Чөлөөт радикалууд нь өндөр урвалжит бодис бөгөөд хэмжээ нь ихэсвэл эсэд сөргөөр нөлөөлнө. Бидний бие махбодь чөлөөт радикалын нөлөөнд байнга автаж байдаг.
Нэгдүгээрт: тэдгээр нь бие махбодийн бодисийн солилцооны дүнд тогтмол үүсч байдаг.
Хоёрдугаарт, гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр /хүрээлэн буй орчны бохирдол, тамхи, цацрагжилт, ахуйн химийн нөлөө зэрэг/ үүсдэг. Үл исэлдүүлэгч (антиоксидант) нь чөлөөт радикалын сөрөг нөлөөг саармагжуулдаг юм. Хүмүүс антиоксидант бодисыг хоол хүнсээр хангалттай авч чаддаггүй учир түүнийг агуулсан биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай.
Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох Антиоксидант нь үл исэлдүүлэх үүргийг гүйцэтгэж чадахуйц өндөр үр нөлөөтэй ургамал, бодисуудыг агуулдаг ба эд эсийн өөрийгөө хамгаалах чадварыг сайжруулна. Хэт исэлдэхийн эсрэг хамгаалалтыг хангалттай байлгаж чадвал ихэнхи халдварт болон бусад өвчнүүдээс сэргийлэх боломжтой юм. Уг бүтээгдэхүүний найрлаганд хэт исэлдэлт, үрэвслийн эсрэг өргөн хэрэглэгддэг шарга, нохойн хошуу, сүүн зараа уул зэрэг антиоксидант үйлчилгээтэй ургамалуудаас гадна, түгээмэл ашиглагддаггүй боловч маш өндөр идэвхитэй ликопен, токотриенол зэрэг бодисууд ордог.
Ликопен нь хамгийн хүчтэй каротиноид /бета-каротиноос илүү үйлчилгээтэй/ бөгөөд эсийн ханын фосфолипидийг исэлдэлтээс хамгаалдаг төдийгүй, судас хатуурлын эсрэг үйлчлэлтэй. Сүүлийн үед энэ бодисын хавдарын эсрэг шинж нь өндрөөр үнэлэгдэж байна. Ялангуяа түрүү булчирхай, хөх, умай, уушигны хорт хавдарын эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг ажээ.
Токотриенол нь Витамин Е-тэй найрлагын хувьд ойролцоо боловч хэт исэлдэлтийн эсрэг үйлчилгээ нь түүнийхээс хэд дахин давуу юм. Эсийн ханыг чөлөөт радикалаас найдвартай хамгаалдаг энэ бодисыг хавдарын эсрэг хэрэглэхийг зөвлөдөг. Мөн энэхүү бүтээгдэхүүний найрлаганд нэгэн үе мэргэжлийн хүмүүст мартагдсан ч сүүлийн үед нэр хүнд нь сэргэж байгаа нэгэн бодис байдаг. Энэ нь липохүчил гэгч усан болон тосон орчинд уусах, үйлчлэх чадвартай бүх төрлийн бодисын (уураг, тос, нүүрс-ус) солилцоог зохицуулах чадвартай антиоксидант юм. NSP-ийн хосгүй цогц бүтээгдэхүүн болох Антиоксидант нь гоо сайхны тааламж, урт удаан насыг танд бэлэглэнэ.
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт 1 капсулаар 1-2 удаа, хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхийн өмнө эмчээс зөвөлгөө авна.
Код: 1825-60 капсул
Найрлага 1 капсулд
Шаргын үндэс (Curcuma longa) .....…..............................155мг
Нохойн хошууны ханд (Rosa canina) …..................…........125мг
Сүүн зараа өвс (Silybum marianum) ................................90мг
Токотриенол (дал мод, цагаан будааны)..........................10 мг
Альфа-липо хүчил ..........................................................2,5 мг
Ликопен..............................…..........................................1,5 мг