Замброза (Анагаах увидастай охь) Үрэвсэх процесс нь олонх өвчин эмгэгийн анхны шалтгаан болохыг орчин үеийн судалгаа шинжилгээнүүд нотлоод байна. Үрэвслээс урьдчилан сэргийлэх, үрэвсэлтэй тэмцэх үйл ажиллагааг амжилттай явуулбал эрүүл мэндээ найдвартай хамгаалж чадна. Үрэвсэл эхэлсэн л бол хэмжээнээс хэтэрч, аюулт өвчлөл болон хувирч, эд эрхтэн төдийгүй, бүхий организмын оршин тогтнохуйд заналхийлдэг. Үрэвслийн эсрэг үр дүнтэй тэмцдэг хэрэгсэл буй болбол, тэр нь өөр олон төрлийн өвчинтэй мөн үр нөлөөтэй тэмцэх болно. Тийм хэрэгслийг NSP корпораци буй болгосон юм. Тэр бол Замброза. Халуун, сэрүүн бүсийн ховор болон түгээмэл жимс жимсгэний өндөр түвшинд баяжуулсан холимог шүүсээс бүтдэг. Ямар ч нийллэг, будагч, нөөшлөгч, амтлагч, агуулаагүйгээрээ онцлогтой. Тропикийн халуун бүсэд ургадаг жимсний хаан мангустин болон бусад олон төрлийн ховор, өвөрмөц шүүслэг жимс, улаан бөөрөлзгөнө, нэрсний өтгөрүүлсэн ханд, төрөл бүрийн усан үзмийн шүүсээр нэн тансаг тааламжтай амттай, анагаах увидастай охь юм. Бие махбодийн бүхий л эрхтэнүүдийн эсийн мембран ба ДНХ-г чөлөөт радикалын гэмтээх нөлөөнөөс хамгаална. Харшлын эсрэг болон үрэвсэлт өвчнүүдийн эсрэг өндөр үр дүнтэй. Эсийн энергийн потенциалыг нэмэгдүүлж, бие махбодийн ажиллах эрч хүчийг дээшлүүлнэ. Мөн дархлааг сэргээнэ. Зүрхний титэм судасны хатуурал, Альцгеймерийн өвчин, харшил, хаван, улайлт, өндөр халуурал, нүдний хараа муудах, янз бүрийн шалтгаант архаг үрэвсэлт өвчнүүд, элэг, цөс, бөөрний өвчнүүдийн үед хэрэглэхэд маш их үр дүнтэй бөгөөд цусны бичил эргэлтийг эрчимжүүлсэнээр ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн цусанд бүлэн үүсэхээс сэргийлнэ. Арьсны коллагеныг бэхжүүлсэнээр арьсыг толигор, залуу, өнгөлөг болгоно. Цусны даралтыг тогтворжуулна. Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг нэмэгдүүлнэ. Холестерин үүсэлтийг зогсоосноор элэг болон дотор эрхтэнүүдийг өөхлөлтөөс сэргийлнэ. Гэдэсний эмгэг үүсгэгч савханцарууд болон мөөгөнцөрийг устгана. Замброзагийн бүрэлдэхүүнд: Мангустин сэрүүн бүсийнхэнд төдийлөн танил болоогүй маш амтлаг жимс нь халуун орнуудад бол заримдаа жимсний хаан ч гэж нэрлэгддэг. Шинэхэн мангустины үндсэн хэсэг сувдан цагаан өнгөтэй бөгөөд аманд орохдоо маш таатай амтыг мэдрүүлнэ. Мангустин хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлэхээс гадна үрэвсэл үүсгэдэг ферментийн нөлөөг зогсоодог. Тэрхүү ферментийг циклооксигенеза 2 (СОХ-2) гэдэг. Мангустин жимсний биологийн идэвхит бодисууд үрэвслээс гарах үр дагаврууд болох хаван, өвдөлт, улайлт, халуурах зэргийг намжааж, зогсоож чаддаг. Нэрсний баяжмал хүчтэй антиоксидант үйлчлэл үзүүлдэг идэвхитэй биофлавоноидууд болох антоцианозид бодисуудыг агуулдагаараа дэлхий даянд үнэлэгдсэн. Антоцианозид нь цусны бичил эргэлтийг сайжруулдаг тул нүдний хараанд эерэгээр нөлөөлж, ой тогтоомжийг сайжруулж сэргээдэг. Мөн зүрх судсанд цусан бүлэн үүсэхээс сэргийлнэ. Цусан бүлэн (тромб) нь цусны эргэлтэнд саад учруулах, бүр зогсоох хүртэл аюулыг учруулдаг. Антицианозид бодис коллаген уураг задарч үгүй болохоос сэргийлнэ. Коллаген уургийн байдал сайн байвал судас уян хатан, бат бэх, арьс эрүүл, гөлгөр байдаг гээд л олон ач тустай. Уламжлалт ардын эмнэлэгт нэрс залуужуулдаг гэдэг нь ор үндэсгүй үг биш юм. Бөөрөлзгөнө мөн биофлавоноид агуулдаг. Энэ ургамалд үрэвсэл эсэргүүцэх салицилийн хүчил гэдэг бодис байдаг. Ерөнхийдөө нэрстэй адил үйлчилгээтэй жимс юм. Улаан бөөрөлзгөнө янз бүрийн харшилаас ч сэргийлнэ. Чонын жимс (дереза) Дорно дахинд эртнээс элэг, бөөрний өвчлөлийг анагаахад ашиглагдаж иржээ. Бие махбодийн хувьд онцгой ач холбогдолтой үл исэлдүүлэх фермент болох супероксиддисмутаза (СОД) боловсроход чонын жимс чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн цусны даралт бууруулах болон чихрийн шижингийн эсрэг эм бэлдмэлийн үйлчлэлийг нэмэгдүүлж, холестерин нийлэгжин үүсэхийг багасгаж, элэг өөхлөхөөс сэргийлнэ. Гэдэсний өвчлөл үүсгэгч савханцаруудын өсөлт, үржил, кандидоз өвчний ахицыг зогсоож, дарах үйлчилгээг чонын жимс үзүүлдэг. Усан үзэм "Замброза” ундааны найрлаганд жирийн улаан, Америкийн лабруска үүлдийн усан үзмүүдийн шүүсийн хольц оролцдог. Усан үзмийн зөөлөн эдээс гадна үр, хальсных нь ханд үнэ цэнэтэй байдаг тул мөн найрлаганд нь оруулсан. Пикногенол гэдэг өндөр үр нөлөөтэй үл исэлдүүлэгч биофлаваноидыг усан үзмийн шүүсийн хольц агуулна. Ногоон цайны баяжмал Эсийн ДНХ, цөм, бүрхэвчийг болон ер нь эсийг бүхэлд нь хамгаалдаг катехин гэдэг бодисыг агуулна. Чацаргана үл исэлдүүлэх хүчит нөлөөтэй. А, Е, С витаминыг агуулна. Чөлөөт радикалын хорт нөлөөнөөс эсийг хамгаалдаг супероксиддисмутаза (СОД) фермент биед хуримтлагдахад тусална. Дархлааг сайжруулахад алим, түүний хальсны хандмал үр нөлөөтэй. "Хэн өдөр бүр алим иднэ, хэзээ ч тэр эмч дээр очихгүй” гэж Англичууд хэлэлцдэг. Замброза - Антиоксидант "Замброза” ундаа антиоксидант эмчилгээний чухал хэрэглүүр, бүрэлдэхүн хэсэг юм. Антиоксидант бодисууд бол чөлөөт радикалуудын хувьд урхи болдог. Чөлөөт радикал гэж юу вэ? Энэ нь агаарын бохирдол, экологийн доройтлоос болж ихээр үүсдэг, бусадтай чөлөөтэй нэгдэх чадвартай, хэсэг бусаг, хүчилтөрөгчийн тэнүүлч атомууд юм. Тэдгээр нь агаар, ус, хүнс гээд юунд ч оршин байж болно. Хүний организмын доголдолтой хэсгүүд, цэгүүдэд нь очсон чөлөөт радикалууд гэмтсэн эд эсийн молекултай нэгдэж, гажуудал үүсгэж, улмаар үрэвсэх процессийг эхлүүлдэг. Гар хуруугаа шалбалчихсан ч юмуу, ханиаж эхэлсэн хүн чөлөөт радикалын довтолгоонд хялбар өртөж, улмаар үрэвслийн өвчинд нэрвэгддэг. Хүний эд эсийн молекултай нэгдэж исэлдүүлэхгүйн тулд чөлөөт радикалын эсрэг үл исэлдүүлэгч буюу антиоксидантуудыг заавал хэрэглэж байх шаардлагатай. 2008 онд АНУ-ын Миссисипи мужийн Их Сургуулийн үндэсний хүрээлэн NSP корпорацийн Замброзад агуулагдах МАНГОСТИН КСАНТОНЫ агууламж нь бусад компаний бүтээгдэхүүнүүдээс хамгийн өндөр, мөн эд эсийн нөхөн сэргээлтийг идэвхижүүлэн чөлөөт радикалуудыг саармагжуулах чадвар нь бусдаасаа 2-3 дахин илүү байгааг нь ORAC (Oxygen Radical Absorbance Capaсity) орчуулвал Хүчилтөрөгчийн Радикалын Уусамжийн Түвшин гэдэг үнэлгээний системээр хэмжиж тогтоосон байна. Замброза бол зөвхөн тансаг амттай ундаа биш. Хөгшрөлтийн процессийг удаашруулах, цусанд байгаа хорт бодисыг саармагжуулах, үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй, хэн бүхэн өдөр тутам заавал хэрэглэж байх учиртай эрүүл энхийн рашаан билээ. NSP корпорацийн 800 гаруй бүтээгдэхүүнээс "Замброза” борлуулалтаараа дэлхий даяар хамгийн тэргүүн эгнээнд явдаг учир нь үүнд оршино.
Найрлага:
Мангустин жимсний шүүс (Garcinia mangostana), Лабруска усан үзмийн шүүс (Vitis labrusca), Жирийн улаан усан үзмийн шүүс (Vitis vinifera), Нэрсний шүүс (Vaccinium corymbosom), Бөөрөлзгөний шүүс (Rubus ideaus), Усан үзмийн хальсны хандмал (Vitis vinifera) Усан үзмийн ясны хандмал (Vitis vinifera), Чацарганы хандмал (Hippophae rhamnoides), Чонын жимсний хандмал (Lycium babarum), Ногоон цайны хандмал (Camellia sinensis), Алимны шүүс (Malus domestica)
Хэрэглэх арга: Ундааг дангаар нь ууж болно. Эсвэл усаар шингэлж, бусад ундаа, шүүстэй хольж ч ууж болно. Биеийн байдал сэргэлэн сайн байхын тулд өдөрт 30мл уухад хангалттай. "Замброза”-г NSP корпорацийн "Витамин С”, "Витамин Е” бүтээгдэхүүнтэй хавсруулж хэрэглэвэл нэн сайн.
Анхааруулга: 15-аас ихгүй хэмд, хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Хэрэглэхийн өмнө сэгсэр. Задалсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгална.
Код: 4104 – 458 мл