Найрлага:
Тусгайлан сонгосон цэвэр эфирийн тоснуудыг тэнцвэржүүлэн найруулсан цогц бүрдэл нь хэмээх иллэгийн тос юм. Эфирийн тосны бүтцэд ордог бодисууд арьсны гүнд хялбар шингэж, цусанд нэвтрэн, биеийн бүх эсэд хүрч үйлчилдэг.
• Эфирийн тосыг иллэгийн хэлбэрээр арьсанд түрхэх аргыг австралийн биохимич-гоо засалч Маргарет Маури анх амьдралд хэрэглэж эхлэн, олонд түгээжээ. Тэрбээр иллэгт ашиглагддаг 100%-ийн эфирийн тосыг ургамлын тостой хольж хэрэглэх шаардлагатайг судалгаагаар нотолсон юм. Ургамлын тос нь аливаа ашигтай бодисыг зохих цэгт нь хүргэж өгөх тээвэрлэгчийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Мөн дан эфирийн тосыг арьсанд түрхэхэд дэндүү хүчтэй нөлөөлж, цочроох, бүр түлэх явдал гардаг байна. Tropical Mists Pleasure –ийн суурь тос нь иллэг хийхийг хялбар болгож, гоо заслын үйлчлэлийг нэмэгдүүлж, арьсыг чийгшүүлж, зөөллөж, шаардлагатай тэжээллэг бодисоор хангадаг. Найрлагын 0.5-3%-ийг эфирийн тос эзлэх ёстой. Сафлор цэцэг, наранцэцэг, амтат бүйлс, жожоба зэргийн тоснууд ашигтай бодисыг зохих цэгүүд рүү тээвэрлэн хүргэж өгдөг.
• Жожобагийн тос нь үнэн хэрэгтээ анхилуун үнэртэй лаав юм. Арьсыг арчлах талаараа гарамгай гэгддэг спермацетаас (халимны тос) ч илүү давуу чанаруудтай. Энэ тос бүтцээрээ бидний бие махбодийн (тосны булчирхайн шүүрэл) боловсруулан гаргадаг чийгшүүлэгч бодистой адил юм. Жожобагийн тос арьсанд түргэн шингэж, тэжээж, арьсны тосжилт, бүтцийг хэвийн байлгаж, арьсыг торгомсог, уян хатан болгодог. Хөгширч, хуурайшиж буй арьсыг зөөллөж, чийгшүүлж, исэлдэлтийн сөрөг нөлөөнөөс хамгаалдаг юм.
• Гүнжидийн тос нь Е витамин, эрдэс, протеин, лецитиний сайн эх булаг билээ. Ямар ч арьсанд, тэр тусмаа эрт хөгшрөх янзтай болсон арьсанд нэн тохирно. Арьсыг зөөллөж, шарх эдгэрэхийг түргэсгэж, хэт хатахаас сэргийлдэг.
• Авокадогийн тос лецитинээр баялаг, тосны үл ханамал хүчлүүдийн нэгдэл, А, Е витаминийг агуулах тул арьсны өвчлөлийг анагаахад тусалж, хуурай, усгүйжсэн, хөгширч буй арьсыг тэжээж сэргээн төлжүүлдэг.
• Луувангийн тосны найрлагад бетта-каротин, Е витамин ордог агаад, цусны эргэлт, уян хатан байдлыг сайжруулж , арьс гандах, үрэвсэхийг эсэргүүцэж, сэргээдэг.
• Олсны тосонд А, В бүлгийн витаминий цогц бүрдэл, тосны үл ханамал хүчлүүдийн нэгдэл байдаг бөгөөд тэдгээр нь эсийн мембран бүрхэвчийн нөхөн төлжихөд тустай.
• Задийн мөгөв нь эмийн ургамал гэдгээрээ алдартай. Тос нь нян, үрэвслийн эсрэг маш үр дүнтэй үйлчилдэг.
• Кайены чинжүүний тос Р,В,А,С витамин, каратиноид бодисуудыг агуулдаг. Үндсэн үйлчлэгч бодис капсаицин нь ашигтайгаар цочроож, цусны эргэлтийг идэвхижүүлж ялангуяа хялгасан судасны эргэлтэнд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Мөн булчинг суллан амрааж, өвдөлтийг намдаана.
• Зарим эфирийн тос бэлгийн сонирхол, мэдрэмжийг идэвхижүүлж сэрэл хүслийг нэмэгдүүлнэ. Ийм тосыг афродизиак гэж нэрлэдэг. Илангиланг, мэлрэг, задийн мөгөв, ванил, дамиан, тэчьяа цэцгийн эфирийн тосууд бэлгийн сэрлийг өдөөгч гэдгээрээ алдартай билээ. Биеийн цэвэр үнэр аль ч хүйснийхнийг татах увьдастай. Дезодорант их хэрэглэх нь үнэрлэх чадварыг сулруулж, өөрийн үнэрийг дарж үгүй болгох, улмаар бэлгийн харьцааны хямралд хүргэж болно. Иллэгийн тос Pleasure нь дээр дурьдсан эфирийн тоснуудын хосгүй бүрдлийг агуулах бөгөөд зарим тос нь бэлгийн идэвхижилийг өдөөж, сэрэл, хүслийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлдэг. Дотоод шүүрлийн тэнцвэрийг бэхжүүлдэг энэ бодисууд эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн өмнөх хам шинж болон цэвэршилтийн үед эерэгээр нөлөөлдөг. Иллэгийн тосыг халуун гараар бүх бие, бэлгийн сэрэл ихтэй хэсгүүдээр түрхэхэд хөдөлгөөн бүр юутай ч зүйрлэшгүй таашаалыг авчирдаг. Тавтай тухлаг орчныг бүрдүүлж өгөх нь эротик иллэгийг улам илүү үр дүнтэй болгоно. Энэхүү иллэгийн тосыг цөөн удаа хэрэглээд үзэхэд л амьдралын эрч хүч нэмэгдэж, арьс зөөлөрч, торгомсог, үзэмжтэй болохыг мэдрэх болно.
Хэрэглэх заавар:
Иллэгийн ямар ч хэлбэрийг ашиглаж болно. Арьсанд түрхэхийн өмнө, алгандаа тосыг бүлээцүүлж байгаарай.
Код: 61562