, багваахай, алтей, зөрөг, шивэл, гортензия, яншуй, тошлог, цангис, буку, анжеликийн үндэс зэрэг эмийн ургамал болон биофлавоноидуудыг агуулдаг. Шивэл, багваахай Бөөр, шээс ялгаруулах замын өвчний үед хэрэглэхэд орлуулшгүй ургамалууд бөгөөд үрэвслийн эсрэг, шээс хөөх, шээсний замаас давс, элс гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг. Алтей Энэ ургамал нь бөөр шээсний замын салст бүрхүүлийн цочролыг намдаана. Цангисын шүүс Шээс ялгаруулах замын халдвар, бөөрөнд чулуу үүссэн үед маш сайн нөлөө үзүүлдэг ургамал юм. Нян давсагны хананд бэхлэгдэхийг саатуулдаг, өвчин үүсгэгч нянг биеэс гадагшлуулдаг ба сөрөг нөлөө үзүүлдэггүй. Буку Давсаг, түрүү булчирхайн үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэгддэг ургамал юм. Бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, сарын тэмдэг ирэхийн өмнөх зовиурыг намжаана. Эрдэнэшишийн тоосонцор шээс ялгаруулах замын халдварын үед шээс хөөх зөөлөн үйлчлэл үзүүлдэг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд бөөр шээсний замын чулууг (карбонат, урат, фосфат) хайлуулна. Мөн зүрх судасны системийн эрхтэнүүдийн өвчний үед хаван хөөх үйлчилгээ үзүүлнэ. Нимбэгэн өвс Бөөрний олон өвчин, ялангуяа нефритийг эмчилэхэд хэрэглэгддэг сайн үр нөлөөтэй ургамал юм. NSP-ийн Уро Лакс бүтээгдэхүүн нь эмийн ургамалуудын зохист хослол бүтээгдэхүүн бөгөөд бие махбодийн усны солилцоог тэнцвэржүүлж, шээс ялгаруулах замын үйл ажиллагааг тэтгэдэг. Эмийн ургамалууд нь нянгийн эсрэг антибиотик төст үйлчилгээ үзүүлдэг. Мөн витамины комплекс (В бүлгийн болон С, D), эрдэс (кали, магни) зэрэг нь бие махбодийн кали, натрийн тэнцвэрийг хангана. 
 

Код: 2879 - 120 капсул

Ангилал: U, БИХНБ