Элэг нь бидний бие махбодид олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм. Жишээлбэл: элэг нь витамин, төмөр, гликоген болон бусад тэжээллэг бодисуудыг нөөцлөгч болдог. Мөн хоол хүнс боловсруулахад тусалдаг цөсийг ялгаруулна. Хамгийн гол нь элэг бие махбодийг хорт бодисоос хамгаалах, хоргүйжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг.
Элэгний үйл ажиллагааг алдагдуулах олон хүчин зүйл байдаг бөгөөд түүнээс дурьдвал: архидалт, гаднаас орж ирсэн юмуу бие махбодийн дотор бодисын солилцооны дутуу задралын дүнд үүссэн хорт бодисууд, бохир агаар, ус зэрэг юм. Мөн мах сүүгээр дамжин, мал аж ахуйд хэрэглэсэн антибиотик, гормон (мөн ургамалд шингэсэн химийн бодис, бордоо ч мөн адил) зэрэг химийн нэгдэлүүд, гоо сайхны ихэнх бүтээгдэхүүнүүдийн найрлага дахь химийн нэгдэлүүд нь бидний бие махбодид орж, элэг тэдгээрийг хоргүйжүүлдэг байна. Хэдийгээр архи, тамхи болон хорт бодис хэрэглэж байгаагүй, хортой нөхцөлд ажилладаггүй ч гэсэн бусад хүчин зүйлийн нөлөөгөөр зарим хүмүүст элэгний архаг үрэвсэл (хронический гепатит), элэг хатуурал (цирроз печени) зэрэг өвчнөөр өвчилдөг. Элэгний өвчин үүсгэхэд агаар, ус, хүнсээр дамжин бие организмд орж буй хорт бодисууд хангалттай. Элэгний өвчнөөр өвчлөхгүйн тулд биеийн тамир хийж, архи тамхи хэрэглэхгүй, эрдэс аминхүчил, витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж байх ёстой гэдгийг эдүгээ энэ бүхэн мэддэг ч энэ нь найдвартай хамгаалалт болж чадахгүй юм. Элэгний өвчлөлүүдийг анагаахад химийн эм хэрэгслүүд төдийлөн төгс төгөлдөр нөлөө үзүүлж байсангүй. Эмний найрлаганд ордог химийн хүчтэй бодисууд харин ч элэгний эмгэгийг хүндрүүлэх нь цөөнгүй. Учир нь тэдгээрийн дагавар сөрөг нөлөөнөөс хамгаалах өөр эрхтэн үгүй болохоор тэр.
Ер нь элэгний өвчин эмгэгтэй тэмцэхэд байгалийн эх үүсвэрүүд ихээхэн ирээдүйтэй болох нь олон тооны судалгаа шинжилгээний үр дүнд тодорхой болж байгаа. Биофлавоноидууд, антиоксидант (үл исэлдүүлэгч), аминдэмүүд, эрдэсүүд (минерал), эмийн өвс ургамалын хандмалууд гээд элэгний үйл ажиллагааг сэргээх, тэтгэх үйлчилгээтэй олон зүйлүүд байдаг. Харин антиоксидант үйлчлэлтэй, эрдэс аминхүчил, витамин, зохих ургамалын хандаар баялаг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшвэл элэгний эсийг нөхөн сэргээх, түүний үйл ажиллагааг тэтгэхэд нэн тустай. NSP-ийн Лив-Гард нь дээрх нөхцлийг хангасан сүүн зараа өвс, багваахай гэсэн 2 төрлийн ургамал, хүчтэй антиоксидант үйлчлэлтэй, элгийг хорт бодисоос хамгаалдаг бетта-каротин, витамин С, элгэнд өөх хуримтлагдахаас сэргийлэх холин, инозитол зэргийг агуулсан. NSP-гийн биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн Лив Гард бол биохими, хор судлалын сүүлийн үеийн ололт, амжилт дээр суурилсан, байгалийн цэвэр түүхий эдээр бүтээгдсэн, элэгийг нөхөн сэргээх, үйл ажиллагааг нь дэмжих маш хүчирхэг бүтээгдэхүүн юм. Лив-Гардын тухай товчхон яривал:
• Бодисын солилцооны дутуу задралын
бүтээгдэхүүнийг саармагжуулна
• Цөс үүсэлтийг эрчимжүүлж, цөсний зогсонгишлын
үед цөс ялгаралтыг сайжруулна
• Үрэвслийн эсрэг нөлөөтэй
• Элэгний гэмтсэн эд эсийн нөхөн сэргэлтийг дэмжинэ, элгэнд тэжээл өгнө. Москва хот дахь Жуковскийн нэрэмжит Улсын төв эмнэлгийн профессор А.Злобиний удирдлаган доор "Лив Гард” бүтээгдэхүүний эмнэлзүйн туршилтыг зохион байгуулжээ. Дотрын тасаг болон халдварын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд үндсэн эмчилгээн дээрээ "Лив Гард” бүтээгдэхүүнийг хэрэглэж туршилтанд оролцжээ. Өвчтөнүүд А вирусын гепатит, В вирусын гепатит, цөсний хүүдийн үрэвсэл, архидан согтууралтаас үүдэлтэй элэгний өөрчлөлт, элэг өөхлөлттэй, этанолоос үүссэн цирроз, элэгний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, ДОХ зэрэг өвчлөлтэй байв. Туршилт 4 долоо хоног үргэлжилсэний дараа Лив Гардыг хэрэглэсэн өвчтөнүүдийн шинжилгээнээс үзэхэд Лив Гардад агуулагдах силирамин гэдэг бодис элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд тусалж, үл исэлдүүлэх хамгаалалтыг нөхцөлдүүлж байгаа нь тодорсон байна. Мөн элэгний эс устгахаас сэргийлэн мембраны бүрхэвчийг нь бэхжүүлэх, шинээр элэгний эс үүсч төлжих явцыг силимарин дэмжсэнийг тогтоожээ. Лив Гардыг хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад Лив Гард цөс ялгаралтыг ихэсгэснээр хоол боловсруулалтыг сайжруулж, аминдэмийг нийлэгжүүлэх, тосыг боловсруулахад ч сайн нөлөө үзүүлсэн аж. Лив Гардыг хэрэглэсэн өвчтөнүүдийн дархлаа ч нэмэгдсэн, мөн арьсан дээр гарсан тууралт, арьсны цочрол намжсан гайхалтай эерэг өөрчлөлтүүд гарсан байна (элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орвол арьс загатнаж, тууралт гардаг).
Бетта- каротин……….....……………….................…….10.000МЕ
Витамин С …………………………....……………...........……..240мг
Төмөр………………………………………………....………….5мг
Сүүн зараа өвс (Silybum marianum) 80%-ийн
силимариний агуулгатай байхаар стандартчилагдсан-179мг
Багваахайн үндэс (Taroxacum officinale) …...............……..152мг
Холин(битартат)……………........................……….60мг
Инозитол ………………………………………...........………60мг
Хэрэглэх заалт: Хордлого, архаг үрэвсэл, хатуурал зэрэг элэгний эмгэг, цөсний хүүдийн үрэвсэл, цөсний хүүдийн болон ялгаруулах замын үйл ажиллагааны алдагдал зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид,12-оос дээш насны хүүхэд нэг шахмалаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ.
Эсрэг заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 4015-50 шахмал