МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Soothing Essentials /Ванны анхилуун үнэрт тос/

Найрлага:
Хүнд хэцүү ачаалалтай өдөр халуун устай эмчилгээний ваннд ороод ядаргаа, дарамт, таагүй сэтгэгдэл, санаа зовоосон зүйлүүдийг умартаж, алжаалаа тайлахыг бид юутай их хүсдэг билээ. Ванны гайхамшигтай, эмчлэгч тос таны хүслийг бодит байдалд хэрэгжүүлж чадна. Найрлагынхаа эфирийн тоснуудын хүчээр тайвшруулах, чийгшүүлэх, үрэвслээс хамгаалах үйлчлэлийг үзүүлдэг. • Лаванда цэцгийн тос арьсыг тайвшруулж, зөөлрүүлж, тос боловсруулах явцыг нь хэвийн болгож цусан хангамжийг сайжруулан, батгын үрэвслийг багасгадаг. Архаг ядаргааны хам шинжийн үед хэрэглэхэд нэн ашигтай бөгөөд бие махбодийн дархлааны тогтолцоог бэхжүүлнэ. Арьс үрэвсэх, псориаз, экзем зэрэг өвчлөлийн үед үрэвсэх явцыг сааруулж, герпес өвчнийг анагаахад тусална. • Жүржийн тос витамин С–ийн нэвчилтийг сайжруулж, булчин татахаас сэргийлж, төв мэдрэлийн системийг тайвшруулан, хоол боловсролтонд эерэгээр нөлөөлнө. Мэдрэлийн хямралыг намжаахад дэм үзүүлж, бие махбодиос хорт бодис гадагшлахад оролцож, арьсны өнгөн давхаргын цусан хангамжийг нэмэгдүүлнэ. Арьсны уян хатан байдлыг дээшлүүлж , чийгшилийг зохицуулж, хөлс ялгаралтыг нэмэгдүүлэх ба хорт бодис арьсаар дамжин гарахад тусалдаг. • Нимбэгийн тосыг францын эмч нар судасны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчний эсрэг үр дүнтэй ашиглаж байлаа. Мэнгэр, ханиад томууны эсрэг ч хүчтэй үйлчилдэг. Нимбэгийн тос бие махбодийн дархлааны үйл ажиллагааг дээшлүүлж, цусны улаан эс боловсрох нөхцлийг сайжруулдаг байна. Судасны эмзэгшилийг багасгаж, сэтгэлийн хямралыг арилгахад нөлөөлж, тайвшруулж, сэргээж, нөхөн төлжүүлдэг. • Эвкалиптийн тосыг ханиад томуу, амьсгалын замын өвчин, багтраа хурцдахын эсрэг хэрэглэнэ. Хүчилтөрөгчийн хангамжийг ихэсгэж бие махбодийн аливаа эсийг тэжээлжүүлэхэд энэ тос тустай. Уушигны эд эсийг нөхөн төлжүүлэх, халуун бууруулах, булчингийн өвдөлт, хаванг багасгах, толгой таллаж өвдөх зовиуруудыг намжаах зэрэгт үр дүнтэй үйлчилдэг. Сaprylic acid/ Capric Triglyceride үрэвсэл, мөөгөнцөртэй тэмцдэг. Сайн чийгшүүлэгч бодис скваленийг оливийн тосноос гаргаж авдаг бөгөөд, арьсны өөхлөгтэй ойролцоо бүтэцтэй тул зохицож таарах нь дөхөмтэй байдаг.
• Макадамын тосонд их хэмжээгээр байдаг В бүлгийн витаминууд харшлын урвалыг багасгаж, РР витамин нүүрс-усны солилцоог нэмэгдүүлж, арьсанд тэжээл өгнө. Усны булгын тостой шинж чанараараа төсөрхөг макадамын тос арьсанд хялбар шингэж, зөөллөж, чийгшүүлдэг. Найрлагад нь буй Е витамин арьс хөгшрөх, мембран бүрхэвч исэлдэхээс сэргийлнэ.
• Цайны модны тос сэтгэл цочролын дараа бие махбодийг тайвшруулж, эрч хүчийн нөөцийг нэмэгдүүлж, нян эсэргүүцнэ. Астма, гуурсан хоолой, төвөнх болон гүйлсэн булчирхайн үрэвсэлийн зовиурыг багасгана. Дархлааны хүчийг нэмэгдүүлж, ханиад томуу, бусад халдварт өвчин тусахаас сэргийлнэ. Өргөн хүрээтэй үйлчлэл үзүүлдэг цайны модны тосыг австраличууд гэж нэрлэдэг нь аргагүй юм. Түүнээс гадна нимбэг, эвкалиптийн жинхэнэ эфирийн тос арьсанд зөөлөн цэвэршүүлэлт хийдэг. Розмарин, базилик нь сэргээх үйлчилгээтэй. Энэхүү ванны тосны хосгүй бүтэц нь арьсыг хамгаалж, мөхсөн эсийг зайлуулж, бие сэтгэлийн дарамт, ядаргааг арилгадаг. Ванны дулаан, эфирийн тосны анхилуун үнэрт умбан, бие сэтгэлийн алжаалыг тайлж, зүйрлэшгүй таашаалыг эдлэгтүн.
Хэрэглэх заавар:
Савны тагаар нь тосноосоо нэг хийж аваад 1-2 халбага балтай хольж хутган, дараа нь онгоцтой бүлээн усандаа хийж уусгана.

Код: 61561

Ангилал: S, БИХНБ