МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Almond Apricot

Almond ApricotНайрлага: 
• Чангаанзын үрийн болон амтат бүйлсийн тос нь амраах, өвдөлт намжаах, үрэвслийг багасгах үйлчлэлтэй.
• Цайны модны тос үжил, мөөгөнцөр, бактерийн эсрэг чанартай. Хуурайших, бижрүүтэх, шавьж хазах, халгайд түлэгдэх зэргийн дараа арьсыг хэвийн болгоход үр дүнтэй нөлөөлнө.
• Ягаан модны (дальберги) тос стресс, бие сэтгэлийн дарамтыг арилгана. Арьсны тэнцвэрийг хадгалах, бактери, таагүй үнэрийн эсрэг үйлчлэл нь хосгүй.
• Хурц гааны тос бактери, үжил, өвдөлтийг идэвхтэй эсэргүүцнэ, арьсыг сэргээнэ.
• Усан үзмийн яс, грейпфрут, гинкго билоба, ногоон цай зэргийн ханд, А, С витамин нь хүчтэй үл исэлдүүлэгч бөгөөд арьсыг чөлөөт радикал, гадаад орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.
• Глицерин арьсны чийгийг тогтоож, усгүйжихээс сэргийлнэ.
• Аллантоин сайн зөөлрүүлж, чийгшүүлнэ, арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.
• Өтгөрүүлсэн алоэ вера чийгшүүлж, зөөллөж, арьсны нөхөн төлжилт, дархлааг сайжруулна, аливаа шарх эдгэхэд сайнаар нөлөөлдөг. Сэргээх үйлчилгээтэй, байгалийн гаралтай анхилам үнэр нь бүх биеийн алжаалыг арилгах шиг болдог.
Хэрэглэх заавар: Арьс чийгшүүлэхэд шаардагдах хэмжээгээр хөл, уланд түрхэнэ. Ванн, шүршүүрт орсны дараа хэрэглэвэл дээд зэргийн үр дүнтэй. Өсгийн хуурайшиж, хатуурсан арьсыг илүүтэй анхаараарай.

Ангилал: A, БИХНБ