Судалгааны үр дүнгээс харахад, гарцини модны үрийн нөлөөгөөр биеийн жинг зохицуулах боломжтой бөгөөд түүний үндсэн ашигт бодис болох гидроксилимоны хүчил нь хоолны дуршил бууруулах, нүүрс-уснаас өөх-тос үүсэх процессыг сааруулах, бие махбодийн энергийн потенциалыг (өөхний зарцуулалтыг) нэмэгдүүлэх, цусан дахь холестерины хэмжээ ба элэгний өөхлөлтийг бууруулах үйлчилгээтэй.
NSP-ийн Гарциния Комбинейшн бүтээгдэхүүний найрлаганд гидроксилимоны хүчлээс гадна, хелат хэлбэрийн (шингэх, шимэгдэхэд дөхөмтэй хэлбэр) хром агуулсан гарцини модны үрийн хальс байдаг. Хром нь нүүрс-ус, өөх-тосны солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс чихрийн шижингээр өвчлөх эрсдэл өндөр байдаг. Хром нь цусан дахь сахар, холестерины хэмжээг тэнцвэржүүлдэг ба диабет, хэт өөхлөлт, яс сийрэгжилтээс сэргийлнэ, инсулинийг бүрэн дүүрэн ашиглахад дэм өгнө. Бүтээгдэхүүний найрлаганд L-карнитин орох бөгөөд тэр нь тосны хүчлийг эсийн митохондрид (энерги үүсгэдэг бүтэц) зөөвөрлөж аваачин бүрэн дүүрэн "шатаалгаж”, өөхлөхөөс хамгаалдаг байна. Мөн чийгч өвс гэдэг ургамал энэ бүтээгдэхүүнд агуулагддаг. Их хэмжээний витамин С, каротин, кали ба кальци агуулдаг энэ ургамал өөх тосыг биеэс гадагшлуулж, цусан дахь холестериний хэмжээг бууруулдаг. Мөн найрлагандаа гидроксилимоны хүчил агуулдаг учир хоол идэх дуршлыг дарангуйлдаг. Бие махбодь илүүдэл өөхтэй байна гэдэг нь цөсний чулуу томрох, судасны хатуурал ихсэх гол шалтгаан юм. Иймд энэ бүтээгдэхүүнийг ууснаар зөвхөн илүүдэл жингээс салаад зогсохгүй мөн элэг, зүрх, нойр булчирхай болон бусад эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгож, цусан дахь холестерины хэмжээг ба элэгний өөхлөлтийг бууруулж, судас хатуурлын аюулаас хамгаална. NSP-ийн Гарциния Комбинейшн нь өөхийг хуримтлагдсан газраас нь эсийн митохондрид зөөвөрлөн аваачиж, хайлуулж, өөхлөхөөс хамгаалдаг, ингэснээр их хэмжээний илчлэг зарцуулагдана, цусан дахь глюкоз нэмэгдэнэ, үр дүнд нь өлсөх мэдрэмж үл төрнө, ажлын чадвар дээшлэнэ, биеийн идэвхи нэмэгдэнэ. Энэ бүтээгдэхүүн нь өлсөх дэглэм барихгүйгээр биеийн жинг хэвийн болгоход нэн өндөр үр нөлөөтэй юм.
Найрлага - 1 капсулдХром хелат………….................………………..............…..30мкг
Гарцинийн үрийн хандмал (Garcinia cambogia)…............…...300мг
Чийгч өвс (Stellaria media)…………...........…………………….175мг
L-карнитин……............………………...…………...............….25мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1-2 капсулаар, өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө хэрэглэнэ. NSP–ийн Фэт Грэббэрз, Солстик Слим–тэй хамт хэрэглэвэл үр нөлөө нь ихэснэ. 25 хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 906-100 шахмал