Стомач Комфорт нь байгалийн гаралтай, хоол боловсруулалтыг сайжруулдаг бүтээгдэхүүн юм. Барууны орнуудад хүн амынх нь 10%, өндөр настангуудын 25% нь үрэвслийн эсрэг болон өвчин намжаах зорилгоор үрэвслийн эсрэг стероид бус эмийг идэвхитэй хэрэглэдэг. Тэгтэл үрэвслийн эсрэг стеройд бус эмүүд нь сөрөг нөлөө маш ихтэй, цусны эргэлтийн тогтолцоонд хортойгоор нөлөөлнө. Гэхдээ хамгийн аюултай сөрөг нөлөө нь ходоод гэдэсний замын салст бүрхэвчийг хөнөөдөг явдал юм. Энэ эмгэгийг бүр тусгайд нь Үрэвслийн эсрэг стеройд бус эмээс болж үүссэн ходоодны эмгэг” гэж нэрлэдэг болжээ. Тиймээс үрэвслийн эсрэг стеройд бус эмээс үүссэн ходоодны эмгэгийг үр нөлөөтэй эмчлэх янз бүрийн арга замуудыг эмч мэргэжилтэнүүд эрэлхийлж иржээ. Москва хотын Сеченевын нэрэмжит Анагаах Ухааны Академийн клиник фармакологийн тэнхимийн В.Вовк, А.Наумовоор ахлуулсан эрдэмтэд энэ эмгэгийг анагаахад NSP корпорацийн Стомач Комфорт бүтээгдэхүүнийг энэ удаад сонгож хэрэглүүлжээ. Орчин үеийн судлаачид имбирь буюу цагаан гаа ходоод гэдэсний замын эрхтэнүүдэд таатай нөлөөлөх, хоол боловсруулалтыг сайжруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон антиоксидант үйлчилгээ үзүүлдгийг тогтоосон. Энэхүү бүтээгдэхүүний найрлаганд агуулагдах амуу соёолжийн үндэс, хайлаасны холтос нь үрэвслийн эсрэг нөлөөлж, салс ялгаруулалтыг сайжруулдаг. Папайя нь ходоод гэдэсний салст бүрхүүлийг аргаах, фермент ялгарах процессыг идэвхижүүлэх нөлөөтэй. Хүрэн замагт байх альгеины хүчил нь бие махбодиос хүнд металлын (хар тугалга, мөнгөн ус зэрэг) давс, нуклеидыг гадагшлуулна. Гуарын давирхай нь гадар болон дотор хорыг биеэс гадагшлуулна. Стомач Комфорт бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний замын эрхтэнүүдэд үүссэн таагүй байдлыг (ходоод халуу оргих, цээж хорсох, хэхрүүлэх, дотор муухайрах, аманд гашуун амтагдах зэрэг) арилгадаг. Мөн эрүүл хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Айл гэрийн эмийн санд зайлшгүй
байх учиртай бүтээгдэхүүн юм.
Найрлага - 1 шахмалд:
Кальци (карбонат)……………..…………................………275 мг
Хүрэн замаг дахь альгеиний хүчил (Phaeophyceae)........80 мг
Папаягийн үр жимс (Carica papaya) ……….............……...40 мг
Гуарын давирхай(Cyamopsis tetragonolobus)………...…..23 мг
Хайлаасны холтос (Ulmus fulva) ….................…………....15 мг
Цагаан гааны үндэс (Zingiber officinale) …..……...…….......5 мг
Амуу соёолжийн үндсийн баяжмал
(1:5) (Glycyrrhiza glabra).......................................................3 мг
Хэрэглэх заавар: 1-2 шахмалыг зажилж хэрэглэнэ. Нэмж хэрэглэх шаардлагатай бол хэдэн минутын дараа дахин
хэрэглэнэ. Хуурай сэрүүн газар хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1820 – 60 шахмал