МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Cocoa Butter Cream

Найрлага:
Какаог ургамал судлалд Theobroma Cacao хэмээдэг бөгөөд Theobroma нь грекээр гэсэн үг юм. Энэ сайхан ургамлын үр жимсийг хэрэглэж тогтсон эртний уламжлалыг түр умартаж, арьсанд зориулах тэжээл гэсэн утгаар авч үзье. Какаоны тос бол NSP-ийн нэгэн хосгүй кремийн үндэс суурь нь болж өгдөг билээ. Ямар ч арьсанд сайнаар нөлөөлдгөөрөө хосгүй энэ кремийн найрлагад өөр олон төрлийн ашигтай бодис ордог. Нар, салхи, хүйтэн зэрэг гадаад орчны хүчин зүйлүүдийн сөрөг нөлөөнд өртсөн арьсыг хэвийн үйл ажиллагаатай болгож чаддаг тул энэхүү крем маш өргөн хүрээний үйлчлэлтэй юм. Какаоны тосны 50% нь тос, 20% нь уураг, харин 2% нь ядаргаа тайлах орлуулашгүй бодис алкалоид теобромин байдаг. Тиймээс арьсыг гайхалтай сайхан зөөлрүүлж, тайвшруулж, ус-тосны тэнцвэрийг нь сэргээж, хогжрууг арилгадаг. Какаоны тос кремийн найрлагад орсон бусад бодисын үйлчлэлийг идэвхижүүлдэг. 
Уг кремд багтсан ашигтай бодисуудыг танилцуулья:
• Чангаанзны ясны тосонд триглицерид, байгалийн лаав, стеарин, тосонд уусдаг витаминууд агуулагддаг. Угаалгын дараа арьсны тос алдагдсаныг нөхөж, арьсыг гадаад орчны сөрөг нөлөөнөөс хамгаалж, үл исэлдүүлэх хүчтэй нөлөө үзүүлдэг.
• Амтат бүйлсний тос арьсанд нэн шаардлагатай чухал тосны хүчлүүдийг агуулж, арьсны нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, сэргээж, чийгшүүлдэг. Түүнд байх гликозид, эрдэс, витамин, протеин нь арьсны загатнаа, хогжруу, бижрүү, хуурайшил, улайлтыг арилгана. Арьсыг А витаминаар баяжуулж, коллаген нийлэгжихийг нэмэгдүүлснээр залуужуулдаг. Тосон дахь глюкоз арьсны чийгний тэнцвэрийг хадгалахад тусална.
• Аллантоин бол агаараас чийгийг татаж, арьсны эпидермис буюу гадна давхарга дээр тогтоодог хүчтэй чийгшүүлэгч бөгөөд эсийг нөхөн төлжүүлэх, шарх анагаахдаа гарамгай. Буудай, цагаан будааны нахиа, гууны өвс зэргээс үүнийг гарган авдаг.
• Хүн орхоодойн ханд сэргээх үйлчилгээтэй, шархыг эдгээнэ, эсийн өсөлтийг нэмэгдүүлнэ, арьсны хамгаалах үйлдлийг идэвхижүүлнэ, цусны эргэлт, эсийн доторх бодисын солилцоог сайжруулж , арьсыг залуужуулдаг. • Балжингарамын ханд үрэвсэл, үжлийн эсрэг тэмцэж, арьсыг зөөлрүүлж, тайвшруулж, уян хатан болгодог. Хуурайшил, хогжруутлыг үгүй болгон, арьсны сүвийг нээж, эд эсийг нь бэхжүүлнэ.
• Ногоон цайны хандад буй танин, проантоцианид нь судсыг уян хатан болгодог. Үл исэлдүүлэх хүчтэй үйлчлэл бүхий энэ ханд эсийн гэмтлээс сэргийлнэ. Хаванг үр дүнтэй арилгана. Холбох чадвар сайтай.
• Гинкго билобагийн ханд эрүүл мэндийг бэхжүүлж, цусны эргэлтийг идэвхижүүлж, хялгасан судас хэврэгшихээс сэргийлж, үрэвслийг анагаадаг. Бодисын солилцоо, арьсны бүтцийг хэвийн болгож, хөгшрөх явцыг сааруулна.
• Барбадоссын зуун настад аминхүчил, витамин, эрдэс их байдаг. Нянгийн эсрэг, шарх анагаах, сэргээх үйлчилгээтэй. Ямар ч арьсанд, тэр тусмаа эрүүл бус, хуурай, эмзэг арьсанд сайн тохирно. Өөхний булчирхайн үйл ажиллагааг гажуудуулж арьсыг бижрүүтүүлдэг себорой гэдэг өвчнийг эдгээхэд нэн тустай.
• Арьсыг сайн чийгшүүлж, гэрлийн сөрөг нөлөөнөөс хамгаалж, дархлааг идэвхижүүлнэ.
• Усан үзмийн үрийн ханд тосны ханаагүй хүчил, Е ба С витамин, бусад ургамалд байдаггүй 92-95%- ийн проантоцианидыг агуулдаг. Проантоцианид бол эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг ургамлын гаралтай флавоноид бодис юм. Усан үзмийн үрийн ханд чөлөөт радикалууд, тосны давхар ислүүдийн сөрөг нөлөөг зогсоож, липидийн исэлдэлт, эд эсийн эмзэгшилийг сааруулдаг. Коллаген ширхэгийн үйл ажиллагаанд тусалснаар судас, эдийг чөлөөт радикалаас хамгаална. Түүнээс гадна, ханд нь коллагений үрэвслийг бууруулж, гистамин, протеаз, простогландины ялгаралыг багасгадаг.
• А витамин арьсыг удаан хугацаанд хамгаалж, зөөллөж, залуужуулж, цаг уур, агаар мандлын сөрөг нөлөөнөөс халхалж, арьсны өнгө, өөхний булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог.
• С витамин бол арьстай холбогдох бүхий л үйл явцад оролцдог. Холбогч эдийг нөхөн сэргээх, гадаад орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах, шарх эдгээх, коллаген нийлэгжүүлэх, арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлэх зэрэгт тус дэм үзүүлнэ. Коллаген ширхэг, протеоглюкан (сахарын онцгой хувилбар) нийлэгжих зэрэг эсийн олон урвалд нөлөөлж, коллаген ширхэгийг бэхжүүлэхээс гадна уян хатан болгодог. Толбо сэвх үүсгэдэг меланиныг витамин С саармагжуулдаг. Нарны туяа, агаарын бохирдол, гоо сайхны зарим бүтээгдэхүүн, бие махбодь дахь тодорхой үйл явцуудын дүнд үүсдэг чөлөөт радикалуудын хор нөлөөг багасгадаг хүчтэй үл исэлдүүлэгч бол С витамин юм. Хүний бие махбодид боловсрон буй болдоггүй С витамин хүнсээр дамжин орж ирэх нь хангалтгүй байдаг. Бие махбодь арьсан дахь С витаминыг татан авч хэрэглэх нь олонтаа тул энэ витамины дутагдал арьсанд нөлөөлөхдөө толигор, уян хатан байдлыг нь алдагдуулж, эрт хөгшрүүлдэг юм.
• Диметикон бол арьсны чийг алдагдахыг саатуулах хамгаалалт үүсэхэд ихээхэн нөлөөтэй чийгшүүлэгч бодис юм. Гоо сайхны янз бүрийн бодисуудыг сайн холбож өгдөг.
• Метилсульфанилметан (MSM) нь хүхрийг агуулах бөгөөд ашигтай бодисуудыг арьсны гүнд нэвтрүүлнэ. Эс амьсгалах, холбогч эд үүсэх, харшлаас сэргийлэх, эд эсээс сүүний хүчил, хорыг зайлуулан, тэжээллэг бодисоор хангах, арьсны гэмтсэн эс, холбогч эдийг нөхөн төлжүүлж, уян хатан болгоход хүхэр чухал үүрэгтэй. Эдгээр бодисын цогц бүрдэл нь эрүүл байдлаа алдсан, үрэвссэн хуурай, эмзэг, нар салхины нөлөөгөөр гэмтсэн арьсыг арчлан хамгаалахад тусална. Кремийн хосгүй бүтцийн ачаар та үрчлээгээ арилгаж, арьсаа гадаад орчны сөрөг нөлөө, хөлдөхөөс хамгаалж чадна.
Хэрэглэх заавар: NSP компаний бүтээгдэхүүн Cоcоа Butter Cream-ыг нүүрээ сайтар цэвэрлэсний дараа өглөө, оройд нүүр, хүзүүний арьсанд жигд нимгэн түрхэж хэрэглэнэ.

Код: 61555

Ангилал: C, БИХНБ