МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Zinc Lozenge Цинк Лозинг (хэлэн доор тавьж хэрэглэнэ)


Одоогоос 5000 жилийн тэртээ Египетчүүд арьсны өвчин болон шарханд цайртай тосон түрхлэгийг хэрэглэж байжээ. Цайр 300 гаруй ферментийн найрлага ба уургийн, тэр дундаа Z коллагений нийлэгжилтэнд оролцдог бөгөөд шархны эдгэрэлтийг түргэсгэдэг. Холбогч эд буюу үений гадаргуугийн нийлэгжилтэнд
зайлшгүй шаардлагатай байдаг. Цайр агуулсан фермент нь РНХ ба ДНХ-ийн нийлэгжилтэндоролцдог учир цайр дутагдвал эсийн хуваагдал, өсөлт удааширдаг. Мөн инсулин ба антиоксидант фермент болох супероксидисмутазын найрлаганд цайр оролцоно. Үнэрлэх, амтлах мэдрэхүй, ясны нөхөн төлжилтийг мөн
сайжруулдаг. Цайр дархлалын системд чухал үүрэгтэй тунгалагийн эдийн хэвийн үйл ажиллагааг хангадаг бөгөөд цайр дутагдсан үед бие махбодийн дархлалын систем сулардаг тул удаан хугацаагаар ханиад томуу, халдварт өвчнөөр өвчилдөг. Мөн цайр нь химийн хорноос элэгийг маш сайн хамгаалдаг
байна. Мөн цайр нь цусан дахь витамин Е–гийн хэмжээ хэвийн байх, витамин Е гэдэсний ханаар шимэгдэхэд цайр дэмжлэг үзүүлдэг.Бусад эрдэсүүдтэй цайр хэрхэн харилцан үйлчлэлцдэгийг харгалзан үзэж хэрэглэх учиртай. Эрхтэн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад цайр ба зэсийн харьцаа 10:1 байх
шаардлагатай юм. Цайр ба төмөр агуулсан бүтээгдэхүүнүүдийг нэг дор хэрэглэхэд бие биенийхээ үйлчлэлийг бууруулдаг тул тус тусад нь хэрэглэх нь зүйтэй. Пивоны хөрөнгө, улаан замаг, өндөгний шар, загас, шош, боб, элэг, мах, мөөг, далайн бүтээгдэхүүн (хясаа, сам хорхой) зэрэгт цайр ихээр агуулагддаг. Мөн царгас (люцерна), даливс, чинжүү, шалав өвс, үнээний өвс, халгай, яншуй, зэрлэг ямс, нохойн хошуу зэрэг ургамалд цайр агуулагдана. Суулгалт, бөөрний өвчин, элэгний хатуурал, чихрийн шижин өвчний үед бие махбодид цайрын хэмжээ багасдаг. Мөн эслэг хэтрүүлж хэрэглэдэг, их хөлөрдөг, хатуулаг ихтэй ус уудаг бол
цайрын түвшин буурдаг. Цайр дутагдахад нүдний хараа муудах, цус багадах, жин буурах, харшилаас үүдэн арьс үрэвсэх, үс халцрах зэрэг өөрчлөлтүүд илэрнэ. Барууны улс орнуудад ханиад томуу өвчний эхний шинж тэмдэг мэдэгдэхэд л цайрын шахмалыг хэрэглэж заншсан байдаг. Цайр, мөнгөний бэлдмэлийг хэлэн доороо тавьж хүлхэх хэрэгтэй юм. Шууд зажилж, залгивал ходоодны үйл ажиллагаанд үйлчлэл нь буурдаг. NSP корпораций н бүтээгдэхүүн болох Цинк Лозинг нь цайрын хэмжээг хангаж өгнө. Цайр агуулсан шахмалыг ханиаднаас шалтгаалан хоолой ирвэгнэх, хуурайших үед хэрэглэхэд үр дүн нэн сайтай. Мөн найрлага дахь амуу соёолж нь ханиалга намдаах, эхинацея нь үрэвсэл эсэргүүцэх үйлчлэлтэй. Цайртай нэг шахмалд 5мг
цайр (ацетат), аскорбиний хүчил, амуу соёолжийн үндэсний баяжмал, эхинацийн үндэс, эвкалиптийн тос, ментолын тос, байгалийн ментол, фруктоз, мальтодестрин, целлюлоз, стеариний хүчил, хайлаасны холтос, гуарын давирхай, арабиногалактан, магний стеарат, жүрж ба тоорын үнэр оруулагч зэрэг арвин баялаг найрлагатай.Эр бэлгийн эс үүсэлт, бэлгийн бойжилтонд цайр багагүй үүрэг гүйцэтгэдэг
ба цайрын дутагдал нь түрүү булчирхайн үрэвсэл, хавдарт хүргэнэ. Насанд хүрсэн эрэгтэйд цайр дутагдвал бэлгийн үйл
ажиллагааны үед бэлэг эрхтэн хатууран чангарч чадахгүй, амархан суларч унжиж, бэлгийн сулралд ордог. "Цинк Лозинг” бүтээгдэхүүнүүдийн эмнэлзүйн чанар, аюулгүй байдал, хэрэглээний тохиромж зэргийг судлах зорилгоор туршилтыг
явуулжээ. Түрүү булчирхайн архаг үрэвслээс үүдсэн бэлгийн сулралтай 30 эрэгтэйг судалгаанд хамруулжээ. Судалгаанд
оролцогчдын тал хувийг суурь эмчилгээн дээр нэмж "Протеаза Плюс” бүтээгдэхүүнийг өдөрт 2 удаа 1ш-ээр,
"Цинк Лозинг” бүтээгдэхүүнийг өдөрт 1 удаа 1 ширхэгээр хэлэн доороо тавьж хайлуулан ууж байв. Туршилтын хугацаа
8 долоо хоног байлаа. Судалгааны явцад өвчтөнүүдийн бэлэг эрхтэний хөвчрөлт нь хэвийн болж, сперм ялгардаггүй
гажиг арилж, бэлэг эрхтэн орчим өвдөлт эрс багасч, эр эмийн явдалд дур хүсэл нь ихэсч, сэтгэл ханамжтай байдаг боллоо гэж мэдүүлсээр байв. Хэт авианы шинжилгээнээс үзэхэд түрүү булчирхайн үйл ажиллагаа жигд болж, үрэвсэл нь буурч, эд эс нь хэвийн байдалд орж эхэлсэн байна. Эмч мэргэжилтэнүүд АНУ-ын NSP корпорацийн бүтээгдэхүүнийг энгийн эмчилгээтэй хослуулан хэрэглэх нь маш үр дүнтэй
байна гэж дүгнээд, "Судалгааны үеэр корпорацийн заасан хэмжээнээс бага тунгаар бүтээгдэхүүнийг хэрэглүүлсэн, 2-3 дахин их тунгаар хэрэглүүлсэн бол бүр их үр дүнтэй байх байсан” гэж онцлон тэм дэглэжээ.
                     Найрлага – 1 шахмалд:
Цайр (ацетат) ....................................................................... 5 мг
Бусад орц: витамин С (аскорбиний хүчил, натрийн аскорбат), глицин, амуу соёолжийн үндэсний баяжмал, эхинацын үндэс,
эвкалиптийн тос, ментолын тос, байгалийн ментол, фруктоз, ксилит, мальтодекстрин, целлюлоза, стеарины хүчил, хайлаасний холтос, гуарын давирхай, арабиногалактан, магний стеарат, жүрж ба тоорын үнэр орлуулагч.
Хэрэглэх заалт: 1-2 шахмалыг хэлэн доор тавьж хэрэглэнэ. Өдөрт 6 шахмалаас ихгүйг хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1596 – 96 шахмал

Ангилал: Z, БИХНБ