биеийн ерөнхий тамир тэнхээг дээшлүүлэх нөлөө үзүүлнэ. Рамнусын холтос бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлж, өтгөнийг шингэрүүлж, гаралтыг нь сайжруулна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Амуу соёолжийн үндэс амьдралын эрч хүчийг бэлэглэдэг гэж эрт үеэс тооцогдож ирсэн бөгөөд бэлгийн үйл ажиллагааг сайжруулж, залуужуулах үйлчилгээтэй. Энэ ургамалын үндэс чихэрлэг амттай бөгөөд гликозид агуулж, кортикостероид төст нөлөө үзүүлнэ. Үрэвслийн эсрэг кортизон төст нөлөө үзүүлж тэмцдэг. Мөн ходоод гэдэсний замын өвчнүүд, ходоодны шарх, шархлааг эмчлэх үед сайн үр дүнтэй үйлчлэл үзүүлдэг. Нян эсэргүүцнэ, бага зэрэг туулгана. Гэдэсний салст бүрхүүлийг хамгаалдаг салстын ялгаралыг нэмэгдүүлдэг тул ходоод гэдэсний замын архаг үрэвсэл, ялангуяа ходоодны шүүрлийн хүчиллэг ихэдсэн, элэгний өвчнүүдийн үед хэрэглэхэд үр нөлөө нэн сайн. Уутат чинжүүний үр халдварын эсрэг, хоол боловсруулалтыг
сайжруулах, тамир тэнхээг нэмэгдүүлэх үйлчилгээтэй. Уг ургамал нь ходоод гэдэсний салст бүрхүүлийг хамгаалах, салстын ялгаралыг нэмэгдүүлэхэд дэм өгч, гэдэс дүүрэх, исэлдэх явцыг багасгана. Бүдүүн гэдэсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа, хоолны дуршил, хоол боловсруулалтыг сайжруулна.
Имбирь (цагаан гаа) үрэвслийн эсрэг, дархлаа бэхжүүлэх үйлчлэл үзүүлж, үрэвсэл өдөөгч простогландин үүсэхийг саатуулдаг. Мөн ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулалт, хоол боловсруулах шүүрэлийн ялгарал, хоолны дуршил зэргийг хэвийн болгож, гэдэс дүүрэх, өвдөх зовиуруудыг намдаана. Эдгээр ургамалуудаас гадна магони, хяруулын гишүүнэ, хиаг, улаан хошингор зэрэг сайн нөлөөтэй олон ургамал агуулсан Нэйче Лакс бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагааг дэмжих, цөс ялгаруулах, туулгах, аргаах үйлчлэл үзүүлнэ. Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг нөхөн сэргээх зорилгоор хүн бүр хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн бол
Нэйче Лакс юм.
Найрлага - 1 капсулд:
Рамнусын холтос (Rhamnus frangula)………...........……..76.3мг
Амуу соёолжийн үндэс (Glycyrrhiza glabra)…...……………65.4мг
Паприкийн үр жимс (Capsicum annuum)……...........……..21.8 мг
Цагаан гааны үндэс (Zingiber officinale) ……..............…….21.8 мг
Магони (Berberis aquifolium)………………….................…10.9мг
Хяруулын гишүүний үндэс (Rheum officinale).........……….10.9мг
Мөлхөө хиаг (Agropyron repens)………………................10.9мг
Улаан хошингорын цэцэг (Trifolium pratense)…..….……10.9мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид, 12-оос дээш насны хүүхэд
өдөрт 2-4 капсулаар хоол идэх үед хэрэглэнэ.
Анхааруулга: Завсарлагагүй удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд "залхуу гэдэс” синдром үүсч болзошгүй.
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд гүйлгэх, гэдсээр өвдөх, хувийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь
зүйтэй.
Код: 990 – 100 капсул