МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Defense Maintenance /Дифэнс Мэйнтенэнс/

Халдвар эсэргүүцэх, бие махбодийн дотоод орчинг тогтворжуулах, хөгшрөлт ба хорт хавдараас сэргийлэх зэрэг дархлалын системийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Удаан хугацаагаар өвчлөх, стресс, гадаад орчны таагүй нөлөө, зохисгүй хооллолт зэрэг нь бидний дархлалын системийг туйлдуулж, хамгаалах чадварыг нь сулруулдаг. Иймд орчин үед зохистой хооллож, дархлалын системийн үйл ажиллагаагаа дэмжих зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ. Амьд бие махбодийн бүх эс нь уураг-липидийн мембранаар хучигдсан байдаг. 
Энэ нь эсийн бүх үйл ажиллагааг хянаж байдаг. Липидийн солилцоо алдагдах нь зүрх-судасны өвчний нэг гол механизм нь болж өгдөг. Липидүүд исэлдсэнээр уг солилцоо алдагддаг учир, үл исэлдүүлэгч (антиоксидант) хүчин зүйл зүрхсудасны өвчлөлийг анагаахад чухал үүрэгтэй. 
NSP корпорацийн Дифэнс Мэйнтенанс нь антиоксидант үйлчлэл бүхий А, С, Е витамин, цайр, селен гэх мэт эрдэсүүд, дархлал сайжруулах, хөгшрөлтөөс сэргийлэх нөлөө бүхий ургамалуудыг агуулсан бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнд агуулагдсан микроэлемэнт селенийг эмч нар их онцолж үздэг. Селен бол үл исэлдүүлэх, липидийн солилцоог хэвийн болгох үйлчлэлтэй чухал бодис. Дифэнс Мэйнтенанс бүтээгдэхүүнийг зүрхний титмийн өвчтэй, янз бүрийн өөр эмгэг хавсарсан (чихрийн шижин, судас хатуурал, инфаркт болсон, цээжний бах г.м.) өвчнүүдэд Омега-3, Хауторн Плюс, Корал Кальци зэрэг бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэхэд 4-5 хоногт үр дүн мэдэгдэж эхэлдэг. Ангиноз буюу зүрх-цээжний өвдөлт (цээжний бах маягийн) цөөрч, үргэлжлэх хугацаа нь богиноссон байдаг. Тиймээс гаж нөлөө ихтэй нитроглицерин зэрэг эмийг хэрэглэх бараг шаардлагагүй болдог. Өвчтөнүүдийн зүрхний дутагдал багассан, зүрхний булчингийн энерги зарцуулалт буурсан, зүрхний цохилт хэвийн болсон зэрэг таатай өөрчлөлтүүд гарч, мөн артерийн даралт буурахаас гадна үл исэлдүүлэх үйлчлэл сайнаар нөлөөлдөг. Иймд үл исэлдүүлэх болон бусад үр ашигтай үйлчлэлүүдийг агуулсан "Дифэнс Мэйнтэнанс” бүтээгдэхүүн нь зүрх судасны системийн өвчтэй хүмүүсийн хэрэглэх дуртай бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Ялангуяа зүрх судасны өвчлөлийн 50 хувийг эзэлж байгаа зүрхний титмийн өвчлөлүүдийн үед нэн өндөр үр нөлөөтэй нь олон тооны клиник судалгаагаар батлагдаад байгаа юм. Витамин А халдварт өвчин үүсгэгчийн хөнөөлд хамгийн түрүүнд өртдөг дархлал, хоол боловсруулах, арьс, нүд ба бусад эрхтэнүүдийн хамгаалах чадварыг сайжруулдаг. Витамин С халдвар үүсгэгч нян, вирусийг устгадаг эсрэг биет (антител), лизоцим, интеферон зэргийн ялгарлыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна витамин С нь биофлавоноидтой хавсарч судасны ханын бүрэн бүтэн байдал, холбогч эдийн болон эс орчмын бүтцийг сайжруулсанаар бичил биетний шилжин нүүхийг хязгаарлана. Дифэнс Мэйнтенанс нь дархлалын системд сайнаар нөлөөлдөг цайр, селен зэргийг агуулна. Вирус эсэргүүцдэг Т-лимфоцитыг ялгаруулагч сэрээ булчирхайн үйл ажиллагааг цайр дэмждэг. Селен нь антиоксидант үйлчлэлтэй ферментүүдийн (глутатионпероксидууд) нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай байдаг. Исэлдэх процесс нь нэг талаар бидний бие махбодид маш чухал байдаг ч нөгөө талаас ихэнхи аюулт өвчнүүд болох хорт хавдар, судас хатуурах, зүрхний шигдээс, шижин, ходоодны шарх, элэг, бөөр гэмтэх зэрэг нь эс, эдэд чөлөөт радикал, давхар ислүүд хуримтлагдаж, хэт исэлдүүлсэнээс үүсдэг. Дээрх эмгэгүүд нь эрт хөгшрөлтийн шалтгаан болдог. Антиоксидант буюу хэт исэлдэхээс сэргийлэгч А, С витаминаас гадна залуужуулах витамин гэгддэг Е витаминыг энэхүү бүтээгдэхүүн нь агуулсан байдаг. Хүчтэй антиоксидант болох Е витамин хөгшрөлтөөс сэргийлэх, зүрх хамгаалах ба цус өтгөрөхийг эсэргүүцэх үйлчлэл үзүүлнэ. Мөн арвай болон буудайн хөврөлийн хатаасан шүүс, спаржа, цагаан байцаа, брокколи байцаа зэрэг ургамалуудыг агуулсан бүтээгдэхүүн билээ. Эдгээр ургамалууд нь антиоксидант супероксид-дисмутаз зэрэг ферментүүд, антиоксидант витамин С, бетта каротин зэргээр баялаг байдаг. Нимбэгэн өвс, элеутерококк, гүгэл (мирра) зэрэг нь бие махбодийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулах, ажлын чадвар, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхэд нэн сайн. Хунчир ба рейши мөөг нь дархлалын системийн Т-лимфоцитын үйл ажиллагааг удаан хугацаанд идэвхижүүлдэг байна. 
Найрлага - 1 капсулд
Витамин А..................................................5000МЕ
Витамин С....................................................120мг
Витамин Е .....................................................60мг
Цайр..............................................................5 мг
Селен..........................................................25 мг
Патентлагдсан холимог:..............................240 мг
Арвайн хөврөл (Holdeum vulgare), Спаржа (Asparagus officinalis), Хунчир (Asragalus membranaceus), Цагаан байцаа (Brassica oleracea), Брокколи байцаа (Brassica oleracea), Рейши мөөг (Ganoderma lucidum), Гваюла (Parthenium intergrifollium), По Д Арко (Tabebuia heptaphylla), Нимбэгэн өвс (Schizаndra chinensis), Элеутероккок (Eleutherococcus senticosus) Буудайн хөврөл (Triticum aestivum), Гүглийн давирхай (Commiphora molmol) 
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт нэг удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. 
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нойргүйдэл, судасны хатуурал, зүрхний алдагдал, артерийн даралт ихсэх зэрэгт хэрэглэхгүй байх. 
Код: 1654 -120 капсул

Ангилал: D, БИХНБ