МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Nature’s Noni Juice /Нони шүүс/


Халуун бүсэд ургадаг Morinda Citrifolia хэмээх бутлагургамалын үрийг нутгийн таитичууд Нони гэж нэрлэдэг ажээ.
Энэ ургамалыг 2000 гаруй жилийн турш олон янзын өвчнийг анагаахад хэрэглэсээр иржээ. Нонийн үр нь гашуувтар амттай, таагүй үнэртэй тул амтлаг шүүстэй хольсон хандмал эсвэл капсултай хэлбэрээр
хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд АНУ, Франц, Япон болон бусад орны эрдэмтэд энэ ховор ургамалыг шимтэн судалж байгаа юм. Олон янзын судалгааны үр дүн энэ ургамалд өвчин анагаах гайхамшигт шинж чанарууд байгааг баталж байна. Тухайлбал дархлалын тогтолцоог бэхжүүлж, биохимийн болон эсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гэмтсэн эсийг нөхөн сэргээх, эсийн түвшинд үйлчилдэг увидастай ургамал юм. Нонийн хандмалд 150 гаруй хүнсний био идэвхит бодисууд, витамин, эрдэсүүд байдгийн дотор: антрахинона-мориндон (мориндины гидролизат), ализарин, каротиноидууд, скополитин, биофлавоноидууд, терпенүүд, ургамалын стеролууд, серотонин, мультирецептор идэвхижүүлэгчүүд, урсулын болон каприлын хүчлүүд агуулагдана. Нони хосгүй бүтцийнхээ нөлөөгөөр эрүүл эсүүдийн хэвийн ажиллагаанд дэм өгч, тэдгээрийн хуваагдал болон нөхөн төлжилтийг эрчимжүүлж, гэмтсэн эсүүдийн өөрийгөө нөхөн
сэргээхэд нь тусалдаг. Нони хүний биед зайлшгүй хэрэгцээтэй эрдэс, аминхүчлүүд (метионин, аланин, лейцин, изолейцин, аргинин, лизин,фенилаланин, цистеин, глицин, треонин, триптофон, глутамин,
валин, тирозин, гистидин, пролин, серин), олон төрлийн витаминууд каротиноидууд, В бүлгийн болон С витамин
агуулна. Нони шүүс нь үрэвслийн эсрэг болон үрэвсэлт эмгэгий өвдөлтийг намжаах үйлчлэлтэй. Цусны даралтыг тогтворжуулах, мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн гутралыг арилгах, сарын тэмдэг ирэх үеийн, толгой, үе мөчний зэрэг өвдөлтүүдийг намдаана. Нонигийн найрлага дахь антрахинон, серотонин ходоод гэдэсний шүүрэл, цөс, бусад ферментүүдийн ялгаралтыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтэнүүдийн үйл ажиллагааг эрс сайжруулна. Нони шүүс нь хоолны шингэцийг сайжруулахын сацуу, ходоод гэдэсний эмгэгүүд болох ходоодны шарх, үрэвслийг илааршуулна. Мөн найрлага дахь байгалийн кризофанолын нэгдэл нь шимэгч дугариг хорхойг туулгана. Нони шүүс ханиад томуунаас сайн сэргийлж чаддаг нь батлагдсан билээ. Нони шүүс төв мэдрэлийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, сэтгэл хангалуун, сэргэлэн, амар амгалан болгодог нь тархинд эндорфинийг хуримтлуулдагтай холбоотой. Нони шүүс мөн дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг
тэнцвэржүүлнэ. АНУ-ын Чикаго хот дахь Иллинойгийн Их сургуулийн хими, эм зүйн тэнхим, Огайогийн Их сургуулийн эм зүйн тэнхим,
Миссипийн их сургуулийн биологийн судалгааны хүрээлэнгээс Профессор Паскогоор ахлуулсан хамтарсан бүрэлдэхүүн гарч
АНУ-ын NSP корпорацийн "Нони жүүс”-ийг судалсан байна. Хөндлөнгийн бичил биетнүүдийг бүрхэн авч боловсруулаад, аюулгүй бодис болгочихдог макрофаг гэдэг эсүүд байдаг. Тэд элдэв өвчнөөс бие организмыг сэргийлдэг. Макрофаг эсийн идэвхижлийг шинжилдэг судалгаагаар "Нони жүүсийн” нэн өндөр үр нөлөөг хэмжиж чадсан байна. Америкчуудын ихэнхи нь Нони шүүсийг өдөр тутмын хэрэглээ
болгосон байдаг. Нонигийн олон талт үйлчилгээг хэдэн зуун мянган хүн өөр дээрээ мэдэрч, тэд одоо "Пепси”-г биш "Нони”-г сонгодог болсон байна.
         Найрлага (хоолны 2 халбага буюу 30мл-д)
Нонигийн хатаасан үр (Полизенид ургасан)................... 0,9 гр
Бусад найрлага: агавын нектар, усан үзмийн шүүсний
баяжмал, нимбэгийн хүчил, усан үзэмний хальсны ханд,
алимны хүчил, аскорбины хүчил, дарсны хүчил
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 2 хоолны халбагаар хоолны
өмнө ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрэх хэрэгтэй.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг
бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь

зүйтэй.

 

 

Код: 4066 – 473 мл

Ангилал: N, БИХНБ