NSP-ийн бүтээгдэхүүн Ачив Йохимбе нь эр хүний бэлгийн болон нөхөн үржихүйн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Мөн бэлгийн дур хүсэл, биеийн эрч хүч, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлнэ. Уг бүтээгдэхүүний найрлаганд агуулагдсан йохимбе модны холтсын ханд нь алкалоид йохимбин хэмээх онцгой бодисыг агуулдаг учир бага аарцагны цусны хангамжийг ихэсгэж, бэлгийн чадавхийг сайжруулна. Мөн нугасны мэдрэлийн зангилаануудад сэрэл дамжилтыг нэмэгдүүлсэнээр бэлэг эрхтэний хөвчрөлт сайжирна.
Уг бүтээгдэхүүний найрлаган дахь одой дал модны (со пальметто, пальма) үр нь бэлгийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үрийн шингэн ялгаралт, бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэх, шээс бэлгийн замын халдварын үед болон түрүү булчирхайн томролоос сэргийлэх, аливаа өвчний дараа бие махбодь тэнхрэх зэрэгт сайн нөлөөтэй.
Элеутерококк буюу Сибирийн хүн орхоодой энэ бүтээгдэхүүний найрлаганд ордог бөгөөд эршүүд төрхийг хадгалах, нас уртасгах, дааврын тэнцвэрийг хангах, мэдрэл, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, биеийн дархлалыг сайжруулах үйлчлэлтэй. Мөн бэлгийн сулралын үед хэрэглэдэг. Дээрх үйлчилгээгээр нь Сибирийн хүн орхоодойг олон зуун жилийн турш ашиглаж байсан уламжлалтай.
Дамиана-г сэтгэл санаа тавгүйтэх, ядрах, тамирдах, сэтгэл санаа ба бэлгийн үйл ажиллагааны хямралын үед хэрэглэхэд үр дүнтэй. Тогтмол хэрэглэхэд бэлгийн сулралаас сэргийлнэ. Мөн бэлгийн дур хүслийг нэмэгдүүлнэ.
Сассапариль нь бие махбодийн гормоны тэнцвэрийг хангаж, бодисын солилцоог эрчимжүүлсэнээр бэлгийн сулралын үед сайн нөлөө үзүүлнэ.
Кайены чинжүү, сармис нь бага аарцагны цусны эргэлтийг нэмэгдүүлсэнээр эр хүний бэлгийн үйл ажиллагааг сайжруулдагаараа эртнээс алдаршиж ирсэн ургамалууд юм.
Стеллари (звездчатка) бие махбодид хуримтлагдсан өөх тос, хорыг гадагшлуулах ба шээс хөөж хаван бууруулна. Мөн шивэл (хвощ) нь шээс хөөх ба дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ.
Ачив-Йохимбе бүтээгдэхүүнд агуулагдах ургамалуудад салст бүрхэвчийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай А витамин, түрүү булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгоход тусалдаг цайр хангалттай бий. Үүнээс гадна уг бүтээгдэхүүнд бодисын солилцоог тэтгэх хром, төмөр, магни, марганц, селен, цайр зэрэг эрдэсүүд, судасны тонусыг сайжруулдаг ниацин найрлаганд нь багтдаг.
NSP-ийн Ачив Йохимбе нь бэлгийн үйл ажиллагааг зохистой болгоход нэн өндөр үр дүнтэй юм. Найрлага - 1 капсулд
Кайены чинжүү (Capsicum annuum).......................................15.7 мг
Чийгч өвс (Stellaria media)..................................................... 9.7 мг
Дамиана (Turnera diffusa) .....................................................38.8 мг
Сармис (Allium sativum) .………………..………...............................15.7 мг
Сибирийн орхоодой (Eleutherococcus senticosus) ...................98.0 мг
Готу кола (Hydrocotyle asiatica)..............................................43.6 мг
Шивэл (Equisetum arvense) …..................................................1.6 мг
Сассапариль (Smilax spp.) ....................................................24.2 мг
Одой дал мод (Serenoa repens) ............................................53.4 мг
Йохимбийн холтсын ханд (Pausinystalia yohimbe).....................100 мг
Ниацин..................................................................................11.0 мг
Йохимбин................................................................................1.2 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт 1 удаа 1 капсулаар хоол идэх үедээ, нэг аяга усаар даруулан ууж хэрэглэнэ. 30 -аас ихгүй хэмийн дулаанд хадгална.
Хориглох заалт: Мэдрэлийн цочромтгой байдал, нойргүйдэл, артерийн даралт ихдэлт, зүрх судасны үйл ажиллагааны алдагдалын үед эмчээс зөвөлгөө авна. Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал, бодисуудад харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1116 - 50 капсул