Энэхүү бүтээгдэхүүн нь антиоксидантуудын дундаас хамгийн хүчтэй нь бөгөөд витамин Е-гээс 50 дахин, витамин С-гээс 20 дахин илүү хүчтэй үйлчлэл үзүүлдэг юм.
Уг бүтээгдэхүүн усан үзэмний хальсны болон ясны ханд, нарсны холтосны ханд, витамин С зэрэг антиоксидантуудыг агуулсан юм. Мөн найрлага дахь ургамалын иж бүрдэл (брокколи байцаа, шарга (куркум), улаан манжин, розмарин, лууван, хятад байцаа, цагаан байцаа, биофлавоноидууд) нь антиоксидант үйлчилгээг нь нэмэгдүүлдэг.
Хүний эрүүл мэндэд орчны хэт бохирдол, цацрагжилт нэн тааламжгүй нөлөө үзүүлж олон төрлийн химийн урвалаар хэт исэлдүүлэгч чөлөөт язгуурууд чөлөөлөгдөж байна. Иймд бие махбодид хүчтэй антиоксидант (хэт исэлдлээс сэргийлэх) хамгаалалт хэрэгтэй. Антиоксидантууд чөлөөт язгууруудыг өөртөө холбон чөлөөгүй болгож, бие махбодид үзүүлэх хортой нөлөөг нь саармагжуулдаг. Грэйпайн протектор эсийн хана, ДНХ ба РНХ зэрэг бичил бүтцийг гайхамшигтай сайн хамгаалдаг юм. Тэдгээр нь гадаад болон дотоод орчноос гаралтай хор, халдвар, бодисын солилцооны задралын сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн зэрэгт хамгийн түрүүнд өртөж, нэрвэгдэж байдаг. Иймд Грэйпайн протектор нь бие махбодийг залуужуулах, хөгшрөлтийн процессыг удаашруулах шилдэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Усан үзэмний үрэнд агуулагдах проантоцианидууд цусны судасны ханыг бэхжүүлэх, захын цусны эргэлтийг сайжруулах, нүдний торлогт очих цусан хангамжийг ихэсгэх чадвартай тул чихрийн шижин өвчтэй хүмүүст захын эрхтэнүүдийн цусан хангамжийг сайжруулах, нүдний харааг сайжруулах зорилгоор хэрэглэхэд нэн өндөр ач холбогдолтой.
Найрлага – 1 шахмалд
Грэйпайн (усан үзэмний яс, нарсны холтосноос
гаргаж авсан проантоцианид).............................................. 20 мг
Усан үзэмний хальсны ханд (Vitis vinifera)............................. 50мг
Патентлагдсан холимог ....................................................52,5 мг
Витамин С................................................................................ 20мг
Брокколи байцаа (Brassica oleracea), Лууван (Daucus carota),
Улаан манжин (Beta vulgaris), Розмарин (Rosmarinus officinalis),
Улаан лооль (Solanum lycopersicum), Шарга (Curcuma longa),
Хятад байцаа (Brassica rapa), Цагаан байцаа (Brassica oleracea),
Жүржийн биофлавоноидууд, Гесперидин Кальцийн
бифосфат, Целлюлоза (ургамалын ширхэг), Магнийн стеарат
(ургамалын), Цахиурын давхар исэл.
Хэрэглэх заавар: 1-2 шахмалаар өдөр бүр хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал ба нэгдлүүдэд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1750-90 шахмал