МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Witch Vera Gel /Арьсыг сэргээж зөөллөх гель/

• Зуун наст, гамамелис цочирсон арьсыг зөөллөж, хэвийн болгоно.
• Гамамелисийн ханд холбох,сэргээх үйлчилгээтэй, үжил эсэргүүцэж, бүдүүрсэн судсыг нарийсгана.
• Алоэ вера эрүүл бус, хуурайшсан, мэдрэмтгий, тослог, бижрүүтсэн (себорея) арьсыг арчлахад нэн тохиромжтой. Арьсыг бактери, хурц нарнаас хамгаалж, сэргээж, чийгшүүлж, шархгүйжүүлдэг.
• Ногоон цайны хандад агуулагдах цогц танин цусны эргэлтийг тогтворжуулж, проантоцианид бодисууд исэлдэлт, эсийн гэмтлээс сэргийлнэ. Холбож, хаван арилгана.
• Балжингарамын ханд арьсны цочролыг анагаах флавоноид, каратиноид бодисыг агуулж, үрэвсэл, үжил, таталтын эсрэг нөлөө үзүүлж, нөхөн төлжилтийг сайжруулна.
• Усан үзмийн ясны ханд шингэн (усан) орчинд нэн сайн үйлчлэх тул эсийн цөмд ч үл исэлдүүлэх нөлөөгөө үзүүлж чадна. Үл исэлдүүлэх үйлчлэл нь С витаминаас 20 дахин, Е витаминаас 50 дахин илүү хүчтэй байдаг ханд юм.
• Гинкго билобагийн ханд цусны эргэлтийг сайжруулж, үрэвсэл, хялгасан судасны эмзэгшлээс сэргийлдэг. Энэхүү бүтээгдэхүүн спирт агуулаагүй.
Хэрэглэх заавар:
Арьсаа амраахад хангалттай хэмжээгээр цэвэр гадарга дээр түрхэнэ. Цочролыг арилгаж, нөхөн төлжилтийг нэмэгдүүлэхийн тулд сахал, үс хуссаны дараа хэрэглэж болно. Ялангуяа наранд түлэгдсэн, үрэвссэн, мэдрэмтгий арьсанд сайнаар нөлөөлнө. Шавьжинд хазуулснаас болж арьс загатнавал мөн хэрэглэж болно.

Код: 61565

Ангилал: W, БИХНБ