Хүний амьдралд уураг нь ус, агаар мэт амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Уураг нь амин хүчлүүдээс тогтох бөгөөд хэрэв уургийг үгтэй зүйрлэвэл аминхүчил нь үсэг болох юм. Уураг нь маш олон янзын бүтэц, үүрэгтэй байдаг.
Бидний бие махбодид 22 аминхүчил зайлшгүй шаардлагатай юм. Үүний 14 нь бие махбодид нийлэгжин үүсдэг бол үлдсэн 8 аминхүчлийг хүнсээр дамжуулан гаднаас авдаг, өөр зүйлээр нөхөгдөхгүй аминхүчлүүд юм. Эдгээрийг орлуулагддаггүй аминхүчлүүд гэж нэрэлдэг. Бүх аминхүчлүүд азотын атом агуулдаг билээ.
Амин хүчлүүдийн бие махбодид гүйцэтгэх үүргийг үнэлж баршгүй бөгөөд үсний угаас авахуулаад бүх л эд эрхтэнд шаардлагатай байдаг. Аравхан жилийн өмнө эмч нар метионин, глицин, глутамины хүчил гээд хэдхэн аминхүчлийн талаар мэддэг байсан хэмээн итгэхэд бэрх. Одоо ч аминхүчлийг бүрэн дүүрэн үнэлж цэгнэж чаддаггүй эмч мэргэжилтэнүүд цөөнгүй байна. Өнөөдөр бүх аминхүчлүүдийн анагаах чадал хангалттай сайн судлагдаж, эмчилгээний практикт өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Дотоод шүүрлийн эрхтэнүүд, ходоод гэдэсний зам, элэг, ясны чөмөг зэргийн үйл ажиллагааг зохицуулах нь уургийн гол үүрэг юм. Аминхүчлүүд нь хэт исэлдэлийн эсрэг нөлөөлдөг бөгөөд мөн
эрдэс, витамин, гормон зэрэг хэрэгцээтэй идэвхит бодисуудыг эд эсүүдэд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг.
Үл нөхөгдөх аминхүчлүүд (биед нийлэгждэггүй)
Лизин бүх төрлийн уурагт агуулагдана. Цусны ийлдэс дахь триглицеридын хэмжээг бууруулах, герпес ба амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэх вирус болон бусад вирусын эсрэг үйлчилгээтэй. Витамин С болон биофлавоноидтай маш сайн хоршиж, бие биеийнхээ үйлчлэлийг нэмэгдүүлдэг.
Метионин хүнд металлын ба гадаад, дотоод гаралтай хорын хордлого, жирэмсний хордлогыг тайлах нөлөөтэй. Хэт исэлдлээс эд эсийг хамгаалж, найрлага дахь хүхэр нь хэт исэлдүүлдэг чөлөөт радикалуудыг саармагжуулдаг. Элэг болон артерийн судасны хананд өөх-тос хуримтлагдахаас сэргийлнэ. Таурин, цистеин зэрэг аминхүчлийн нийлэгжилтэнд оролцоно.
Треонин нь метионин ба аспартам зэрэг аминхүчилтэй хавсарч, элэг өөхлөхийг зогсоодог. Эластин, коллаген, нян эсэргүүцэх эсрэг биет (антитело) үүсэхэд треонин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодийн дархлааг сэргээхэд, эсрэг бие үүсэхэд идэвхитэй оролцоно.
Фенилаланин уургийн нийлэгжилт, ой тогтоолтыг сайжруулна. Нойр булчирхай, элэгний ялгаруулах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Мэдрэлийн сэрэл дамжуулдаг нейротрансмиттерийн нийлэгжилтийг эрчимжүүлдэг тирозин нь фенилаланины оролцоотойгоор үүсдэг бөгөөд үүний нөлөөгөөр F F 96 97 оюун ухааны ойлгох чадвар дээшилж, бамбай булчирхайн гормоны ялгаралт ихэсч, сэтгэлийн хямрал дарагддаг.
Триптофан витамин В3 (ниацин), серотонины нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай аминхүчил юм. Серотонин нь сэтгэл санааг тогтворжуулах, хоол идэх дуршил бууруулах нөлөөтэй. Мөн цусан дахь холестерины хэмжээ, артерийн даралтыг багасгаж, судас өргөсгөнө. Триптофан альбумин, глобулины нийлэгжилтэнд оролцоно, өсөлтийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлнэ.
Валин гэмтсэн эдийн нөхөн төлжилт, хүнд ачаалалын үеийн булчингийн бодисын солилцоо болон азотын хэвийн солилцоог хангах, биеийг сэргээх нөлөөтэй. L-лейцин, L-изолейцинтэй хавсарч, бие махбодийн энергийн солилцоог хангадаг.
Лейцин нь валин, изолейцинтэй хамт булчингийн эдийг хамгаалах, энергийн эх үүсвэр бий болгох, яс, арьсны бүтцийг нөхөн сэргээхэд тустай. Лейцин цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өсөлтийн гормоны ялгаралтыг эрчимжүүлнэ.
Изолейцин нь гемоглобиныг нийлэгжүүлэх, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, булчингийн эдийг нөхөн сэргээх,энерги үүсгэх процесст оролцдог. Нөхөгдөх аминхүчлүүд /биед нийлэгжидэг
Аланин: Нүүрс-усны солилцоог тэнцвэржүүлдэг. Пантотений хүчил ба коэнзим А зэрэг үл нөхөгдөх аминхүчлүүдэд агуулагддаг.
Аргинин: Дархлааг идэвхижүүлсэнээр хорт хавдарын эсийн өсөлтийг зогсоодог. Сэрээ булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлсэнээр Т-лимфоцит үүсэлтийг нэмэгдүүлнэ. Аргинин нь элэгний хатуурал (цирроз), элэг өөхлөлт зэрэг өвчний үед хэрэглэдэг. Бие махбодид азотын түвшинг зохист түвшинд байлгадаг, азот хэтрэлтийг багасгаж, азотыг тээвэрлэхэд туслана. Өсөлтийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлж, өөхний хуримтлалыг бууруулна. Аргинин хүний бэлгийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
Аспарагиний хүчил: Азотлог бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Дархлалыг сэргээх, төв мэдрэлийн системийн сэрэл, саатлын процессыг тэнцвэржүүлэх, биеийн хатуужлыг нэмэгдүүлэх, шүвтэр (мочевин) үүсэхэд дэм өгөх үйлчилгээтэй.
Гистидин: Ходоодонд давсны хүчил ба пепсин ялгарахыг нэмэгдүүлнэ. Гемоглобин үүсэлт ба цус төлжилтийг эрчимжүүлнэ. Бэлгийн үйл ажиллагааг сайжруулна.
Глицин: Мэдрэлийн системийг тайвшруулж, тархины эдийн солилцоог сайжруулна. Мөн архины хамаарлаас гаргах, булчингийн тэжээлийн дутагдлыг арилгах, цочромтгой байдлыг намдаах, нойр сайжруулахад нөлөөлнө.
Глутамин: Тархи, элэг ба бусад эд эрхтэний эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж болох илүүдэл азотыг (мөн аммиакыг) өөртөө буюу бусад уурагт нэгдүүлж хоргүй болгох хосгүй чадвартай. Мөн булчингийн эдийг бүрдүүлэгч бөгөөд өсөлтийн гормоныг нэмэгдүүлнэ, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээнэ.
Пролин: Холбогч эдийн бүтэцийг (тулгуур-хөдөлгөөний систем, зүрх болон элэг, цөс зэрэг цул эрхтэнүүдийн холбогч эд) сэргээж коллаген нийлэгжихэд оролцдог.
Тирозин: Норадреналин, дофамин зэрэг нейромедиаторын урьдал бодис юм. Тирозин иодын атомтай нэгдэн тиреоид гормоныг үүсгэдэг. Энэ аминхүчил нь сэтгэл санааны байдлыг зохицуулдаг, тэнцвэржүүлдэг. Тирозины хомсдолоос шалтгаалан, норадреналин дутагдаж, сэтгэлийн хямрал, гутрал үүсдэг. Тирозин хоол идэх дуршил бууруулж, өөхлөлтийг багасгаж мелатонин ялгаралтыг нэмэгдүүлсэнээр бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархины (гипофиз) үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Тирозин дутагдахад артерийн даралт буурах, бие хөрөх зэрэг эмгэг үүсдэг.
Цистеин: Арьсны бүтцэд сайнаар нөлөөлдөг хүхэрт аминхүчил юм. Бие махбодийн хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Цистеин нь үс, хумс, арьсны бүтцийн гол уураг болох альфакеротиний бүрэлдэхүүнд болон хоол боловсруулах замын зарим ферментийн бүрэлдэхүүнд оролцдог. Бие махбодийг туяа болон хорт бодисын хордлогоос хамгаална. Хамгийн хүчтэй антиоксидант үйлчлэл бүхий аминхүчил юм. Цистеин нь глютатионы урьдал бодис бөгөөд элэг болон тархины эсийг архи, тамхи, эм, хорт бодисын сөрөг нөлөөнөөс хамгаална. Энэ аминхүчил биед В6 витамины оролцоотойгоор L-карнитинаас үүсдэг юм.
Карнитин: Тамирчдын хамгийн сайн мэддэг бэлдмэлийн нэг юм. Түүний биохимийн шинж чанар ба эмчилгээний нөлөө эмч нарын анхаарлыг ихэд татаж байна. Карнитиныг 1905 онд Оросын эрдэмтэн Гулевич ба Кримсберг махны хандмалаас гарган авсан. Иймд энэ аминхүчлийн нэр латины
буюу мах гэсэн утгатай үгнээс үүджээ. Гэхдээ дөнгөж 1994 онд F F 98 99 үйлдвэрлэх технологи нь боловсруулагдсан байна.
Бидний биед карнитин ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Карнитин нь тосны хүчил эсийн ханаар нэвчихийг нэмэгдүүлсэнээр, эс өөхтосыг ихээр зарцуулан энерги боловсруулсанаар бие махбодид өөх тос хуримтлагдах үйл явц буурна. Мөн арьсан дор өөх үүсэх явцыг удаашруулна. Карнитинийг хэрэглэхэд өөхөн эд ихээр зарцуулагдан устах бөгөөд өөхнөөс хэт исэлдэл үүсэх нь ч багасаж өөхнөөс сөрөг нөлөөт чөлөөт радикал бус, хэрэгцээт энерги л ялгарах болно. Карнитин бие махбодийн холестерины хэмжээг багасгаж, судас хатуурлын бөөгөнцөр үүсэхийг зогсооно. Элэгний лецитинийг ихэсгэнэ, лецитин нь холестерин, судас хатуурлын бөөгөнцөрийг уусгаж арилгана. Карнитин урт наслахад, түүний зэрэгцээ тэнхлүүн байхад чухал нөлөөтэй. Нас ахихад бие махбодь дахь карнитины хэмжээ багасдаг, тэгэхээр түүнийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авах хэрэгтэй юм. Лизин, метионин, төмөр, С, В6 витаминаас карнитин биед нийлэгждэг. Аль нэг нь хомсдоход карнитиний дутагдал үүсдэг. Карнитин биеэс, ялангуяа тархины эдээс аммиакийг зайлуулахад дэм өгдөг.
Магни: Хүний зүрхэнд хамгийн чухал үүрэгтэй эрдэс бөгөөд цус өтгөрөх, кали тэнцвэржих, артерийн даралт ихдэлтийг анагаах тустай тул зүрхний өвчтэй, жирэмсний хордлоготой хүмүүс хэрэглэхэд сайнаар нөлөөлнө. Дээрх бүх үйлчлэлээрээ Пептовит буюу Free Amino Acids with L-Carnitine & Magnesium нь эрүүл ба өвчтэй хүмүүст тун хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх ба эмчилгээний үед хэрэглэхэд нэн үр дүнтэй. Хүнд гэмтэлийн ба мэс заслын дараа нөхөн сэргээх, спортод өндөр амжилт үзүүлэх, булчингийн хэмжээг нэмэгдүүлэхэд уг бүтээгдэхүүнийг ашиглаж болно. Мөн цагаан хоол иддэг хүмүүс болон жирэмсэн болон хөхүүл үедээ хэрэглэхэд нэн тохиромжтой.
Найрлага - 1 шахмалд
L-лизин*.............................................................45 мг
L-гистидин............................................................8 мг
L-аргинин...........................................................11 мг
Глицин.................................................................8 мг
L-треонин*.........................................................28 мг
L-серин............................................................20,5 мг
L-пролин..........................................................22,5 мг
L-аланин.............................................................22 мг
L-цистеин*.......................................................10,5 мг
L-валин*............................................................35 мг
L-метионин*.....................................................14,5 мг
L-лейцин*..........................................................50 мг
L-изолейцин*.....................................................28 мг
L-тирозин...........................................................15 мг
L-фенилаланин*.................................................28 мг
L-триптофан*.......................................................7 мг
L-глутамины хүчил.............................................70 мг
L-аспаргины хүчил.............................................44 мг
L-карнитин.........................................................50 мг
Магнийн аспартат................................................50мг
Магнийн исэл......................................................75мг
(*) – энэ тэмдгээр нөхөгдөхгүй аминхүчлийг тодотгов. Бусад нэгдэлүүд: магнийн стеарат, бичил талстын целлюлоз, цахиурын давхар исэл.
Хэрэглэх заавар: 2 шахмалаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, бүтээгдэхүүний найрлага хувийн онцлогоос шалтгаалж тохирохгүй бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 3664-60 шахмал