18 эмийн ургамалыг агуулдаг энэхүү гайхамшигтай бэлдмэл нь зүрх судас, элэг, дотоод шүүрэл, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулан хэвийн болгодог. Мөн бие махбодийн дархлалын үйл ажиллагаанд нөлөөлж хамгаалах чадварыг нь нэмэгдүүлнэ.
Анжеликийн үндэс маш өргөн хүрээний үйлчилгээтэй. Цусны судасны агшилтыг тавиулна, судас өргөсгөнө, цусны бүлэн үүсэхийг багасгана. Энэ нь цус төлжилтийг идэвхижүүлэх, захын судасны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг нөлөөлөх, өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээтэй билээ. Мөн хоол боловсруулах ферментийн ялгаралтыг идэвхижүүлж, шээсний гарцыг нэмэгдүүлнэ.
Рейши "мөнх наслуулагч мөөг " нь полисахарид ба эргостериныг агуулдаг бөгөөд дархлалын тогтолцоог идэвхижүүлдэг. Рейши нь цусан дахь холестерины хэмжээг багасгах, цусны зуурамтгай чанарыг зохицуулах, тромбоцитын бөөгнөрөлийг багасгах (аспирин төст үйлчилгээтэй), даралтыг хэвийн болгох нөлөөтэй. Рейши нь бие махбодийн бүхий л үйл ажиллагааг тогтворжуулах үйлчилгээтэй.
Цээний үндэс нь мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тогтворжуулах, нойрыг сайжруулах, вегето мэдрэлийн хямралыг эмчлэхэд өргөн хэрэглэгддэг бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй билээ.
Хармагийн үр жимс нь зүрх судас, мэдрэлийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Хоол боловсруулах замаар тэжээллэг бодис шимэгдэх явцыг сайжруулж, элэг бөөрний үйл ажиллагааг хэвийн болгоно.
Бэришийн үндэс нь бичил судсыг бэхжүүлэх, элэгний үйл ажиллагааг сайжруулах, элгэн дэх гликогений хэмжээг ихэсгэх, уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх, цөс хөөх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Яргайн үр жимс нь витамин Е, С, шүүлэгч бодисууд, фитонцидээр баялаг. Судасны ханыг бэхжүүлж, чангаруулах үйлчлэлтэй.
Шаргын үндэс нь элэгний эмгэгийн үед хордлого багасгах, цөсний хүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн үйл явцыг бууруулах, цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн венийн судасны бөглөрөлтөт үрэвслийг эмчлэхэд дөхөм үзүүлдэг.
Шар дэрийн үндэс нь үрэвслийн болон нянгийн эсрэг, цус тогтоох, цэр ховхлох, тайвшруулах үйлчилгээтэй. Хоол боловсруулах эрхтэнүүдийн шүүрэл ялгаралтыг идэвхижүүлсэнээр хоол боловсролтыг сайжруулна. Эрт цагийн эмч нар ямар ч өвчнийг эмчлэхийн өмнө заавал хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгох шаардлагатай гэж үздэг байсан.
Хунчирын (астрагал) үндэс нь цусны даралтыг бууруулах, тайвшруулах, зүрхний үйл ажиллагааг бэхжүүлэх үйлчилгээтэй. Зүрхний титэм судсыг өргөсгөх, бөөрний цусан хангамжийг сайжруулах, шээс хөөх, түүнчлэн дархлал сэргээх үйлдэлтэй.
Хүн орхоодойн (женшень) үндэс нь бие махбодийг сэргээх, идэвхижүүлэх бөгөөд биеийн тааламжгүй нөлөөг эсэргүүцэх, дасан зохицох чадварыг сайжруулна. Хүн орхоодой нь биеийн ба оюуны хөдөлмөрийн чадварыг дээшлүүлж, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулж, артерийн даралтыг тогтворжуулна.
NSP-ийн BP-C бүтээгдэхүүний найрлаганд зүрх судас, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тогтворжуулагч, дархлааг идэвхижүүлж биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулах үйлчлэлтэй бусад ургамалууд мөн агуулагддаг. NSP корпорацийн патентлагдсан энэхүү бүтээгдэхүүн нь олон талын үйлчилгээтэй бөгөөд төрөл бүрийн эмгэгээс салахад тань тусалж, эрүүл мэнд болон ажиллах чадварыг нөхөн сэргээнэ.
Найрлага - 1 капсулд
Патентлагдсан холимог..................................................470мг
Анжелик (Angelica sinensis), Рейши (Ganoderma lucidum), Хармаг (Lycium chinense), Цээнийн үндэс (Paeonia officinalis,
lactiflora), Бэриш(Bupleurum chinese), Яргай (Cornus officinalis), Шаргын үндэс (Curcuma longa), Шар дэр (Salvia sclarea),Уулын чинжүү өвс (Achyranthes aspera), Алисма (Alisma plantagoaquatica), Атрактил (Atractylodes lancea), Хунчир (Astragalus membranaceus),Тарна (Polygonum multiflorum), Лигустр (Ligustrum licidum), Хөшигт үр (Cnidium japonicum), Рехманы үндэс (Rehmannia glutinosa), Зэгс (Cyperus rotundus), Хүн орхоодой (Panax ginseng)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3-4 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 30-аас ихгүй хэмд хадгална.
Хориглох заалт: 12-оос доош насны хүүхэд, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд сүү орохын өмнө болон гэдэсний хурц өвчний үед хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1881-100 капсул