
Найрлага:
Камфор, хадаасан цэцгийн болон эвкалипт модны тос, байгалийн L-ментол, зимолюбкийн тос, зууннастын шүүс,
аллантоин, ланолин, метилпарабен, пропиленгликоль, пропилпарабен, натрийн лаурил сульфат, стеарины хүчил,
триэтаноламин.
Хэрэглэх тохиолдолууд:
1. Миалгия, миазит (булчин өвдөх),
2. Ишиаз, остеохондроз болон бага үеүүдийн өвчлөлийн сэдрэл,
3. Спортын, ахуйн гэмтэл (цохигдох, шөрмөс сунах, үе мултрах),
4. Гэмтлийн дараах хүндрэл (булчингийн агшилт, сорвижилт, анкилоз буюу үений хөдөлгөөн муудах),
5. Толгойны өвдөлт (хүзүү, чамархайдаа түрхэх),
6. Шүд өвдөх (өвдсөн хэсгийн харалдаа, хацар, уруул
орчмоороо түрхэх),
7. Хоолой сэрвэгнэж ханиалгах (хүзүү, хоолой орчмоор түрхэх),
8. Арьсны шавьжинд хазуулсан болон бага зэрэг гэмтсэн хэсэгт түрхэнэ.
Хэрэглэх заавар: Өвдөж буй үе, булчинд тосыг түрхэнэ. Өмнө нь түрхэх хэсгийг бүлээн усаар савандаж угаана. Тосны үйлчилгээг нэмэгдүүлэхийн тулд тухайн түрхсэн хэсэг дээр цэвэр даавуу тавьж боож болно. Өдөрт 2-3 удаа тос түрхэнэ.
Анхааруулга: Нүд, салст болон ил шарханд орохоос сэргийлнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.
Код: 1616-118.3 гр